| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/01077/И |
| Дугаар | 320/шш2025/00931 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 320/шш2025/00931
| 2025 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/00931 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
320/2025/01077/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Ж ББСБ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,231,767.51 (дөрвөн сая хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун жаран долоон төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ББСБ банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ж ББСБ нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн 1033130115000231 дугаартай гэрээ байгуулж 1,999,900 төгрөгийг, сарын 35,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар олгосон.
Зээлдэгч нь С ХХК-аас цахилгаан бараа (Iphone гар утас) худалдан авах зорилгоор Ж ББСБ ХХК-тай харилцан тохиролцон С ХХК-ийн данс руу зээлийг шилжүүлсэн.
М.М нь зээлийн 1033130115000231 дугаартай гэрээний үүргээ биелүүлээгүйгээр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээний 3.4.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451,1, 453 дугаар зүйлийн 453.1 хэсэгт заасны дагуу үндсэн зээл 1,848,890.42, зээлийн хүү 2,133,933.63, нэмэгдүүлсэн хүү 248,943.46 төгрөг, нийт 4,231,767.51 төгрөгийг Ж ББСБ ХХК-д олгуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч М.М 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд: Миний бие М.М нь Ж ББСБ ХХК байгууллагаас нэхэмжилсэн 4,231,767.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Ж банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь М.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,231,767.51 (дөрвөн сая хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун жаран долоон төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул хариуцагч М.М гаас 41,329 төгрөгийг, улсын орлогоос 41,329.28 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж ББСБ банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ы нэхэмжлэлтэй, хариуцагч М.М д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 4,231,767.51 (дөрвөн сая хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун жаран долоон төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.М гаас 41,329 (дөчин нэгэн мянга гурван зуун хорин ес) төгрөгийг, улсын орлогоос 41,329.28 (дөчин нэгэн мянга гурван зуун хорин есөн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА