| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/01000/И |
| Дугаар | 320/шш2025/00924 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 320/шш2025/00924
| 2025 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 320/ШШ2025/00924 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
320/2025/01000/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Ж.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Н холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 583,745 (таван зуун наян гурван мянга долоон зуун дөчин тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О ББСБ ХХК Ч.Н тэй 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 20240829-29852 тоот зээлийн гэрээг байгуулж зээлийн эрх нээсэн.
2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 485,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000660295 тоот зээлийг ХААН банк дахь 5*** тоот дансанд зээлдэгч Ч.Н нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Ч.Н М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар z000660295 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусч үндсэн зээлээс 48,500 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 436,500 төгрөг, идэвхтэй ажигласан 214 хоногийн хүү 176,920 төгрөгөөс хүүнд төлсөн 26,675 төгрөгийг хасаж, нийт хүү 174,245 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 583,745 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ч.Н М 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд: Миний бие Ч.Н нь О ББСБ-аас нэхэмжилж буй 583,745 (таван зуун наян гурван мянга долоон зуун дөчин тав) төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
О ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нь хариуцагч Ч.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 583,745 (таван зуун наян гурван мянга долоон зуун дөчин тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Ч.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул хариуцагч Ч.Н-ээс 9,081 төгрөгийг, улсын орлогоос 9,081.35 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч О ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 583,745 (таван зуун наян гурван мянга долоон зуун дөчин тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.Н-ээс 9,081 (есөн мянга наян нэг) төгрөгийг, улсын орлогоос 9,081.35 (есөн мянга наян нэгэн төгрөг гучин таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч О ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА