Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 114

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Бд холбогдох 1712001160060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, ,,настай, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын ,, тоотод оршин суух, Архангай аймгийн Шүүхийн 2003 оны 12 сарын 23-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2005 оны 06 сарын 29-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2012 оны 12 сарын 25-ны өдрийн Архангай аймгийн сум дундын шүүхийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бын Б /РД:.../  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн,,гэх газарт бага насны хүүхэд болох 13 настай Х.Мыг таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1712001160060 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Насанд хүрээгүй хохирогч Х.Мын мэдүүлсэн: ...Би зуны амралт болоод хөдөө өөрийн эмээ Жгийн гэрт очиж амраад байж байхад 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай ээжийн төрсөн дүү Б эхнэр, хүүхдийнхээ хамтаар ирээд орой болоод гэрийн гадаа барьсан байсан майханд манай дүү Х.С /10 настай/, Б ахын хоёр хүүхэд болох А /7 настай, эмэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/ нарын хамтаар бид нар майханд унтах гээд хэвтэхэд гадаа халуун байсан учраас майхан бүгчэм байсан. Тэгээд би дүү та нар хувцсаа тайлаад унт гээд хувцсыг нь тайлуулаад бид нар унтах гэж байхад Б ах согтуу гэрийн гадаа гарч ирээд намайг дуудаад энэ Гын гэр хаана бэ, гэрийг нь одоо шатаана гэж орилоод надаас асуухаар нь би тэнд гэж зааж өгсөн. Тэгээд Б ах өөрийнхөө хүүхэд Аийг нүцгэн унтах гээд хэвтэж байхыг харчихаад уурлаад, бид нарыг бүгдээрэнг нь гэр рүү оруулсан. Тэгээд гэрт орж ирээд Б ах уурлаад надад хандан чи яагаад хүүхдийн хувцас тайлуулдаг юм бэ гээд намайг бие болон толгой руу гар, хөлөөрөө цохиод би орон дээр унахад миний дээрээс эхнэр Ц нь гэрт байсан төмөр сандлаар чамайг ална гээд миний толгой болон хөл рүү цохиод, бас ууж байсан архиныхаа шилээр толгойн зүүн хэсэгт цохисон. Тэгээд байж байсан чинь Б ах уг төмөр сандлаар миний зүүн талын гар, хөл орчимд цохисон. Намайг Б ах болон Ц нар загнаад, хэл амаар доромжилж байгаад унтаад өгсөн. Тэгээд би гэрээс гараад хойд талд гэрээс холгүй байдаг манай эмээгийн дүүгийн гэрт очиж унтаад өглөө нь босоод бие өвдөөд байсан. Ц эгч манай аав руу хэлээд түргэн дуудсан чинь өвчин намдаах эм уугаад байж бай гэсэн чинь ирээгүй. Тэгээд би Г гэх айлд очоод байж байсан чинь цагдаа ирээд намайг сумын төвийн эмнэлэгт авчраад өвчин намдаах эм хийгээд аймгийн төв рүү цагдаа авч яваад аймгийн төвийн эмнэлэгт үзүүлээд, яаралтай Улаанбаатар хотод очиж толгойны зураг авахуул гэж хэлээд явуулсан. Тэгээд манай эгч Ц хувийн машинаар аваад намайг Улаанбаатар хотод авчирсан. Намайг зодож байхад манай эмээ Жархи уусан, согтуу унтаж байсан. Манай дүү С, А, Б нар байсан, өөр хэн нэгэн байгаагүй бөгөөд намайг зодож байхад хэн нэгэн болиулах гэж оролдоогүй. Б, Ц нар архи уусан байсан. Миний харснаар бол бага зэргийн согтолттой байсан. Б, Ц нар чи миний хүүхдийн хувцсыг тайлуулж унтууллаа гээд мөн намайг жилийн өмнө зодоход нь би цагдаад барьж өгсөн зэргээс болж намайг цагдаад барьж өгдөг гээд зодож цохисон. Өмнө нь зодуулахдаа цагдаад шалгуулж байгаад гомдолгүй гээд өргөдлөө буцааж авч байсан. А дээгүүрээ подволк, дотоожтой байсан, мөн Б дотоожтойгоо байсан. Миний зүүн талын гар хөдлөхгүй, зүүн талын хацар хавдсан, хөдөлж амьсгалахаар хавирга орчим өвдөөд байгаа. Толгой хэсэг, хэсэг газраа хавдаад хөндүүрлэсэн байна. Б ах өдөр ирсэн. Тэд нар бүгдээрээ 2 шил архи уусан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/ 

 

Гэрч Ч.Эийн мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 02 цагийн үед манайд зочид их ирсэн байсан бөгөөд бүгдээрээ унтсан байхад гэрийн гадаа нэг хүн уйлаад, нохой хуцаад байхаар нь би гараад хартал М морьтой бууж чадахгүй уйлаад байхаар нь би өргөөд гэртээ оруулсан. Гэрт орж ирээд Б ах зодсон, чих, толгой гээд бүх юм өвдөөд байна, ёо ёо үхлээ гээд уйлаад байхаар нь түргэн дуудахад ирээгүй. Би Быг унтахаар нь зугтаад гараад ирлээ гээд ирсэн. Тэгээд манай дүү Ц үзээд хамраас нь цус гарсан байна, энд тэнд нь хөхөрсөн байна, чих нь хавдсан байна гэсэн. Тэгээд манайд хоноод өвдөөд байна гээд унтаагүй, өглөө нь Чөдөрийнд төрсөн эгчид нь хүргэж өгсөн. Би биеийг нь үзээгүй, Ц гэрэл тусгаад үзээд байсан. Бы эхнэр Цэцэгээ эгч намайг нэг удаа цохиод архины шилээр цохисон гэж хэлсэн. Б ах төмөр сандлаар нүдээд байсан гэж хэлсэн. Би үхлээ гээд уйлаад байсан. Бид нар айгаад унтаагүй. С гэх манай дүү болох 10 настай дүү бид хоёрыг номхон зогсоогоод, намайг зодсон чинь дүү зугтаагаад гараад гүйсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар 04 цаг хүртэл дүүг нь нэрээр нь дуудаад хайсан ч олдоогүй. Уул руу гүйгээд айлын байран дээр хоноод ирсэн гэж сонссон. Би биеийг нь үзээгүй бөгөөд гараа хөдөлгөж болохгүй байна гэхээр нь айгаад ойртоогүй. Ц үзсэн учраас сайн мэдэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

 

Гэрч А.Нын мэдүүлсэн: ...Би яг хэдний өдөр байсныг санахгүй байна, өглөө нь манай гэрт хамраас нь цус гараад хатсан, чихнийх нь ар хавдсан байдалтай ирсэн. Гар нь далаа дагаад хөхөрсөн байсан. Тэгээд цагдаа ирсэн. Шөнө гэрээсээ гараад манай аав Адъяагийнд очиж хоноод өглөө нь манайд ирсэн. Эгч нь манайд байдаг учраас ирсэн байх. М нь тэр хоёр төмөр сандлаар цохиж зодсон өшиглөөд байсан гэж хэлсэн. Тэрнээс харж үзсэн зүйл байхгүй. Ямар ч байсан хөх няц болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/

 

Гэрч Ц.Цийн мэдүүлсэн: ...2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 03 дугаар багийн нутагт байрлах хадам ээж Жоовоогийнд ирээд шөнө унтах гэж байсан юм. Хүүхдүүд гадаа майханд унтах гээд гарсан байсан. Манай нөхөр хүүхэд рүүгээ очих гээд гарч явснаа эргээд Мыг дагуулаад уурлаад ороод ирсэн. Би юу болсон юм бэ гэж асуусан чинь наадах чинь манай охины хувцсыг тайлуулчихсан байна, яах гэж байсан юм бэ чи гэж хэлээд Мыг түлхээд орон дээр унагаачихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд чи манай хүүхдийг яах гэж байсан юм бэ гээд газар байсан сандлыг аваад Мыг цохих гээд далайсан чинь манай нөхөр миний барьсан байсан сандлыг булааж авсан. Тэгээд Мыг айлгах гэж аашилсан. Манай нөхөр Б Мыг надаас булааж авсан сандлаараа хөл, гар руу цохисон. Тэгээд М бид хоёроос зугтаад гараад гүйсэн. Би архиний шил шидсэн гэхдээ архины шил Мыг оноогүй юм. Дараа нь төмөр сандлаар цохих гээд далайсан, гэхдээ Мыг цохиогүй. Б Мын хөл, гар руу сандлаар цохисон. Гараараа толгой, нуруу хэсэг рүү цохисон. Өөр яаж цохисоныг би сайн санахгүй байна. Манай нөхөр бид хоёр архи уусан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10516 тоот шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Х.Мын биед тархи доргилт, эрүүнд цус хуралт, баруун зүүн чих, баруун даланд зулгаралт, зүүн мөр, цээжинд зөөлөн эдэд няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 31 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 526 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Иргэн Х.Мын биед гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь шинж байдлаараа цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой. 2. Х.Мын биед гавал тархины битүү гэмтэл болох тархи доргилт, эрүүнд цус хуралт, баруун, зүүн чих, баруун далны дээд хэсэгт зулгаралт, зүүн мөр, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцралт гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 4. Тархи доргилт, зүүн мөр, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, эрүүнд цус хуралт, баруун зүүн чих, баруун далны дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй, биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 35 хуу/  

 

Яллагдагч Б.Бы мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлд тохирч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 08 дугаар сарын 13-ны орой би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 03 дугаар багийн нутаг Шандын хацар гэх газар төрсөн ээж Жоовоогийнд эхнэр, хүүхэдтэйгээ зуны амралтаараа амарч байсан юм. Би орой 20 цагийн үед ээжийн гэрээс гараад ирсэн чинь манай охин А /8 настай/, хүү Б /10 настай/, манай ахын хоёр хүүхэд болох М, С нар гэрийн хажууд барьсан байсан майханд унтах гээд байж байхаар нь би яваад очтол хүүхдүүд бүгд хувцсаа тайлсан, манай охин А дотуур хувцастайгаа байхаар нь би согтуу байсан болохоор Мыг хувцсыг нь тайлуулсан байна гэж бодоод уурлаад Мыг дуудаж гаргаж ирээд, аашлаад, хүзүүн дээрээс нь гараараа базаж барьж аваад гэр рүү дагуулж ороод гуя, толгой, цээж хэсэг рүү нь цохисон. Тэгтэл манай эхнэр Ц миний хажуу талаар орж ирээд Мыг аашлаад дайраад байснаа гэрт байсан жижиг төмөр сандлыг аваад цохих гээд байхаар нь би Цийг болиулаад холдуулсан. Тэгээд М гэрээс гараад гүйсэн. М тэр шөнө АлтанГ гэх айлд очиж хоносон байсан. М манай бага охины хувцсыг тайлаад оролдож байна гэж би буруугаар ойлгоод уур хүрээд зодсон. Бид хоёрын хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Би Мыг зодох үедээ согтуу байсан болохоор буруугаар ойлгосон байсан. Би Мын шилэн хүзүү, багалзуур хэсгээс нь гараараа боож барьж авсан. Толгой руу нь гарынхаа алгаар 2-3 удаа цохисон. Цээж, зүүн мөр, дал хэсэг рүү гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Манай эхнэр Ц Мыг цохиогүй. Гэрт байсан жижиг төмөр сандлаар цохих гээд байхаар нь би хориглоод сандлыг нь булааж аваад холдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/  

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Шандны газар” гэх газарт бага насны хүүхэд болох 13 настай Х.Мыг таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Шандны газар” гэх газарт бага насны хүүхэд болох 13 настай Х.Мыг таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: насанд хүрээгүй хохирогч Х.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Б ах өөрийнхөө хүүхэд Аийг нүцгэн унтах гээд хэвтэж байхыг харчихаад уурлаад, бид нарыг бүгдээрэнг нь гэр рүү оруулсан. Тэгээд гэрт орж ирээд Б ах уурлаад надад хандан чи яагаад хүүхдийн хувцас тайлуулдаг юм бэ гээд намайг бие болон толгой руу гараараа болон хөлөөрөө цохиод би орон дээр унахад миний дээрээс эхнэр Ц нь гэрт байсан төмөр сандлаар чамайг ална гээд миний толгой болон хөл рүү цохиод, бас ууж байсан архиныхаа шилээр толгойн зүүн хэсэгт цохисон. Тэгээд байж байсан чинь Б ах уг төмөр сандлаар миний зүүн талын гар, хөл орчимд цохисон. Миний зүүн талын гар хөдлөхгүй, зүүн талын хацар хавдсан, хөдөлж амьсгалахаар хавирга орчим өвдөөд байгаа. Толгой хэсэг, хэсэг газраа хавдаад хөндүүрлэсэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Ч.Эийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 02 цагийн үед манайд зочид их ирсэн байсан бөгөөд бүгдээрээ унтсан байхад гэрийн гадаа нэг хүн уйлаад, нохой хуцаад байхаар нь би гараад хартал М морьтой бууж чадахгүй уйлаад байхаар нь би өргөөд оруулсан. Гэрт орж ирээд Б ах зодсон, чих, толгой гээд бүх юм өвдөөд байна, ёо ёо үхлээ гээд уйлаад байхаар нь түргэн дуудахад ирээгүй. Би Быг унтахаар нь зугтаад гараад ирлээ гээд ирсэн. Тэгээд манай дүү Ц үзээд хамраас нь цус гарсан байна, энд тэнд нь хөхөрсөн байна, чих нь хавдсан байна гэсэн. Б ах төмөр сандлаар нүдээд байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч А.Нын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би яг хэдний өдөр байсныг санахгүй байна, өглөө нь манай гэрт хамраас нь цус гараад хатсан, чихнийх нь ар хавдсан байдалтай ирсэн. Гар нь далаа дагаад хөхөрсөн байсан. М нь тэр хоёр төмөр сандлаар цохиж зодсон өшиглөөд байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч Ц.Цийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай нөхөр хүүхэд рүүгээ очих гээд гарч явснаа эргээд Мыг дагуулаад уурлаад ороод ирсэн. Би юу болсон юм бэ гэж асуусан чинь наадах чинь манай охины хувцсыг тайлуулчихсан байна, яах гэж байсан юм бэ чи гэж хэлээд Мыг түлхээд орон дээр унагаачихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд чи манай хүүхдийг яах гэж байсан юм бэ гээд газар байсан сандлыг аваад Мыг цохих гээд далайсан чинь манай нөхөр миний барьсан байсан сандлыг булааж авсан. Тэгээд Мыг айлгах гэж аашилсан. Манай нөхөр Б Мыг надаас булааж авсан сандлаараа хөл, гар руу цохисон. Тэгээд М бид хоёроос зугтаад гараад гүйсэн. Б Мын хөл, гар руу сандлаар цохисон. Гараараа толгой, нуруу хэсэг рүү нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, хохирогч Х.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10516 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 526 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/, Б.Бы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлд тохирч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би орой 20 цагийн үед ээжийн гэрээс гараад ирсэн чинь манай охин А /8 настай/, хүү Б /10 настай/ тэгээд манай ахын хоёр хүүхэд болох М, С нар гэрийн хажууд барьсан байсан майханд унтах гээд байж байхаар нь би яваад очтол хүүхдүүд бүгд хувцсаа тайлсан, манай охин А дотуур хувцастайгаа байхаар нь би согтуу байсан болохоор Мыг хувцсыг нь тайлуулсан байна гэж бодоод уурлаад Мыг дуудаж гаргаж ирээд, аашлаад, хүзүүн дээрээс нь гараараа базаж барьж аваад гэр рүү дагуулж ороод гуя, толгой, цээж хэсэг рүү нь цохисон. М манай бага охины хувцсыг тайлаад оролдож байна гэж би буруугаар ойлгоод уур хүрээд зодсон. Би Мын шилэн хүзүү, багалзуур хэсгээс нь гараараа боож барьж авсан. Толгой руу нь гарынхаа алгаар 2-3 удаа цохисон. Цээж, зүүн мөр, дал хэсэг рүү гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

Иймд шүүгдэгч Б овогт Бын Быг хохирогч Х.Мыг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

 

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ