Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0345/Э

 

 

 

 

 

 

 

 

 

2024       07         30                                           2024/ШЦТ/353

 

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,    

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч П.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.Д-д холбогдох эрүүгийн 2425000000427 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

П.Д

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч П.Д нь;

2024 оны 6 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэр 5-20 дугаар байрны уулзвар хэсэгт өөрийн эзэмшлийн ****ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.11 хувийн согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч П.Д дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

гэрч Б.М “...2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед Орхон аймгийн Цагдаагийн газрын 7035102 дугаарын утсанд “Уртбулаг баг 5-20 дугаар байрны уулзвар дээр зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлагын дагуу осол болсон газар очиход ****ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ****УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байсан. Мөн осол гаргасан гэх жолооч П.Д жолоочийн эрхийг шалгахад эрхээ нэг жилээр хасуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсан. П.Д Замын цагдаагийн тасгийн 204 тоот өрөөнд оруулж согтуурал хэмжих багажаар хэмжихэд 1.11 хувийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

гэрч А.Т-ийн “...Би өчигдөр найз нартайгаа “Эрдмийн сан” сургууль дээр заал авч тоглохоор явахдаа би аавынхаа нэр дээр бүртгэлтэй ****УEA улсын дугаартай, “Тоёота Лексус IS-300” загварын машинтай явсан. 22 цаг 30 минутын орчим заалнаас гараад хамт сагсан бөмбөг тоглосон найзууд болох Э.Ч, Г.Ч, Г.А, М.Н нарыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Бид нарыг хуучин Оросын холбооны улсын элчин сайдын яамны урд талын уулзвараар зүүн гар тийшээ эргээд “Төгөл”, “Баян” худалдааны төвийн чигт замын нэг дүгээр эгнээгээр явж байхад 5 дугаар микрийн 20 дугаар байр талаас ****OPH улсын дугаартай саарал өнгийн дунд оврын жип загварын машин гэнэт гарч ирээд миний машин хажуу талаас мөргөөд зогссон. ...жолооч нь согтуу байсан учир би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...тэр хүн Д гэдэг нэртэй хүн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

гэрч Ч.А-ийн “...****УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 5 дугаар сард авч байсан, миний эзэмшлийн машин юм. Тухайн хэрэг гардаг өдөр миний хүү А.Т машин бариад Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-20 дугаар байрны уулзвар дээр явж байхад нь баруун талаас  нь нэг машин мөргөж зам тээврийн осол гаргасан байсан. Уг осол гаргасан машины жолооч миний машины хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

гэрч Б.Б-ийн “...2024 оны 6 дугаар сарын 24-ний шөнө манай нөхөр Д найзынхаа хамт пиво уучихаад машинаа байрлуулах гэж байраа тойрч байгаад цагдаад баригдчихсан байсан. Би гэрлүүгээ орох гэж байтал манай байрлуу эргэдэг уулзвар дээр манай машины хажууд цагдаа зогсчихсон байсан, яваад очтол манай машиныг ачаад явчихсан. Тэгээд би шууд нөхрийн утас руу залгасан чинь манай нөхөр “цагдаа руу явж байна” гэж хэлсэн, цагдаа дээр очоод нөхрөө согтуугаар машинаа жолоод явсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Б.М энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн даргын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 42/05-599 дугаартай; “... П овогтой Д /ФБ*******/ нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 1201877 тоот дугаартай “В” ангилалтай жолоодох эрх 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хасагдсан байна.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, дэд ахлагч Б.М-аас гаргаж өгсөн, “...П.Д согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 1.11% гэсэн хуудас, илтгэх хуудас /хавтаст хэргийн 8-9 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,

тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт П.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хасаж, хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч П.Д тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шүүхийн шийдвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг, 

мөн шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг тус тус Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э