Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 99

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгч: Х.У, Н.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Хгийн У, Э овогт Нн Ө нарт холбогдох 1712000690055 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн ,,суманд төрсөн, эрэгтэй, ,, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,,2 дугаар курсын оюутан, ам бүл 6, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн ,,тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Хгийн У /РД:.../ 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн ,,суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн,,тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Э овогт Нн Ө /РД:.../ 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Ө, Х.У нар нь 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, улмаар нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Х.Уын шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлсэн: Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тэр үедээ авсан бэртэл гэмтлээ сайн санахгүй байна, ямар ч байсан шарх сорви үлдсэн. Тухайн үед хүзүүний арын зулгаралт, шанаа халцарсан, хөмсөг сэтэрсэн, уруул хавдсан байсан. Мөн Н.Өын шидэх гэж байсан чулууг нь хамгаалж гараа бэртээсэн, толгой 3 газар хагарсан байсан гэв.  

 

Н.Өын шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлсэн: Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Тухайн үед толгой хагарсан, нэг шүд хугарсан байсан бөгөөд хугарсан шүдээ одоо хүртэл хийлгээгүй байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1712000690055 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Х.Уын хохирогчоор мэдүүлсэн: ...Би 2017 оны 07 сарын 28-наас 2017 оны 07 дугаар сарын 29-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт байрлах спортын төрөлжсөн сургалттай сургуулийн гаднах тоглоомын талбайд энэ жилийн 12 дугаар ангид сурдаг сурагч нартай сагс тоглоод байж байтал тоглоомын талбайн хайс руу 3 морьтой залуучууд ороод ирсэн. Тэгэхээр нь би хайснаасаа гарчих морьтой энд орж ирж болдоггүй юм гэж хэлээд гаргаад явуулсан. Тухайн үед ямар нэгэн маргаан болоогүй. Тэгээд би спорт сургуулийн заал руу ороод гар бөмбөг тоглож байтал манай дүүгийн найз нэг залуу орж ирээд таныг гадаа  6-7 морьтой залуучууд дуудаад байна гэхээр нь би гараад очтол Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Ө гэх залуу 5-6 морьтой залуучууд дагуулж ирчихсэн байсан бөгөөд морин дээрээсээ миний толгой хүзүү, гарны булчин хэсэг рүү мориныхоо цулбуураар ороолгосон. Тэгэхээр нь би бултах санаатай хайс руу орох гээд явж байтал нэг залуу нь барьж аваад одоо яах ч үгүй зүгээр учраа олъё гэж хэлээд Өтай харанхуй хэсэг рүү дагуулж явсан. Тэгсэн Ө нь ирээд намайг эрүү хэсэг рүү мөргөөд толгой руу цохихоор нь би урдаас нь ганц нэг удаа цохисон. Тэгсэн чинь миний толгой хэсэг рүү бол Ө олон удаа цохисон. Тэгээд нэг хартал гартаа чулуу атгачихсан байсан бөгөөд миний толгой хагарчихсан байна чи наад чулуугаа хаялдаа гэхэд чулуугаа газар хаяж байсан. Тэгсэн чинь намайг хайс руу орж явахад барьж авсан залуу хажуугаас орж ирээд миний зүүн нүд хамар орчим руу нэг удаа маш хүчтэй цохисон. Тэгээд би эргээд хашлага руу зугтаатал араас морьтой том ташуур барьчихсан залуу хөөгөөд гүйцээгүй. Тэгээд намайг хайсан дотор байхад гараад ир чамайг ална гэж хашгираад 1 цаг орчим намайг отсон бөгөөд би сүүлд нь найз Мийг машинтай нь дуудаж намайг ирж авсан юм. Тэгээд тэр шөнөдөө эмнэлэг дээр ирж оёо тавиулсан. Өыг сайн танихгүй. Харин сураглаад байсан над руу ээж аав нь гэх хүмүүс 95582690 дугаарын утсаар яриад шүүх цагдаа гээд яахав гэж гуйж байсан. Би гомдолтой байна. Тархи толгойгоо эмчлүүлмээр байна. Над руу бөөнөөрөө бүлэглэж дайрсан бөгөөд хуулийн дагуу арга хэмжээ авахуулахыг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/  

 

Н.Өын насанд хүрээгүй хохирогчоор мэдүүлсэн: ...2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн үед байх би найз М, М нартай хамт наадам тараад харих гээд спортын төрөлжсөн сургалттай сургуулийн хажуугаар гарч яваад сургуулийн гадаах сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийг хараад тоглох санаатай очиход надад таньдаг банди байгаагүй. Тэгэхээр нь сургуулийн хашаанд зүлгэн дээр морио идүүлээд зогсож байхад У /сүүлд нь нэрийг нь мэддэг болсон/ гэх залуу ирээд та нар юу хийж байгаа юм, зайлцгаа гэж хөөсөн. Би жаахан холдоод морьтойгоо зогсож байсан. Би Уаас намайг яагаад хөөгөөд байгаа юм бэ, би чамд ямар гэм хийсэн юм бэ гэж асуухад хуцалгүй зайл, цайны банди нараа, та нарын унаж байгаа морь миний өмсөж байгаа пүүзнээс хямдхан ш дээ гэж хэлээд намайг доромжилсон. Би хашаанаас гарч яваад буцаж ирэхэд У байхгүй байсан. Тэгэхээр нь шийдэн дээр тоглож байсан банди нараас нэгийг нь М таньдаг гэхээр нь дуудаад Уыг дуудаад ир гэж хэлсэн. Тэгтэл нөгөө банди сургууль руугаа ороод буцаж гарч ирэхдээ та нарыг У ах ороод ир гэж хэлсэн гэхээр нь хуцалгүй гараа ир гэж хэл гэсэн. Нөгөө банди дахин ороод Уыг дуудаж гаргаж ирсэн. Утай хэрүүл хийж эхэлсэн. У намайг нэгийн эсрэг нэгээр зодоон хийе, мориноосоо буугаад ир гэж хэлсэн. Би мориноосоо буугаагүй хоорондоо хэрүүл хийж байгаад сүүлдээ мориноосоо буусан. У намайг хаа нэгтэй таарсан газарт чинь ална, эр хүний замын хүзүү урт гэж хэлээд надтай зодоон хийх гээд өдөөд байсан. Ингээд бид хоёр хоорондоо нэгийн эсрэг нэгээр зодоон хийхээр болоод харанхуй газар орж зодоон хийхээр болсон. Зодоон болоход У эхэлж миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон бөгөөд миний чих дүнгэнээд явчихсан. Миний уур хүрээд чи цохисон шүү гэж хэлээд цохих гэтэл зайлаад гартаа байсан чулуугаар миний ам руу цохисон. Тэгээд намайг үргэлжүүлэн зодож, гартаа барьсан чулуугаар толгой руу цохиж хагалсан. Би Уыг тэвэрч аваад толгой руу нь 3 удаа цохисон. Ингэж зодоон хийж байхдаа би шүдээ хугалчихлаа гэж хэлэхэд Ц орж ирээд салгасан. У шууд цаашаа гүйгээд явчихсан. Миний үүдэн 1 шүд хугарсан, хажуугийн шүд нь хөдөлсөн, хажуугаасаа эмтэрсэн, уруул сэтэрсэн, мөн хамар мурийсан гэмтэл учирсан. Би гомдолтой байна. Би Уын толгой руу ороолгоогүй. У өөрөө хашаанаас гарч ирээгүй, намайг мориноосоо буухад хашаанаас гарч ирсэн нь үнэн. Би хашаан дотор байгаа хүнийг мориноосоо цулбуураар ороолгох боломжгүй. Би М, М нартай хамт явсан. Өөр хүн байгаагүй. Тэр үед замын хажуугаар морьтой хүмүүс их явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

 

Насанд хүрээгүй гэрч Г.Бын мэдүүлсэн: ...2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 24 цагийн үед би найз У, Б, Б нартай хамт спортын төрөлжсөн сургалттай сургуулийн гадаах талбай дээр сагсан бөмбөг тоглож байсан. У ах бид нартай хамт жаахан тоглосон. Бид нарыг тоглож байхад морьтой залуучууд ирээд хашаан дотор морьтойгоо орж ирэхэд У ах хашаанд морьтой орж ирдэггүй гэж хэлсэн. Тэгтэл тэр банди нар гарахгүй байсан. Тэгээд сүүлдээ хэрүүл маягийн зүйл яриад байсан. Би юу яриад байсан талаар сонсоогүй. Удалгүй нөгөө банди нар хашаанаас гараад явсан. Бид дөрөв шийдэн дээр тоглож байсан. Морьтой банди нар хашаанаас гараад явахад У ах сургуулийн заал руу орсон. Хашаанаас гарч явсан морьтой залуучууд удалгүй наймуулаа болоод ирсэн байсан. Тэр залуучууд Уыг нэрээр дуудахад У очиход Уыг дуудчих гэж хэлсэн бөгөөд У сургууль руу ороод У ахыг дуудсан. У гарч ирээд хашаан дотор байсан банди нартай юм яриад байсан. Би зайтай байсан болохоор сонсоогүй. У ах Уын утсаар хүрээд ир хөдөөний банди нар томроод байна, хэдүүлээ үзэх үү гэж хэлсэн. Дахин утсаар яриад байсан бөгөөд нөгөө утсаар дуудсан залуучууд нь  ирээгүй. У ах хашаан дотроос нөгөө морьтой залуучуудтай хэрүүл хийгээд байсан. Сүүлдээ У ах хашаанаас гарсан. Нэг морьтой залуу цулбуураараа У ахыг ороолгосон. У ах буцаад хашаан ороод ирсэн бөгөөд танай найз чинь мориноосоо буухгүй байна гэж хэлсэн. Би энэ үед шийдэн дээр тоглож байсан. Бид нартай хамт морьтой банди нараас нэг банди ирээд хамт тоглосон. Ингэж байтал У ах хашаанаас гарч зодоон хийхээр болсон. Нэгийн эсрэг нэгээрээ зодоон хийхээр болж байгаа бололтой юм ярьсан. У ах хашаанаас гарсан бөгөөд хэрүүл хийгээд байсан банди морьноосоо буусан. Бид нар шийдэн дээрээсээ очсон. Хашааны гадаа харанхуй хэсэг рүү орцгоосон. Бид нар араас нь очсон. Намайг очиход зодоон болоод бие биенийгээ цохиод эхэлсэн. Удалгүй нэг нь шүд хугалаад  хаячихлаа гэж хэлсэн тэгээд зодоон хийхээ больцгоосон. У гар утасныхаа гэрлийг тусгаад шүдийг нь үзэхэд морьтой залуугийн шүд хугарсан гээд амнаас нь цус гарчихсан харагдаж байсан. Энэ үед өндөр биетэй залуу орж ирээд У ахыг гараараа цохиж байгаа бололтой харагдсан. У ах цаашаа зугтаагаад хашаан дотор орсон. Нөгөө морьтой залуучууд явцгаасан. Тэр үед шүдээ хугалуулсан залуу У ахыг цохиж зодоогүй, гар хүрээгүй. У ах морьтой залуучуудыг хашаан дотор орж ирлээ гэж ярихдаа миний пүүзнээс хямдхан морь унасан цайны банди нар байна гэж ярьсан талаар би мэдэхгүй, дараа нь ингэж ярьсан талаар Уаас сонссон. У ахыг морьтой залуучууд бүлэглэж зодсон асуудал байхгүй. Морьтой банди нар У ахыг хөөж цохих гэсэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

 

Насанд хүрээгүй гэрч Т.Уын мэдүүлсэн: ...2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 11 цагийн орчимд намайг Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт байдаг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн гадаах сагсан бөмбөгийн талбай дээр Б, Б, У ах, Бын найз Б бид нар сагсан бөмбөг тоглож байсан. Энэ үед гурван морьтой залуучууд ирсэн. Байрнаас 2 охин гарч ирсэн байсан. Сургуулийн хашаан дотор гурван морьтой залуу орж ирсэн. У ах тэр гурван морьтой залуучуудыг явцгаа гэж хэлсэн. Ингэж хэлчихээд хоёр охинтой хамт У ах спортын сургуулийн зал руу орсон. Би гадаах талбай дээр тоглож л байсан. Удалгүй нөгөө залуучууд явчихаад буцаад ирэхдээ 7-8 морьтой залуучууд болоод ирсэн байсан. Намайг нэг залуу нь Уаа гэж нэрээр дуудсан бөгөөд би хэн дуудсан болохыг хараагүй, тэр үед харанхуй байсан. Намайг дуудсан болохоор би очих гэж явсан чинь урдаас У зааланд байгаа юу гэхээр нь байгаа гэж хэлсэн. Тэр залуучуудаас нэг нь Уыг дуудаад ир гэж хэлсэн. Би хэн яриад байгааг нь харж чадаагүй, яагаад гэвэл хашааны гадаа харанхуй байсан болохоор харагдахгүй байсан. Би зааланд ороод У ахад хашааны гадаа 7-8 морьтой залуучууд дуудаж байгаа талаар хэлсэн. У ах урдаас ороод ир гэж хэл гэхээр нь би за гэж хэлээд таныг ороод ир гэнээ гэж хэлсэн чинь нөгөө залуучуудаас нэг нь хуцаад байлгүй гараад ир гэж хэл гэхээр нь би буцаад гүйж очоод У ахад хуцаад байлгүй гараад ир гэнээ гэж хэлж байна гэж хэлсэн. У ах яах гээд байгаа юм гээд 2 охинтой хамт сургуулиас гарсан. У ах морьтой залуучуудын зүг рүү явсан. Би сагсан бөмбөг тоглож байсан найзуудтайгаа хамт тоглож эхэлсэн. Намайг тоглож байхад нөгөө хоёр охин У ахыг очиж яах юм бэ гэж хэлээд байсан. Удалгүй нөгөө хоёр охиныг ээж нь дуудаад авч явсан. У ах морьтой залуучуудын хажууд хашаан дотор зогсож байгаа харагдсан. Хоорондоо хэрүүл хийгээд зодоон хийх юм яриад байсан. Би зайтай талбай дээр байсан. У ах буцаж ирээд найзуудыгаа дуудах хэрэгтэй байгаа талаараа хэлээд миний гар утсыг гуйсан. Утсаар яриад манайхаан спортын сургууль дээр хүрээд ир, зодолдох хэрэгтэй байна, энд хэдэн морьтой залуучууд ирээд томроод байна гэсэн утгатай юм яриад байсан. Гар утсаар яриад дууссаны дараа найзуудыгаа хүлээгээд хашаан дотор зогсож байснаа нөгөө морьтой залуучуудтай хэрүүл хийгээд зогсоод байсан. Найзууд нь ирэхгүй болохоор У ах нэгийн эсрэг нэгээр зодоон хийе гээд чанга, чанга яриад байсан. Зодоон хийхээр болсон бололтой байгаа харагдсан. Тэгтэл нөгөө залуу морьноосоо буухгүй байсан. У морьноосоо буучих, зодоон хийе гэж хэлсэн. Нөгөө морьтой ах мориноосоо буухгүй, мориныхоо цулбуураар ороолгосон. У ах ерөөсөө гар хүрээгүй, нөгөө морьтой залуу цулбуураараа ороолгоод л байсан. У ах хашааны гадаа ганцаараа гарчихсан байсан. Ингэж цулбуураар ороолгох үед нь У ах хашаанд буцаад орсон. У ах мориноосоо буучих гэж хэлж байгаад нөгөө морьтой залууг мориноос нь буулгасан. У ах зодоон хийхээр болоод сургуулийн хашаанаас гарсан. Хашаанаас гараад морьтой залуучууд ийшээ явъя гэж хэлээд хашааны үүднээс холдсон. Б, Б, Б бид нар араас нь очсон. У ах нөгөө залуугийн толгой руу гараараа нэг удаа цохисон. Нөгөө залуу чи эхлээд намайг цохисон шүү гэж хэлээд У ахын толгой руу цохисон. У ах нөгөө залууг гараараа цохиод газар унагаасан. Мориноосоо буусан залуу газраас чулуу аваад У ахын толгой руу цохиж цус гаргасан. У ах босч ирээд нөгөө мориноосоо буусан залуугийн шүдийг гараараа цохисон. Нөгөө залуу ухарч байснаа шүд цохичихлоо гэж орилсон. Тэгээд зодоон хийхээ больсон. Би утасныхаа гэрлийг тусгаж өгсөн. Гэрэл тусгаж харахад тэр хоёрын хоёулангийнх нь толгойноос цус гарчихсан байсан. Нөгөө шүд гээд байсан залуугийн шүд нь хугарсан байсан. Энэ үед өндөр биетэй ах орж ирээд шүдийг нь унагаасан байна гээд У ахын нүд рүү цохисон. У ах гүйгээд явчихсан. У ах зодоон болсны дараа бид дөрвийг дуудаж уулзаад намайг бүлэглэж зодсон шүү, цагдаад гомдол гаргавал бүлэглэж зодсон гэж хэлээрэй гэж хэлсэн. Эхэлж морьноос буусан залуутай зодоон хийгээд дараа нь өндөр биетэй ах орж ирээд шүдийг нь унагаагаад хаясан байна гэж хэлээд нүд болон хөмсөг орчимд нь гараараа нэг удаа цохисон. Өыг У эхэлж цохисон. Тэгээд зодоон болсон. Гэхдээ харанхуй байсан болохоор зодооны талаар нарийн хэлж чадахгүй байна. Хоорондоо барьцалдаж аваад байсан. Ташуур барьсан банди морьтойгоо хөөж байгаа харагдсан. Гартаа ташуур барьсан байсан. Уыг ташуураараа цохиж бариагүй. Ташуураа унжуулсан байснаас далайж цохих гэж байгаа зүйл харагдаагүй...гэх мэдүүлэг  /хх-ийн 33-35 хуу/

 

Насанд хүрээгүй гэрч С.Бгийн мэдүүлсэн: ...2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 23 цагийн үед би найз Т.У, Б, Б нартай хамт спортын төрөлжсөн сургалттай сургуулийн гадаах талбай дээр сагсан бөмбөг тоглож байсан. У ах бид нартай хамт сагсан бөмбөг тоглосон. Бид нарыг тоглож байхад морьтой хүүхдүүд сургуулийн хашаан дотор орж ирсэн. Тэгэхэд У ах хашаанд морьтой орж ирсэн хүүхдүүдийг гарцгаа гэсэн. Морьтой хүүхдүүд муухай, муухай хараад хашаанаас гарсан. У ах сургууль руу орсон. Удалгүй нөгөө хүүхдүүд буцаад ирцгээсэн. Хашааны гаднаас У байна уу гэж хэлээд орилсон, байхгүй гэж хэлэхэд дуудаад ир гэж хэлсэн. У сургууль руу орж У ахыг дуудсан. У буцаж гарч ирээд та нарыг өөрсдөө ороод ир гэж хэлж байна гэж хэлсэн. Нөгөө хүүхдүүд Уад өөрийг нь гараад ир гэж хэлээд байгаа бололтой байсан. Би яг юу гэж хэлснийг сонсоогүй. У дахин орж У ахыг дуудсан. У ах  ирээд нөгөө банди нарын байгаа газрын ойролцоо хашаан дотор зогсоод хэрүүл хийгээд байгаа бололтой чанга, чанга яриад байсан. Би энэ үед сагсан бөмбөг тоглоод байж байсан. Удалгүй У ах сургуулийн хашаанаас гарсан. Нөгөө хэрүүл хийгээд байсан банди морин дээрээсээ У ахыг цулбуураараа ороолгоод байсан. У ах чи мориноосоо бууж надтай зодоон хийж чадахгүй юм байна гэж хэлээд сургуулийн хашаанд орж ирээд үргэлжлүүлээд хэрүүл хийгээд байсан. Бид нар цаад талд нь сагсан бөмбөг тоглож байсан. Морьтой банди нараас М гэж дууддаг банди нь бууж ирээд хамт тоглосон. Ингээд байж байгаад мориноосоо хэрүүл хийгээд байсан банди буугаад цаашаа явсан. У ах хамт явсан. Бид нар тоглоод үлдсэн. Удалгүй Б У хоёр гүйгээд явсан. Би араас нь очих гэтэл У ах урдаас гүйгээд сургуулийн хашаа руу орсон. У ах толгой хагарчихлаа гээд байсан. Б цамцаа өгөөд У ах толгойныхоо цусыг арчаад байсан. Би хэсэг зогсож байгаад явсан. Би зодоон болсон талаар мэдэхгүй, хараагүй. Зодоон болсон газар нь харанхуй байсан болохоор надад юу ч харагдаагүй. У ах гүйж хашаан дотор орж ирсэн нь харагдсан. Морьтой залуу хөөсөн нь харагдаагүй. Тэгээд ч зодоон болсон газар нь харанхуй байсан. Замын гэрэл унтарсан байсан. Сүүлд нь 6-7 морьтой банди нар байгаа харагдсан. Гэхдээ цаагуур нь морьтой хүмүүс их явж байсан. Яагаад гэвэл наадам тараад хүмүүс буцаж байгаа болохоор хөдөлгөөн их байсан. 6-7 тооны морьтой залуучууд хамт явсан эсэхийг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/

 

Гэрч Б.Мын мэдүүлсэн: ...2017 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед Ө, М бид гурав морьтой явж байгаад спортын төрөлжсөн сургалттай сургуулийн гадаах талбайн шийдэн дээр тоглохоор очсон. М бид хоёроос сүүлд ирсэн. Мг ирэхээс өмнө Ө бид хоёр Мг хүлээж байхдаа спортын төрөлжсөн сургалттай сургуулийн хашаан дотор ороод У гэх залууд хөөгдөж гарсан байсан бөгөөд буцаж Мтай хамт сургуулийн хашааны гадаа очоод Утай учраа олмоор байна гэж Ө хэлсэн. М шийдэн дээр тоглож байгаа хүүхдээр Уыг дуудуулсан. Тэгтэл У чаддаг юм бол ороод ир гэж хэлүүлсэн байсан. Ө хуцалгүй гараад ир гэж хэлүүлсэн. Тэр банди тэр үгийг нь хэлсэн бололтой У сургуулиас гарч ирсэн. Тэгээд Өыг Утай маргалдаж байхад гадаах шийдэн дээр М очоод тоглож байсан. Анх эхлээд сургуулийн хашаанд морьтойгоо ороод зогсож байхад У өөрөө ганцаараа ирээд Ө бид хоёрыг хөөж гарцгаа цайны банди нараа гэж хэлсэн. Ө тоглох гэж явна гэхэд та нарыг тоглуулахгүй, та нар шиг цайны банди нарын унаж яваа морь миний өмсөж байгаа пүүзний үнэнд хүрэхгүй, цайны банди нараа гэж хэлсэн. Тэр хоёр маргалдаж байхад У би цагдаа дээр хэрэгтэй, гай болцгоовоо гэж хэлсэн. Ө бид хоёр тэр үедээ сургуулийн хашаанаас гараад Мгийн урдаас явсан. М ирээд сургуулийн хашааны гадаа дахин очсон. Ө М бид хоёрт Утай учраа олмоор байна гэж хэлсэн. Уыг М нь хүүхдээр дуудуулаад гарч ирсний дараа У сургуулийн хашаан дотор бид хоёртой ойрхон ирж зогсож байгаад Өыг мориноосоо буугаад ир гээд дахин, дахин хэлээд байсан. Тэр хоорондоо хэрэлдээд зодоон хийх юм ярьсан. У гартаа чулуу атгачихсан байсан. Ө жаахан айгаад байгаа бололтой мориноосоо буухгүй зогсоод байсан. У нилээд том биетэй насаар ах харагдаж байсан. Би өмнө нь Уыг таньдаггүй байсан. Зодоон болоход л У гэж нэрийг нь дуудаад байсан болохоор нь таньдаг болсон. Ө мориноосоо буугаад Утай зодоон хийхээр болсон. Хоёулаа сургуулийн хашааны гадаа гэрэлтэй газарт байснаа гэрэл муутай хашааны хажууд очсон. Намайг дагаж явах гэхэд У чангаар орилж та хоёр хол бай, гай болцгоов гэж М бид хоёрт хэлсэн. Тэр хоёр хоорондоо зодоон хийхээр болоод байх шиг байтал У эхлээд Өын нүүр рүү гараараа цохисон. Тэгээд Ө чи эхэлж цохисон шүү гэж хэлээд буцаагаад Уын толгой руу цохисон. Ингээд үргэлжлүүлэн хоорондоо бие биенийгээ барьж аваад зодоон хийгээд эхэлсэн. Ө шүд хугарчихлаа гэж хэлсэн. У толгой хагарчихлаа гэж хэлсэн. Энэ үед Ц гэж манай саахалтын залуу ирээд салгасан. Салгахдаа Уыг тэвэрч аваад холдуулсан. У би чамайг ална, чи надтай заавал таарах болно гэж орилоод байсан. Намайг Өын хажууд очиход У зайтай зогсож байсан. Дундуур нь М морьтойгоо хөндлөн ороод саад болох санаатай зогссон. У гэнэт л цаашаа гүйгээд явчихсан. Ингээд салцгаасан. Ц бид нарыг бодвол арай том биетэй болохоороо Уыг салгасан. Түүнээс салахааргүй байсан. У эрүүл байгаа бололтой байсан. Гэхдээ нилээд дээрэлхүү зантай бололтой байна лээ. Ө жаахан шаралхуу болохоор Уын хэлсэн үгнээс нь болоод зодолдсон. У зодоон хийхээсээ өмнө бид нарт хандаж та нар намайг барахгүй, аймагт намайг бардаг банди байхгүй гэж хэлсэн. Өын уруул болон шүд рүү чулуу гартаа барьчихсан байснаараа цохисон. Үүнийг би харж байсан. Зодоон хийхээсээ өмнө У хашаан дотор чулуу халаасандаа хийгээд байсан. Мориноосоо бууж ирэхгүй бол чулуугаар цохино гэж У зодоон болохоос өмнө хашаан дотроос хэлж байсан. Гэхдээ бол чулуу шидээгүй. Би чулуу халаасандаа хийсэн болохоор нь шидэж магадгүй гээд айж байсан учраас гарт барьсан чулууг нь сайн харж байсан. Ц Уыг зодоогүй, ирж салгасан. Зодоон болоход Ө, М бид гурав морьтой, Ц мотоцикльтой байсан. Сагсан бөмбөгийн талбай дээр танихгүй 4 банди байсан. 2 эмэгтэй хүүхэд байсан. Тэр хоёр хоёулаа 12 дугаар ангийн бололтой охидууд байсан. Өөр хүн байгаагүй. Ц ирж салгаагүй бол зодоон үргэлжилсээр л байх байсан. Ц ирж салгасан болохоос Уыг зодоогүй. Нэг удаа боль гээд цээж рүү нь гарынхаа алгаар түлхээд холдуулсан. У Өыг мориноосоо буусны дараа хашаанаас гарч ирсэн. Ө Ут цохиулсны дараа зодоон хийсэн. Түүнээс өмнө Уыг цохиж зодсон асуудал болоогүй. М дундуур нь морьтойгоо орж хөндлөн зогссон. Мд жижиг модоор хийсэн суран ташуур байсан. Өын морийг би хөтлөөд дээлийг нь авчихсан байсан. Ө том урт модон ташуур барьчихсан байснаа надад өгсөн. Би өөрөө суруур шүлжсэн ташууртай байсан. Ө Уыг мориныхоо цулбуураар ороолгохоор байсан бол жолоо барьж байсан гарнаас эсрэг гарт том модон ташуур барьж байсан болохоор мориныхоо цулбуураар ороолгох боломжгүй байсан. У өөрөө хоёулаа ийшээ явъя гэж хэлээд Өыг дагуулж явсан. Өөр хүн байгаагүй. Намайг очих гэтэл наанаа байж бай гэж хэлээд ойртуулахгүй байсан. Сагсан бөмбөг тоглож байсан 4 жаахан банди нар зодоон болоод салсны дараа хажууд ирчихсэн зогсож байсан. Өөр хүн байгаагүй. Тэр зодоон болсон газар нь засмал замын хажууд шахуу газар байсан....гэх мэдүүлэг. /хх-ийн 41-44 хуу/

 

Гэрч Б.Цийн мэдүүлсэн: ...2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн үед ганцаараа мотоциклиор аймгийн төвөөс хөдөө гарах санаатай засмал замаар спортын төрөлжсөн сургалттай сургуулийн хажуугаар өнгөрч явахад замын хажууд хүүхдүүд зодоон хийгээд байгаа бололтой байсан. Тэгээд харахад манай урд айлын Ө нэг залуутай зодоон хийгээд байсан. Би мотоциклио зогсоогоод гүйж очиход Өын шүд хугарсан, амнаас нь цус гарчихсан, толгойноос нь цус гарчихсан байсан. Нөгөө зодоод байгаа залуу том биетэй залуу байсан бөгөөд согтуу гэмээр орилоод байсан. Би шууд очоод боль гэж хэлээд нөгөө танихгүй залууг түлхээд холдуулах гэтэл дайраад байхаар нь тэвэрч авч холдуулсан. Уг залуугийн толгойноос цус гарчихсан байсан. Уг залууг холдуулах үед Өыг дараа чамайг таарах үедээ заавал ална гэж орилоод байсан. Тэгээд тэр залуу надад цагдаа хамаарахгүй би бүртгэлтэй байгаа гэж хэлсэн. Тэр үед Ө мориндоо мордоод явсан. Би гэртээ харьсан. Ө бусадтай бүлэглэж зодоогүй, тэр хоёр хоёулаа зодоон хийж байсан. Өтай нийлээд 3 морьтой залуу байсан. Хажууд нь 3 банди байсан. Өөр хүн байгаагүй санаж байна. Ө, тэр залуу нар яаж зодоон хийсэн талаар мэдэхгүй. Намайг очиход зодоон болчихсон, толгой, амнаас нь цус гоожсон байсан бөгөөд хоёулаа хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/

 

Насанд хүрээгүй гэрч С.Мгийн мэдүүлсэн: ...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нь Арслангийн наадам үзээд орой болгоод 02.00 цагийн үед найз М, Ө хоёртой морьтой харихаар явж байхад манай сургуулийн хашаанд сагсан бөмбөгийн шийдэн дээр /гадаа талбайд/ хүүхдүүд тоглож байхаар нь очсон. Ө, М хоёр надад сая У гэж банди М бид хоёрыг зайцгаа гэж хөөсөн гэж ярьсан. Мөн цайны банди байна, та нарын унаж байгаа адгуус чинь миний өмсөж байгаа пүүзнээс хямдхан юм байна гэж доромжилсон гэж ярьсан. Спорт сургуулийн гадаа очсон. Ө У зааланд байгаа, уулзмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гадаа талбай дээр тоглож байсан У гэж бандийг дуудаад Уыг дуудчих гэж хэлсэн. У спорт зал руу ороод удалгүй гарч ирснээ гарч ирэхгүй байна гэсэн. У бид нарыг өөрөө ороод ир гэж хэлээд явуулсан байсан. Ө хуцалгүй гараад ир гэж хэл гэж Уад хэлээд буцаагаад сургууль руу оруулсан. У гарч ирсэн бөгөөд хамт хоёр охин гарч ирсэн. Би жаахан холхон байж байгаад морио уяад сургуулийн гадаа талбай дээр тоглосон. Намайг гадаа талбай дээр тоглож байгаад буцаад харахад У Өыг мориноосоо буугаад ир гэж орилоод байсан. Намайг сагс тоглож байхад ч У буугаад ир гэж чанга, чанга яриад байсан нь сонсогдож байсан. Тэгээд намайг буцаад очиход сургуулийн ард ногоон хашааны хажууд зодоон болоод эхэлсэн. Харанхуй байсан. Ө шүд хугалчихлаа гэж хэлсэн. У толгой хагалчихлаа гэж хэлээд дайраад байсан. Ц дундуур нь ирчихсэн салгасан. Зодоон болоод салсны дараа У дайраад байсан. Ц дундуур нь ороод салгаагүй бол У салахааргүй байсан. Тэгээд ч харанхуй байсан. Утасны гэрэл нэг нь тусгасан байсан. У салахгүй таарсан газарт чинь ална гэж орилсон. Би Уын урдуур морьтойгоо хөндлөн орсон. У салаад сургууль руугаа орж байгаа харагдсан. Ө спорт сургуулийн хажуугийн гол руу очиж нүүр, амныхаа, толгойныхоо цусыг угаагаад байсан. Ө У нар хоорондоо л зодоон хийсэн бөгөөд Ц салгасан. Ц мотоцикльтой явсан болохоор салгасан. М бид хоёр морьтойгоо байсан. Зодоон болоход гадаа шийдэн дээр Б, Б, Б, У нар байсан. Бид нар байсан. Мөн хоёр эмэгтэй хүүхэд байсан бөгөөд зодоон болохоос өмнө явчихсан. У хашаан дотор байсан, сүүлд нь тоглож байгаад хашаанаас гарахад У хашаан дотор байсан. У буугаад ир гэж хэлээд байсан. Ө мориноосоо буухгүй байсан. Тэгж байгаад мориноосоо бууж байгаа харагдсан. У өөрөө алхаад Өын хажууд очсон. Тэгээд зодоон болсон бөгөөд У эхэлж Өыг цохисон. Ө чи намайг цохичихлоо шүү дээ гэж орилсон. У гартаа чулуу атгасан байна гэж Ө хэлсэн. У өөрөө хэрүүл хийхээс өмнө газраас чулуу аваад халаасандаа хийгээд байсныг би харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-55 хуу/

Яллагдагч Х.Уын мэдүүлсэн: ...Би 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутарт байрлах спортын төрөлжсөн сургалттай сургуулийн гадаа морьтой залуутай маргалдаж зодоон хийсэн юм. Намайг уг сургуулийн сагсны шийдэн дээр тоглож байтал морьтой 3 залуу ороод ирсэн бөгөөд би тухайн залууст хандаж сургуулийн ойр орчим, олон нийтийн газраас морьтойгоо гар гэж хэлсэн юм. Тэгээд гараад явцгаасан бөгөөд дахин 2-3 морьтой залуу дагуулаад ирсэн. Тэгээд намайг сургууль дотроос хүнээр дуудуулаад байсан ба гартал Ө гэх залуу нь надад хандаж чи яахаараа намайг хайсан дотроос гаргадаг юм, ална гээд цулбуураараа миний хүзүү рүү ороолгоод байсан. Тэгээд л би Өыг мориноосоо буугаад ирэхээр нь түлхтэл Ө толгойгоороо мөргөж тулангуутаа намайг гараараа цохих гэхээр нь бултаад толгой руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд л цохилцсон. Гэтэл Ө гартаа чулуу барьсан байна лээ, мөн шүд хугарчихлаа гээд байсан. Том залуу ирж салгасан. Миний толгой хагарсан, хөмсөг сэтэрсэн. Ийм л зүйл болсон. Тухайн үед нилээн хэдэн хүн байсан. Хэн, хэн гэдгийг нь нэрлэж мэдэхгүй байна. Ө нь согтуу байх шиг байсан. Би бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Өыг чулуугаар цохисон асуудал байхгүй, Ө л гартаа чулуу атгаж намайг цохисон. Мөн би зодоон хийх явцдаа Өд цохиулж газарт унасан. Тэгээд л шууд эмнэлэгт очсон. Уг нь би чулууг нь олоод цагдаад өгөх гэж байлгаж байгаад хаячихсан байна лээ. Тухайн үедээ бол байсан. Би Өтай зодоон, цохион хийсэн юм. Миний биед учирсан гэмтлийг Ө учруулсан. Тэр том биетэй залуу бол намайг салгах гэж л түлхэх шиг болсон. Эхэндээ бол Ц гэх залууг намайг цохичихлоо гэж бодоод байсан юм. Тухайн үед бол Өтай зодоон, цохион хийгээд маш их манарсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 84-86 хуу/

 

Яллагдагч Н.Өын мэдүүлсэн: ...Би зүйл ангийг ойлгож байна, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагаас 01 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт байрлах спортын төрөлжсөн сургуулийн гадна Утай хэрүүл маргаан хийж зодоон цохион хийсэн юм. Тухайн хэрэг болохоос өмнө би дээрх сургуулийн хашаа руу морьтойгоо ортол У гэх залуу хашаанаас гар гээд хөөсөн. Намайг цайны банди минь чиний унаж яваа мориноос миний өмссөн пүүз үнэтэй шүү гэх мэтээр доромжлоод байсан. Би үүнд нь дургүй хүрч дээрх үйлдлийг гаргасан юм. Би түүнийг 2-3 удаа нүүр, ам, нүд рүү нь цохисон. У ч намайг нилээн олон удаа гараараа нүүр, ам руу цохисон бөгөөд миний шүдийг гэмтээсэн. Би түүнийг чулуугаар цохиж зодсон асуудал байхгүй, гараараа хэд цохилцоод л салсан бөгөөд Ц салгасан юм. Ц нь зүгээр л салгасан, Уыг цохиж зодоогүй. Хэрэг болох үед Ц болон өөр зөндөө хүүхдүүд байсан бөгөөд одоо мартсан байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 92-94 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 328 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Х.Уын биед тархи доргилт, зүүн чамархайн хойд хэсэгт, дагзны зүүн талд шарх, баруун чихний урд, зүүн нүдний дээд зовхины гадна талд зулгаралт, зөөлөн эдэд няцралт, баруун гарын бугалганы дотор талд, дунд болон ядам хурууны 1-р үений дотор талд, хүзүүний баруун талд зулгаралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Тухайн үйл явдал болсон гэх хугацаатай гэмтэл учирсан цаг хугацаа тохирч байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 5. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 57-58 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 341 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ..1. Н.Өын биед тархи доргилт, баруун чамархайн хэсэгт шарх, хамрын таславчийн мурийлт, 21-р шүдний хүзүүвч угаараа хугарч унасан, 11-р шүдний цөцгий булан сэлтэрч хугарсан, дээд, доод уруулд хэгзэрсэн шарх гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11.51.1-р заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 64-65 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 107, 108хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 113-114, 115-116 хуу/ зэрэг болно.  

Шүүх хуралдаанаар тогтоогдсон Н.Ө, Х.У нар нь 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, улмаар нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

Шүүгдэгч Н.Ө, Х.У нар нь 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, улмаар нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Х.Уын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “би спорт сургуулийн заал руу ороод гар бөмбөг тоглож байтал манай дүүгийн найз нэг залуу орж ирээд таныг гадаа 6-7 морьтой залуучууд дуудаад байна гэхээр нь би гараад очтол Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Ө гэх залуу 5-6 морьтой залуучууд дагуулж ирчихсэн байсан бөгөөд морин дээрээсээ миний толгой хүзүү, гарны булчин хэсэг рүү мориныхоо цулбуураар ороолгосон. Ө нь ирээд намайг эрүү хэсэг рүү мөргөөд толгой руу цохихоор нь би урдаас нь ганц нэг удаа цохисон. Тэгсэн чинь миний толгой хэсэг рүү бол Ө олон удаа цохисон. Тэгээд нэг хартал гартаа чулуу атгачихсан байсан бөгөөд миний толгой хагарчихсан байна чи наад чулуугаа хаялдаа гэхэд чулуугаа газар хаяж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, Н.Өын мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогчоор мэдүүлсэн “сургуулийн хашаанд зүлгэн дээр морио идүүлээд зогсож байхад У /сүүлд нь нэрийг нь мэддэг болсон/ гэх залуу ирээд та нар юу хийж байгаа юм, зайлцгаа гэж хөөсөн. Би Уаас намайг яагаад хөөгөөд байгаа юм бэ, би чамд ямар гэм хийсэн юм бэ гэж асуухад хуцалгүй зайл, цайны банди нараа, та нарын унаж байгаа морь миний өмсөж байгаа пүүзнээс хямдхан ш дээ гэж хэлээд намайг доромжилсон. У намайг нэгийн эсрэг нэгээр зодоон хийе, мориноосоо буугаад ир гэж хэлсэн. Би мориноосоо буугаагүй хоорондоо хэрүүл хийж байгаад сүүлдээ мориноосоо буусан. У намайг хаа нэгтэй таарсан газарт чинь ална, эр хүний замын хүзүү урт гэж хэлээд надтай зодоон хийх гээд өдөөд байсан. Ингээд бид хоёр хоорондоо нэгийн эсрэг нэгээр зодоон хийхээр болоод харанхуй газар орж зодоон хийхээр болсон. Зодоон болоход У эхэлж миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон бөгөөд миний чих дүнгэнээс явчихсан. Миний уур хүрээд чи цохисон шүү гэж хэлээд цохих гэтэл зайлаад гартаа байсан чулуугаар миний ам руу цохисон. Тэгээд намайг үргэлжүүлэн зодож, гартаа барьсан чулуугаар толгой руу цохиж хагалсан. Би Уыг тэвэрч аваад толгой руу нь 3 удаа цохисон. Ингэж зодоон хийж байхдаа би шүдээ хугалчихлаа гэж хэлэхэд Ц орж ирээд салгасан. Миний үүдэн 1 шүд хугарсан, хажуугийн шүд нь хөдөлсөн, хажуугаасаа эмтэрсэн, уруул сэтэрсэн, мөн хамар мурийсан гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/ насанд хүрээгүй гэрч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “нэг морьтой залуу цулбуураараа У ахыг ороолгосон. Намайг очиход зодоон болоод бие биенийгээ цохиод эхэлсэн. Удалгүй нэг нь шүд хугалаад  хаячихлаа гэж хэлсэн тэгээд зодоон хийхээ больцгоосон. У гар утасныхаа гэрлийг тусгаад шүдийг нь үзэхэд морьтой залуугийн шүд хугарсан гээд амнаас нь цус гарчихсан харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/, насанд хүрээгүй гэрч Т.Уын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “найзууд нь ирэхгүй болохоор У ах нэгийн эсрэг нэгээр зодоон хийе гээд чанга, чанга яриад байсан. Зодоон хийхээр болсон бололтой байгаа харагдсан. Нөгөө морьтой ах мориноосоо буухгүй, мориныхоо цулбуураар ороолгосон. У ах ерөөсөө гар хүрээгүй, нөгөө морьтой залуу цулбуураараа ороолгоод л байсан. У ах мориноосоо буучих гэж хэлж байгаад нөгөө морьтой залууг мориноос нь буулгасан. У ах нөгөө залуугийн толгой руу гараараа нэг удаа цохисон. Нөгөө залуу чи эхлээд намайг цохисон шүү гэж хэлээд У ахын толгой руу цохисон. У ах нөгөө залууг гараараа цохиод газар унагаасан. Мориноосоо буусан залуу газраас чулуу аваад У ахын толгой руу цохиж цус гаргасан. У ах босч ирээд нөгөө мориноосоо буусан залуугийн шүдийг гараараа цохисон. Нөгөө залуу ухарч байснаа шүд цохичихлоо гэж орилсон. У ах зодоон болсны дараа бид дөрвийг дуудаж уулзаад намайг бүлэглэж зодсон шүү, цагдаад гомдол гаргавал бүлэглэж зодсон гэж хэлээрэй гэж хэлсэн. Өыг У эхэлж цохисон. Тэгээд зодоон болсон” гэх мэдүүлэг  /хх-ийн 33-35/, насанд хүрээгүй гэрч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “нөгөө хэрүүл хийгээд байсан банди морин дээрээсээ У ахыг цулбуураараа ороолгоод байсан. У ах чи мориноосоо бууж надтай зодоон хийж чадахгүй юм байна гэж хэлээд сургуулийн хашаанд орж ирээд үргэлжлүүлээд хэрүүл хийгээд байсан. У ах толгой хагарчихлаа гээд байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-40/, гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “анх эхлээд сургуулийн хашаанд морьтойгоо ороод зогсож байхад У өөрөө ганцаараа ирээд Ө бид хоёрыг хөөж гарцгаа цайны банди нараа гэж хэлсэн. Ө тоглох гэж явна гэхэд та нарыг тоглуулахгүй, та нар шиг цайны банди нарын унаж яваа морь миний өмсөж байгаа пүүзний үнэнд хүрэхгүй, цайны банди нараа гэж хэлсэн. У сургуулийн хашаан дотор бид хоёртой ойрхон ирж зогсож байгаад Өыг мориноосоо буугаад ир гээд дахин, дахин хэлээд байсан. У гартаа чулуу атгачихсан байсан. Ө жаахан айгаад байгаа бололтой мориноосоо буухгүй зогсоод байсан. Тэр хоёр хоорондоо зодоон хийхээр болоод байх шиг байтал У эхлээд Өын нүүр рүү гараараа цохисон. Тэгээд Ө чи эхэлж цохисон шүү гэж хэлээд буцаагаад Уын толгой руу цохисон. Ингээд үргэлжлүүлэн хоорондоо бие биенийгээ барьж аваад зодоон хийгээд эхэлсэн. Ө шүд хугарчихлаа гэж хэлсэн. У толгой хагарчихлаа гэж хэлсэн. Энэ үед Ц гэж манай саахалтын залуу ирээд салгасан. Өын уруул болон шүд рүү чулуу гартаа барьчихсан байснаараа цохисон. Зодоон хийхээсээ өмнө У хашаан дотор чулуу халаасандаа хийгээд байсан. Мориноосоо бууж ирэхгүй бол чулуугаар цохино гэж У зодоон болохоос өмнө хашаан дотроос хэлж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 41-44/, гэрч Б.Цийн мөрдөн байцаалтан шатанд мэдүүлсэн “2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн үед ганцаараа мотоциклиор аймгийн төвөөс хөдөө гарах санаатай засмал замаар спортын төрөлжсөн сургалттай сургуулийн хажуугаар өнгөрч явахад замын хажууд хүүхдүүд зодоон хийгээд байгаа бололтой байсан. Тэгээд харахад манай урд айлын Ө нэг залуутай зодоон хийгээд байсан. Би мотоциклио зогсоогоод гүйж очиход Өын шүд хугарсан, амнаас нь цус гарчихсан, толгойноос нь цус гарчихсан байсан. Нөгөө зодоод байгаа залуу том биетэй залуу байсан бөгөөд согтуу гэмээр орилоод байсан. Би шууд очоод боль гэж хэлээд нөгөө танихгүй залууг түлхээд холдуулах гэтэл дайраад байхаар нь тэвэрч авч холдуулсан. Уг залуугийн толгойноос цус гарчихсан байсан. Уг залууг холдуулах үед Өыг дараа чамайг таарах үедээ заавал ална гэж орилоод байсан. Намайг очиход зодоон болчихсон, толгой, амнаас нь цус гоожсон байсан бөгөөд хоёулаа хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/, насанд хүрээгүй гэрч С.Мгийн мэдүүлсэн “Ө, М хоёр надад сая У гэж банди М бид хоёрыг зайцгаа гэж хөөсөн гэж ярьсан. Мөн цайны банди байна, та нарын унаж байгаа адгуус чинь миний өмсөж байгаа пүүзнээс хямдхан юм байна гэж доромжилсон гэж ярьсан. Намайг гадаа талбай дээр тоглож байгаад буцаад харахад У Өыг мориноосоо буугаад ир гэж орилоод байсан. Тэгээд намайг буцаад очиход сургуулийн ард ногоон хашааны хажууд зодоон болоод эхэлсэн. Ө шүд хугалчихлаа гэж хэлсэн. У толгой хагалчихлаа гэж хэлээд дайраад байсан. Ц дундуур нь ирчихсэн салгасан. Зодоон болоод салсны дараа У дайраад байсан. Ц дундуур нь ороод салгаагүй бол У салахааргүй байсан. Ө У нар хоорондоо л зодоон хийсэн бөгөөд Ц салгасан. У өөрөө алхаад Өын хажууд очсон. Тэгээд зодоон болсон бөгөөд У эхэлж Өыг цохисон. Ө чи намайг цохичихлоо шүү дээ гэж орилсон. У гартаа чулуу атгасан байна гэж Ө хэлсэн. У өөрөө хэрүүл хийхээс өмнө газраас чулуу аваад халаасандаа хийгээд байсныг би харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-55/, Х.Уын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би Өыг мориноосоо буугаад ирэхээр нь түлхтэл Ө толгойгоороо мөргөж тулангуутаа намайг гараараа цохих гэхээр нь бултаад толгой руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд л цохилцсон. Гэтэл Ө гартаа чулуу барьсан байна лээ, мөн шүд хугарчихлаа гээд байсан. Том залуу ирж салгасан. Миний толгой хагарсан, хөмсөг сэтэрсэн. Ийм л зүйл болсон. Ө л гартаа чулуу атгаж намайг цохисон. Мөн би зодоон хийх явцдаа Өд цохиулж газарт унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 84-86/, Н.Өын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагаас 01 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутагт байрлах спортын төрөлжсөн сургуулийн гадна Утай хэрүүл маргаан хийж зодоон цохион хийсэн юм. Тухайн хэрэг болохоос өмнө би дээрх сургуулийн хашаа руу морьтойгоо ортол У гэх залуу хашаанаас гар гээд хөөсөн. Намайг цайны банди минь чиний унаж яваа мориноос миний өмссөн пүүз үнэтэй шүү гэх мэтээр доромжлоод байсан. Би үүнд нь дургүй хүрч дээрх үйлдлийг гаргасан юм. Би түүнийг 2-3 удаа нүүр, ам, нүд рүү нь цохисон. У ч намайг нилээн олон удаа гараараа нүүр, ам руу цохисон бөгөөд миний шүдийг гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94/, хохирогч Х.Уын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 328 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58/, хохирогч Н.Өын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 341 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

 

            Иймд шүүгдэгч Б овогт Хгийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э овогт Нн Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Х.У, Н.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Х.У, Н.Ө нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х-гийн У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э овогт Н-н Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уыг Архангай аймгийн төрийн өмчит үйлдвэрийн газарт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Н.Өыг Архангай аймгийн төрийн өмчит үйлдвэрийн газарт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У, Н.Ө нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ -өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У, Н.Ө нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг ажлын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.У, Н.Ө нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Х.У, Н.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.У, Н.Ө нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ