| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04948/И |
| Дугаар | 192/ШШ2025/05657 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/05657
2025 07 03 192/ШШ2025/05657
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, П ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, А.Ө /РД:***/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20 787 310 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч А.Ө нь манай компанитай 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *** дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч А.Ө-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:
-2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 942 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд,
-2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр *** зээлийн дансны дугаартай, 200 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд,
-2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 1 500 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд,
-2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 14 160 000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд,
1. 2024 оны 9 дүгээр сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 847 799.07 төгрөг, шимтгэл 16 800 төгрөг, үндсэн хүү 262 144.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44 903.16 төгрөг, нийт 1 171 646.33 төгрөг.
2. 2024 оны 9 дүгээр сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 179 999.92 төгрөг, шимтгэл 3 600 төгрөг, үндсэн хүү 55 656.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 533.59 төгрөг, нийт 248 790.47 төгрөг.
3. 2024 оны 8 дугаар сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1 199 998.41 төгрөг, шимтгэл 23 700 төгрөг, үндсэн хүү 346 191.31 төгрөг, нийт 1 628 475.95 төгрөг.
4. 2024 оны 8 дугаар сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 13 696 717.76 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 3 906 829.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127 350.62 төгрөг, нийт 17 730 897.63 төгрөг.
5. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал болох нотариатын зардал 7 500 төгрөг байна.
Иймд хариуцагч А.Ө-оос нийт 20 787 310 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “П ХХК-ийн нэхэмжилж буй 20 787 310 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээл авсан нь үнэн. Дээрх үнийн дүнг 10 сарын хугацаанд 2 078 731 төгрөгөөр сар болгоны 27-ны өдөр төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч А.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 787 310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 20 787 310 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
3. Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Ө-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20 787 310 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 20 787 310 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2 078 731 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 261 887 төгрөгийн 130 943.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 130 943.5 төгрөг, хариуцагчаас 130 943.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ