| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/05042/И |
| Дугаар | 192/ШШ2025/05621 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/05621
2025 07 02 192/ШШ2025/05621
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: *** байрлах, Х ХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, Г.Б /РД:***/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25 324 244 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х нь харилцагч Г.Б-ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр *** дугаартай зээлийн гэрээ байгуулан 24 470 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, онлайн зээл олгосон. *** зээлийн төлөлтөнд үндсэн зээл 1 631 333.32 төгрөг, хүүнд 806 671.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 195.12 төгрөг, нийт 2 438 200 төгрөгийг төлсөн байна. Г.Б нь *** дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 161. Зээлийн үлдэгдэл 22 838 666.68 төгрөг, хγγ 2 438 955.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 622.27 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 25 324 244.02 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 25 324 244.02 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Х-ны нэхэмжлэлтэй Г.Б-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжилж буй 25 324 244 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 6 сарын хугацаанд 4 220 707.3 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Г.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 324 244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 25 324 244 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 4 220 707.3 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 4 220 707.3 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 4 220 707.3 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 4 220 707.3 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4 220 707.3 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 4 220 707.3 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
3. Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х ХК-ийн нэхэмжлэлтэй Г.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25 324 244 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 25 324 244 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 4 220 707.3 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 4 220 707.3 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 4 220 707.3 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 4 220 707.3 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 4 220 707.3 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 4 220 707.3 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 284 571 төгрөгийн 142 285.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 142 285.5 төгрөг, хариуцагчаас 142 285.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ