Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0314/Э

 

 

 

 

 

 

 

 

 

2024      07          25                                          2024/ШЦТ/342

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, 

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч Э.Т, өмгөөлөгч О.С,

шүүгдэгч Б.О, өмгөөлөгч О.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Э.Т, Б.О нарт холбогдох эрүүгийн 2325004230256 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

1.-Э.Т

2.-Б.О

Шүүгдэгч Э.Т нь;

2023 оны 2 дугаар сарын 16, 17, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрүүдэд эрүүгийн 2125002730114 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа, “*********” ХХК-ийн Ган бөөрөнцгийн цехийн дарга А.О-ыг “тендер сонгон шалгаруулалтад дэмжинэ гэж амлан 85.000.000 төгрөг өгөхийг шаардсан, 20.000.000 төгрөгийн хахууль авсан” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.О нь;

2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн 2125002730114 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “*********” ХХК-ийн Ган бөөрөнцгийн цехийн дарга А.О-ыг “тендер сонгон шалгаруулалтад дэмжинэ гэж амлан 85.000.000 төгрөг өгөхийг шаардсан, 20.000.000 төгрөгийн хахууль авсан” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Э.Т “...Би А.О-д 20.000.000 төгрөг өгсөн, А.О ч авснаа хүлээн зөвшөөрч, буцаагаад өгч, авсан талаар ярилцсан. Дараа нь шүүх хуралд би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна, өмгөөлөгч авч шүүх хуралд оролцоно гэхэд тал, талаас энэ шүүх хурлыг хойшлуулж болохгүй, чамд ямар ч хамааралгүй зүйл гэж шахан шаардаж байгаад шүүх хуралд оруулсан. Ингээд би шүүх хуралд ийм зүйл болсон гэж хэлэхэд А.О-ы өмгөөлөгч нар болон прокурор нь чи тэгсэн биздээ гэж хэлэхэд нь тухайн үедээ балмагдаад амыг нь дагуулаад ярьсан. Би үндэслэлгүйгээр А.О-ыг гүжирдээгүй гэж бодож байна. Энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар орж ирсэн бол зохистой гэж бодож байна. Шүүх хуралдаан дээр А.О надаас 20.000.000 төгрөг авсан, мөн буцаагаад өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиар оруулж ирж байгаа нь тохиромжгүй байна.” гэв.

шүүгдэгч Б.О “...Тендер 2018 оны 5 дугаар сарын 08-нд нээгдэж, 6 дугаар сараас өмнө үр дүн нь гарсан бөгөөд тендерт оролцох бичиг баримтыг би өөрөө бүрдүүлж өгсөн, тендерийн үнэлгээний хороонд А.О гэх хүн байгаагүй, өөр хүмүүс байсан. Өөрийн найз Э.Т-д өгсөн 170.000.000 төгрөгийг өмнөх шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан гэж бодож байна. Э.Т-ийн хувьд “*********”-ийн өрөм тэсэлгээний хэлтэст шугам солих ажил хийж байсан бөгөөд тэр үед хяналтын инженер нь Н.Н гэх хүн байсан. Хятад Улс руу Э.Т 170.000.000 төгрөгөөр турбо захиалга хийх гэж, миний хувьд Ганбөмбөлөгийн цехийн дулаан боловсруулалт амраалтын зуухны захиалга хийх гэж явсан. Авлигатай тэмцэх газрын комиссар О.Т намайг дуудаж, мэдүүлэг авахдаа “найз чинь хүлээн зөвшөөрчихлөө, одоо тоглохоо боль, хэрвээ ингээд байвал таныг хэрэг илрүүлэхэд саад учруулсан гэж цагдан хорино шүү” гэж дарамталж байсан. А.О даргын шүүх хурал дээр Авлигатай тэмцэх газрын комиссар О.Т гэх хүний хэлснээр бичсэн гэдгээ хэлж байсан, өмнөх шүүх хуралдаанд прокурор “танай өгсөн тоног төхөөрөмж чинь өмнөх тоног төхөөрөмжтэй нэг компани биш байсан” гэж хэлсэн. “*********” ТӨҮГ, “Цэц мөнх” компани хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийж, тухайн гэрээнд эрх, үүргүүдийг зааж өгсөн, “*********” ТӨҮГ тоног төхөөрөмжөөс татгалзах эрх нь нээлттэй байсан. Хэрвээ “Цэц мөнх” компанийн тоног төхөөрөмжийг хүлээн авах боломжгүй байсан бол “*********” 16 хоногийн дотор албан бичгээр хариу өгөх ёстой байтал хариу ирүүлээгүй. Харин тэргүүн дэд захирал Н.Ш-ын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад 2018 оны 9 дүгээр сард Ганбөмбөлгийн цехийн дарга А.О, тухайн үеийн цехийн технологич Н.Д, механикч Н.С, хяналтын инженер Н.Х гээд ажлын хэсгийн 5-7 хүн байсан, Хятад руу явж тоног төхөөрөмж үзэхэд 3-4 хүн явж тоног төхөөрөмж үзээд, протоколдоо “70 хувийн гүйцэтгэлтэй байна, тоног төхөөрөмжөө хурдан авч ирж, угсарч өг” гэх зүйлийг ярьсан. Ажил хийгдэж яваад “*********” ТӨҮГ нь “Цэц мөнх” ХХК-ийн тоног төхөөрөмжөөр 8.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд ашиг, шимийг нь хүртсэн.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх П.Б-ын гарын үсэг бүхий 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1335 дугаартай, тус аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн “Гэмт хэргийн талаар мэдээлэл шалгуулах тухай” албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 330 дугаартай цагаатгах тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 10-18 дахь тал/,

эрүүгийн 2125002730114 дугаартай хэргээс хуулбарлан авсан;

хэрэгт үзлэг хийж, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргийг хуулбарлан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 22-30 дахь тал/,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаартай, “эрүүгийн 212500273 дугаартай хэрэгт Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан” тухай тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 31-34 дэх тал/,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаартай, “эрүүгийн 212500273 дугаартай хэрэгт Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан” тухай тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 35-38 дахь тал/,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2125002730114 дугаартай, А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 42-46 дахь тал/,

яллагдагч А.О-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-53 дахь тал/,

гэрч Б.А-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

гэрч М.Д-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

гэрч Ц.Ц-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

гэрч Д.З-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68-71 дэх тал/,

гэрч Д.М-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74-75, 78-81, 84-85, тал/,

гэрч Д.Б-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 88-91, 94-95 дэх тал/,

гэрч Б.Ө-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98-101 дэх тал/,

гэрч Ж.Г-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

гэрч Э.Б-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 108-111, 114-115 дахь тал/,

гэрч Л.О-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 118-121 дэх тал/,

гэрч Д.Т-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 124-127 дахь тал/,

гэрч Х.Б-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 130-131 дэх тал/,

гэрч С.С-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 134-136 дахь тал/,

гэрч Д.О-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

гэрч А.О-ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 143-146 дахь тал/,

гэрч Э.Т-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 149-153, 156-157, 160 дахь тал/,

гэрч Б.О-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 163-165 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 330 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 169-221 дэх тал/ зэрэг баримтууд,

эрүүгийн 2325004230256 дугаартай хэрэгт цуглуулсан;

хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-ы “…2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр АТГ-ын мөрдөгч Б “Цэц Мөнх” ХХК болон иргэн Э.Т нараас 20.000.000 төгрөгийн хахууль авсан гэж 48 цаг албадан саатуулж, 2 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн ШШГГ-ын 437 дугаар ангийн цагдан хорих байрнаас суллагдаж, 2 дугаар сарын 20-ны өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хоригдсон, дараа нь цагдан хорионы хурал болж цагдан хориог сунгаж нийтдээ 44 хоног хоригдсон. Ингээд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр намайг “хахууль авсан гэмт хэргийг үйлдээгүй” гэж цагаатгасан. Шүүх хуралд гэрч Э.Т “...“Цэц мөнх” ХХК-ийн нийлүүлсэн ган бөөрөнцөг цувих тоног төхөөрөмжийг угсрах ажил хийхдээ тус цехийн дарга А.О саад учруулж, манай нийлүүлсэн тоног төхөөрөмжийг угсрах явцад байнга өөлж, муулж, эвдрэл гэмтэл гарсан, үйлдвэрлэлд тэнцэхгүй гэж үйлдвэрийн удирдлагад танилцуулах, мэдээлэх зэргээр бидний ажилд саад учруулж байсан тул хорссондоо урьд өмнө нь А.О-д зээлүүлээд буцааж авсан 20.000.000 төгрөгөөр хахууль өгсөн гэж АТГ-т мэдүүлэг өгсөн нь үнэн, энэ бол худлаа гэдгийг хэлж хариуцлага хүлээхэд бэлэн байна.” гэж байсан. Гэрч “Цэц мөнх” ХХК-ийн захирал Б.О шүүх хуралд “...манай компани А.О-д 20.000.000 төгрөгийн хахууль өгөөгүй, АТГ-ын мөрдөгч намайг дуудаад “*********” ТӨҮГ-ын захиргааны төв байранд камергүй өрөөнд оруулж, Э.Т-ийн өгсөн гарын үсэгтэй мэдүүлгийг үзүүлээд “ингэж ярихгүй бол чамайг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэж одоо шууд цагдан хорино” гэж айлгаж байгаад хахууль өгсөн гэсэн агуулгатай мэдүүлгийг өгүүлсэн, би худлаа хэлсэндээ хариуцлага хүлээхэд бэлэн байна.” гэсэн.  Иймд би эдгээр хоёр гэрч болон АТГ-ын мөрдөгч нарын буруутай үйлдлээс болж үндэслэлгүйгээр хоригдсон, цалин хөлс болон сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төр, алдар хүндээрээ маш их хохирсон. ...Би Э.Т болон “Цэц мөнх” ХХК-ийн захирал Б.О, АТГ-ын мөрдөгч нарт маш их гомдолтой байна. ... Үндэслэлгүйгээр цагдан хоригдож цалин хөлс болон сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, сэтгэл санаагаараа хохирсон талаараа Орхон аймгийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 226-228, 231 дэх тал/,

гэрч О.Т-ийн “...2023 оны 2 сард цагаан сарын өмнө томилолтоор Орхон аймагт ажиллаж байхдаа “*********”-ийн нийтийн зааланд Б.О-аас гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд ямар нэгэн дуу дүрсний бичлэг хийгээгүй, мэдүүлэг авсан газар камергүй өрөө байсан, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6, 25.1 дүгээр зүйл заасан эрх үүргийг тайлбарлан өгч ойлгосон эсэхийг тодруулан гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах үед гаднаас мөрдөгч мэдүүлэг барьж орж ирээгүй, мэдүүлэг авч байхдаа “найз чинь хэргээ хүлээсэн”, “мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулсан тул цагдан хорино” гэж айлган сүрдүүлсэн, дарамталж шахсан зүйлгүй. Б.О-т хууль сануулж, хууль журмын дагуу гэрчийн мэдүүлэг авсан ба ямар нэгэн байдлаар эрхийг нь хязгаарлаж хууль бусаар мэдүүлэг аваагүй, гэтэл өгсөн мэдүүлгээсээ буцаж намайг гүтгэж байгаад хуульд заасан арга хэмжээ авч өгнө үү. ...миний ярьсан бүгд үнэн зөв.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 235-236 дахь тал/,

Б.О-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 2 дугаар сарын 16-ны өглөө 09 цагт АТГ-ын комиссар О.Т залгаад “...“*********” ТӨҮГ-ын машин ордог хойд хаалган дээр хүрээд ир” гэж гэсэн, заасан газарт очтол миний хоёр гар утсыг хурааж авсан, шууд машинд суулгаад “Сэлэнгэ” зочид буудлаас нэг мөрдөгч аваад манай гэр лүү явсан, “прокурорын зөвшөөрлөөр танай гэрт нэгжлэг хийх гэж байгаа” гэсэн. ...Манай гэрт байсан эд зүйл, булан тохой бүрийг нэгжиж шалгаж, “Цэц мөнх” ХХК-ийн баримт бичиг болон “*********” ТӨҮГ-тай хийсэн гэрээ контрактыг бүгдийг нь авч, компьютерт байсан бүх файлыг хуулж авсан. Тэгээд О.Т “Москва” петушкад хоол идчихээд хоёр давхарт нь гарч нэг өрөөнд надаас гэрчийн мэдүүлэг авсан, тухайн өрөөнд дуу дүрсний бичлэг байгаа эсэхийг асуухад “энэ камер ажиллахгүй байгаа, цэнэг нь дууссан” гэсэн зүйлийг хэлсэн, “за, за” гэж хэлээд гэрчийн эрх, үүргийг танилцаж гарын үсэг зурж, мэдүүлэг өгч эхэлсэн. Ганбөмбөлгийн тендертэй холбоотой гишүүдийг асуусан, мөн О гэх хүнд авилга өгсөн эсэх, О гэх хүнтэй гэрээ хийхээс өмнө очиж уулзаж байсан талаар асуусан, “Цэц мөнх” ХХК-аас миний өөрийн хувийн данс руу 170.000.000 төгрөг орж, Тгийн данс руу 170.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаар асуухад нь энэ талаарх мэдүүлгийг өгсөн. Мэдүүлэг өгсний дараагаар гаднаас Э.Т гэсэн гарын үсэгтэй тэмдэглэл хөтөлсөн цаасыг өөр нэг мөрдөгч оруулж ирсэн, О.Т нь надад “найз чинь хэргээ хүлээсэн” гэж хэлсэн. Би “Од мөнгө өгөөгүй, Т юу хийсэн талаар мэдэхгүй” гэж хэлтэл “та үнэхээр ингэж байгаа бол хэрэг илрүүлэхэд саад учруулсан гэж цагдан хорино гэсэн”, намайг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр болсон А.О-д холбогдох хэрэгт шүүхээс гэрчээр оролцуулахаар дуудсан. Би өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж “АТГ-ын мөрдөгчид өгсөн мэдүүлэг…бодит амьдрал дээр болсон үйлдлийг зөв тайлбарлаж хэл” гэсний дагуу 2023 оны 2 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг АТГ-ын комиссар О.Т-д өгсөн мэдүүлгээс буцаж, үнэн бодит, болсон зүйлийг хэлсэн, ...надад хэн нэгэн хүн нөлөөлсөн асуудал байхгүй. Хэрвээ АТГ-ын комиссар О.Т мэдүүлэг авч байхдаа дуу, дүрсний бичлэг хийсэн бол миний үйл хөдлөл, болсон зүйлийг үнэн зөвөөр нь хэлэх гэж байхад мөрдөгч шууд л тулгалт хийсэн, энэ байдал нь харагдана гэж үзэхээр байгаа. Худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, А.О  холбогдсон 2125002730114 дугаартай хэргийг шүүхээр хэлэлцэх явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, би тухайн үед бүх зүйлийг үнэнээр нь хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 238-239 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 6 дахь тал/,

Э.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хуралд биечлэн оролцсон, тухайн шүүх хуралд болсон зүйлийг үнэнээр нь хэлсэн. 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлгээсээ буцсан шалтгаан нь А.О “Цэц мөнх” ХХК-ийн нийлүүлсэн барааг хүлээж авахгүй, болохгүй байна, бүтэхгүй байна гэх шалтгаанаар 4-5 жил хойшлуулж байсан бөгөөд тухайн цаг хугацаанд өндөр хүүтэй зээлийн төлөлт хийж байсан, их хэмжээний хохирол амссан тул уур хүрч, хорссондоо А.О-ыг чадах санаатай худлаа мэдүүлэг өгсөн. Түүнд өгсөн 20.000.000 төгрөг нь тендертэй ямар ч холбоогүй, А.О нь 20.000.000 төгрөг зээлж, надад буцаагаад өгсөн. Болсон зүйлийг шүүх хуралдаанд үнэн зөвөөр хэлсэн, надад хэн нэгний дарамт шахалт үүсээгүй Худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь би анхныхаа өгсөн мэдүүлэг дээр болон шүүх хурал дээр хүртэл 20.000.000 төгрөгийг өгсөн, авсан гэж мэдүүлэг өгсөн, 20.000.000 төгрөгийг өгөөгүй гэж огт гүтгэсэн асуудал байхгүй. Надаас авсан мөнгөө 5, 6 сарын дараа буцаан өгсөн, илтэд гүтгэсэн асуудал байхгүй. А.О-ы холбогдсон 2125002730114 дугаартай хэргийг шүүхээр хэлэлцэх явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, би тухайн үед өөрийн биеэр орж болсон зүйлийг үнэнээр нь өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 16 дахь тал/,

шүүгдэгч Э.Т-ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,

иргэний үнэмлэхийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 22 дахь тал/,

оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 23  дахь тал/,

шүүгдэгч Б.О-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 33 дахь тал/,

иргэний үнэмлэхийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 35 дахь тал/,

оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 37  дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/00660 дугаартай шийдвэр /2 дахь хавтаст хэргийн 117-121 дэх тал/ зэрэг баримтууд болно.           

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хохирогчоос болон Э.Т, Б.О нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Э.Т, Б.О нар эрүүгийн 2125002730114 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “*********” ХХК-ийн Ган бөөрөнцгийн цехийн дарга А.О нь “тендер сонгон шалгаруулалтад дэмжинэ гэж амлан 85.000.000 төгрөг өгөхийг шаардсан, 20.000.000 төгрөгийн хахууль авсан” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1335 дугаартай, “Гэмт хэргийн талаар мэдээлэл шалгуулах тухай” албан бичиг, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 330 дугаартай цагаатгах тогтоолын хуулбар,

цагаатгагдсан этгээд А.О-д холбогдох эрүүгийн 2125002730114 дугаартай хэргээс хуулбарлан авсан доорх баримтууд, Үүнд;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай яллах дүгнэлт, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2125002730114 дугаартай, А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын хуулбар, А.О-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Э.Т-ийн 2023 оны 2 дугаар сарын 16, 17, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрүүдэд өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.О-ын 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 330 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтууд,

эрүүгийн 2325004230256 дугаартай хэрэгт цуглуулсан,

          хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О-ы “…2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр АТГ-ын мөрдөгч Б “Цэц мөнх” ХХК болон иргэн Э.Т нараас 20.000.000 төгрөгийн хахууль авсан гэж 48 цаг албадан саатуулж, 2 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн ШШГГ-ын 437 дугаар ангийн цагдан хорих байрнаас суллагдаж, 2 дугаар сарын 20-ны өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хоригдсон, дараа нь цагдан хорионы хурал болж цагдан хориог сунгаж нийтдээ 44 хоног хоригдсон. ...би эдгээр хоёр гэрч болон АТГ-ын мөрдөгч нарын буруутай үйлдлээс болж үндэслэлгүйгээр хоригдсон, цалин хөлс болон сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төр, алдар хүндээрээ маш их хохирсон.” гэх,

Б.О-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...намайг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр болсон А.О-д холбогдох хэрэгт шүүхээс гэрчээр оролцуулахаар дуудсан. Би өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж “АТГ-ын мөрдөгчид өгсөн мэдүүлэг…бодит амьдрал дээр болсон үйлдлийг зөв тайлбарлаж хэл” гэсний дагуу 2023 оны 2 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг АТГ-ын комиссар О.Т-д өгсөн мэдүүлгээс буцаж, үнэн бодит болсон зүйлийг хэлсэн, ...Худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, А.О  холбогдсон 2125002730114 дугаартай хэргийг шүүхээр хэлэлцэх явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, би тухайн үед бүх зүйлийг үнэнээр нь хэлсэн.” гэх,

          Э.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...шүүх хуралд болсон зүйлийг үнэнээр нь хэлсэн. 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлгээсээ буцсан шалтгаан нь А.О “Цэц мөнх” ХХК-ийн нийлүүлсэн барааг хүлээж авахгүй, болохгүй байна, бүтэхгүй байна гэх шалтгаанаар 4-5 жил хойшлуулж байсан бөгөөд тухайн цаг хугацаанд өндөр хүүтэй зээлийн төлөлт хийж байсан, их хэмжээний хохирол амссан тул уур хүрч, хорссондоо А.О-ыг чадах санаатай худлаа мэдүүлэг өгсөн. ...А.О-ы холбогдсон 2125002730114 дугаартай хэргийг шүүхээр хэлэлцэх явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, би тухайн үед өөрийн биеэр орж болсон зүйлийг үнэнээр нь өгсөн.” гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Шүүгдэгч Э.Т, Б.О нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд тэдний үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа алдагдаж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогч А.О-ы хэд, хэдэн эрх зөрчигдсөн байна.

“Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь худал мэдүүлэг өгснөөр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд “гэрч, ...мөрдөн шалгах ажиллагааны үед, ...үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан” байхыг шаарддаг.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нар нь 2023 оны 2 дугаар сарын 16, 17, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрүүдэд Э.Т-гээс,

2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Б.О-аас гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан, Э.Т, Б.О нар нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан баримтууд 1 дэх хавтаст хэргийн 147-148, 154-155, 158-159, 161-162 дахь талуудад авагдсан байна.   

Гэрч бусдын дарамт, шахалтгүйгээр өөрийн сайн дурын үндсэн дээр мэдүүлэг өгөхдөө зориуд санаатайгаар хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг болоогүй мэтээр, болоогүй үйл явдлыг болсон гэж, эсхүл хэргийн талаар өөрийн олж мэдсэн зүйлийг мэдүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй нь худал мэдүүлэх гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд гэмт хэрэг гараагүй, эсхүл гэм буруугүй хүнийг нэр зааж гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн үйлдлийг худал мэдүүлэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд худал мэдүүлсэн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Шүүгдэгч Э.Т, Б.О нарын хувьд эрүүгийн 2125002730114 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэрчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “*********” ХХК-ийн Ган бөөрөнцгийн цехийн дарга А.О-ыг “тендер сонгон шалгаруулалтад дэмжинэ гэж амлан 85.000.000 төгрөг өгөхийг шаардсан, 20.000.000 төгрөгийн хахууль авсан” гэж гэм буруугүй хүнийг нэр зааж гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарна.

Шүүгдэгч нар нь эрүүгийн 2125002730114 дугаартай хэрэгт худал мэдүүлэг өгснөөс үүдэн А.О нь 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, 2 дугаар сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 34 хоног цагдан хоригдож, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон “*********” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехийн даргын албан үүргээ биелүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж эрүүл мэндийн, эрх, эрх чөлөөний, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 330 дугаартай цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

          Уг хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд оролцсон Э.Т “...Тухайн үед АТГ-аас ирээд байцаалт аваад шалгасан, би 2018 оноос хойш мөнгөө авч чадахгүй, өчнөөн өр зээлтэй, хүү төлж явж байсан, хорсоод “та ч үнэн хогийн юм даа” гээд тухайн үед тааралдахдаа хэлж байсан, дургүй хүрээд өнгөрсөн өвөл байцаалт авахад “20.000.000 төгрөг өгсөн” гээд хорссондоо хэлсэн, энэ хүнийг чадах гэсэн юм, ...О дарга 85.000.000 төгрөг өгөхийг шаардсан зүйл байхгүй.” гэж,

гэрч Б.О “...би одоо үнэнээ хэлье, 2023 оны 1 дүгээр сарын сард байх АТГ-с “гэрчийн мэдүүлэг авъя” гээд дуудсан, “...“*********” ТӨҮГ-ын хойд талын хашааны өнцөг дээр хүрээд ир” гэж дуудсан, очиход надаас “утсаа өг” гээд утсыг маань авсан, “прокурорын зөвшөөрөлтэй танайд нэгжлэг хийнэ” гээд манай гэрт очиж нэгжлэг хийсэн, нэгжлэг хийгээд “*********” ТӨҮГ-ын хойд талын гуанзанд хоол идээд 2 цаг болж байхад “гэрчийн мэдүүлэг авна” гээд хоёр давхарт оруулсан, хоёрт давхарт орохдоо бүх үнэнээ хэлсэн, “би О гэдэг хүнийг танихгүй” гэдгийг хэлсэн, намайг тэр үед мэдүүлэг өгч байхад “Т гэдэг хүн ийм юм бичсэн байна” гээд оруулж ирж үзүүлсэн, “би өгөөгүй шүү дээ” гэж мөрдөн байцаагчид хэлсэн, мөрдөн байцаагч сонсонгуутаа “та ингээд байх юм бол таныг хэрэг илрүүлэхэд саад учруулсан гээд цагдан хорино шүү” гэж тулгаж хэлсэн, мөрдөн байцаалт явагдаж байх хугацаанд тухайн орчин нь бичлэг хийгдэж байж тухайн хүний дуу, дүрс бичлэг хийж үнэн худал ярьж байгааг хянадаг болов уу гэж харж байсан, дуу дүрсний бичлэг нэг ч зүйл хийгээгүй, цагаан дээр хараар бичсэн зүйлийг авах юм байна гэж харж байсан. Би Ган бөмбөлгийн цехийн дарга Од “намайг тендерт шалгаруулаад өгөөч” гэж мөнгө өгч байсан удаа байхгүй, энэ хүнтэй тийм харилцаа үүсгэж байсан ч удаа байхгүй, ...О гэдэг хүнтэй “*********” ТӨҮГ-тай гэрээ байгуулсны дараа Т гэдэг хүнтэй хамт очиж уулзсан. ...Миний өгсөн мэдүүлэг 100 хувь үнэн зөв, худал мэдүүлэг өгсөн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна.” гэж тус тус мэдүүлж байсан нь цагаатгах тогтоолд тусгагджээ. 

Шүүх хуралдааны үед өмгөөлөгч О.С “...Э.Т “А.О гэх хүнд мөнгө өгөөгүй байж мөнгө өгсөн гэж худлаа хэлээгүй, харин А.О гэдэг хүн 20.000.000 төгрөгийг авсан, энэ авсныг хорссондоо хахуульд авсан гэдэг байдлаар хэлсэн шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг үнэн” гэж хэлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болохоор гэрч, хохирогч нь бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн гэж байгаа, Э.Т шүүхэд зориуд худал мэдүүлээгүй, ...гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ шүүх хуралдаан дээр өөрчилж байгаа асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарна, худал мэдүүлэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй.” гэж,

шүүгдэгч Э.Т “...би үндэслэлгүйгээр А.О-ыг гүжирдээгүй гэж бодож байна. Энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар орж ирсэн бол зохистой гэж бодож байна. Шүүх хуралдаан дээр А.О надаас 20.000.000 төгрөг авсан, мөн буцаагаад өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиар оруулж ирж байгаа нь тохиромжгүй байна.” гэж зүйлчлэлийг хөнгөрүүлэхээр,

харин өмгөөлөгч О.М “...шүүгдэгч Б.О-ын хувьд тухайн гэмт хэргийг үйлдээгүй. Мөрдөгч гэрч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа тусгай зориулалтай өрөөнд мэдүүлэг авна, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэж байгаа, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр миний үйлчлүүлэгч Б.О-аас Авлигатай тэмцэх газрын мөрдөгч О.Т мэдүүлэг авахдаа “дуу дүрсний бичлэгээр бэхжүүлснийг танилцуулав” гэсэн тэмдэглэл үйлдсэн. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч О.Т гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Б.О-аас гэрчийн мэдүүлэг авахдаа ямар нэгэн дуу дүрсний бичлэг хийгээгүй” гэдгээ хүлээн зөвшөөрч, “мэдүүлэг авсан газар камергүй өрөө байсан” гэдгийг тодорхой хэлсэн. Б.О-ын 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэг хууль бус мэдүүлэг учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Хэрэв мөрдөгч миний үйлчлүүлэгчээс “Э.Т-ийн өгсөн мэдүүлэг шиг мэдүүлэг өг, ийм мэдүүлэг өгөхгүй бол цагдан хорино шүү” гэж дарамтлаагүй байсан бол шүүх дээр үнэн, зөв бодит мэдүүлгийг өгөх байсан. Мөрдөгчөөс болоод нөхцөл байдал арай өөр тал руу эргэсэн.” гэж,

шүүгдэгч Б.О “...Авлигатай тэмцэх газрын комиссар О.Т намайг дуудаж, мэдүүлэг авахдаа “найз чинь хүлээн зөвшөөрчихлөө, одоо тоглохоо боль, хэрвээ ингээд байвал таныг хэрэг илрүүлэхэд саад учруулсан гэж цагдан хорино шүү” гэж дарамталж байсан. А.О даргын шүүх хурал дээр Авлигатай тэмцэх газрын комиссар О.Т гэх хүний хэлснээр бичсэн гэдгээ хэлж байсан.” гэж хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар улсын яллагчтай тус тус мэтгэлцсэн.

Шүүгдэгч Э.Т-ийн хувьд,

бусдын дарамт, шахалтгүйгээр өөрийн сайн дурын үндсэн дээр гэрээр мэдүүлэг өгөхдөө А.О-ыг хахууль авсан, хахууль өгөхийг шаардсан гэж худал мэдүүлсэн үйлдэл нь худал мэдүүлэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангах тул шүүгдэгч Э.Т, өмгөөлөгч О.С нарын санал, хүсэлтээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэрч, хохирогч худал мэдүүлэг өгсөн байдал бол,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн, гүтгэсэн байдгаараа ялгаатай болохыг дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна.” гэж,

6 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна.” гэж,

14 дэх хэсэгт “Мэдүүлэг авах ажиллагааг тэмдэглэл, дууны, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.” гэж,

15 дахь хэсэгт “Дууны, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх бол мэдүүлэг өгч байгаа хүнд урьдчилан мэдэгдэнэ.” гэж тус тус хуульчилсан байна.

Мэдүүлэг авах өрөө” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэрч, хохирогч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, таньж олуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байхыг,

“мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна.” гэдгийг нэг хэрэгт мэдүүлэг авах хүмүүсийг өөр хооронд нь харилцахгүй байлгахаар зохион байгуулах, хүний анхаарлыг сарниулах, таагүй орчин бүрдүүлэх, эд зүйл, тавилга байршуулахгүй байх, гадны дуу чимээнээс тусгаарлагдсан, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай, чийгшил, дулааны хэмжээ тохиромжтой, гурав буюу түүнээс дээш хүн суух хангалттай орон зайтай байхаар зохион байгуулсан байхыг тус тус ойлгохоор,

мөн мэдүүлэг авах өрөө нь дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх төхөөрөмж, хяналтын системээр тоноглогдсон байж болно, дууны, дүрсний эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх бол мэдүүлэг өгч байгаа хүнд урьдчилан мэдэгдсэн байхаар журамлагдсан.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар О.Т 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Б.О-аас гэрчийн мэдүүлэг авсан баримт 1 дэх хавтаст хэргийн 163-165 дахь талуудад авагдсан байх ба мөрдөгч О.Т нь уг тэмдэглэлд “Гэрч Б.О нь өөрийн сайн дураар мэдүүлэг өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул ямар зорилгоор мэдүүлэг авахаар дуудан ирүүлсэн талаар танилцуулж, хувийн бичиг баримтыг шалган “*********” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны 2 дугаар байрны “Эрдэнэс-1” танхимд 14 цаг 11 минутад эхлүүлэв.” гэж,

мөн “Гэрч Б.О-т дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж байгаа талаар урьдчилан мэдэгдэж, бичлэгийг ямар зорилгоор ашиглах талаар танилцуулав.” гэж бичиж тэмдэглэж, гэрч Б.О нь “...тендерт сонгон шалгарах юм бол А.О-д 85.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Тендерийн санхүүжилтээс орж ирсэн мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг Тд шилжүүлээд цааш нь А.О ахад өгсөн.” гэж мэдүүлж байх бөгөөд “миний ярьсан зүйл бүгд үнэн” гэснээр мэдүүлэг авах ажиллагааг дуусгаж, тэмдэглэлийг уншуулж, танилцуулан гарын үсэг зуруулжээ.

Хэрэв мөрдөгч О.Т айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлж мэдүүлэг авсан бол Б.О нь гэрчээр мэдүүлэг өгсөн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс энэ хэрэгт яллагдагчаар татагдсан 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд зохих байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол, хүсэлт гаргах эрхээ эдлээгүйгээс гадна,

мөрдөгч О.Т-ийн “...Б.О-аас гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд ямар нэгэн дуу дүрсний бичлэг хийгээгүй, мэдүүлэг авсан газар камергүй өрөө байсан, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6, 25.1 дүгээр зүйл заасан эрх үүргийг тайлбарлан өгч ойлгосон эсэхийг тодруулан гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах үед гаднаас мөрдөгч мэдүүлэг барьж орж ирээгүй, мэдүүлэг авч байхдаа “найз чинь хэргээ хүлээсэн”, “мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулсан тул цагдан хорино” гэж айлган сүрдүүлсэн, дарамталж шахсан зүйлгүй. Б.О-т хууль сануулж, хууль журмын дагуу гэрчийн мэдүүлэг авсан ба ямар нэгэн байдлаар эрхийг нь хязгаарлаж хууль бусаар мэдүүлэг аваагүй.” гэсэн 1 дэх хавтаст хэргийн 235-236 дахь талд авагдсан мэдүүлгийг баримтаар няцаагаагүй зэргээс нь тус тус дүгнэхэд түүнийг “мөрдөгчийн дарамт, шахалтад орж худал мэдүүлэг өгсөн” гэж, мөн мөрдөгчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн, оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан гэж дүгнэх, цаашлаад Б.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын,

шүүгдэгч Э.Т, Б.О нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэднийг “гэрч, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь тус тус гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Э.Т, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Э.Т, Б.О нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

 

 

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Б.О нарт тус тус хоёр жил хорих ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар “...хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу.” гэсэн санал тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.  

          Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

          мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоож,

          шүүгдэгч Э.Т, Б.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

          Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          шүүгдэгч Б.О-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж оногдуулах нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

          Хохирогч, А.О нь хохирол, төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд түүний “…Үндэслэлгүйгээр цагдан хоригдож цалин хөлс болон сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, сэтгэл санаагаараа хохирсон талаараа Орхон аймгийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж өгсөн.” гэсэн 1 дэх хавтаст хэргийн 231 дэх талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй тооцов.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

          шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т, Б.О нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч М овогт Э.Т, Б овогт Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-г долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар,

          шүүгдэгч Б.О-ыг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Т, Б.О нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Э.Т, Б.О нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т, Б.О нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э