2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 192/шш2025/05951

 

 

 

       2025             07               24                                             192/ШШ2025/05951

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                                   

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ******** овогт О********* ******** /РД:**********/, Монгол улсын иргэн ********* овогт *********** *********** /РД:********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 01 сарын 09-ний өдөр төрсөн охин ********, 2020 оны 03 сарын 05-ны өдөр төрсөн охин *******, 2022 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн охин ******** нарыг эх ********ийн  асрамжид үлдээсүгэй. 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2028  оны 03 дугаар сараас  эхлэн 2020 оны 03 сарын 05-ны өдөр төрсөн охин*****2022 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн охин**********м нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *************** сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар *********, ************г нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ******* *******лсын дугаартай, Тоуоtа prius 20 маркийн автомашиныг хариуцагч ********ын өмчлөлд үлдээж, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, *******н дүүрэг, *******-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, ******* хороолол, ** байр **** тоотод байршилтай 43.16 м.кв талбайтай орон сууцны орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ж.Уранчимэгт шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж, тус орон сууцнаас хариуцагч ***********д ногдох хэсэг болох 16,155,136 төгрөгийг охин *********** нарын 2028 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны тэтгэлэгт тооцож, “Голомт банк” ХК-тай байгуулсан З******, ****8 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээснийг дурдсугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 591,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 591,177 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч ********т  олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭНХЗАЯА