2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/06676

 

 

 

 

 

 

 

 

2025 9 01 192/ШШ2025/06676

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь А.Ог эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

А.Огийн оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Б.О нь 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 306/ШЗ2025/00474 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

Дүүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 765 дугаартай албан бичиг,

Дүүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр 09-ний өдрийн 197/ШЗ2025/16185 дугаартай Хэрэг шилжүүлэх тухай захирамж,

Хур системээс татсан А.Огийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,

ХААН банк-ны дансны хуулга,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ганзам багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаартай Алтангэрэлийн О нь Ганзам баг ТЗ 133-23-т бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолт,

 

шүүхээс хариуцагч А.Огийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байр, 3,3 тоот хаягаар Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тэрээр дээрх хаяг тус хороонд байдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны буцаалтаар,

2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч А.Огийн 9007-0205 дугаарын утас руу залгахад орох ярианы эрх хаагдсан байна гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Алтангэрэлийн О /РД ЕА85073004/-ын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

/хх-ийн 4-5, 7-9, 10, 11, 12, 15, 16 дугаар тал/

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Ог эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Алтангэрэлийн О /РД ЕА85073004/-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Б.О /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөгс, утас 8801-2877 /-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ