Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/10107

 

 

 

 

 

 

2025 08 26 197/ШШ2025/10107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чи дүүрэг, 24 дүгээр хороо, Жигжид 7 гудамж,******* хаягт оршин суух, Сэ******* овогт Ба******* На******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, хужирбулан 3 хэсэг гудамж, ******* хаягт оршин суух, Но******* овогт Да******* До******* /РД:/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа, хариуцагч Д.До*******, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээнийн үүргийн дагуу худалдан авсан үхрийн махны төлбөрт 2,400,000 төгрөгийг шаардсан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөг, 10 кг орчим мах муудсан гэж үзээд 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгөөс татгалзаж, 1,300,000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч үхрийн мах муудсан байсан, худалдан авсан үхрийн махны зарим хэсгийг худалдан борлуулж, үлдсэн махыг хаясан учир төлбөрийг төлөхгүй гэж маргасан.

  3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Хариуцагч Д.До******* нь 2024 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч Б.На*******ын үхрийн мах зарна гэх зарын дагуу 2,400,000 төгрөгийн үнэ бүхий үхрийн махыг худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөр болох 1,000,000 төгрөгийг төлж махыг хүлээн авсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Нийслэлийн Чи дүүргийн прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор тогтоогдож байна. /хх 9/

3.2. Зохигчид үхрийн махыг нийт 2,400,000 төгрөгөөр тооцон худалдах, худалдан авахаар тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

3.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх бөгөөд зохигчид маргаан бүхий үхрийн махны нийт үнийг 2,400,000 төгрөгөөр тохиролцсон, үүнээс 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид урьдчилгаа болгон өгсөн, хариуцагч нь үхрийн махыг хүлээн авсан талаар тус тус маргаагүй, хариуцагч буюу худалдан авагч нь гагцхүү махыг муудсан байсан гэсэн үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.

 

4. Иргэний хуулийн 251 дүгээр зүйийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус заасан. Хэрэв гэрээний зүйл доголдолтой байх тохиолдолд худалдан авагч болох хариуцагч Д.До******* нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан хэд, хэдэн шаардлагыг худалдагч буюу Б.На*******д холбогдуулан гаргах эрхтэй.

 

4.1. Тодруулбал, хариуцагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. зааснаар хариуцагч худалдан авсан эд зүйлийн доголдлыг арилгуулах зардлаа шаардах эрхтэй боловч ийнхүү шаардлага гаргасан болохоо баримтаар нотлоогүй, тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үхрийн махыг хүлээн авч, жижиглэн янзалж, зарим хэсгийг нь худалдан борлуулсан гэж тайлбарлаж байна.

 

4.2. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана:, 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан; гэж зааснаар хариуцагч худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзах шаардлага гаргах эрхгүй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана. гэж тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотолж чадсангүй.

 

4.3. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр зааснаар нэхэмжлэгч Б.На******* нь худалдан авагч буюу хариуцагч Д.До*******ид худалдах-худалдан авах гэрээний зүйл болох үхрийн махыг биет байдлын хувьд шилжүүлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн энэ талаар хариуцагч маргаагүй, хариуцагч нь эд зүйлийг доголдлын талаар мэдэх боломжтой байсан ч хүлээн авч, шаардлага гаргах эрхгүй болсон гэж дүгнэсэн учир нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг худалдан авагч буюу хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч хариуцагчаас нийт 2,400,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсэг болох 1,100,000 төгрөгт холбогдох хэсгээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд татгалзсан тул хариуцагчаас 1,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хураавилав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг үндэслэн хариуцагч Д.До*******оос 1,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.На*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 35,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР