Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 314/ШШ2025/00550

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ****** сумын ****** дүгээр багт оршин суух хаягтай ****** овгийн ******ийн ******гийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ***** дугаар багийн **** дугаар гудамжны ***** тоотод оршин суух хаягтай ****** овгийн ****** ******д холбогдох 

“Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 21,500,000 төгрөг гаргуулах” тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.******, хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...******гийн хашаа байшин зарна гэсэн зарын дагуу холбогдож тухайн хашаа байшинг нь 23,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож, нийт 16,500,000 төгрөгийг ******гийн данс руу цувуулан төлж, үлдэгдлийг нь гэрчилгээг өөрийн нэр дээр гаргахаар өгнө гэж тохирсон. Мөн тухайн байшинд 5,000,00 төгрөгөөр засвар хийсэн. Гэтэл хашааа байшингийн гэрчилгээ банкны барьцаанд байгаа гэдгийг мэдсэн. ******той холбогдож асуудлыг нэг тийш шийдэх гэхээр барьцаанд байгаа барьцаанаас суллаж өгнө гэж хэлээд өнөөдрийг хүрсэн. Одоо миний бие уг хашаа байшинд амьдардаггүй. Тиймээс ******гоос 21,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ. 

2. Хариуцагч ****** шүүхэд гаргасан тайлбартаа ...Иргэний хэргийн хариуцагч ****** би нэхэмжлэгч ******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч ******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ****** нь надад 16,500,000 төгрөгийг шилжүүлээгүй. Надад шилжүүлсэн мөнгө нь 2021 оны 08-р сарын 18-нд 3,000,000 төгрөг, 2021 оны 08-р сарын 18-нд буюу тэр өдрөө 2,500,000 төгрөг, мөн оны 08-р сарын 23-нд 4,350,000 төгрөг, мөн оны 09-р сарын 15-нд 500,000 төгрөг, 12-р сарын 30-нд 1,000,000 төгрөг, бүгд 11,350,000 төгрөг болохыг дансны хуулга нотлох болно. Иймд би 11,350,000 төгөргийг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ****** нь 2021 оноос хойш тухайн хашаа байшинг эзэмшилдээ авч амьдарч байгаа тул энэ хугацааныхаа ашиглалтын зардлыг өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Нөхцөл байдал ийм байгаа тул ******гийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилж буй 10,150,000 төгрөгийг хариуцах боломжгүй болно. гэжээ.

3. Нэхэмжлэгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Би 2021 онд зарын дагуу очиж авахад засваргүй байшин байсныг цувуулж хамт амьдардаг хүнтэйгээ өгсөөр байгаад 16,500,000 төгрөг өгсөн. Тухайн үед хамтран амьдарч байсан хүний данснаас шилжүүлдэг байсан. Тэгээд 5,000,000 төгрөгийн засвар хийлгэсэн. Нийт 21,500,000 төгрөг болсон. гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан хэдий ч 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 31 хүртэл мөнгөө цуваргаж өгөөд нийт 16,500,000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэ хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгаад 1,500,000 төгрөгөөр засвар хийсэн гэдгийг засвар хийсэн хүн нь хэлдэг. Үнэ төлбөргүй ашигласан гэж байна. Өнөөдөр гэрээний дагуу гэрчилгээг гаргаад өгсөн байсан бол өөрийн эзэмшилд аваад үүнээс илүү засвар үйлчилгээ хийгээд тордоод явах байсан байх. ******гийн хувьд тухайн хашаа байшинг хамтран амьдрагчтайгаа тусдаа гарах үүднээс авсан. Салснаас хойш дахиж амьдраагүй нөхцөл байдал байгаа. ******гийн хувьд гэрчилгээ гаргаж өгсөн бол нэхэмжлэл гаргалгүйгээр зараад захиран зарцуулах боломжтой байсан. Энэ эрхийг бас хясан боогдуулаад ийм асуудал болсон. Засвар хийсэн талаар хамтран амьдрагчаас нь тодруулахад энд байхгүй, гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй гэсэн. Засвар үйлчилгээ хийсэн баримт гэхээр түүнийг нь гаргаж өгөх боломжгүй болоод байна. Тэрнээс 2021 онд тухайн байранд амьдарсан, засвар хийсэн, 16,500,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нотлогдож байна гэж үзэж байна. гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Нэхэмжлэлийн шаардлагын хувийг гардаж аваад хариу тайлбар бичгээр өгсөн. Энэ тайлбар дээр нэмэлт тайлбаргүй. Яагаад тайлбаргүй вэ? гэхээр яг дансны хуулгаар орсон мөнгийг нотолж байгаа. Илүү орж ирсэн дансны хуулга байхгүй байгаа. Энэ хүн 3 жилийн хугацаанд ашигласан ашиглалтын зардлыг бол би нэхэмжлээгүй. Тухайн үед нь ашиглалтад тэнцэх байр, хашаа өгсөн. Нэмэлт ажиллагаа хийсэн бол зураг хөрөг төлөвлөгөө төсөв байхгүй учраас хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яг хүлээн зөвшөөрч байгаа дүн нь сая тайлбар дээр дурдсан тоо болно. Нэхэмжлэгч ямар нэгэн хэмжээгээр амьдрах гэж байгаа орон байраа засаж сэлбэсэн байх. Гэхдээ нэгэнт худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж байгаа учраас тухайн гэрээг цуцалснаас шалтгаалж гарсан үр дагавраа хэн аль нь шүүхэд нэхэмжлэх эрхтэй. Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа зохигчид гаргаж өгөх үүрэгтэй. Тэгэхээр тэр талын нотлох баримт байхгүй учраас хэргийг шийдэх боломжтой. гэв.

6. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Төрийн банкны 2021 оны 08 дугаар сарын 18, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд,

Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 23, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд зэргийг бүрдүүлж өгсөн байна. 

7. Хариуцагч ****** шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлж, нотлох баримтаар Хаан банкны дансны хуулгыг нотлох баримт гаргаж өгсөн.

8. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хаан банкны Өвөрхангай салбараас хариуцагч ******гийн Хаан банкинд эзэмшдэг дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулгыг нотлох баримтаар гаргуулж авсан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

9. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үнэ 16,500,000 төгрөг, байшинд засвар хийсний 5,000,000 төгрөг, нийт 21,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

10. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

10.1. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******д хашаа байшингийн үнэнд 16,500,000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн гэж,

Хариуцагч ****** нь нэхэмжлэгч ******гоос хашаа байшингийн үнэнд 11,350,000 төгрөг авсан. Үүнийг дансны хуулгаар нотолно маргасан.

Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******гоос Өвөрхангай аймгийн ****** тоот хашаа байшинг худалдан авсан бөгөөд зохигч хашаа байшин худалдсан, худалдан авсан талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч ****** нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Төрийн болон Хаан банкны данснаас 5 удаагийн гүйлгээгээр хашаа байшингийн үнэнд 11,350,000 төгрөгийг хариуцагч ******гийн Хаан банкинд эзэмшдэг ****** тоот дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Төрийн банкны 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Т.******ээс ******гийн Хаан банк дахь ****** тоот дансанд хашаа байшингийн үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар 3,000,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

Төрийн банкны 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Т.******ээс /******, ******/ ******гийн Хаан банк дахь ****** тоот дансанд хашаа байшингийн үнэ гэсэн гүйлгээний утгатай 2,500,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Т.******ээс ******гийн Хаан банк дахь ****** тоот дансанд ******гоос хашаа байшин үнэ гэсэн утгатай 1,000,000 төгрөг шлжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Т.******ээс ******гийн Хаан банк дахь ****** тоот дансанд хашаа байшингийн үнэ ****** У-****** гэсэн утгатай 4,350,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

Төрийн банкны 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ******гоос ******гийн Хаан банк дахь ****** тоот дансанд ****** хашаа байшингийн мөнгө шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, хариуцагч ******гийн Хаан банкинд эзэмшдэг ****** тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч ****** нь 5,150,000 төгрөгийг хариуцагч ******д өгснийг нотолсон баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй байна.

10.2. Нэхэмжлэгч ****** нь тухайн худалдан авсан байшинд засвар хийсэн 5,000,000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч ****** нь ****** нь тус байшинг 2021 оноос хойш өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа тул ашиглалтын зардлыг төлөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч ****** нь шүүхэд Ч.******ын ******гийн хүсэлтээр 2-р баг 28-10 тоотод байрлах 9х8 хэмжээтэй 4 өрөө өвлийн байшинд дотор заслыг 2021 оны 10-р сарын 01-нээс 10-р сарын 08-ны өдрийн хүртэл 1,500,000 төгрөгийн хөлстэй хийж дуусгасан болно. гэсэн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч ****** нь байшинд 5,000,000 төгрөгөөр засвар хийснийг нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд түүний шүүхэд гаргаж өгсөн 1 хуудас Ч.******ын тодорхойлолт гэх баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******гоос 11,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******д олгож, нэхэмжлэгч ******гийн нэхэмжлэлээс 10,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

12. Нэхэмжлэгч ******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******гоос 196,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******гоос 11,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******д олгож, нэхэмжлэгч ******гийн нэхэмжлэлээс 10,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******гоос 196,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гадан авснаас хойш 14 хоногийн доторӨвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ