Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Ш.Наранчимэг 

Шүүгдэгч: Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Нид холбогдох 1812001230096 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр баг 48 дугаар байрны 04-40 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Д Н /РД:.../ 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр баг 48 дугаар байрны 04-40 тоотод байх гэртээ өөрийн эхнэр Н.Өын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812001230096 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч Н.Өын мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 11 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр 18 дугаар байранд өөрийн нөхрийн төрсөн ах Бын охины хадаг тавих гуйлга ирээд нөхөр Нийн хамт очоод тэр гуйлганы найран дээр бид хоёр хоёулаа бага зэрэг архи уусан. Нөхөр Н өөрөө хүргэн ах Гтэйгээ юм яриад маргаад байхаар нь би 20 цагийн үед нөхрөө аваад гэртээ ирсэн юм. Гэртээ ирээд нөхөртөө хандаж чи хөгшин хүнийг янз бүрээр хэлээд яахав гэснээс болоод манай нөхөр миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон юм. Би өөрийн нөхрөө зөрүүлэн гараараа нүүр, хацар хавьд нь нэг удаа цохисон юм. Тухайн үедээ миний уур хүрээд цагдаа дуудаж нөхрөө өгсөн. Миний нөхөр Н гараараа миний нүүр хавьд нэг удаа цохиж, зодсон юм. Надад одоогоор гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 03 хуу/

 

Хохирогч Н.Өын дахин мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед манай нөхөр Д.Н архи уусан орж ирээд намайг янз бүрээр доромжлоод агсан тавиад байхаар нь цагдаад дуудлага өгөөд эрүүлжүүлсэн юм. Миний зүүн нүд хавдаж улайсан өөр гэмтэл байхгүй. Тухайн үед манай нөхөр Н, бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй. Манай нөхөр миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09 хуу

 

Гэрч Ж.Бын мэдүүлсэн: ...Би Нтой 1993 оноос хойш “Хасу” худалдааны төвд наймаа хийж эхэлснээс хойш танилцаад өдрийг хүртэл гэр бүлийн найз нөхрийн харилцаатай бөгөөд таньж мэддэг болоод 25 жил болж байна. Манай найз Н их дуугүй, томоотой, хүний үгэнд оромтгой, аж амьдралын хойноос хөөцөлдсөн, элдэв ааш зан байхгүй, хүнтэй муудалцаж хэрүүл зодоон хийж байсныг би хэзээ ч хараагүй, хүний дээд л гэж боддог. “Хасу” зах дээр наймаа хийдэг хүн бүр тэгж хэлэх байх гэж би бодож байна. Н нь 3 охин, 1 хүү, эхнэрийн хамт амьдардаг. “Хасу” худалдааны төвд 3 ширхэг контенортай, мотоцикль, гэр ахуйн бараа, орос гутал зардаг амьдрал ахуй нь боломжийн сайн, хэнээс ч, юу ч гуйхгүй амьдрах чадвартай хүн байгаа юм. Манай найз Н эхнэр Өын үгнээс гарахгүй, эхнэрийнхээ үгэнд ороод л явж байдаг хүн байгаа юм. Сайхан гэр бүл гэж би боддог, цагдаа, шүүх болж байсныг би лав хараагүй, эхнэртэйгээ сайн харьцаатай байдаг. Нийг архи уудаггүй гэж хэлэхгүй, хааяа ганц нэг уудаг. Наймаа хийдэг хүн архинд толгойгоо мэдүүлэх юм бол яаж наймаа хийхэв дээ, баяр ёслол, амарч байгаа үедээ найз нөхөдтэйгээ уудаг, тэрнээс биш байнга архи дарс ууж асуудал үүсгэдэг хүн биш юм...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/

 

Гэрч Г.Мын мэдүүлсэн: ...Би Н гэдэг хүнийг 2013 оноос хойш “Хасу” худалдааны төвд наймаа хийж эхэлснээс хойш таньж мэддэг болсон. Н ахыг хүлээцтэй, тэвчээртэй, хүн чанартай сайн хүн гэж боддог. Н ах эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Худалдааны төвд 3 ширхэг контенортай, мотоцикль, гэр ахуйн бараа, орос гутал зардаг амьдрал ахуй нь боломжийн сайн хүн байгаа юм. Н эхнэр Өтайгаа сайн харьцаатай байдаг, хэрүүл маргаан хийж янз бүрийн асуудал болж байсныг би лав мэдэхгүй байна. Н хааяа ганц нэг архи уудаг, тэр болгон архи уудаггүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/

 

Яллагдагч Д.Нийн мэдүүлсэн: ...Яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хуулийн заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй, мэдүүлэг өгнө. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай ах Д.Бын охины гуйлга ирээд тэр гуйлган дээр хүргэн ах Гтэй жаахан маргалдсан. Тэгээд гэртээ ирээд байж байтал манай эхнэр Ө хүнтэй маргалдлаа гэхээр нь уур хүрээд эхнэр Өыг зүүн шанаа руу нь алгадсан. Өөр цохиж, зодсон зүйл байхгүй. Манай ах Бын охины гуйлга ирээд, гуйлган дээр нилээн архи уугаад хүргэн ах Гтэй жаахан маргалдсан, өөр янз бүрийн асуудал байхгүй. Манай эхнэр айлд өөрөөсөө ах хүнтэй маргалдлаа гэж надад хэлэхээр нь миний уур хүрээд нэг алгадсан. Өөр зүйл байхгүй. Би зүүн шанаа руу нь нэг удаа алгадсан, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Эхнэртэйгээ урьд өмнө нь хэрэлдэж, маргалдаж, зодож байсан удаа байхгүй. Би эхнэрийнхээ зүүн шанаа руу нь нэг удаа алгадсан чинь нүд нь хөхөрсөн байсан. Өөр ямар нэг гэмтэл, бэртэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 109 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Н.Өын биед зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, цус хуралт, хамрын самсааны баруун талын доошоо чиглэсэн жижиг зулгаралт гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” –ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 13 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 26, 27хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30-31 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 36 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон Д.Н нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр баг 48 дугаар байрны 04-40 тоотод байх гэртээ өөрийн эхнэр Н.Өын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр баг 48 дугаар байрны 04-40 тоотод байх гэртээ өөрийн эхнэр Н.Өын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Н.Өын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “нөхөр Н нь хүргэн ах Гтэйгээ юм яриад маргаад байхаар нь би 20 цагийн үед нөхрөө аваад гэртээ ирсэн юм. Гэртээ ирээд нөхөртөө хандаж чи хөгшин хүнийг янз бүрээр хэлээд яахав гэснээс болоод манай нөхөр миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон юм. Би өөрийн нөхрөө зөрүүлэн гараараа нүүр, хацар хавьд нь нэг удаа цохисон юм. Миний нөхөр Н гараараа миний нүүр хавьд нэг удаа цохиж, зодсон юм. Надад одоогоор гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 03/, хохирогч Н.Өын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед манай нөхөр Д.Н архи уусан орж ирээд намайг янз бүрээр доромжлоод агсан тавиад байхаар нь цагдаад дуудлага өгөөд эрүүлжүүлсэн юм. Миний зүүн нүд хавдаж улайсан өөр гэмтэл байхгүй. Манай нөхөр миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09/, Д.Нийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “гэртээ ирээд байж байтал манай эхнэр Ө хүнтэй маргалдлаа гэхээр нь уур хүрээд эхнэр Өыг зүүн шанаа руу нь алгадсан. Өөр цохиж, зодсон зүйл байхгүй. Манай эхнэр айлд өөрөөсөө ах хүнтэй маргалдлаа гэж надад хэлэхээр нь миний уур хүрээд нэг алгадсан. Би зүүн шанаа руу нь нэг удаа алгадсан, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би эхнэрийнхээ зүүн шанаа руу нь нэг удаа алгадсан чинь нүд нь хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, хохирогч Н.Өын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 109 тоот шинжээчийн дүгнэлт гэх дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

 

            Иймд шүүгдэгч Б овогт Д Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Д.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нид оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ