Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/10278

 

 

 

 

 

 

2025 08 29 197/ШШ2025/10278

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 7 дугаар хэсэг, Богд Жавзандамба гудамж, Агниста хотхоны 99б дүгээр байр,******* хаягт оршин суух, Ба******* Өл******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, 10 дугаар байр, ******* хаягт оршин суух, На******* Со******* /РД:*******/-д холбогдох,

 

9,748,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Өл******* нь түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 7,000,000 төгрөг, алданги 2,397,500 төгрөг, ашиглалтын зардал 351,219 төгрөг, нийт 9,748,719 төгрөг шаардсаныг хариуцагч алданги болох 2,397,500 төгрөгийг эс зөвшөөрч, түрээсийн төлбөр 7,000,000 төгрөг, ашиглалтын зардал 351,219 төгрөг, нийт 7,351,218 төгрөгийг зөвшөөрч, үүнээс барьцаа 3,500,000 төгрөгийг суутгуулан тооцож, 3,351,218 төгрөгийг 2 сарын хугацаанд 3 хувааж төлнө гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд барьцаа төлбөр болох 3,500,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас суутгуулахад татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Нэхэмжлэгч Б.Өл*******г төлөөлж О.Оюунгэрэл нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Н.Со*******ай орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон 99б байр, 9 тоот хаягт байрлах, 121.3 м.кв талбайтай, 4 өрөө бүхий орон сууцыг 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 12 сарын хугацаатайгаар сарын 3,500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцжээ. /хх 13-18/

 

3.2. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Тодруулбал, хариуцагч нь тухайн орон сууцанд амьдрах зорилгоор өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байх бөгөөд зохигч гэрээний хүчинтөгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээ хүчинтөгөлдөр байх тул талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

3.3. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ цуцлах гэх 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн баримтаар хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрээг хугацаанаас нь өмнө харилцан тохиролцон цуцалж, тооцоо нийлж, орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэн өгч, нийт төлөгдөөгүй төлбөрийн дүнг 9,748,719.32 төгрөг гэж баталгаажуулжээ. /хх 19-20/

 

3.4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тайлбарлавал, орон сууц хөлслөх гэрээгээр үүрэг хүлээсэн зохигчид үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийг үүргээ зөрчсөн гэж үзэх бөгөөд орон сууц хөлслөгч буюу хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх 2 сарын хугацааны төлбөр болох 7,000,000 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй, нэхэмжлэгч гэрээний төлбөрийг шаардах эрхтэй.

 

3.5. Зохигчдын хооронд байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний 1.4-т зааснаар түрээслэгч нь түрээсийн үүргийн биелэлтийн барьцаанд 3,500,000 төгрөгийг байршуулахаар заасны дагуу барьцаа төлбөр байршуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь энэхүү барьцаа төлбөрийг нэхэмжлэлийн нийт шаардлагаас суутгуулан тооцуулахад татгалзаагүй, энэ талаар маргаагүй бөгөөд ийнхүү суутган тооцох нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд нийцнэ. /хх 13/

 

3.6. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 8.3-т зааснаар орон сууц хөлслөгч буюу хариуцагч Н.Со******* нь орон сууцыг ашиглахтай холбоотой хэрэглээний зардлыг төлөх үүрэг хүлээсэн тэрээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн орон сууцны ашиглалтын зардал 351,219 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, маргаагүй.

 

4. Талуудын хоорон байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний 4.4-т Хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө. гэж харилцан тохиролцжээ. /хх 14/

 

4.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь 7,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн алдангид 2,397,500 төгрөг шаардсан нь уг хуулийн зохицуулалтад нийцэх бөгөөд шаардах эрхтэй.

 

4.2. Хариуцагч нь алданги болох 2,397,500 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч, тухайн үед түрээслүүлэгч талд төлбөр хойшлогдохыг хэлж, ойлголцож байсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах, нотлох үүрэгтэй бөгөөд шүүхэд нотлох баримт өгөөгүй, таталзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

Иймд хариуцагч Н.Со*******аас 6,248,719 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өл*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

5. Хариуцагч төлбөрийг 2 сарын хугацаанд 3 хувааж төлөх нөхцөлийг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтийг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн  7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна. гэж зааснаар санхүүгийн байдал болон бусад зайлшгүй шалтгаанаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул уг хуулийн зохицуулалтыг баримтлаагүй болохыг дурдаж байна.

 

6. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114,919 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь уг хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 302 дугаар зүйлийн 302.1-т тус тус заасныг үндэслэн хариуцагч Н.Со*******аас 6,248,719 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өл*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114,919 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР