Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2016/ДШМ/014

 

*******, *******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагч нарын өмгөөлөгч *******

Яллагдагч *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Мөнх-Эрдэнийн бичсэн 2016 оны 17 тоот эсэргүүцлээр *******, *******, ******* нарт холбогдох 201505000323  дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ...улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар /*******1/

2. Монгол Улсын иргэн, овогт гийн , ...улсаас авсан гавъяа шагналгүй, 2008 оны 7 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар //

3. Монгол Улсын иргэн, овогт ын , ... улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //

*******, *******, ******* нар нь 2015 оны 10 дугаар сарын 2-ноос 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Овоон шанд” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид үлэмж хэмжээний хохирол буюу 10.761.834 төгрөг 72 мөнгөний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор. шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн яллах болон цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.

Мөн хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, тухайн цаг хугацаанд тухайн газарт байсан гэх , , нарыг гэрчээр асуугаагүй, гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо уялдаа холбоотой боловч тэднээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулаагүй, гэрчүүд хэргийн бодит байдлыг илтэд гуйвуулсан, бүрхэг мэдүүлэг өгсөн байна.

Иймд гэрч ээс: гэгчтэй хэзээ юуны тухай хэн нь хэн рүүгээ залгаж утсаар ярьж байсан, *******, гэх ах дүү хүмүүстэй нэг орон нутагт амьдардаг байж яагаад дүүг нь таниад хамт явсан, яагаад ахыг нь танидаггүй болох тэдэнтэй ямар харьцаатай болох, 3 хүн хүргэж өгөх ажилтай яваад яагаад буцааж авч явсан болох, ачиж явсан ачаа бараа болон юу аваачиж өгч авалцсан эсэх, Баянлиг сумын Овоон шанд гэх газарт хэдэн удаа очиж хэд хэд хонож байсан, юу хийж байсан, тухайн газарт хэнтэй юу гэж ярьж байсан эсэх, хэн хэн гэж хэдэн хүн байсан эсэхийг,

-гэрч ээс: Портер маркийн машины жолоочийг тухайн үед байсан хүмүүсээс хэн хэн таниж байсан эсэх, нүх дархад байсан гэж байх тул тэрээр хэн хэний хамт ямар ажлаар тэнд очсон эсэх, тэсэлгээ болон моторын дууг сонссон мөртлөө яагаад хараагүй болох, тухайн орчимд тэсэлгээ хийж ухах хэдэн нүх байдаг болох тэдгээр нүхнүүдээс хэр хол зайд байсан болох, тэсэлгээ хийх болон моторын дууг хэзээ хаана байж байгаад сонссон болох, Овоон шандад 4 хонохдоо юу хийсэн болох, хэн хэн гэж хэдэн хүн байсан болох, хоол ундаа яаж хийж идэж уудаг байсан болох, хэн хэн хаана унтаж амардаг байсан болох, Баянлиг сумын Засаг даргыг очиход юуны учир тэй утсаар яриулахаар утас өгсөн болохыг,

-гэрч аас: , , , нарыг таньдаг эсэх, дээрх нэр бүхий хүмүүс яах гэж хэзээ очсон болох, юу юу авч ирж өгсөн, хэд хоносон болох, тэднийг хэн хоол хүнс дөхүүлээд өгөөч гэж гуйсан болох, тэд хэд хонож юу хийсэн эсэх, *******, ******* нарыг хэзээнээс эхлэн хэрхэн яаж танидаг болсон ямар харьцаатай байдаг эсэх, урьд өмнө архаг архичдын цуглаанд явдаг байсан эсэхийг,

-гэрч гээс: Баянлиг сумын Овоон шанд гэх газарт *******, М. нар хоорондоо юу юу гэж ярьж ямар харьцаатай байсан болох, *******, нарыг нүүрс, хоол дөхүүлж өгөөч гэж хэн гуйсан болох, хэн хэн алтны баяжмалтай чулууг яаж олборлосон эсэх, тэй хамт байсан эсэх, тэсэлгээ хийж, мотор ажиллах чимээг сонссон эсэх зэргийг,

-гэрч Д.аас: Баянлиг сумын Овоон шанд гэх газарт хэнд ямар хүнс аваачиж өгсөн болох, түүнийг нь хамт явсан хүмүүсээс өөр хэн хэн мэдэх, тай юу ярьж, ямар зорилгоор Овоон шанд руу явсан болох, Овоон шандад очоод хэн хэнтэй юу гэж ярьсан болох зэргийг,

-гэрч Ж.*******гоос: Хэзээнээс эхэлж Баянлиг сумын Овоон шандад хамгаалагчаар ажиллах болсон эсэх, хэн түүнийг ажилд авч ажиллуулсан эсэх, цалин хөлсний талаар хэнтэй ярьж тохиролцсон эсэх, *******, *******, М. нарыг хэрхэн яаж таньдаг ямар харьцаатай болох, Баянлиг сумын Овоон шандад 2015 оны 10 сарын 1-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд хэн хэн байсан, хэн хэн ирсэн, хэд хоносон, юу юу хийсэн, тухайн Овоон шандад М. гэгч гэрээт харуул хамгаалалтын ажилчид ажиллуулж орон байр, хоол ундаар хангаж байхад юуны учир *******гоос хоол, нүүрс авчирч өгөхийг гуйсан болох, ******* нар чулуу түүсэн бол хаанаас түүсэн эсэх, алтны баяжмалтай чулууг түүж байхыг харсан байх тул мэдүүлгийг газар дээр нь шалгах, цооног нүх онгорхой эсхүл битүү дараатай байсан эсэх: өөрийн нь хариуцсан хамгаалалтын талбайд дараатай байсан нүхийг онгойлсон эсэхийг яагаад мэдээгүй эсэх болон бусад байдлыг,

-яллагдагч М.гээс: Баянлиг сумын Овоон шандад 2015 оны 10 сарын эхээр ямар ажлаар очсон болох, /очсон талаар гэрчүүд мэдүүлсэн/ тухайн газарт очиход байдал ямар байсан болох, шинээр нүх ухсан болон хуучин нүхийг ухаж ашигласан байдал байсан эсэх, хэн хэн гэдэг хэдэн хамгаалагч ажиллуулж байсан эсэх, Жаак гэгч хамгаалагч хэзээнээс ажиллаж эхэлсэн болох, Жаакыг ямар шалгуураар, яаж холбогдож ажиллуулсан болох, хамгаалагч Жаакийн 99093619 дугаарыг ямар учраас ашигладаг болох, гэрийн гаднаас 3 уут чулууг ачуулсан эсэх, алтны баяжмалтай чулууг хаанаас олборлуулсан эсэх, хэн хэнтэй тохиролцож алтны баяжмалтай чулуу олборлуулахаар тохиролцож хэн хэнээр олборлуулсан болохыг,

-яллагдагч *******аас: Зургаан шуудай чулууг хэн хэн хаанаас хэрхэн яаж ямар аргаар олборлосон эсэх, уг чулууг түүсэн бол түүсэн газар нь өөр бусад чулуу үлдсэн байгаа эсэх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, 3 шуудай чулууг хэн хэн ярилцан тохиролцож гэрийн гаднаас ачуулсан болох, түүнийг хэрхэн яаж мэдсэн эсэх болон бусад байдлыг,

-яллагдагч *******аас: *******, , М., *******, , Ж.*******, , , , Д., , нарыг таньдаг эсэх, хэзээ яаж танилцсан ямар холбоотой байдаг эсэх, Баянлиг сумын Овоон шандаас хэрхэн, ямар аргаар хэн хэн чулуу олборлосон эсэх, мотор болон молдокны эзэмшигчийн талаар юуны учир өөр өөрөөр мэдүүлсэн эсэх болон бусад байдлыг,

-яллагдагч *******гоос: Хэн нүүрс авч ирж өгөхийг хэзээ яаж гуйсан эсэх, Ж.*******, , М. нарыг хэрхэн яаж таньдаг болсон эсэх, Баянлиг сумын Овоон шандад хэдэн удаа очсон эсэх, Овоон шандад жийптэй согтуу залуучууд ирээд дайрч давшилж байгаад явахад хаана юу хийж байсан эсэх, ямар зорилгоор мотор, молдок авч явсан болох, ******* нарыг жалганд байрлуулчаад өөрөө хаана байрлаж байсан болох, Овоон шандад 2 хонож байхад нь ирсэн Ланд80 маркын машинд хэдэн хүн ирсэн болох, таньдаг хүн байсан эсэх, төрсөн дүү нь ямар зорилгоор Налайхаас ирсэн эсэх, түүнтэй юу гэж ярьсан болох. , , Д , нарыг таньдаг эсэх, хэнтэй нь ямар харилцаа холбоотой байдаг эсэх болон бусад байдлыг заавал тогтоох шаардлагатай байна.

Дээр дурдсан зүйлүүдийг шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн байхад анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

Иймд тухайн хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3, 80.1.4-д заасан нотолвол зохих асуудлыг нарийвчлан тогтоогоогүй байна гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2016 оны 17 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт зарим нэр бүхий этгээдүүдийг гэрчээр байцаах, хоёрдугаарт урд мөрдөн байцаалтын шатанд гэрч болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн этгээдүүдээс тодруулах асуултуудыг тавих талаар заажээ. Гэвч шүүгчийн захирамжийн 1 дэх үндэслэл болох тухайн цаг хугацаанд тухайн газарт байсан гэх , , нарыг гэрчээр асуугаагүй гэх заалтын тухайд тэд хэргийн талаар ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх этгээдүүд бус бөгөөд гэрчээр байцаалгахаар нэр заасан хүн нэг бүрийн талаар дурьдвал:

1. гэгч нь гэрч гийн хамтаар харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн газарт очиж 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаад 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр тухайн газраас явсан байдаг. Өөрөөр хэлбэл ******* нар нь 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд олборлолт явуулсан байдаг бөгөөд дээрх цаг хугацаанаас өмнө тухайн газар нутгаас явсан байдаг төдийгүй Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “Овоон шанд” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт иргэдийн хууль бусаар, гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар ухагдсан 2 нүх байдаг, уг 2 нүхний ашигт малтмал их хэмжээгээр гардаг нүхийг харуул хамгаалалт хариуцсан этгээд нь даруулж, харуул хамгаалалтын ажилчдын байрлах гэрийг дэргэд нь барьж хамгаалуулсан, нөгөө нүх нь уг нүхнээс 3 км-ын зайд, уулын дунд, ямар нэгэн харуул хамгаалалтгүй, өдрийн цагаар ганц нэг эргэж тойрдогоос шөнө, оройн цагаар эргэж тойрч, хамаалах боломжгүй нүх байсан бөгөөд уг харуул хамгаалалтгүй нүхний орчмоос ******* нар нь олборлолт явуулсан байдаг тул ын *******, , ******* нарын алтны баяжмалтай чулууг тухайн газраас олборлосон, тухайн хэргийн газраас 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ******* нарыг явах үед “М. тосч авах” талаар хэн нэгэн хэлж ******* нарын тээврийн хэрэгсэлд 3 уут чулуу ачуулсан эсэх талаар мэдэх боломжгүй, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх гэрч биш юм.

гэгч нь гэрч ийн хамтаар тухай харуул хамгаалалтын ажилтнуудын байрлаж байсан гэрийн гадна байсан, эвдэрч гэмтсэн пургон маркийн тээврийн хэрэгслийг засварлах зорилгоор очсон, тэрээр тухайн газарт ашигт малтмал эрж хайх, олборлох зорилгоор очоогүй, мөн ашигт малтмал эрж хайсан, олборлосон зүйлгүй болох нь гэрч болон мөрдөн байцаалтын явцад тухай хэргийн газарт байсан харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан этгээдүүдийн гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагч М. болон *******, , ******* нарын мэдүүлгээр тогтоогдсон байдаг.

гэгч нь хорт хавдрын улмаас хагалгаанд орж, эрүүл агаарт гарах зорилгоор Баянхонгор аймгийн нутагт ирсэн болох нь түүнтэй хамт, түүнийг эрүүл агаарт гаргах зорилгоор хамт явсан гэрч Д., , нарын мэдүүлгээр тогтоогдсон, болон Д., , нар нь тухайн газарт ашигт малтмал эрж хайх, олборлох зорилгоор очоогүй, мөн ашигт малтмал эрж хайсан, олборлосон зүйлгүй, тухайн хэргийн газарт очсон даруйд буцаж явсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг тул тэрээр *******, , ******* нарын алтны баяжмалтай чулууг олборлосон, тухайн хэргийн газраас 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ******* нарыг явах үед “М. тосч авах” талаар хэн нэгэн хэлж ******* нарын тээврийн хэрэгсэлд 3 уут чулуу ачуулсан эсэх талаар мэдэх боломжгүй, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх гэрч биш тул захирамжийн 1 дэх үндэслэлд заагдсан нэр бүхий 3 этгээдийг гэрчээр байцаах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй юм.

2 дахь үндэслэл болох гэрч , , , , Д., Ж.*******, яллагдагч М., *******, *******, ******* нараас тодруулах асуулт асуухаар заасан заалтын тухайд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой, өөрөөр хэлбэл нэр дурьдагдсан гэрч нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулан дээрх асуултуудыг тодруулан асуух, мөн яллагдагч нарыг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэг өгсөний дараа захирамжид тодруулж асуухаар заасан асуултуудыг тодруулан асуух замаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байна.

Шүүгчийн захирамжинд “гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй” гэж дүгнэсэн байгаа хэдий ч “гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо уялдаа холбоотой” гэж дүгнэсэн нь дээрх “зөрүүтэй” гэх үндэслэлээ үгүйсгэн дүгнэлт хийсэн гэж ойлгохоор байгаагаас гадна энэ хэрэгт байцаагдсан гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн шүүгчийн захирамжинд “тэднээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулаагүй, гэрчүүд хэргийн бодит байдлыг илтэд гуйвуулсан, бүрхэг мэдүүлэг өгсөн байна” гэж дүгнэсэн байгаа хэдийч мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэт явуулж, хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор гэрч нараас байцаалт авсан бөгөөд гэрчүүд нь өөрсдийн мэдэх зүйл болон мөрдөн байцаагчийн тодруулах асуултуудад өөр өөрсдийн мэдэх зүйлийн талаар мэдүүлсэн, гэрчүүд нь хэргийн бодит байдлыг илтэд гуйвуулан, ойлгомжгүй, худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдоогүй байдаг.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

Яллагдагч нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирамжид дурдагдсан зүйл хэрэгт зайлшгүй шалгаж тогтоох ёстой ажиллагаанууд байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхнаас нь бүх зүйлийг үнэн бодит байдлаар мэдүүлсэн. Надтай хамт явж байсан 3 хүүхэд гурван шуудай чулуу түүсэн байсан тул үүнийг шалган тогтоож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулан судлан үзвэл тэдгээрийн мэдүүлэг нь хоорондоо эрс зөрүүтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсанчлан мэдүүлгүүдийг зөрүүг гаргуулах захирамжид дурдагдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэн М. нь уг хэрэгт холбогдолтой эсэхийг зайлшгүй шалган тогтоох нь зүйтэй гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхтэй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудаас гадна энэ магадлалд заасан ажиллагааг нэмж гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгаа 98.88, 58.12 тус бүр грамм жинтэй жижиг шар металл нь алт мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байх тул яллагдагч нарыг ашигт малтмал олборлосон гэж үзэх боломжгүй юм.

Хэрэв дээрх металл нь ашигт малтмал буюу алт гэдэг нь тогтоогдвол прокуророос тэдгээрийн байгаль экологид учруулсан хохирлыг яллах дүгнэлтэндээ 10.761.834 төгрөг 72 мөнгөний хохирол учруулсан гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг буруу тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг зөвтгөх шаардлагатай.  

Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Овоон шанд гэх газар нь төрийн тусгай хамгаалалттай газар мөн эсэх талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байх тул уг газрын солбилцолын цэгийг нарийвчлан тодорхойлуулж, тусгай хамгаалалттай газарт ордог эсэх, эсхүл тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд ордог эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/33 тоот тушаалаас үзвэл байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг 3 дахин өсгөн тооцох ёстой байгааг цаашид анхаарвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.1, 317 дугаар зүйлийн 317.1.1, 322 дугаар

зүйлийн 322.1 дэх хэсэгт тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнх-Эрдэнийн 2016 оны 17 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал нэн даруй заавал биелэгдэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              Т.ДАВААСҮРЭН