Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/09985

 

 

 

 

 

 

2025 08 19 197/ШШ2025/09985

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-24, Паркплэйс оффис, ******* байрлах, Ма******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 33 дугаар байр, ******* хаягт оршин суух, Бо******* овогт Ар******* Ар******* /РД:*******/ -д холбогдох,

Гэм хорын хохиролд 7,582,869.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавзанпагма, хариуцагч А.Ар*******, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Галтмаа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Ма******* ХК нь тус компанийн даатгуулагч Н.Намууны эзэмшлийн Лексус-570 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч А.Ар******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчин мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгуулагч Н.Намуунд төлсөн учир даатгуулагчид учирсан гэм хорыг нөхөн төлснөөр шаардах эрх даатгагч буюу нэхэмжлэгч Ма******* ХК-д шилжсэн гэж тайлбарлан хариуцагчаас 7,582,869.34 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Лексус-570 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн, тухайн өдөр үнэлгээ хийлгэхэд 1,300,000 орчим төгрөгийн хохирлын үнэлгээ тогтоогдсон, уг тээврийн хэрэгслийн хойд буфертэй холбоотой эвдрэлийн хохирол 4,000,000 орчим төгрөгийг төлнө, хойд гэрэлд эвдрэл байгаагүй тул үлдсэн хэсгийг төлөхгүй гэж маргасан.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1. Хариуцагч А.Ар******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрэн дээр Тоёота Клугер маркийн 9996 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурд хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Н.Намууны эзэмшлийн Лексус-570 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 14-16/

3.2. Дээрх зам тээврийн ослын улмаас Н.Намууны эзэмшлийн Лексус-570 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,785,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Итгэлт-Эстимэйт 3 ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай, авто машин техникийн үнэлгээний тайлан, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №0435733 дугаартай Шийтгэлийн хуудсын 2 дахь заалтаар тус тус тогтоогдож байх бөгөөд уг шийтгэлийн хуудаст хариуцагч А.Ар******* гарын үсэг зурсан байна. /хх 12-13, 17/

3.3. Даатгуулагч Н.Намуун нь Лексус-570 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаагаар даатгуулсан байсан бөгөөд талуудын хооронд байгуулсан 21004762 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгч Ма******* ХК нь 7,582,869.34 төгрөгийн нөхөн төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр даатгуулагч Н.Намуунд олгожээ. /хх 10-11/

4. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ..., мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй. гэж тус тус зааснаар даатгуулагч Н.Намууны эзэмшлийн Лексус-570 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэгч Ма******* ХК нь нөхөн барагдуулсан тул гэм хор учруулсан хариуцагч А.Ар*******оос шаардаж байгаа нь үндэслэлтэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан. Хариуцагч А.Ар*******ын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тэрээр бусдын тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж мөргөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч маргаагүй, гагцхүү үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан бөгөөд түүний гаргаж өгсөн Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 502 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан гэх баримт нь хуульд заасан нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан Итгэлт-Эстимэйт 3 ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай, авто машин техникийн үнэлгээний тайлан, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №0435733 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтуудтай өрсөлдүүлж харьцуулах боломжгүй тул хариуцагчийн гэм хорын хохирлоос 4,000,000 орчим төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар нотлох баримтаар үнэлсэн. /хх 52-54/

5.1. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 7,582,869.34 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №0435733 дугаартай Шийтгэлийн хуудсын 2 дахь заалтад хохирлын үнийн дүн 7,785,000 төгрөгийг уншаагүй гэх тайлбар нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, тэрээр гарын үсгээ зурж, уг шийтгэлийн хуудаст заасан торгуулийг төлсөн гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэгэнт хариуцагч А.Ар******* нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болохоо шүүхэд бичгээр өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус зааснаар хариуцагчаас 7,582,869.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ма******* ХК-д олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ма******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ар*******оос 136,276 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч А.Ар*******оос 7,582,869.34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ма******* ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 136,276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 136,276 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ма******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ж.АЗБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

г