Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 103

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч: Б.Г 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бгийн Гт холбогдох 1812000610120 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн ,,суманд төрсөн, эрэгтэй, ,, настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Бгийн Г /РД:.../ 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Г нь өөрийн эхнэр Б.Мг 2011 оны 01 дүгээр сард Архангай аймгийн ,,тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 2013 оны 05 дугаар сард Архангай аймгийн ,, тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас нүд рүү нь цохиж зодсон, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн ,,тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн ,,, тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн ,,тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812000610120 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч Б.Мгийн мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17:00 цагийн үед ажлаасаа тараад гэртээ орж иртэл манай нөхөр Б.Г гэртээ байхгүй байсан. Удалгүй манай хажуу талын айл Ч-аас согтуу орж ирээд манай энэ хавиар өнөөдөр цагдаа нар эргэлдээд байна, чи намайг цагдаад өгч миний нэр хүндийг унагалаа гээд хоолой боогоод, үснээс чирээд байшингийн ханатай хавсарч толгой руу гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд үг хэлээр янхан минь чамайг хүнтэй унтаж хэвтдэг гэдгийг чинь мэднэ, би ордог гардаг нүхээ мэднэ, чи хүнтэй унтсан байна гээд баахан доромжилж байгаад намайг тамхинд яв гээд хөөгөөд байхаар нь гэрээсээ гараад тамхинд явж байгаад цагдаа дуудаж өгсөн. Архи уух болгондоо л намайг байнга өө хайж зоддог. Үснээс чирч шалан дээр унагаж элэг рүү өвдөгөөрөө цохисон, 2 эгэм рүү гараараа цохисон, ханатай хавсарч гараараа 4-5 удаа цохисон. Намайг зодож байхдаа чамайг битүү гэмтээнэ, танай цагдаа нар чинь мэдэхгүй гээд зодсон. Анх 2011 оны 01 дүгээр сард манай гэр ,,тоот хаягт байхад би гэртээ 2 жаахан хүүхэдтэйгээ байхад гаднаас согтуу орж ирээд хэл амаар доромжилсон, өө хайж толгой, тархи руу цохиж зодсон. Тэр үед цагдаад хэлээгүй өнгөрсөн. Тэр үед аавындаа мөн хадам аавындаа очиж хонодог байсан. Ер нь бол архи уух болгондоо л гар хүрдэг болсон, би ч хүн амьтанаас санаа зовоод нууж хаагаад өнгөрөөдөг байсан. Яг хэзээ, хэзээ зодсон гэдгийг тодорхой сайн санахгүй байна. Зарим тохиолдолд гар хөл хөхөрдөг, зарим тохиолдолд арай гайгүй зоддог байсан. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхөр Б.Г Мийгаа гэх залуутай архи уугаад байхаар нь би Мийгаад хандан манай нөхрийг битгий уруу татаж архи уугаад бай, та хоёрын яаж явдгийг чинь мэднэ шүү 2 булай минь гэж хэлчихээд Эрдэнэмандал сумын Өлзийт баг Гражийн 09-02 тоот хаягт байх гэртээ ирээд амраад сууж байтал орой 18:00 цагийн үед манай нөхөр Г гаднаас согтуу орж ирээд чи хүний нэр төрд халдлаа гээд намайг үсдээд газарт унагааж чирээд 2 гар руу өшиглөөд, хоолой боож зодсон. Маргааш нь босч чадахгүй байхаар нь хадам ээжийг хүрээд ирээч та гэсэн чинь ирэхгүй байхаар нь арай гэж босоод сургуулийн эмч Пд очиж толгойгоо бариулсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-нд билүү 23-нд өдрийг нь сайн санахгүй байна, Эрдэнэмандал сумын, тоот хаягт байх гэртээ 21:00 цагийн үед хоолоо хийчихээд ганцаараа сууж байсан чинь манай нөхөр Г гаднаас согтуу орж ирээд миний урдаас аягатай хоолоо цацаад, бөөр, давсаг руу өшиглөөд, ханатай хавсарч толгой руу цохиод чамайг гадуур хүнтэй унтаж явдгийг чинь мэднэ, хүмүүс тэгж ярьж байна гэхээр нь би урдаас нь хэн тэгж байна гэсэн чинь хэлэхгүй, дарамтлаад үсдэж чирч зодсон. Тэгээд би хадам аавындаа очиж хоносон. Дараа нь өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зодсон. Намайг нөхөртөө зодуулдаг гэдгийг манай хадам аав, ээж 2, манай ээж, миний 2 хүүхэд, ажлын газрынхан бүгд мэднэ. Манай нөхөр архи уусныхаа маргааш нь би дахиж зодохгүй гэхээр нь гайгүй болчих байх гэж бодоод хүн амьтанаас санаа зовоод цагдаагийн байгууллагад хэлдэггүй байсан. 2013 оны 05 сард намайг зодоод миний нүдийг хөхрүүлээд 1 сар орчим миний нүд хавдаж, хөхөрч явсан. Тэрнээс хойш миний нүдний хараа муудсан, толгой байнга өвддөг, 2 гар янгинаад унтахад их зовиуртай байдаг. 2013 оны 05 сард намайг нөхөртөө зодуулсныг манай хадам аав, ээж, манай ээж нар мэднэ, өөр хэн, хэн мэдэхийг сайн санахгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би нөхрөөсөө салмаар байна, надад хамт байхад үнэхээр хэцүү байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

 

Гэрч Д.Пгийн мэдүүлсэн: ...Өнөөдөр манай охин М над руу утсаар яриад та цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөдөхөөч гэсэн би юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Манай охин М нөхөр намайг зодлоо гэж хааяа ирж хонодог байсан. Сүүлийн үед харин ирэхээ больчихсон байхаар нь би гайгүй болчихсон юм байх гэж бодсон. Анх 2011 оны 01 дүгээр сард нөхөртөө зодууллаа гээд ирж хонож байсан. Заримдаа хадам аав, ээжийндээ очиж хонодог байсан. Тэгээд сүүлд нь надад хэлэхээ больчихсон байсан. Дараа нь 2013 оны хавар 05 сард нөхөртөө зодуулсан гээд нүд нь хавдчихсан бараг сар гаруй нүд нь хавдаж явсан. 2014 онд манай нөхөр нас барсны дараа Гынх дээшээ Гражийн 09-02 тоот руу нүүсэн. Тэрнээс хойш зодуулсан энэ тэр гэж нэг их дуулдахгүй болохоор нь зодохоо больчихсон юм байх гэж бодсон. 2011 онд зодуулсан гэхэд нь нүд, ам нь хавдаж хөхрөх нь гайгүй байсан, ил харагдах зүйл мэдэгдээгүй. Г өөрийн хүүхдүүдээ зодож байна гэж дуулдаагүй. Г архи хааяа уудаг бөгөөд уусан үедээ манайд ирдэггүй. Манай охин М ярихдаа архи уугаад явчихлаа гэж байдаг. 2018 он гарсаар манай охин надад нөхөртөө зодууллаа гэсэн зүйл яриагүй, хадам аав, ээждээ л ярьдаг юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/

  Гэрч Г.Пгийн мэдүүлсэн: ....Б.М өнөөдөр надад биеэ үзүүлсэн, 2 долоо хоногийн өмнө хагас сайн өдөр мөн биеэ үзүүлсэн. Нөхөртөө зодуулсан, манай нөхөр намайг хана мөргүүлсэн, дандаа ханатай хавсарч зоддог гэж хэлсэн. Ерөнхийдөө хөөрчихсөн, толгой нь энд тэндээ овойж товойсон, хөхөрч хавдсан байдаг байсан. Би даралтыг нь үзэж толгойг нь барьж өгдөг. Та эмчид үзүүлж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэх хэлэхээр явах боломжгүй гээд ийш тийшээ үзүүлдэггүй байсан. Эхлээд надаас нуугаад хэлдэггүй байсан. Дараа нь нэг өдөр таны толгой яагаад ингээд доргиод байдаг юм бэ гэж асуухад манай нөхөр намайг зодсон, намайг ханатай савж цохисон гэж хэлсэн. Тэгээд нөхөртөө байнга зодуулдаг юм байна гэж бодсон. Намайг та цагдаад хэлдэггүй юм уу гэж Мгаас асуухад яах юм бэ намайг цагдаад хэлчихвэл цагдаад хэллээ гээд дахиад зодох байх гэж байсан. Мгийн 2 гарынх нь шуу хөхөрсөн, толгой нь энд тэндээ овойж хавдсан байдаг байсан. Өнөөдөр үзэхэд толгойн баруун дээд тал, хойд шилний хавиар хавдартай байсан. Мөн баруун тохой нь хөндүүр зовиуртай байсан. Надад 2016 оноос хэлж үзүүлэх болсон. 2017 онд ойрхон, ойрхон үзүүлдэг болсон. 2018 он гаргаад 3 дахь удаагаа над дээр ирж биеэ үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/

 

Насанд хүрээгүй гэрч Г.Б мэдүүлсэн: ...Өчигдөр орой буюу 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17:00 цагийн үед би Эрдэнэмандал сумын Өлзийт баг Грашийн 09-02 тоотод байх гэртээ ээж М, дүү Түшиндэлгэр нарын хамт сууж байтал аав гаднаас согтуу орж ирээд ээжтэй хэрэлдэж байгаад ээжийг үсдэж газарт унагаж, элэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. 2-3 удаа ээжийг хананд хавсарч цохисон. Тэгээд ээжийг тамхинд яв гэж хөөж гаргасан. Аав хэл амаар доромжилж байгаад ээжийг зодсон. Эхлээд толгойн тус газарт нь 2-3 удаа цохиод, үсдэж газарт унагаагаад, элэг хэвлий рүү нь 2-3 удаа өшиглөөд босч ирэнгүүт нь хана мөргүүлж ханатай хавсарч цохиж, хэрэлдэж байгаад тамхинд явж гээд ээжийг хөөж гаргасан.  Тэгээд ээж цагдаа дуудсан байсан. Аав хаалгаа түгжиж байгаад зоддог намайг гэрээс гарвал зодчих байх гээд айгаад гэрээс гараагүй. Намайг бага байхад л аав ээжийг зоддог байсан бөгөөд анхандаа зодох нь бага хааяа л зоддог байсан. 2016 оноос эхлээд зодох нь ихэссэн, архи уух болгондоо шахуу л зоддог, хааяа л гайгүй байдаг. Хүнтэй хардаад зодоод байх шиг байдаг, би нарийн учрыг нь сайн мэдэхгүй, байнга л ээжийг дарамталдаг. 2 гар руу нь гараараа цохидог, хааяа сандлаар цохидог, хөлөөрөө гар, хөл, элэг рүү нь өшиглөдөг, толгой руу нь гараараа цохиж заамдаж байгаад түлхэж ханатай хавсарч цохидог. 2018 онд нэг өвөл гадаа хүйтэнд ээжийг хөөж гаргаад хаалгаа түгжиж байсан. Би аавыг унтсан хойгуур нь хаалгаа онгойлгож ээжийг оруулсан. 2016 оны өвөл намайг боож унагаагаад дээрээс дэвссэн, хүзүүнээс гараараа аймар чанга атгадаг, элэг рүү өвдөглөдөг байсан. 2017 он гарснаас хойш намайг зодохоо больсон. Миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Гэрч Ч.Мын мэдүүлсэн: ...Б.М ажил дээрээ ирэхдээ заримдаа урьд шөнө нойргүй хоночихлоо, толгой өвдөөд байна, манай нөхөр намайг урьд шөнө зодсон гэж ярьдаг. Яг юу болсон талаар нь тодорхой асуудаггүй. Б.М ихэнхдээ толгойны эм, өвчин намдаах эм уудаг. Сургуулийн эмч болон манай тогооч Отгоо хоёрт хааяа толгойгоо бариулдаг. Яг хэдэн гэдгийг нь сайн санахгүй байна, саяхан 2018 оны 01 дүгээр сарын дундуур толгой өвдлөө гэж байсан. М урьд шөнө манай нөхөр архи уусан ирсэн, тэгээд нойргүй хонолоо л гэж ярьдаг байсан бөгөөд яг яаж зодсон талаар ярьдаггүй. 2014 онд ажилд орсон шиг санагдаж байна, бид нараас нилээн сүүлд ажилд орсон. Анх ажилд орохдоо нэг их юм ярьдаггүй байсан, ноднингоос л толгой өвдлөө, нойргүй хонолоо гэж их ярих болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Гэрч М.Дын мэдүүлсэн: ...Манай 2 хүүхэд гэр бүл болоод 15-16 жил болж байна. Манай хүү Г бол эрүүлдээ хүнтэй маргалддагүй, сайхан зантай хүүхэд байгаа юм. Уг нь гарын дүйтэй мужаан хүн байгаа юм. Хүмүүс манай хүүгээр модоор юм хийлгэж архи уулгаж уруу татдаг юм шиг байгаа юм. Харин архи уухаараа эхнэртэйгээ хааяа маргалдаад байдаг, эрүүлдээ бол их номхон дөлгөөн хүүхэд байгаа юм. Хааяа манай бэр М нөхөртөө зодууллаа гээд манайд ирээд хонодог байсан. Манай нөхөр Б бид хоёр хүү Гт эхнэрээ яагаад зодоод байгаа юм бэ гэж цөөнгүй хэлж байсан бөгөөд хэлэхээр эхнэрээ зодохгүй, эхнэртэйгээ муудалцахгүй гэж хэлдэг байсан. Манай нөхөр Б их загнаж хэлдэг юм. Би яг зодож байхыг нь хараагүй, манай бэр М нөхөртөө зодууллаа, манай нөхөр архи уучихсан байна гээд гүйгээд ирдэг. Б.Г ер нь гэртээ ирж агсан тавьдаг гэдгийг сонсож байсан бөгөөд яг цохиж зодож байхыг хараагүй. Бид нарын дэргэд тийм асуудал гаргадаггүй. Архи уухаараа л эхнэртэйгээ маргадаг юм шиг байгаа юм. Манай хүү Г нь дээрээсээ 3 дахь хүүхэд байгаа юм. Тэрээр миний хүүхдүүдээс хамгийн номхон, дөлгөөн, гарын ур дүй сайн, мужаан, юманд их шаргуу заавал дуусгаж байж санаа нь амардаг, хар бор ажилд сайн, их нөхөрсөг харилцаатай, хүн юм гуйхаар үгүй гэж хэлдэггүй хүүхэд байгаа юм. Манай бэр М архи дарс хэрэглэдэггүй, гадуур дотуур явдаггүй хүүхэд байгаа юм. Нөхрөө хааяа үглэж загнадаг...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Гэрч Ё.Оийн мэдүүлсэн: ...Анх 2017 оны хавар надад толгойгоо эхлээд бариулж байсан. Тухайн үед толгой нь нилээн доргисон байсан. Тэрнээс хойш олон удаа толгойгоо бариулсан. Энэ өвлөөс эхлэн гараа болгон дээрээ толгойгоо бариулдаг болсон. Намайг толгойг нь барих болгонд толгой нь доргисон байдаг. Хааяа толгойдоо гэмтэлтэй байхаар нь би барихгүй, та эмнэлэгт үзүүл гэж хэлдэг. Байнга толгойны эм, зүрхний эм хэрэглэдэг. Хааяа нэг ярихдаа манай нөхөр урд шөнө согтуу ирээд цохиулчихлаа, нойргүй хоносон гэж ярьдаг. Толгой нь их доргисон байдаг, өөр ил харагдах гэмтэл бэртэл харагддаггүй байсан. Б.Мөнтуяа нөхөртөө яаж зодуулсан талаараа ярьдаггүй, манай нөхөр согтуу ирээд унтуулсангүй, толгой өвдлөө л гэж ярьдаг. Саяхан 2018 оны 01 дүгээр сард 2 удаа толгойгоо бариулсан. Б.Мг нөхөр Гтаа зодуулж байхыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 71 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Б.Мгийн биед 2 гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 30-наас өмнө үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй, хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтмол алдагдуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 30 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 24-28 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 37-38 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 36 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон Б.Г нь өөрийн эхнэр Б.Мг 2011 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Өлзийт хорооллын 07-04 тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 2013 оны 05 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Өлзийт хорооллын 07-04 тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас нүд рүү нь цохиж зодсон, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Гражийн 09-02 тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Гражийн 09-02 тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Гражийн 09-02 тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

Шүүгдэгч Б.Г нь өөрийн эхнэр Б.Мг 2011 оны 01 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Өлзийт хорооллын 07-04 тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 2013 оны 05 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Өлзийт хорооллын 07-04 тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас нүд рүү нь цохиж зодсон, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Гражийн 09-02 тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Гражийн 09-02 тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Гражийн 09-02 тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох: хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17:00 цагийн үед ажлаасаа тараад гэртээ орж иртэл манай нөхөр Б.Г гэртээ байхгүй байсан. Удалгүй манай хажуу талын айл Чукагийнхаас согтуу орж ирээд манай энэ хавиар өнөөдөр цагдаа нар эргэлдээд байна, чи намайг цагдаад өгч миний нэр хүндийг унагалаа гээд хоолой боогоод, үснээс чирээд байшингийн ханатай хавсарч толгой руу гараараа 4-5 удаа цохисон. Тэгээд үг хэлээр янхан минь чамайг хүнтэй унтаж хэвтдэг гэдгийг чинь мэднэ, би ордог гардаг нүхээ мэднэ, чи хүнтэй унтсан байна гээд баахан доромжилж байгаад намайг тамхинд яв гээд хөөгөөд байхаар нь гэрээсээ гараад тамхинд явж байгаад цагдаа дуудаж өгсөн. Архи уух болгондоо л намайг байнга өө хайж зоддог. Үснээс чирч шалан дээр унагаж, элэг рүү өвдөгөөрөө цохисон, 2 эгэм рүү гараараа цохисон, ханатай хавсарч гараараа 4-5 удаа цохисон. Намайг зодож байхдаа чамайг битүү гэмтээнэ, танай цагдаа нар чинь мэдэхгүй гээд зодсон. Анх 2011 оны 01 дүгээр сард манай гэр Эрдэнэмандал сумын Өлзийт баг 6-4 тоот хаягт би гэртээ 2 жаахан хүүхэдтэйгээ байхад гаднаас согтуу орж ирээд хэл амаар доромжилсон, өө хайж толгой, тархи руу цохиж зодсон. Тэр үед аавындаа мөн хадам аавындаа очиж хонодог байсан. Ер нь бол архи уух болгондоо л гар хүрдэг болсон, би ч хүн амьтанаас санаа зовоод нууж хаагаад өнгөрөөдөг байсан. Зарим тохиолдолд гар хөл хөхөрдөг, зарим тохиолдолд арай гайгүй зоддог байсан. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхөр Б.Г Мийгаа гэх залуутай архи уугаад байхаар нь би Мийгаад хандан манай нөхрийг битгий уруу татаж архи уугаад бай, та хоёрын яаж явдгыг чинь мэднэ шүү 2 булай минь гэж хэлчихээд Эрдэнэмандал сумын Өлзийт баг Гражийн 09-02 тоот хаягт байх гэртээ ирээд амраад сууж байтал орой 18:00 цагийн үед манай нөхөр Г гаднаас согтуу орж ирээд чи хүний нэр төрд халдлаа гээд намайг үсдээд газарт унагааж чирээд 2 гар руу өшиглөөд, хоолой боож зодсон. Маргааш нь босч чадахгүй байхаар нь хадам ээжийг хүрээд ирээч та гэсэн чинь ирэхгүй байхаар нь арай гэж босоод сургуулийн эмч Пд очиж толгойгоо бариулсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-нд билүү 23-нд өдрийг нь сайн санахгүй байна, Эрдэнэмандал сумын Өлзийт баг Гражийн 09-02 тоот хаягт байх гэртээ 21:00 цагийн үед хоолоо хийчихээд ганцаараа сууж байсан чинь манай нөхөр Г гаднаас согтуу орж ирээд миний урдаас аягатай хоолоо цацаад, бөөр, давсаг руу өшиглөөд, ханатай хавсарч толгой руу цохиод чамайг гадуур хүнтэй унтаж явдгийг чинь мэднэ, хүмүүс тэгж ярьж байна гэхээр нь би урдаас нь хэн тэгж байна гэсэн чинь хэлэхгүй, дарамтлаад үсдэж чирч зодсон. Тэгээд би хадам аавындаа очиж хоносон. Дараа нь өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зодсон. Намайг нөхөртөө зодуулдаг гэдгийг манай хадам аав, ээж, манай ээж, миний 2 хүүхэд, ажлын газрынхан бүгд мэднэ. 2013 оны 05 сард намайг зодоод миний нүдийг хөхрүүлээд 1 сар орчим миний нүд хавдаж, хөхөрч явсан. Тэрнээс хойш миний нүдний хараа муудсан, толгой байнга өвддөг, 2 гар янгинаад унтахад их зовиуртай байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/, гэрч Д.Пгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай охин М нөхөр намайг зодлоо гэж хааяа ирж хонодог байсан. Анх 2011 оны 01 дүгээр сард нөхөртөө зодууллаа гээд ирж хонож байсан. Заримдаа хадам аав, ээжийндээ очиж хонодог байсан. Дараа нь 2013 оны хавар 05 сард нөхөртөө зодуулсан гээд нүд нь хавдчихсан бараг сар гаруй нүд нь хавдаж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/, гэрч Г.Пгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Б.М өнөөдөр надад биеэ үзүүлсэн, 2 долоо хоногийн өмнө хагас сайн өдөр мөн биеэ үзүүлсэн. Нөхөртөө зодуулсан, манай нөхөр намайг хана мөргүүлсэн, дандаа ханатай хавсарч зоддог гэж хэлсэн. Ерөнхийдөө хөөрчихсөн, толгой нь энд тэндээ овойж товойсон, хөхөрч хавдсан байдаг байсан. Би даралтыг нь үзэж толгойг нь барьж өгдөг. Эхлээд надаас нуугаад хэлдэггүй байсан. Дараа нь нэг өдөр таны толгой яагаад ингээд доргиод байдаг юм бэ гэж асуухад манай нөхөр намайг зодсон, намайг ханатай савж цохисон гэж хэлсэн. Тэгээд нөхөртөө байнга зодуулдаг юм байна гэж бодсон. Намайг та цагдаад хэлдэггүй юм уу гэж Мгаас асуухад яах юм бэ намайг цагдаад хэлчихвэл цагдаад хэллээ гээд дахиад зодох байх гэж байсан. Мгийн 2 гарынх нь шуу хөхөрсөн, толгой нь энд тэндээ овойж хавдсан байдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, насанд хүрээгүй гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “өчигдөр орой буюу 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17:00 цагийн үед би Эрдэнэмандал сумын Өлзийт баг Грашийн 09-02 тоотод байх гэртээ ээж М, дүү Түшиндэлгэр нарын хамт сууж байтал аав гаднаас согтуу орж ирээд ээжтэй хэрэлдэж байгаад ээжийг үсдэж газарт унагаж, элэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. 2-3 удаа ээжийг хананд хавсарч цохисон. Тэгээд ээжийг тамхинд яв гэж хөөж гаргасан. Аав хэл амаар доромжилж байгаад ээжийг зодсон. Эхлээд толгойн тус газарт нь 2-3 удаа цохиод, үсдэж газарт унагаагаад, элэг хэвлий рүү нь 2-3 удаа өшиглөөд босч ирэнгүүт нь хана мөргүүлж ханатай хавсарч цохиж, хэрэлдэж байгаад тамхинд явгээд ээжийг хөөж гаргасан. Намайг бага байхад л аав ээжийг зоддог байсан бөгөөд анхандаа зодох нь бага хааяа л зоддог байсан. 2016 оноос эхлээд зодох нь ихэссэн, архи уух болгондоо шахуу л зоддог, хааяа л гайгүй байдаг. Хүнтэй хардаад зодоод байх шиг байдаг, би нарийн учрыг нь сайн мэдэхгүй, байнга л ээжийг дарамталдаг. 2 гар руу нь гараараа цохидог, хааяа сандлаар цохидог, хөлөөрөө гар, хөл, элэг рүү нь өшиглөдөг, толгой руу нь гараараа цохиж заамдаж байгаад түлхэж ханатай хавсарч цохидог. 2018 онд нэг өвөл гадаа хүйтэнд ээжийг хөөж гаргаад хаалгаа түгжиж байсан. Би аавыг унтсан хойгуур нь хаалгаа онгойлгож ээжийг оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч Ч.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Б.М ажил дээрээ ирэхдээ заримдаа урьд шөнө нойргүй хоночихлоо, толгой өвдөөд байна, манай нөхөр намайг урьд шөнө зодсон гэж ярьдаг. Б.М ихэнхдээ толгойны эм, өвчин намдаах эм уудаг. Сургуулийн эмч болон манай тогооч Отгоо хоёрт хааяа толгойгоо бариулдаг. Анх ажилд орохдоо нэг их юм ярьдаггүй байсан, ноднингоос л толгой өвдлөө, нойргүй хонолоо гэж их ярих болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч М.Дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “хааяа манай бэр М нөхөртөө зодууллаа гээд манайд ирээд хонодог байсан. Манай нөхөр Б бид хоёр хүү Гт эхнэрээ яагаад зодоод байгаа юм бэ гэж цөөнгүй хэлж байсан бөгөөд хэлэхээр эхнэрээ зодохгүй, эхнэртэйгээ муудалцахгүй гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Ё.Оийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны хавар надад толгойгоо эхлээд бариулж байсан. Тухайн үед толгой нь нилээн доргисон байсан. Тэрнээс хойш олон удаа толгойгоо бариулсан. Энэ өвлөөс эхлэн гараа болгон дээрээ толгойгоо бариулдаг болсон. Намайг толгойг нь барих болгонд толгой нь доргисон байдаг. Хааяа толгойдоо гэмтэлтэй байхаар нь би барихгүй, та эмнэлэгт үзүүл гэж хэлдэг. Байнга толгойны, зүрхний эм хэрэглэдэг. Хааяа нэг ярихдаа манай нөхөр урд шөнө согтуу ирээд цохиулчихлаа, нойргүй хоносон гэж ярьдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, хохирогч Б.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 71 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

 

            Иймд шүүгдэгч Х овогт Бгийн Гыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Б.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа болон түүний ар гэрийн амьдралын байдлыг харгалзан Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагыг арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.  

 

            Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бгийн Гыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.Гт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд эрх хязгаарлалт зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Гын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Гт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ