Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 93

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Ж.Н, Ж.Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жын Н, Б овогт Жгийн Р нарт холбогдох 1812000840068 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн ,,суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Архангай аймгийн ,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Жын Н /РД:.../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн, суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Жгийн Р /РД: .../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Н, Ж.Р нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн “Рашааны хөл” гэх газраас иргэн Д.Сын 1 тооны нас нийлсэн гүү, 2 тооны хязаалан насны байдсан адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн “Урт булаг” гэх газраас иргэн Д.Жы 2 тооны хязаалан насны адууг нууцаар хууль бусаар хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сарын 24-ний үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн “Урт булаг” гэх газраас иргэн Т.Бгийн 1 тооны морь, 1 тооны сувай гүү, 1 тооны хязаалан байдсан гүүг хулгайлан авч 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн “Цосын үзүүр” гэх газраас иргэн Н.Гийн 3 тооны нас нийлсэн морь, 1 тооны соёолон насны байдсан гүүг хулгайлан авч 2.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1812000840068 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Хохирогч Д.Сын мэдүүлсэн: ...Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг ”Рашааны хөл” гэх газраас өөрийн эзэмшлийн адуун сүргээс халтар зүсмийн нас нийлсэн гүү, дэлтэй соёолон насны гүү, зээрд халзан хязаалан насны гүү гээд нийт 3 тооны адуу алдаж цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний 3 адуу дөлтэй чандмана тамгатай зээрд халзан, хээр гүү хоёр чихэндээ урдаасаа өргөс имтэй, халтар гүү хойд талын нэг хонго нь чонь ухсан сорвитой адуу байсан юм. Би хулгайд алдсан адууныхаа талаар ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй. Би зээрд халзан байдсаа 500.000 төгрөгөөр үнэлнэ. Миний зээрд халзан байдас ногооны хязаалан насны байдас байгаа юм. Халтар зүсний нас нийлсэн бүдүүн гүүгээ 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Миний халтар гүүний ээж миний эхнэрийн өмчид ирж, миний хурдан удмын зүүн аймгаас ирсэн зээрд халзан азарганаас гарсан төл байгаа юм. Миний халтар гүүнээс гарсан ногооны хавчиг соёолон үрээ нь даага, шүдлэн насандаа сум, багийн наадамд шөвгөрсөн адуу байгаа юм. Мөн өнгөрсөн жил би халтар гүүнээсээ гарсан халтар зүсмийн унагыг Жаргалант суманд Сэнгээ гэдэг хүнд зарж тэр даага маань Жаргалант сумын багийн наадамд нэг удаа шөвгөрсөн байна лээ. Би хээр байдсаа мөн 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Учир нь миний хээр соёолон байдас нь миний халтар гүүнээс гарсан байдас байгаа юм. Нэг ээжээс гарсан ах, дүү адуунууд бөгөөд хурдан давхиж байгаа адуунууд байгаа юм. Миний халтар гүүнээс гарсан үр төл хурдан, хурц гэдгийг нутгийн ард түмэн гэрчилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

Гэрч Б.Мгийн мэдүүлсэн: ...С нь миний нөхөр байгаа юм. Манайх 2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны үед Цац багийн нутагт “Рашааны хөл” гэх газраас адуунаасаа 3 тооны адуу алдсан юм. Би адуунаасаа ямар зүстэй адуу алдсан талаар сайн мэдэхгүй байна. Манай хүн сайн мэднэ. Нэг сартай хар хүрэн гүү, хоёр нь байдсан гүү нийт 3 тооны гүү хулгайд алдсан юм. Манай адуу дөлтэй чандмана тамгатай. Сэжиглэж байгаа хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/ 

 

Гэрч В.Эын мэдүүлсэн: ...Рид миний мал байдаг юм, тэгээд хөдөө явж чадахгүй Рийг ахынхаа адуунаас нэг шүдлэн адуу идшинд янзлаад аваад ирээрэй гэж захисан юм. Тэгээд Р надад 2017 оны 11 сард хоёр адууны махтай ирээд нэг адуу нь танай идэшний адуу, нөгөө адууг нь та Улаанбаатар хот руу оруулаад зараад өг гэхээр нь Улаанбаатар хот руу орохдоо “Эмээлт” зах дээр нөгөө адууных нь махыг ченжид 500.000 төгрөгөөр зараад буцаж ирээд мөнгийг нь Рид өгсөн юм. Р надад 2 хээр зүсмийн адууны мах авчирч өгсөн. Би өөрийнхөө адууг зүсээр нь сайн мэдэхгүй. Би мал дээрээ тэр болгон очиж чаддаггүй юм. Надад авчирч өгсөн 2 адууны им тамгыг би анзаараагүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

 

Яллагдагч Ж.Рийн мэдүүлсэн: ...Сонгол байгаа ял, миний үйлдэлд тохирч байна. Манайх Цац багийн Урт булаг гэх газар өвөлжиж байгаа бөгөөд Рашаантын хөл гэх газар нь манайхаас 4-5 км зайтай, 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед Нтай хамт шөн рашааны тэндээс Н тууж ирээд шөнөө гаргасан. Тэгээд маргааш нь Батцэнгэл сумын төвд байдаг Э гэдэг хүний идшинд өгөөд, нэгийг нь зараад өг гэж хэлээд заруулсан, нэгийг нь би өөрөө идшиндээ идсэн. Нас нийлсэн халтар гүү, хязаалан хээр байдас, хүрэн халзан байдас байсан бөгөөд шөнө гаргасан болохоор 2 бараан, 1 хүрэн халзан адуу байсан. Шөнө гаргасан болохоор им тамгыг нь анзаараагүй. Сын адуу уг нь зуузайтай дөл гэх тамгатай. Хулгай хийх санааг Н уг нь гаргасан, тэгээд хамт янзалчихсан. Идшинд идсэн, зарж үрсэн нь би байгаа юм. Би 2 тооны адууны толгойг Э ахад махтай нь аваачиж өгсөн. 2018 оны 1 сар гарсны дараа ширнүүдийг би өөрөө Эмээлт дээр аваачиж зарсан. Манайхан гэртээ байхгүй байсан бөгөөд Н бид хоёр л байсан, харсан үзсэн хүн байхгүй, мэдэх хүн байхгүй, Э ах хулгайн мах гэдгийг мэдэлгүй 2 тооны адууны мах авч, нэгийг нь зарж 500.000 төгрөг надад өгсөн. Би Э ахад хулгайн адуу гэж хэлээгүй, тэр талаар хэн ч мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 57-60 хуу/

 

Яллагдагч Ж.Нын мэдүүлсэн: ...Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Хүлээх хариуцлагын талаар ойлголоо. Өмгөөлөгч авч байж мэдүүлэг өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 хуу/ 

 

Хохирогч Д.Жы мэдүүлсэн: ...Би 2017 оны 08 дугаар сарын 17-ноос 24-ний хооронд адуунаасаа 2 тооны адуу алдсан. Би 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр адуугаа Батцэнгэл сумын Цац, Баян-Уул багийн нутаг болох Уртбулаг гэх газраас олж авахад манай адуунаас хязаалан насны 2 байдас байхгүй байсан. Тэгээд адуугаа наашлуулчихаад буцаад 2 байдсаа эрээд “Цагаан хөндий” гэдэг газар мотоцикльтой явж байхад манай нутгийн Б гуай миний адуугаа олж авсан газраас адуугаа туугаад ирж байсан. Би Балдиржан ахаас адуугаа асуутал Б ах миний урдаас ахынх нь адуунаас бас 3 адуу алга болчихсон байна гэж ярьж байсан. Тэгээд би 2 байдсаа олоогүй. Одоо цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний хулгайд алдсан адуунууд нэг нь саран дэвсгэртэй чандмана тамгатай, шар хээр зүсмийн адуу байсан юм. Нөгөөх нь бор хээр зүсмийн хязаалан настай 2 байдас байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний хоёр байдас ногооноор унагалах хоёр гүү байсан бөгөөд би тус бүрийг нь 750.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 хуу/

 

Гэрч Г.Огийн мэдүүлсэн: ...Ж нь миний нөхөр байгаа юм. Манайх 2017 оны 08 дугаар сарын сүүлээр адуунаасаа 2 тооны адуу алдаж би тухайн үед аймгийн төвд гандангаар ном уншуулаад явж байсан. Миний мэдэж байгаагаар 2 хээр зүсмийн хязаалан насны гүү адуунаасаа алдсан бөгөөд им тамгыг би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 хуу/

Гэрч М.Сын мэдүүлсэн: ...Би Р, Н нараас 2017 оны 08 дугаар сарын сүүлээр адуу авсан бөгөөд өдрийг нь сайн санахгүй байна. Нэг орой Н миний гар утас руу Рийн гэрийн суурин утаснаас залгаад Р бид хоёр адуу мал зарах гэсэн юм, чи адуу мал авч байгаа юм уу гэж асуухаар нь би мал авч байгаа гэтэл Н чи Цац багийн Урт булаг гэх газар хүрээд ир, бид хоёр чамд адуу заръя гэхээр нь би сумын төвөөс өөрийнхөө хувийн эзэмшлийн Портер маркийн 95-38 УБЦ улсын дугаартай машинаар Цац багийн Урт булаг гэх газар руу явж байхад Н миний өөдөөс мотоцикльтой ирээд намайг дагуулж яваад очиход Уртбулаг гэдэг газар нэг хүний малын байранд адуунууд хашчихсан байж байсан. Тэгээд би тэр хоёроос 2 бүдүүн нас нийлсэн адуу, 3 бага насны адуу гээд нийт 5 тооны адууг 1.600.000 төгрөгөөр тохиролцож худалдан аваад явсан. Би малын зүс муу мэднэ. Миний мэдэж байгаагаар 2 хүрэн зүсмийн, 3 хээр адуу байсан юм. Р надад хэлэхдээ би чамд өөрийнхөө адуунаас зарж байна гэж хэлж байсан. Миний худалдан авсан 5 адуунд 1 нас нийлсэн бүдүүн морь, 1 нас нийлсэн гүү, 3 байдсан гүү байсан. Би худалдан авсан 5 адуугаа Улаанбаатар хот руу оруулж “Эмээлт” зах дээр бөөндөж зарсан. Би худалдан авсан 5 адуун дээрээ Хөнөг багаас 1 адуу нэмж худалдан аваад нийт 6 тооны адуунд Батцэнгэл сумын малын эмч Г гэх хүнээс гарал үүслийн бичиг аваад Улаанбаатар хот руу явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 хуу/

 

Гэрч Д.Гын мэдүүлсэн: ...С гэх залуу надтай ирж уулзаад гарал үүслийн буюу мал амьтны эрүүл мэндийн 040472 дугаартай гэрчилгээг аваад явсан. Тухайн адууг Н, Р нараас авсан, хулгайн адуу биш юм шиг байна гэсэн. Тэр хэргийн талаар Саас мэдсэн, өөр нарийн зүйлийг мэдэхгүй. С ирж үзүүлээд бичиг хийлгэж авсан. 6 адуу ачиж явсан бөгөөд им, тамга, зүс,содон шинж тэмдгийн талаар сайн санахгүй байна. Э.Б өнгөрсөн жил хэд хэдэн удаа мах ачиж явсан бөгөөд би үзэж шалгахад мах нь ариун цэврийн шаардлага хангаж байсан учир бичиг хийж өгсөн, гэрчилгээний дугаар нь 00012162 байгаа /хуулбарыг хавсаргав/, ачсан адуу нь 10 адуу байсан санагдаж байна, мөн арьс ширийг үзээгүй, им, тамга, содон шинж тэмдгийн талаар нь мэдэхгүй, тэрийг нь багийн засаг дарга, цагдаа нар л үзэж шалгадаг байх. Б.Э 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 00012168 дугаартай гэрчилгээ авч байсан байна. /хавсаргав/. Э, Б нар ганцаараа ирж байсан санагдаж байна, харин Н, С нар ер нь хамт явж байдаг байсан. С бичиг авахдаа Нын хамт ирж байсан байх гэж бодож байна. Би хулгайн адуунд бичиг хийж өгч байгаа талаараа мэдээгүй, надад хулгайн мал байх талаар ямар нэгэн зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 хуу/

 

Яллагдагч Ж.Рийн мэдүүлсэн: ...Тухайн 2 тооны адууг Н миний мотоциклиор явж бэлчээрээс нь Ж, Б нарын адууг тууж ирээд Урт булагийн олон айлын малын хашаанд хашсан. Би малын байран дээр нь байсан бөгөөд хамт хашилцсан, үүдэн дээр нь зогсож өгсөн. Н 5 адуу агт авч байсан хүнд зарсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Адууг тууж ирэхэд нь өвөлжөөний малын байран дээр үлдсэн хүлээж байсан. Миний мотоциклиор явж Н тууж ирсэн. Харин хамт хашилцсан нь миний буруу, надад авсан, идсэн, уусан, ашигласан асуудал байхгүй учир надад хамаагүй байх гэж бодож байна. Би Нтай хамт өөрийнхөө мотоцикльтой явж байгаад намайг хашааны үүдэнд зогсоод өг гэхээр нь малын хашааны үүдэнд адуу хашилцаж зогсож өгсөн. Өөр ямар нэгэн асуудал байхгүй, энэ талаар өмнө нь мэдүүлэг өгсөн байгаа. Надад хулгай хийх ямар нэгэн санаа зорилго байгаагүй, гэхдээ хулгай хийж байгааг нь мэдсэн, хамт хашилцсан. Н мөнгөний хэрэгтэй байна гээд л хулгай хийсэн, надад хамаагүй. Мэдэх хүн байхгүй, С гэдэг Улаанбаатар хотоос ирж мал авч байсан хүнд зарсан. Хэдэн төгрөгөөр зарсан гэдгийг мэдэхгүй. С хулгайн адуу гэж мэдээгүй юм шиг байна лээ, Сыг Н сайн танина, би сайн танихгүй. Н бид хоёрыг адуу хашиж байхад өөр хэн ч байгаагүй, гэхдээ хашсан байхад С ганцаараа өөрийнхөө машинтай ирж ачаад Нтай хамт аваад явсан. Тэрнээс хойш яасан талаар мэдэхгүй байна. Шөнө байсан болохоор Жы адууны им, тамгыг мэдэхгүй байна, 2 тооны бараан адуу байсан. Харин Б гуайн адуу нь хүрэн морь, зээрд байдсан гүү, хар байдас зэрэг дандаа бараан зүсмийн 5 адуу ачсан. Г гэдэг хүний 4 тооны адууг 2017 оны 12 дугаар сард Нтай хамт хулгайлж Б гэдэг хүнд Н аваачиж зарсан. Өөр хулгай хийсэн зүйл байхгүй. Харин Гт хулгай хийсэн нь баригдаад 8.500.000 төгрөг төлж барагдуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 120-123 хуу/

 

Яллагдагч Ж.Нын мэдүүлсэн: ...Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Ртой хамт хулгай хийсэн. Хулгай хийх санааг би гаргаж, би мөнгийг нь авсан. 5 адуу зарж Саас 1.600.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 127-130 хуу/

 

Хохирогч Т.Бгийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 08 дугаар сарын 24-ний үеэр Батцэнгэл сумын Цац, Баян-Уул багийн нутаг Наран, Урт булаг гэх газраас хээр азаргатай адуугаа алдаад буцаад адуугаа Урт булаг гэх газраас олж авахад миний адуунаас засмал дэлтэй хар хүрэн зүсмийн 9 настай морь, цавьдар дэлтэй, хүрэн зээрд гүү хамар нь бага зэрэг сэтэрхий, тас хар хязаалан байдсан гүү гурвуулаа ижил ширээтэй дан саран тамгатай адуу алга болсон байсан. Тэгээд адуугаа туугаад явж байтал манай нутгийн Ж гэдэг хүн миний өөдөөс мотоцикльтой ирээд мэнд мэдэлцээд би Жд ах нь Урт булагаас адуугаа аваад явж байна, манай адуунаас 3 тооны адуу алга болчихсон байна гэхэд Ж надад өчигдөр Урт булагаас адуугаа авсан, миний адуунаас бас хоёр байдас авсан байна, та бид хоёрын адуунаас тэгвэл хамт аваад явж гэж Ж надад хуучилж байсан. Жы адуунаас ямар зүстэй адуунууд хулгайд алдагдсан талаар ах нь сайн мэдэхгүй байна. Би хүрэн зүсмийн морио 800.000 төгрөгөөр үнэлнэ, миний хүрэн морь хөнгөн явдалтай, бэлэн сайвар морь байсан. Хүрэн зээрд сувай гүүгээ 500.000 төгрөгөөр үнэлж, хязаалан байдсаа 400.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 148-150 хуу/

 

Гэрч А.Аын мэдүүлсэн: ...Би Б ахыг танина, би эхнэрийнх нь дүү байгаа юм. Би 2017 оны 08 дугаар сарын 15-наас 24-ний хооронд Б ахыг рашаанд явсан хойгуур гэрийг нь сахиж байхад Б ах рашаанаас ирээд адуугаа хээрээс хурааж ирээд адуунаасаа хүрэн зүсмийн морь, хүрэн цавьдар байдас, хар зүсмийн хязаалан байдас гээд нийт 3 тооны адуу алдсан гэж байсан юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 хуу/

 

Яллагдагч Ж.Рийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолын уншиж танилцлаа. Би тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 171-172 хуу/

 

Хохирогч Н.Гийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг Цосны үзүүр гэх газраас өөрийн эзэмшлийн адуун сүргээс 7 настай саарал зүсмийн бундан тамгатай морь, шар хээр зүсмийн 8 настай бундан тамгатай морь, соёолон насны хонгор зүстэй гүү, хонгор зүстэй нас нийлсэн морь нийлсэн бүгд зөв талын гуяндаа бундан тамгатай, нийт 4 тооны адуу алдаад цагдаагийн байгууллагад хандаж байна. Н гэдэг хүнийг миний зүгээс хардаж сэрдсэн. Н миний 4 адууг махлаад Цац багийн иргэн Б гэдэг хүнд зарсан байсан. Тэгээд би Нтай уулзахад миний алдсан 4 адууны хохирлыг барагдуулж 8 сая төгрөг өгсөн. Одоо 2 сая төгрөг өгнө гэж тохирсон юм. Би тухайн үедээ хөлөөрөө алга боллоо гээд суманд алдуул малаар тэмдэглүүлж байсан юм. Н хохирлыг яаж авсныг би сайн мэдэхгүй байна, манай эхнэр авсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 198-200 хуу/

 

Гэрч Ц.Тын мэдүүлсэн: ...Б ер нь бол мал худалдан авдаг, худалдаж авсан малаа Улаанбаатар хот руу аваачиж зарж борлуулдаг юм. Б тухайн үед Наас 4 тооны адууны мах худалдаж авсан. Тэр адууны махнууд арьсгүй, толгойгүй 4 адууны мах байсан. Би тэр 4 адууных нь махыг Баттулгыг Улаанбаатар хот руу авч явах гэж байхад нь Цац багийн нутаг Шарил гэх газраас Б өвөлжөөнд нь байсан амбаараас ачилцаж өгсөн юм. Б тэр үед өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Бонго жи-2 маркийн машинаар ачиж явсан юм. Би улсын дугаарыг нь санахгүй байна. Нд өөрт нь адуу бараг байхгүй байх. Би сайн мэдэхгүй байна, Б надад ярихдаа Н надад 4 адууны махыг арьс, толгойгүй өглөө, сонин юм бэ гэж байсан. Тэгээд удаагүй байхад Цац багийн Н.Г гэдэг хүн Б руу утсаар залгаад Ныг 4 адууны мах өгсөн талаар лавлаж асуугаад байна гэсэн. Тэгээд Н дараа нь Г гэдэг хүний хохирлыг барагдуулсан гэж би Бас сонссон юм. Миний ойлгосноор Нын Бд өгсөн арьс, толгойгүй, 4 адууны мах Г гэдэг хүний адуунууд байсан юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 205-207 хуу/

 

Гэрч Э.Б мэдүүлсэн: ...Н ах надад 2017 оны 12 дугаар сарын дундуур 4 тооны адуу банкны мөнгөтэй болчихоод байна гээд 2.000.000 төгрөгөөр зарсан юм. Н ах надад хонгор зүсмийн хоёр, халтар зүсмийн нэг, нөгөө нь хүрэн зүсмийн адуу өгсөн байх. Би зүсийг нь сайн санахгүй байна, им тамгыг нь мэдэхгүй байна. Нд хувийн эзэмшлийн хэдэн тооны адуу байдаг талаар би сайн мэдэхгүй. Н ах надад ярихдаа малыг нь хардаг айлаасаа адуу авч зарна гэхээр нь би Р гэх хүнээс нь асуусан чинь тэр хүн нь би наад хүнд чинь юм өгөх юм байгаа юм гэхээр нь би санаанд ороохгүй 1.500.000 төгрөг өгчихсөн юм. Сүүлд нь хүн ярих нь Н ахыг Г гэдэг айлаас 4 адуу хулгайлсан байх гэж сонсогдсон. Би өөр мэдэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 208-210 хуу/ 

 

Гэрч Э.Б дахин мэдүүлсэн: ...Надад зарсан гэх адууг би очиж аваагүй, Н, Р 2 хамт Рийн цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй, ачааны Бонго-3 маркийн авто машинаар ачиж надад авчирч өгсөн. Өөр хүн ирээгүй. Би хулгайн мал гэж мэдээгүй, Р Нд мал маллуулсны хөлсөнд өгч байгаа гэж байсан. Ер нь бол мах авчирч өгөхөөсөө өмнө Н надтай ирж уулзаад банкны мөнгө хэрэгтэй байна, 1.500.000 төгрөг өгчих, ах нь адуу өгнө гэхээр нь өөрт нь адуу байхгүй гэдгийг мэддэг болохоор хэнээс өгөх гэж байгаа юм гэж асуусан чинь Роос өгөх гэж байгаа гэхээр нь Роос утсаар асуусан чинь 3-4 хөгшин гүү өгнө гэсэн. Тэгэхээр нь би 1.400.000 төгрөг Нын дансанд хийж, дараа нь 200.000 төгрөг Нд өгөөд би өөрөө Наас 100.000 төгрөг авах авцаатай байсан учир өрөндөө суутгаад 2 сая төгрөгөнд бодсон. Надаас ирж мөнгө авснаасаа хойш 2-3 хоногийн дараа 4 адууны мах авчирч өгсөн. Роос авсан адуу гэж ойлгосон. Хулгайн мал гэж мэдээгүй. Надад хулгайн мал болох талаар ямар нэгэн зүйл огт яриагүй. Би 2017 оны 11 дүгээр сард хэнээс ч адуу аваагүй, харин ямаа худалдаж авч байсан. Харин 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хот руу 10 тооны адуу, 3 тооны үхэр, 107 ямаа ачиж явсан. Өөрөөр хот руу явсан асуудал байхгүй. 4 тооны адууны мах өгсөн бөгөөд арьс, толгойг нь мартсан байна гээд өгөөгүй. Дараа нь толгойг нь нэхэж авсан чинь 2 хонгор, 1 хүрэн, 1 халтар адууны толгойг Н авчирч өгсөн. Чихэнд им байсан эсэхийг анзаараагүй. Надад авчирч өгсөн адууны толгой мөн эсэхийг мэдэхгүй, толгой нь мөн үү гэж асуухад мөн гэж байсан. Ширийг нь яасан юм бэ гэж асуусан чинь арай хямдхан авч байгаа гээд авчирч өгөөгүй, би ч за яахав гэж бодоод орхисон. Би Рийг мал сайтай, адуу сайтай болохоор нь арай ч хулгай хийчихгүй байх гэж бодсон. Н.Г нь манай багийн айл бөгөөд 10 гаруй км зайтай байдаг. Гийнх адуу алдсан талаар мэдэх зүйл байхгүй. Харин Р, Н нарын өгсөн 4 тооны адууг Улаанбаатар хот руу явж зарчихаад ирсний дараа буюу Улаанбаатар хотоос ирсэн чинь Э эгч над руу утсаар яриад чи хаанаас мал мах авч явсан талаар асуухаар нь Н, Р нараас 4 тооны адуу, танайхаас 3 тооны адуу, О гэж манай нутгийн залуугаас 3 адуу, 2 үхэр, Баавгай гэх хүнээс үхэр авч явсан талаараа хэлсэн. Надад авчирч өгсөн 4 адууны толгой шинэ хуучин эсэхийг анзаараагүй, бүрэнхий болж байхад махаа ачиж байхад аваад ирэхээр нь махан дээрээ ачсан, тэгэхэд л зүсийг нь хальт харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 211-213 хуу/

 

Гэрч Д.Эийн мэдүүлсэн: ...Би Наас 2017 оны 12 дугаар сарын сүүлээр 3.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард миний данс руу 3.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг орсон байсан бөгөөд нийт  8.000.000 төгрөг авсан юм. Н 017 оны 12 дугаар сарын 18-ны үеэр манайхаас нийт 4 морь хулгай хийж аваад тэр адууныхаа хохиролд манайд 10 сая төгрөг өгөхөөр тохирсон юм. Н мөн манайхаас 2017 оны 11 дүгээр сард хоёр хоёроор алдагдсан бас 4 тооны адууны хохирлыг төлнө, цагдаад битгий хэлээрэй гээд гуйгаад байсан юм. Н манайд 10 сая төгрөгийн хохирол барагдуулна гэсэн, одоо 2 сая төгрөг дутуу байгаа. Н дандаа миний “Хаан” банкны дансаар төлж байсан. Манайд ирчихээд цагдаад битгий хэлээч гээд гуйгаад байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 218-219 хуу/

 

Яллагдагч Ж.Рийн мэдүүлсэн: ...Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Гийн хохиролд 8.500.000 төгрөг төлсөн. Нийт 4 адууны хохирол төлсөн. Ер нь бол Цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй гэж тохироод 10 сая төгрөг өгөхөөр болсон. Г гуайнхаас алдсан гээд байгаа 10 гаруй тооны адууг хулгайлаагүй. Тэр адууны хохирол гэж мөнгө төлөөгүй. Харин хулгайлсан 4 адууны хохирол төлж цагдаад хэлүүлэхгүйн тулд 10 сая төгрөг өгөхөөр тохирсон. Г гуай өөрөө цагдаад хэлэхгүй 10 сая төгрөг өгчих гэж хэлсэн, тэгээд л 8.500.000 төгрөг өгсөн. Хохирлын мөнгийг адилхан төлөхөөр тохирч Нд мөнгө байхгүй байсан учир би ихэнхийг нь төлсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 227-229 хуу/

 

Яллагдагч Ж.Нын мэдүүлсэн: ...Сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Би Гийн тооны адуу хулгайлсан, өөр адуу бол аваагүй. Р бид хоёр хамт хулгайлсан. 4 тооны адуунд хохирол төлсөн, тэгээд Г гуай өөрөө цагдаад хэлэхгүй, 10 сая төгрөг төл гээд байхаар нь цагдаад хэлүүлэхгүйн тулд 10 сая төгрөг төлөхөөр тохирсон. Тэрнээс биш Г гуайнхаас 10 гаруй тооны адуу хулгайлсан асуудал байхгүй. Би Г гуайнхаас 12 тооны адуу хулгайлсан гэж хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй, 4 адуунаас өөр адуу аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 232-234 хуу/

2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 хуу/

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 74 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17 хуу/

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50 хуу/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 54 хуу/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 55-56 хуу/

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 130 хуу/

040472 дугаартай мал, амьтны эрүүл мэндийн гэрчилгээ /хх-ийн 163 хуу/

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 165 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 181, 2 хх-ийн 01 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 193, 2хх-ийн 12-13 хуу/

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 221 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 06-07, 08-09 хуу/

Хохирогч Д.Жы хүсэлт 1 хуудас, Хаан банкны орлогын мэдүүлэг 3 хуудас зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон Ж.Н, Ж.Р нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн “Рашааны хөл” гэх газраас иргэн Д.Сын 1 тооны нас нийлсэн гүү, 2 тооны хязаалан насны байдсан адууг хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн “Урт булаг” гэх газраас иргэн Д.Жы 2 тооны хязаалан насны адууг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сарын 24-ний үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн “Урт булаг” гэх газраас иргэн Т.Бгийн 1 тооны морь, 1 тооны сувай гүү, 1 тооны хязаалан байдсан гүүг хулгайлж 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 12 дугаар  сарын сүүлээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн “Цосын үзүүр” гэх газраас иргэн Н.Гийн 3 тооны нас нийлсэн морь, 1 тооны соёолон насны байдсан гүүг хулгайлж 2.380.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Ж.Н, Ж.Р нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн “Рашааны хөл” гэх газраас иргэн Д.Сын 1 тооны нас нийлсэн гүү, 2 тооны хязаалан насны байдсан адууг хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг ”Рашааны хөл” гэх газраас өөрийн эзэмшлийн адуун сүргээс халтар зүсмийн нас нийлсэн гүү, дэлтэй соёолон насны гүү, зээрд халзан хязаалан насны гүү нийт 3 тооны адуу алдаж цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний 3 адуу дөлтэй чандмана тамгатай зээрд халзан, хээр гүү хоёр чихэндээ урдаасаа өргөс имтэй, халтар гүү хойд талын нэг хонго нь чонь ухсан сорвитой адуу байсан юм. Миний халтар гүүний ээж миний эхнэрийн өмчид ирж, миний хурдан удмын зүүн аймгаас ирсэн зээрд халзан азарганаас гарсан төл байгаа юм. Миний халтар гүүнээс гарсан ногооны хавчиг соёолон үрээ нь даага, шүдлэн насандаа сум, багийн наадамд шөвгөрсөн адуу байгаа юм. Би хээр байдсаа мөн 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Учир нь миний хээр соёолон байдас нь миний халтар гүүнээс гарсан байдас байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/, гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манайх 2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны үед Цац багийн нутагт “Рашааны хөл” гэх газраас адуунаасаа 3 тооны адуу алдсан юм. Нэг сартай хар хүрэн гүү, хоёр нь байдсан гүү нийт 3 тооны гүү хулгайд алдсан юм. Манай адуу дөлтэй чандмана тамгатай” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч В.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Р 2017 оны 11 сард хоёр адууны махтай ирээд нэг адуу нь танай идэшний адуу, нөгөө адууг нь та Улаанбаатар хот руу оруулаад зараад өг гэхээр нь Улаанбаатар хот руу орохдоо Эмээлт зах дээр нөгөө адууных нь махыг ченжид 500.000 төгрөгөөр зараад буцаж ирээд мөнгийг нь Рид өгсөн юм. Р надад 2 хээр зүсмийн адууны мах авчирч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, Ж.Рийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “2017 оны 12 дугаар сарын 20-ны үед Нтай хамт шөнө Рашааны тэндээс Н тууж ирээд шөнөө гаргасан. Тэгээд маргааш нь Батцэнгэл сумын төвд байдаг Э гэдэг хүнийн идшинд өгөөд нэгийг нь зараад өг гэж хэлээд заруулсан, нэгийг нь би өөрөө идшиндээ идсэн. Нас нийлсэн халтар гүү, хязаалан хээр байдас, хүрэн халзан байдас байсан бөгөөд шөнө гаргасан болохоор 2 бараан, 1 хүрэн халзан адуу байсан. Би 2 тооны адууны толгойг Э ахад махтай нь аваачиж өгсөн. 2018 оны 1 сар гарсны дараа ширнүүдийг би өөрөө “Эмээлт” зах дээр аваачиж зарсан. Би Э ахад хулгайн адуу гэж хэлээгүй, тэр талаар хэн ч мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 57-60/, Ж.Нын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

шүүгдэгч Ж.Н, Ж.Р нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сард Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн “Урт булаг” гэх газраас иргэн Д.Жы 2 тооны хязаалан насны адууг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Д.Жы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын 17-ноос 24-ний хооронд адуунаасаа 2 тооны адуу алдсан. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр адуугаа Батцэнгэл сумын Цац, Баян-Уул багийн нутаг болох Уртбулаг гэх газраас олж авахад манай адуунаас хязаалан насны 2 байдас байхгүй байсан. Тэгээд адуугаа наашлуулчихаад буцаад 2 байдсаа эрээд “Цагаан хөндий” гэдэг газар мотоцикльтой явж байхад манай нутгийн Б гуай миний адуугаа олж авсан газраас адуугаа туугаад ирж байсан. Би Б ахаас адуугаа асуутал Б ах миний урдаас ахынх нь адуунаас бас 3 адуу алга болчихсон байна гэж ярьж байсан. Миний хулгайд алдсан адуунууд нэг нь саран дэвсгэртэй чандмана тамгатай, шар хээр зүсмийн адуу байсан юм. Нөгөөх нь бор хээр зүсмийн хязаалан настай 2 байдас байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/, гэрч Г.Огийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манайх 2017 оны 08 дугаар сарын сүүлээр адуунаасаа 2 тооны адуу алдаж би тухайн үед аймгийн төвд гандангаар ном уншуулаад явж байсан. Миний мэдэж байгаагаар 2 хээр зүсмийн хязаалан насны гүү адуунаасаа алдсан бөгөөд им тамгыг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108/, гэрч М.Сын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “нэг орой Н миний гар утас руу Рийн гэрийн суурин утаснаас залгаад Р бид хоёр адуу мал зарах гэсэн юм, чи адуу мал авч байгаа юм уу гэж асуухаар нь би мал авч байгаа гэтэл Н чи Цац багийн Урт булаг гэх газар хүрээд ир, бид хоёр чамд адуу заръя гэхээр нь би сумын төвөөс өөрийнхөө хувийн эзэмшлийн Портер маркийн 95-38 УБЦ улсын дугаартай машинаар Цац багийн Урт булаг гэх газар руу явж байхад Н миний өөдөөс мотоцикльтой ирээд намайг дагуулж яваад очиход Уртбулаг гэдэг газар нэг хүний малын байранд адуунууд хашчихсан байж байсан. Тэгээд би тэр хоёроос 2 бүдүүн нас нийлсэн адуу, 3 бага насны адуу гээд нийт 5 тооны адууг 1.600.000 төгрөгөөр тохиролцож худалдан аваад явсан. Миний мэдэж байгаагаар 2 хүрэн зүсмийн, 3 хээр адуу байсан юм. Миний худалдан авсан 5 адуунд 1 нас нийлсэн бүдүүн морь, 1 нас нийлсэн гүү, 3 байдсан гүү байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111/, гэрч Д.Гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “С гэх залуу надтай ирж уулзаад гарал үүслийн буюу мал амьтны эрүүл мэндийн 040472 дугаартай гэрчилгээг аваад явсан. С бичиг авахдаа Нын хамт ирж байсан байх гэж бодож байна. Би хулгайн адуунд бичиг хийж өгч байгаа талаараа мэдээгүй, надад хулгайн мал байх талаар ямар нэгэн зүйл яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37/, хохирогч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “адуугаа туугаад явж байтал манай нутгийн Ж гэдэг хүн миний өөдөөс мотоцикльтой ирээд мэнд мэдэлцээд би Жд ах нь Урт булагаас адуугаа аваад явж байна, манай адуунаас 3 тооны адуу алга болчихсон байна гэхэд Ж надад өчигдөр Урт булагаас адуугаа авсан, миний адуунаас бас хоёр байдас авсан байна, та бид хоёрын адуунаас тэгвэл хамт аваад явж гэж Ж надад хуучилж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 148-150/, Ж.Рийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “тухайн 2 тооны адууг Н миний мотоциклиор явж бэлчээрээс нь Ж, Б нарын адууг тууж ирээд Урт булагийн олон айлын малын хашаанд хашсан. Би малын байран дээр нь байсан бөгөөд хамт хашилцсан, үүдэн дээр нь зогсож өгсөн. Н 5 адууг агт авч байсан хүнд зарсан. Би Нтай хамт өөрийнхөө мотоцикльтой явж байгаад намайг хашааны үүдэнд зогсоод өг гэхээр нь малын хашааны үүдэнд адуу хашилцаж зогсож өгсөн. Надад хулгай хийх ямар нэгэн санаа зорилго байгаагүй, гэхдээ хулгай хийж байгааг нь мэдсэн, хамт хашилцсан. С ганцаараа өөрийнхөө машинтай ирээд ачаад Нтай хамт аваад явсан. Шөнө байсан болохоор Жы адууны им, тамгыг мэдэхгүй байна, 2 тооны бараан адуу байсан. Харин Б гуайн адуу нь хүрэн морь, зээрд байдсан гүү, хар байдас зэрэг дандаа бараан зүсмийн 5 адуу ачсан. Г гэдэг хүний 4 тооны адууг 2017 оны 12 дугаар сард Нтай хамт хулгайлж Б гэдэг хүнд Н аваачиж зарсан. Гт хулгай хийсэн нь баригдаад 8.500.000 төгрөг төлж барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 120-123/, Ж.Нын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Ртой хамт хулгай хийсэн. Хулгай хийх санааг би гаргаж, мөнгийг нь авсан. 5 адуу зарж Саас 1.600.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 127-130/, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 113/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

шүүгдэгч Ж.Н, Ж.Р нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 24-ний үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн “Урт булаг” гэх газраас иргэн Т.Бгийн 1 тооны морь, 1 тооны сувай гүү, 1 тооны хязаалан байдсан гүүг хулгайлж 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох: хохирогч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “миний адуунаас засмал дэлтэй хар хүрэн зүсмийн 9 настай морь, цавьдар дэлтэй, хүрэн зээрд гүү хамар нь бага зэрэг сэтэрхий, тас хар хязаалан байдсан гүү гурвуулаа ижил ширээтэй дан саран тамгатай адуунууд алга болсон байсан. Тэгээд адуугаа туугаад явж байтал манай нутгийн Ж гэдэг хүн миний өөдөөс мотоцикльтой ирээд мэнд мэдэлцээд би Жд ах нь Урт булагаас адуугаа аваад явж байна, манай адуунаас 3 тооны адуу алга болчихсон байна гэхэд Ж надад өчигдөр Урт булагаас адуугаа авсан, миний адуунаас бас хоёр байдас авсан байна, та бид хоёрын адуунаас тэгвэл хамт аваад явж гэж Ж надад хуучилж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 148-150/, гэрч А.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын 15-наас 24-ний хооронд Б ахыг рашаанд явсан хойгуур гэрийг нь сахиж байхад Б ах рашаанаас ирээд адуугаа хээрээс хурааж ирээд адуунаасаа хүрэн зүсмийн морь, хүрэн цавьдар байдас, хар зүсмийн хязаалан байдас гээд нийт 3 тооны адуу алдсан байна гэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162/, Ж.Рийн мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж яллагдагчаар мэдүүлсэн ”Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолын уншиж танилцлаа. Би тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 171-172/, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 165/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

шүүгдэгч Ж.Н, Ж.Р нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн “Цосын үзүүр” гэх газраас иргэн Н.Гийн 3 тооны нас нийлсэн морь, 1 тооны соёолон насны байдсан гүүг хулгайлж 2.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Н.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 12 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг Цосны үзүүр гэх газраас өөрийн эзэмшлийн адуун сүргээс 7 настай саарал зүсмийн бундан тамгатай морь, шар хээр зүсмийн 8 настай бундан тамгатай морь, соёолон насны хонгор зүстэй гүү, хонгор зүстэй нас нийлсэн морь нийлсэн бүгд зөв талын гуяндаа бундан тамгатай, нийт 4 тооны адуу алдаад цагдаагийн байгууллагад хандаж байна. Н гэдэг хүнийг миний зүгээс хардаж сэрдсэн. Миний 4 адууг махлаад Цац багийн иргэн Б гэдэг хүнд зарсан байсан. Тэгээд би Нтай уулзахад миний алдсан 4 адууны хохирлыг барагдуулж 8 сая төгрөг өгсөн. Одоо 2 сая төгрөг өгнө гэж тохирсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 198-200/, гэрч Ц.Тын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Б тухайн үед Наас 4 тооны адууны мах худалдаж авсан. Тэр адууны махнууд арьсгүй, толгойгүй 4 адууны мах байсан. Б надад ярихдаа Н надад 4 адууны махыг арьс, толгойгүй өглөө, сонин юм бэ гэж байсан. Тэгээд удаагүй байхад Цац багийн Н.Г гэдэг хүн Б руу утсаар залгаад Ныг 4 адууны мах өгсөн талаар лавлаж асуугаад байна гэсэн. Н дараа нь Г гэдэг хүний хохирлыг барагдуулсан гэж би Бас сонссон юм. Миний ойлгосноор Нын Бд өгсөн арьс, толгойгүй 4 адууны мах Г гэдэг хүний адуунууд байсан юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 205-207/, гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Н ах надад 2017 оны 12 дугаар сарын дундуур 4 тооны адуу банкны мөнгөтэй болчихоод байна гээд 2.000.000 төгрөгөөр зарсан юм. Н ах надад хонгор зүсмийн хоёр, халтар зүсмийн нэг, нөгөө нь хүрэн зүсмийн адуу өгсөн байх. Сүүлд нь хүн ярих нь Н ахыг Г гэдэг айлаас 4 адуу хулгайлсан байх гэж сонсогдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 208-210/, гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “надад зарсан гэх адууг би очиж аваагүй, Н, Р 2 хамт Рийн цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй, ачааны Бонго-3 маркийн авто машинаар ачиж надад авчирч өгсөн. Дараа нь толгойг нь нэхэж авсан чинь 2 хонгор, 1 хүрэн, 1 халтар адууны толгойн Н авчирч өгсөн. Ширийг нь яасан юм бэ гэж асуусан чинь арай хямдхан авч байгаа гээд авчирч өгөөгүй, би ч за яахав гэж бодоод орхисон. Р, Н нарын өгсөн 4 тооны адууг Улаанбаатар хот руу явж зарчихаад ирсний дараа буюу Улаанбаатар хотоос ирсэн чинь Э эгч над руу утсаар яриад чи хаанаас мал мах авч явсан талаар асуухаар нь Н, Р нараас 4 тооны адуу, танайхаас 3 тооны адуу, О гэж манай нутгийн залуугаас 3 адуу, 2 үхэр, Баавгай гэх хүнээс үхэр авч явсан талаараа хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 211-213/, гэрч Д.Эийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Н 2017 оны 12 дугаар сарын 18-ны үеэр манайхаас нийт 4 морь хулгай хийж аваад тэр адууныхаа хохиролд манайд 10 сая төгрөг өгөхөөр тохирсон юм. Н мөн манайхаас 2017 оны 11 дүгээр сард хоёр хоёроор алдагдсан бас 4 тооны адууны хохирлыг төлнө, цагдаад битгий хэлээрэй гээд гуйгаад байсан юм. Н манайд 10 сая төгрөгийн хохирол барагдуулна гэсэн, одоо 2 сая төгрөг дутуу байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 218-219/, Ж.Рийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Гийн хохиролд 8.500.000 төгрөг төлсөн. Нийт 4 адууны хохирол төлсөн. Ер нь бол цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй гэж тохироод 10 сая төгрөг өгөхөөр болсон. Хулгайлсан 4 адууны хохирол төлж цагдаад хэлүүлэхгүйн тулд 10 сая төгрөг өгөхөөр тохирсон” гэх мэдүүлэг /хх-ийн 227-229/, Ж.Нын мөрдөн байцаалтын шатанд ялладагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгож байгаа ял миний үйлдэлд тохирч байна. Р бид хоёр хамт хулгайлсан. 4 тооны адуунд хохирол төлсөн, тэгээд Г гуай өөрөө цагдаад хэлэхгүй, 10 сая төгрөг төл гээд байхаар нь цагдаад хэлүүлэхгүйн тулд 10 сая төгрөг төлөхөөр тохирсон” гэх мэдүүлэг /хх-ийн 232-234/, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 221/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б овогт Жын Н, Б овогт Жгийн Р нарыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Н, Ж.Р нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн Даюун маркийн мотоцикль, 9.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бонго пронтер маркийн 35-16 УНЭ улсын дугаартай автомашиныг өмчлөгч Ж.Рид буцаан олгож, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 08 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

             Шүүгдэгч Ж.Н, Ж.Р нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Ж.Н, Ж.Р нар нь өөрсдийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдгээрийн ар гэрийн амьдралын байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Н, Ж.Р нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Жын Н, Б овогт Жгийн Р нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ж.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч Ж.Н, Ж.Р нарт тэнссэн хугацаанд өөрийн оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, Ж.Р нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Н, Ж.Р нарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн Даюун маркийн мотоцикль, 9.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бонго пронтер маркийн 35-16 УНЭ улсын дугаартай автомашиныг өмчлөгч Ж.Рид буцаан олгосугай.

 

6. Шүүгдэгч Ж.Н, Ж.Р нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Н, Ж.Р нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ