2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/06590

 

 

 

 

 

 

 

 

 

2025 8 29 192/ШШ2025/06590

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.У нар нь хариуцагч А.Жд холбогдуулан 29,173,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч Г.У нарын 29,173,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Ж нь төлөхийг хүлээн зөвшөөрч,

2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5,834,720 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,834,720 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,834,720 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,834,720 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5,834,720 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатар, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дарханбаяр, хариуцагч А.Ж нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.У нарын 29,173,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Ж нь төлөхийг хүлээн зөвшөөрч,

2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5,834,720 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,834,720 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,834,720 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5,834,720 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5,834,720 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,818 төгрөгийн 50 хувь болох 151,909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 151,909 төгрөгийг Төрийн сангийн 100200100941 тоот данснаас, хариуцагч А.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 151,909 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.У нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ