| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/03479/И |
| Дугаар | 192/шш2025/06736 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 192/шш2025/06736
| 2025 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 192/ШШ2025/06736 | Улаанбаатар хот |
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********д холбогдох 31,830,035 төгрөг 32 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч *************-ийн нэхэмжилсэн 31,830,035 төгрөг 32 мөнгийг хариуцагч ************* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 30 мөнгө, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,768,335 төгрөг 22 мөнгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,100 төгрөг 18 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулж тогтоон, 158,550 төгрөг 09 мөнгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч М Банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗ