2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 192/шш2025/05777

 

       2025            07              08                                            192/ШШ2025/05777

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ************ ********хороо, ********* дүгээр хотхон, *********** дугаар байр, **********тоот хаягт оршин суух ******* овогт *********ийн ********** /РД:*************-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ***********дүүрэг, ******* хороо, ********хотхон******** тоот хаягт оршин суух, ******** овогт ******ийн *********** /РД:ХЗ86022501/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв,

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********л

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  *****л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ****нь нэхэмжлэгч *****с 30,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 07 болон 08-ны өдөр нийт 3 удаагийн үйлдлээр хариуцагч *****д шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ямар нэгэн барьцаа аваагүй.  Анх 2 сарын хугацаанд 10 хувийн хүүтэй зээлье гэж тохиролцоод эхний сарын хүү болох  2,500,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн байгаа. Дахиж ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй.  Иймд Үндсэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг болон 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааны зээл хүүнд 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******с хариуцагч  30,000,000 төгрөг  зээлж авсан байдаг.Энэхүү зээлийн гэрээг бичгээр хийж, талууд хүү тохиролцоогүй.  Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр хийж, хүүг тохирч байж хүү шаардах эрхтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхгүй гэж үзэж байна.  Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн 30,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөг өгсөн. Сая шилжүүлсэн баримтаа гаргаж өгсөн. 2,500,000 төгрөгөө хасаад нийт 27,500,000 төгрөгийг төлөхөө  хүлээн зөвшөөрч байгаа. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

             3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/,итгэмжлэл /хх-3/, зээлдүүлэх гэрээ гэх баримт /хх-4/, харилцах дансны хуулга /хх-5/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

4. Хариуцагч нь итгэмжлэлийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *********д холбогдуулан 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч *********н нь 2024 оны 10 дугаар сард нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд эхний сарын зээлийн хүүгийн төлбөрт 2,500,000 төгрөгийг төлснөөс өөрөөр ямар нэгэн эргэн төлөлтийг хийгээгүй байна.  Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөгийг, 2024 оны 10 сарын 07-ны өдрөөс 2025 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 15,000,000 төгрөгийг, нийт 45,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэх агуулгаар тайлбарласан.

            2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байх бөгөөд үндэслэлээ ...нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг зээлж авсан боловч уг мөнгийг хүүтэй зээлэхээр тохиролцоогүй тул хариуцагч нь хүү төлөх үүрэг хүлээгээгүй. Зээлийн төлбөрт нэхэмжлэгчид 2,500,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 27,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбарлаж байна. 

            3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 

            3.1 Хариуцагч ********н нь нэхэмжлэгч ****** 2024 оны 10 сард 30,000,000 төгрөгийг зээлж авсан болох нь хэрэгт авагдсан хэрэгт авагдсан “Зээлдүүлэх гэрээ” гэх баримт болон нэхэмжлэгч ******йн дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

            3.2 Хариуцагч ******** нь 2024 оны 11 сард нэхэмжлэгчид 2,500,000 төгрөгийг “huu” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. 

            4. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхтэй эсэх талаар талууд маргаж байх бөгөөд өөр өөрийн үндэслэлээ заан, мэтгэлцсэн.

            5. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэхүү зээлийн гэрээний  хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

            6.Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагчид 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул уг мөнгийг буцаан шаардах эрхтэй.Харин уг зээлийн хүүнд 15,000,000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. 

            7.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү шаардах эрхээ алдана гэжээ.

            Нэхэмжлэгч талаас “Зээлдүүлэх гэрээ” гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримтад “Миний бие ******** овогтой******нь Нацагдорж овогтой ********* харилцан тохиролцож 1-2 сарын хугацаатай 30,000,000 төгрөгийг зээлж авав” гэж заасан байх бөгөөд уг гэрээнд талууд хүү тохиролцсон талаар бичигдээгүй байна. 

            Хэдийгээр хариуцагч нь 2024 оны 11 сард нэхэмжлэгчид 2,500,000 төгрөгийг “huu” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байх боловч энэ нь нэхэмжлэгчийг хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхийн үндэслэл болох боломжгүй юм.

            Өөрөөр хэлбэл талууд зээлийн гэрээндээ хүү тохиролцсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй буюу зээлийн гэрээний хүү тогтоосон гэрээг бичгээр үйлдээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний хүү шаардах эрхгүй байна.

8.Иймд хариуцагчийн зээлсэн гэх 30,000,000 төгрөгөөс түүний нэхэмжлэгчид буцаан төлсөн 2,500,000 төгрөгийг хасаад үлдэх 27,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. 

9.Дээрх үндэслэлээр хариуцагч *********ас 27,500,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *********т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон: 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********с 27,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******аас улсын тэмдэгтийн хураамжид 295,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *************эгт олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ЭНХЗАЯА