Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/09808

 

 

 

 

 

2025 08 12

197/ШШ2025/09808

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам *******, өөрийн байр хаягт байрлах Мо******* ХХК /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, ******* хаягт байрлах, Өс******* ХХК /Регистрийн дугаар:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 8,658,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч М.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Мо******* ХХК нь эмийн бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,658,900 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 5,685,900 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 5,685,900 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 3,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Өс******* ХХК нь эс зөвшөөрч маргаагүй боловч хариуцагчийн захиалаагүй барааг ирүүлсэн, хугацаа нь дуусах дөхсөн бараа ирүүлсэн, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хариуцагч байгууллагад бараа нийлүүлэх ажлыг хариуцдаг ажилтнууд ажлаас гарсны улмаас гомдол санал гаргах боломжгүй байсан, нийлүүлсэн эмийн бараа бүтээгдэхүүн одоог хүртэл зарагдаагүй байгаа гэх үндэслэлээр үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлнө гэж тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 11,077,250 төгрөгийн үнэ бүхий эмийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 8-12/

Иймд талуудын хооронд бараа нийлүүлэх хэлбэрээр эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

3.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

3.3. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хүртэлх хугацаанд 11,077,250 төгрөгийн үнэ бүхий эмийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд хариуцагч нь бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан эсэх, 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй эсэх асуудлаар маргаагүй, барааг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр зааснаар нэхэмжлэгч Мо******* ХХК нь худалдан авагч буюу хариуцагч Өс******* ХХК-д худалдах-худалдан авах гэрээний зүйлийг биет байдлын хувьд шилжүүлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байна. /хх 8/

3.4. Худалдагч буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн учир гэрээний үлдэгдэл төлбөрийг худалдан авагч буюу хариуцагчаас шаардах эрхтэй.

4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах-худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээх учир хариуцагч Өс******* ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

5. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манайх бараа захиалсан. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр захиалга хийгдээгүй байхад хоёр удаа бараа ирсэн тул манайхыг хариуцаж борлуулалт хийдэг нэхэмжлэгчийн ажилтан н.Сүнжидмаа гэх хүнтэй холбогдон захиалаагүй бараа болон хугацаа дуусах дөхөж байгаа бараа ирсэн талаар хэлэхэд та борлуулах хэмжээгээрээ борлуулж бай, үлдсэнийг нь манайх буцааж авна. Би мэддэг хүнд нь хэлье гэж явсаар байгаад борлуулагч маань жирэмсний амралтаа авчихсан. Тэгээд хэн хариуцах вэ гэхэд та манай нягтлантай холбогдоорой гэсэн. Гэтэл нягтлан нь дахиад ажлаасаа гарсан байсан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч уг тайлбарыг үгүйсгээгүй, н.Сүнжидмааг ажлаас чөлөөлөгдсөн гэх тайлбарыг гаргасан.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн  7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна. гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй тул хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн түүнээс гаргуулах 3,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд тэнцүү хувааж хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд, дээр тус тус дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 5,685,900 төгрөгийг төлсөн шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагаас 5,685,900 төгрөгт холбогдох хэсгийг татгалзсан тул хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153,492 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 115,912 төгрөгийг, улсын төсвийн данснаас 37,581 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өс******* ХХК-иас 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мо******* ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,493 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өс******* ХХК-иас 115,912 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 37,581 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мо******* ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 3,000,000 төгрөгөөс 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлөх нэмэлт хугацааг хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР