Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0141

 

 

 

 

 

 

 

   2026         02           04                                    128/ШШ2026/0141   

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК /РД/,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хуулийн этгээд: “Ө” ХХК,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэд: Н., Л.Б, С.М, З.Б, Х.Ф, Х.Т нар,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хуулийн этгээд: “Э” ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд иргэд: Б., Т.Б, Д.Б, Ч.А, Ц.Б, Ө.Ц, О., Л.И, Ө.Х нар,

Маргааны төрөл: тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн хилийн цэсийг мэдээллийн санд солбицлоор нь оруулснаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарахгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр, гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрхийг давхардуулан олгосон шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын болон яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., С.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, өмгөөлөгч Г., гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн төлөөлөгч Н.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Т.Б, түүний өмгөөлөгч Г., гуравдагч этгээд Х.Ф, С.М, Л.Б, гуравдагч этгээд Н., Л.Б, С.М, З.Б, Х.Ф Х.Т нарын өмгөөлөгч Г.Б, гуравдагч этгээд С.М, З.Б, Х.Ф нарын өмгөөлөгч В.Э, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг П.Ган-Эрдэнэ хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 

1.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгээс “Б” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах,

1.2.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгээс “Б” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах,

1.4. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжийн Н., Л.Б, С.М, З.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.5. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжийн Х.Т, Х.Ф нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.6. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн Д.Б, Ч.А, Ц.Б, Ө.Ц, О., Л.И нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.7. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалын Ө.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.8. “Б” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам нэртэй газарт 2 га талбай бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах,

1.9. “Б” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам нэртэй газарт 2 га талбай бүхий газар ашиглах гэрээ байгуулаагүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах гэрээ байгуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах,

1.10. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын ам, тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Бы өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ү-22 дугаар бүртгэлийг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын ам, тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.гийн өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ү-22 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах. 

Хоёр. Гуравдагч этгээд “Ө” ХХК, Н., Л.Б, С.М, З.Б, Х.Ф, Х.Т нарын бие даасан шаардлага:

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалын “Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шаардлага бүрээр тодорхойлохдоо:

3.1.1. Б ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар Жаргалантын аманд 2 га газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл авч тоот гэрчилгээг 5 жилийн хугацаатай авсан болно.

Ийнхүү бид газраа авсан боловч нийтийг хамарсан хөл хорионы улмаас нэг хэсэгтээ үйл ажиллагаагаа явуулж чадаагүй бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гуравласан гэрээ байгуулах хүсэлтээ өгч, гэрээнд тус байгууллага гарын үсэг зурсан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргаар гуравласан гэрээнд гарын үсэг зуруулахаар хүргүүлээд манай компани тус газартаа аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэж, концепц төсөл, загвар зургаа зохих зардал гарган хийлгэсэн.

Гэтэл бидний авсан дээрх газарт давхцуулан хашаа хатгасан байсныг бид хэн, ямар зорилгоор ийнхүү хашаа хатгасныг олж мэдэж чадаагүй бөгөөд сүүлд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр e.gazar.gov.mn сайтаар орж хашаа хатгасан хэсгийг үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2021.03.22-ны өдрийн дүгээр захирамжаар дээрх манай авсан газарт давхцуулан Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, "Э” ХХК-д амины орон сууцны зориулалтаар 11,900 м.кв газар олгосныг мэдлээ.

Нийслэлийн Засаг даргаас ийнхүү бусдын эзэмшил бүхий газарт давхцуулан газар олгосон нь Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна." гэсэн заалтыг шууд зөрчиж, манай компанийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгээр захирамжаар манай газарт давхцуулан "Э” ХХК-д амины орон сууцны зориулалтаар 11,900 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаад энэхүү шийдвэрийг хүчингүй болгосноор компанийн газар эзэмших эрх хамгаалагдах болно.

Нэгэнт бидний анх авсан газарт дараа нь Нийслэлийн Засаг даргаас давхцуулан олгосноор бидний эрхийг зөрчиж байна. Энэхүү маргаан бүхий захирамжийг манай компанид нийслэлээс мэдэгдээгүй бөгөөд бид egazar.gov.mn сайт дээрээс мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

3.1.2. Бид Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр захирамжаар манай газарт давхцуулан "Э" ХХК-д амины орон сууцны зориулалтаар 11,900 м кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 966 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 192 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолоор дээрх "Б" ХХК-д олгосон газарт давхцуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр захирамжийн "Э" ХХК-д олгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэгэнт гурван шатны шүүхийн шийдвэрээр дээрх газар нь "Б" ХХК-ийн газар болохыг тогтоож, гуравдагч этгээд "Э" ХХК-д олгосон хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул бид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гуравласан гэрээ байгуулах хүсэлтээ, гурван шатны шүүхийн шийдвэрийн хамт 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өгч, манайхаас болон тус газраас гуравласан гэрээнд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.

Ийнхүү хүргүүлснээс хойш 2023 оны 09 дүгээр сарын эхээр хамгаалалтын захиргаанаас гэрээ ирсэн эсэхийг тодруулахад яамнаас ирээгүй байна, яамнаас тодруулж асуу гэсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гэрээ хариуцсан мэргэжилтэн Н гэж /51-/ хүнтэй холбогдоход танай гэрээний талаар хурлаар ороогүй байна, ирэх 7 хоногт холбогдоно уу гэсний дагуу бид дараагийн 7 хоногт буюу 9 сарын дундуур холбогдоход ".. Н нь "... газрын хилийн цэс дээр маргаантай тул танай гэрээг хамгаалалтын захиргаа руу буцаасан, тэндээс очиж асуу" гэсэн хариуг өгсөн.

Бид тус газар нь Богдхан уулын хязгаарлалтын бүс болохыг гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, үүнд ямар нэгэн маргаан байхгүй гэхэд та нар шүүхэд хандчих гэсэн хариуг амаар өгсөн.

Бид хамгаалалтын захиргаанд очиж гэрээний талаар асуухад бидэнд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр "тухайн газрын хилийн цэс маргаантай, зөрүүтэй тул яамнаас гэрээнд гарын үсэг зураагүй, буцаасан байна, манайх бол гэрээнд гарын үсэг зурж зөвшөөрсөн боловч яамнаас зураагүй буцаасан байна, иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандана уу..." гэсэн үндэслэлгүй хариуг өгч, манай гуравласан гэрээг эх хувиар нь өгсөн.

Маргаан бүхий газар нь нийслэлийн нутаг дэвсгэрийн газар биш, УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор тус газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн газар бөгөөд үүнийг ч гурван шатны захиргааны хэргийн шүүхээр тогтоосон байтал яам үндэслэлгүйгээр гуравласан гэрээнд гарын үсэг зуралгүйгээр буцааж, шүүхийн шийдвэр авчирсан тохиолдол зураад өгье гэсэн хууль бус тайлбар тавьж байгаад бид гомдолтой байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гуравласан гэрээг хуучин хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг дарга нар байгуулдгыг өөрчилж одоогийн тус хуулийн 37.1-д заасны дагуу хамгаалалтын захиргаа болон төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталдаг болсон тул бид ийнхүү яам, түүний гэрээ байгуулах харьяа байгууллагад холбогдуулан нэхэмжлэлээ гаргаж байна.

Богдхан уул нь нийт 32 амтай бөгөөд нэг ам нь Жаргалантын ам бөгөөд уг ам нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа. Уг аманд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар олгох эрх хэмжээтэй болохоос нийслэлийн Засаг дарга уг газарт газар олгох эрх хэмжээгүй, үүнийг мөн гурван шатны Захиргааны хэргийн шүүхээс тогтоож, гуравдагч этгээдийн газрыг хүчингүй болгож, өнөөдөр манай газар хууль ёсны дагуу яамны тушаал, гэрчилгээтэй хүчин төгөлдөр газар болно. Гэтэл яамнаас гуравласан гэрээнд гарын үсэг зурахгүй гэрээг буцааж, эс үйлдэхүй гаргаж байгаа нь манай компани цаашид газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах боломжгүй болж хохирч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү.

3.1.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 966 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 192 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолоор дээрх "Б" ХХК-д олгосон газарт давхцуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр захирамжийн "Э ХХК-д олгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээp тушаалаар нэр бүхий 59 иргэн, хуулийн этгээдийн газрыг хүчингүй болгож, үүн дотор "Б" ХХК-ийн газар ашиглах эрх мөн адил хамрагдаж хүчингүй болсон байна. Улмаар тус яамны харьяа хамгаалалтын захиргаанаас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/143 тоот албан бичгээр газрыг хүчингүй болгож, газар ашиглах гэрээ, гэрчилгээг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн байна.

Дээрх шийдвэрийг "Б" ХХК-д шуудангаар 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ирсэн байна. Ийнхүү газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон нь манай компанийн хууль ёсоор ашиглаж байгаа газар ашиглах эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

Гурван шатны шүүхээр манай ашиглаж байгаа дээрх газрыг Богдхан уулын дархан цаазат газар болохыг тогтоож байсан, өмнө нь уг хэргийг шийдвэрлэх явцад яамнаас бидний эзэмшиж байгаа газрыг Богдхан уулын дархан цаазат газар болохыг удаа дараа мэдэгдэж байсан атлаа ийнхүү өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж, шинэ сайд нь ажлаа авсан даруй ийнхүү үндэслэлгүйгээр хүчингүй болгосонд гомдолтой байна.

"Б" ХХК-ийн ашиглаж байгаа дээрх газрыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болохыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор хил заагийг тодорхойлсон. Гэтэл УИХ-ын бүрэн эрхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд халдаж, УИХ-аас тогтоосон хил заагийг дур мэдэн өөрчилж, дархан цаазат газрын хязгаарлалтын бүс газрыг ийнхүү өөрчилсөн нь хууль бус байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

3.1.4. Нэгэнт гурван шатны шүүхийн шийдвэрээр дээрх газар нь "Б" ХХК-ийн газар болохыг тогтоож, гуравдагч этгээд "Э" ХХК-д олгосон хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул бид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гуравласан гэрээ байгуулах хүсэлтээ 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өгч, манайхаас болон тус газраас гуравласан гэрээнд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлээд, хариуг хүлээж байна.

Ийнхүү бид 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр газар дээрээ хашаа хатгах эсэх, 4 цэгийн гадасаа очиж шалгах гэтэл манай газрын хойд талд нийт 7 амины орон сууц, хаус барьсан байсан бөгөөд хамгийн урд талын 2 хаус нь манай газартай давхцуулан олгосныг бид gazar.gov.mn сайт руу орж үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар дээрх манай авсан газарт давхцуулан Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, "Ө" ХХК-д амины орон сууцны зориулалтаар 12,441 м.кв газар олгосныг мэдлээ.

Нийслэлийн Засаг даргаас ийнхүү бусдын эзэмшил бүхий газарт давхцуулан газар олгосон нь Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна." гэсэн заалтыг шууд зөрчиж, манай компанийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр байна

Бид ийнхүү мэдсэн дариудаа хаус хотхон барьж байгаа хүмүүсээс "Ө" ХХК-ийн захирал гэх 8805, дугаар луу холбогдож манай газар луу оруулж барилга барьсан байна, үүнийгээ зогсоох талаар хэлэхэд тэрээр viber-aap шүүхийн шийдвэр, давхацсан хэсгийн зургийг явуулахыг хүссэн бөгөөд бид баримт, шүүхийн шийдвэрийг явуулсан боловч хариу өгөөгүй болно.

Богдхан уул нь нийт 32 амтай бөгөөд нэг ам нь Жаргалантын ам бөгөөд уг ам нь Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа. Уг аманд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар олгох эрх хэмжээтэй болохоос Нийслэлийн Засаг дарга уг газарт газар олгох эрх хэмжээгүй, үүнийг мөн гурван шатны Захиргааны хэргийн шүүхээс тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл 2020 онд манай хууль ёсоор авсан газарт нийслэлээс 2 жилийн дараа давхцуулан "Ө" ХХК-д газар олгосон нь бидний газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар манай газарт давхцуулан "Ө" ХХК-д амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Энэхүү шийдвэрийг хүчингүй болгосноор компанийн газар эзэмших эрх хамгаалагдах болно. Нэгэнт гурван шатны шүүхээс манай газрыг хууль ёсны болохыг тогтоож, нийслэлээс уг газарт газар олгосон нь хууль бус болохыг тогтоосон, бидний анх авсан газарт дараа нь ийнхүү Нийслэлийн Засаг даргаас давхцуулан газрыг бусдад олгосноор бидний эрхийг зөрчиж байна. Энэхүү маргаан бүхий захирамжийг манай компанид Нийслэлээс мэдэгдээгүй бөгөөд бид egazar.gov.mn сайт дээрээс ямар албан тушаалтны шийдвэрээр ямар компанид олгосныг бид өөрсдөө ийнхүү олж мэдсэн даруйдаа Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргаж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар манай газарт давхцуулан "Ө" ХХК-д амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

3.1.5. "Б" ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 626 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 634 дугаар магадлалаар "Б" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, дээрх газар гуравласан гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн.

Ийнхүү гурван шатны шүүхийн шийдвэрээр "Б" ХХК-ийн эзэмшиж байгаа дээрх газрыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болохыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор хил заагийг тодорхойлсон байтал УИХ-ын бүрэн эрхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд халдаж, УИХ-аас тогтоосон хил заагийг дур мэдэн өөрчилж, нийслэлийн нутаг дэвсгэрт хамааруулан улмаар нэхэмжлэгчийн газрыг цуцалсан нь хууль бус болохыг тогтоож, хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж "Б" ХХК-ийн эзэмшиж байсан дээрх газрыг шүүхээс сэргээн тогтоож, газар ашиглах эрх хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү өмнө болон дахин гурван шатны шүүхэд нийт 6 шатны шүүхийн шийдвэртэй, 3 жил шүүхээр маргасны эцэст маргаан дуусгавар болж, "Б" ХХК-ийн газар ашиглах эрх эцсийн байдлаар 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн УДШ-ийн тогтоол гарч маргаан дууссан.

Ийнхүү маргаан дуусгавар болж дээд шүүхийн тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардан авсны дараа шүүхийн шийдвэрийн дагуу гуравласан гэрээг байгуулахаар яаманд хүсэлт өгөх үед нийслэлээс "Б" ХХК-ийн газрын урд хэсэг болон хойд хэсэгт нэр бүхий 14 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гарч, газрын нэгдсэн мэдээллийн санд орсон байна. Үүнийг хэзээ, хэний, ямар дугаартай шийдвэрээр олгосныг egazar.gov.mn сайтаас олж мэдлээ.

Гэтэл манай компанийн 2020 онд сайдын тушаалаар эзэмшиж байгаа Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Богдхан уулын ДЦГ Жаргалантын аманд байрлах 2 га газрын урд хэсэг болон хойд хэсэгт нэр бүхий 14 иргэдэд нийслэлээс олгосон байна. Үүнд:

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Н. /нэгж талбарын дугаар 1781112812/, Л.Б /1781112811/, С.М /1781112813/, 3. Б /1781112814/ нарт 699 м кв газрыг амины орон сууцны зориулалтаар,

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар Х.Тд /1781110543/, Х.Ф /1781110542/ нарт 700 м кв газрыг амины орон сууцны зориулалтаар,

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Д.Б /нэгж талбарын дугаар 1781114470/, Ч.А /1781114464/, Ц.Б /1781114469/, Ө.Ц /1781114465/, О. /1781114466/, Л.И /1781114467/ нарт 700 м кв газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус олгосон байна.

Ийнхүү шүүхэд маргаантай үед, мөн бусдын эзэмшил бүхий газартай давхцуулан, нийслэлээс Богдхан уулын дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн зөрчиж, бусдад хууль бусаар бусдад олгосон нь "Б" ХХК-ийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна. Дээрх иргэд тухайн газрыг авсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй, дархан цаазат газарт нийслэлээс олгох эрхгүй болохыг гурван шатны шүүхийн 2 удаагийн шийдвэрээр тогтоосон бөгөөд ийнхүү Нийслэлийн Засаг дарга хууль зөрчиж тусгай хамгаалалттай газар нутагт иргэдэд газар олгосон нь хууль бус байна.

"Батүүжин эрдэнэ" ХХК-ийн дээрх газрыг нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байна гэж үзэн яамнаас цуцалсан боловч уг шийдвэрт нэхэмжлэгч маргаж, уг шийдвэр нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, дээрх маргаан бүхий газар нь нийслэлийн нутаг дэвсгэр бус, дархан цаазат газрын хил хязгаар бүхий газар болохыг тогтоож шийдвэрлэсэн, өмнө 2022 онд "Батүүжин эрдэнэ" ХХК-ийн газарт нийслэлийн Засаг дарга "Э" ХХК-д давхцуулан олгосон нь хууль бус болохыг мөн гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон байтал ийнхүү дархан цаазат газарт нийслэлийн Засаг дарга газар олгох эрхгүй атлаа дээрх газрыг иргэдэд хууль бусаар олгосон байна.

"Б" ХХК нь 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл "Э" ХХК-д олгосон газартай маргаж, яамнаас "Б" ХХК-ийн газрыг цуцалсан шийдвэртэй 2023 оны 12 дугаар capaac 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн /УДШ-ийн тогтоол гартал/ шүүхийн маргаантай байх үед ийнхүү нийслэлээс газрыг олгосон байх бөгөөд энэ хугацаанд шүүхийн маргаан дуусаагүй байсан бөгөөд эцсийн байдлаар маргаан дууссаны дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс нэхэмжлэгчээс гуравласан гэрээг байгуулах хүсэлтээ яаманд өгөх үед Нийслэлийн Засаг даргын дээрх шийдвэрүүдээр бусдад олгосныг дээрх сайтаас мэдсэн даруйдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл заасны дагуу ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын "Б" ХХК-ийн газрыг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан гарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай газрын урд талд газар ухсан байсан бөгөөд тухайн үед манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг яамнаас цуцалсан байсан тул бид энэхүү маргааныг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж дууссаны дараа нийслэлээс хэзээний, ямар дугаар бүхий захирамжаар хэнд олгосныг албан ёсоор дээрх сайтаас 2024 оны 12 сарын эхээр мэдсэн даруйдаа нэхэмжлэл гаргасан болно.

Бидний газарт нийслэлээс давхцуулан "Эрчим проперти" ХХК-д олгосон, мөн манай газрыг яамнаас цуцалсан шийдвэрүүдэд зохих журмын дагуу шүүхэд гомдол гаргаж 3 жил гаран маргаантай байсан /хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан/ бөгөөд энэ хугацаанд бид дээрх шийдвэрийг мэдэх боломжгүй, нийслэлээс бидэнд мэдэгдээгүй бөгөөд энэ хугацаанд маргаан үүсгэх боломжгүй тул бид яамнаас манай газрыг цуцалсан шийдвэрийг эцэслэн шийдвэрлэгдэж, газар эзэмших эрхээ сэргээсний дараа дээрх иргэдэд газар олгосон асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд "Б" ХХК-ийн эзэмшиж байгаа Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Богдхан уулын ДЦГ Жаргалантын аманд байрлах 2 га газарт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Н. /нэгж талбарын дугаар 1781112812/, Л.Б /1781112811/, С.М /1781112813/, 3. Б /1781112814/ нарт 699 м кв газрыг амины орон сууцны зориулалтаар,

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар Х.Тд /1781110543/, Χ. Ф /1781110542/ нарт 700 м кв газрыг амины орон сууцны зориулалтаар,

Нийслэлийн Засаг даргын 2022.08.22-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Д. Б /нэгж талбарын дугаар 1781114470/, Ч.А /1781114464/, Ц Б /1781114469/, Ө.Ц /1781114465/, О. /1781114466/, Л И /1781114467/ нарт 700 м кв газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.  

3.1.6. Манай компани тус газартаа аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэж, концевц төсөл, загвар зургаа боловсруулан хийлгэж, зориулалтын дагуу ашиглах гэтэл манай авсан дээрх газарт давхцуулан нийслэл, дүүргээс бусдад олгосон байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар Ө.Хт /1781116936/, /1781116979/ 700 м.кв хоёр газрыг амины орон сууцны зориулалтаар дээрх манай газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулахаар 2024 оны 12 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийнхүү Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон манай газар эзэмших эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна.

Иймд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалын Ө.Хт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.

3.1.7. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, гуравласан гэрээг байгуулж, "Б" ХХК-ийн дээрх газрыг 5 жилийн хугацаа 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болж байгаа тул бид 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхийн шийдвэр, холбогдох баримтын хамт яамны сайдад гаргасан. Гэвч яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тоот албан бичгээр “...гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг үл тоож, нөгөө л олон жил маргаж ирсэн тайлбараа гаргаж, өөрөөр хэлбэл манай газрыг нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа." гэсэн үндэслэлгүй тайлбарыг гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан хариуг өгсөн.

Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно." гэж тайлбарласан. Бид газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр анх авч, уг газарт бусдад хууль бусаар давхцуулан олгож, уг олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхийн шийдвэр гарч, дээрх манай газрыг "Э" ХХК хууль бусаар эзэмшиж байгааг шүүх тогтоосон, гэвч яамнаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай газрыг цуцалж, мөн уг шийдвэрт маргаж шүүхээс манай газрыг цуцалсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, гуравласан гэрээ байгуулахыг даалгаж шүүхийн шийдвэр 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү шүүхийн шийдвэрийг яамнаас биелүүлээгүй, мөн манай газрыг зүүн болон хойд талд нийт 14 иргэнд нийслэлээс мөн газар олгож, уг 14 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2024 оны 12 дугаар сард захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгэн өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Үндсэндээ "Б" ХХК нь 2022 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл нийслэлээс манай газарт олгосон хууль бус шийдвэрүүдтэй маргаж, бусдын хууль бус эзэмшлээс шалтгаалж шүүхэд маргаан үүсгэн газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Маргаан бүхий дээрх газрыг нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарахгүй болохыг шат шатны шүүхээс тогтоосон байтал өнөөдөр дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас газрыг үндэслэлгүйгээр сунгахаас татгалзаж бидний газар ашиглах эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тоот газрыг сунгахаас татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, "Б" ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд 2 га газар ашиглах эрхийн гэрчилгээг /хуульд заасны дагуу 5 жилээр/ сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгаж өгнө үү.

3.1.8. "Б" ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар манай газарт давхцуулан "Ө" ХХК-д амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Тодруулбал, "Ө" ХХК нь дээрх маргаан бүхий газарт буюу нэхэмжлэгчийн газарт давхцуулан газар олгосны улмаас уг газар дээр хоёр ширхэг хаус барьж ашиглалтад оруулж, улсын бүртгэлийн гэрчилгээг нэр бүхий хүмүүсийн нэр дээр гаргасан байна.

Үүнд, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам /1791/ тоотод иргэн Т.Бд улсын бүртгэлийн Ү-22 дугаар гэрчилгээ, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам /1791/ тоотод иргэн Б.д улсын бүртгэлийн Ү-22 дугаар гэрчилгээг тус тус олгосон байна.

Энэхүү гэрчилгээг шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нотлох баримтаар ирснийг нэхэмжлэгчээс мэдсэн бөгөөд ийнхүү дээрх гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Уг газар нь "Б" ХХК-ийн газар бөгөөд уг газрыг нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарахгүй, Богдхан уулын дархан цаазат газрын хил зааг бүхий газар болгохыг гурван шатны 6 шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

Гэтэл нийслэлээс хууль бусаар гуравдагч этгээдэд газрыг давхардуулан олгож, улмаар уг газарт гуравдагч этгээд хаус барилга барьж бусдад зарсан байна. Нэгэнт нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газарт ийнхүү барилга барьснаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.  

Иймд улсын бүртгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам /1791/ тоотод иргэн Т.Бд улсын бүртгэлийн Ү-22 дугаар гэрчилгээ, улсын бүртгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам /1791/ тоотод иргэн Б.д улсын бүртгэлийн Ү-22 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

3.1.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Байгаль орчны яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын газрын Жаргалантын аманд 2 га газрыг хуульд заасан зориулалтын дагуу 5 жилийн хугацаатай ашиглахаар авсан. 2021,  2022 онд бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоосон. Үүний дараа 2022 онд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гэрээ батлуулахаар өгсөн байдаг. Тухайн үед хуулиараа Хан-Уул дүүргийн Засаг дарга гуравласан гэрээ байгуулдаг байсан. Гэтэл ямар нэгэн хариу өгөөгүй, гуравласан гэрээг байгуулаагүй байдаг юм. Сүүлд гуравласан гэрээнүүдийн төслүүд бүгд нотлох баримтаар ирсэн байсан. Тус газартаа аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслөөр байгаль орчны нөлөөллийн ерөнхий, нарийвчилсан үнэлгээ хийлгэж тайлан, төсөл, загвар зургаа бүгдийг нь батлаад яаманд хүргүүлсэн. Гэтэл 2022 оны 3, 4 сард манай авсан газар дээр давхцуулаад хашаа хатгасан байсан. Хашаа хатгасныг бид мэдээд egazar.gov.mn-ээр шалгахад Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр захирамжаар манай газартай давхцуулаад 11900 м.кв газрыг “Э” ХХК-д амины орон сууцын зориулалтаар олгосон байсан. Бид энэ асуудлыг мэдсэн даруйдаа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Тухайн үед манайх 2020 онд энэхүү газрыг авсан байтал 2021 онд буюу 1 жилийн дараа бусдын газартай давхцуулж Нийслэлээс газар олгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газрыг олгох ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг дарга амины орон сууцын зориулалтаар хүн байнга амьдрах зориулалтаар газар олгосон байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай ямар нэгэн хэмжээний давхцалгүй байна гэдэг заалт, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан зориулалтыг зөрчиж газар олгосон байна. Мөн яамны эрх хэмжээний газарт нийслэлээс давхцуулан олгосон байна гэж 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан. Байгаль орчны яамнаас ирүүлсэн лавлагаа, бусад албан бичгүүдээр 2022 оны 12 сарын байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах газар байна гэж, тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар зөвхөн Улсын Их Хурлаас тогтоолоор шийдэх ёстой 1995 онд Улсын Их Хурал 26 дугаар тогтоолоор хил заагийг тогтоосон байна. Үүнээс хойш Улсын Их Хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй учраас шүүхээс 4 сард хэрэг үүсгээд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 0966 дугаар шийдвэрээр манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээсэн. Тухайн үед “Э” ХХК бие даасан шаардлага гаргаагүй. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолоор  “Б” ХХК-д олгосон газартай давхцуулан олгосон Нийслэлийн Засаг даргын 81 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдсэн.  Нэгэнт 3 шатны шүүхээр “Б” ХХК-ийн газар болохыг тогтоогоод холбогдох давхацсан хэсгийг нь хүчингүй болгож шийдсэн учир бид тухайн үедээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гуравласан гэрээ байгуулах хүсэлтээ өгсөн байдаг. Гуравласан гэрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зураад бидэнд 1 хувийг нь өгсөн юм. Тухайн үед н.Ганзориг дарга энэ газар дээр Нийслэл болон яамнаас олон жил давхцуулан газар олгодог. Танай компани зөв жишиг тогтоолоо. Энэ шийдвэрийг бид сайдад танилцуулъя. Энэ газар угаасаа хязгаарлалтын бүс. Яаж үзсэн ч яг Богдхан уулын аманд далий, ийм газар байгаа гэж байсан. Ингээд бид яам руу хүргүүлсэн байдаг.  Хүргүүлснээс хойш 2023 оны 9 дүгээр сарын эхээр хамгаалалтын захиргаанаас гэрээ байгуулсан эсэхийг тодруулахад хамгаалалтын захиргаа “яамнаас ирээгүй байна, яамнаас асуу” гэдэг хариу өгсөн. Байгаль орчны яамны гэрээ хариуцсан мэргэжилтэн н.Н гэдэг хүнтэй утсаар холбогдоход энэ хүн дээр очсон байдаг бөгөөд 7 хоногийн дараа эргээд ярина уу гэсэн. Тэгээд 9 сарын дундуур холбогдсон чинь газрын хил дээр маргаантай учраас танай гэрээг буцаасан гэдэг. Бид тухайн үедээ Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болохыг 3 шатны шүүхээр тогтоосон. Үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Шүүх тогтоогоод байхад та нар яагаад гэрээ байгуулдаггүй юм бэ гээд гомдол өгөхөд хариу өгөөгүй. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр тухайн газрын хилийн цэс маргаантай, зөрүүтэй тул яамнаас гэрээнд гарын үсэг зураагүй буцаасан байна. Манайх бол гэрээнд гарын үсэг зурж зөвшөөрсөн. Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандана уу гэдэг үндэслэлгүй хариуг гуравласан гэрээний эх хувьтай манайд гаргаж өгсөн байдаг.

Ингээд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гуравласан гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан. Үндэслэлийн хувьд энэ бол нийслэлийн газар нутаг биш 1995 оны Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс тогтоосон байгаа. Хэрэг үүсээд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн газрыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд хүчингүй болгосон байдаг. Хэрэг 9 дүгээр сард үүссэн явж байтал Байгаль орчин, аялал жуулчлалын н.Бат-Эрдэнэ сайд ажлаа өгөхөөсөө хэдхэн хоногийн өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэдэг тушаал гаргаад нийт 59 компанийн газрыг хүчингүй болгосон байдаг. Энэ 59 компанийн 1 нь нэхэмжлэгч компани. Манайх гуравласан гэрээ байгуулахаар маргаад явж байтал хүчингүй болгосон.

Мэдсэн даруйдаа бид 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн үндэслэл нь 3 шатны шүүхээс маргаан бүхий газрыг нийслэлийн газар биш байна, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс байна гэдгийг тогтоогоод байхад Байгаль орчны сайд яагаад энэ газрыг нийслэлийнх болгоод шинэ тушаал гаргадаг юм бэ гэж тодорхойлсон. Ингээд хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа яваад манай нэхэмжлэлийн шаардлагыг мөн бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр манай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, гуравласан гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагчаас давж заалдах гомдол гаргасан. Энэ хэрэгт гуравдагч этгээдгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0449 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, дээрх газарт гуравласан гэрээ байгуулахыг даалгаж шийдсэн байдаг. 3 шатны шүүхээр бид 2 дахь удаагаа ялдаг. Гуравласан гэрээ байгуулахыг даалгаад байхад яам энэ гуравласан гэрээг ерөөсөө байгуулахгүй байсан. Ингээд бид гуравласан гэрээ байгуулахгүй явж байтал 2025 оны 05 дугаар сард бидний 5 жилийн хугацаа дууссан. Бид 2020 онд авсан. 2020-2022 онд хөл хориотой байсан. 2022 оны 04 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 3 жил шүүхийн маргаантай байсан. Иймд бид газраа ашиглах ямар ч боломжгүй байсан. Хугацаа нь дуусаж байгаа юм чинь хугацаагаа сунгаж өгнө үү гэдэг хүсэлтийг өгсөн. Хүсэлтдээ Улсын дээд шүүхийн тогтоолыг дурдаж бусдын хууль бус эзэмшлээс шалтгаалаад бид гуравласан гэрээгээ байгуулж чадсангүй,  нийтийг хамарсан хөл хориотой байсан учраас 2 жил дараалан ашиглаж чадаагүй, шүүхээс гуравласан гэрээ байгуулахыг даалгасан ч гуравласан гэрээг байгуулсангүй. Манай газрыг цуцалсан шийдвэр хууль бус болсон учраас бидэнд дахин 5 жилийн хугацаагаар газрыг сунгаж өгнө үү  гэдэг хүсэлт өгсөн боловч яамнаас хариу өгөөгүй.

Ингээд бид газар ашиглах эрхийг сунгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бид гаргасан.  Энэ явцад “Э” ХХК шинээр илэрсэн нөхцөл байдлаар хүсэлт гаргаад манай өмнө ялсан байсан 3 шатны шийдвэр бүгд хүчингүй болсон. Сүүлд ирсэн баримтууд нь тухайн үед шүүхээс мэдэх боломжгүй баримт байсан. Хэрэгт энэхүү 14 иргэд гуравдагч этгээдээр оролцох байсан гэдэг гомдол гарч хүчингүй болсон. Ингээд одоо бүх ажиллагаа эхнээсээ явж байгаа. “Э” ХХК, “Ө” ХХК адилхан учраас нэг тайлбар хийе.

Цаг хугацааны хувьд манайх 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр газраа авсан байдаг. “Э” ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, “Ө” ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр олгосон байдаг. Манайх шүүхэд маргаад явж байх үед манай газартай давхцуулаад олгосон байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т  шүүхэд маргаантай үед газар давхцуулан олгох хориотой байдаг. Гэтэл 4 сард нэхэмжлэл гаргаад хэрэг үүссэн явж байхад “Ө” ХХК-д 5 сард дүгээр захирамжаар газар давхцуулан олгосон байдаг. 1995 онд Улсын Их Хурлаас дархан цаазат уулын хил заагийг тогтоосон. Богдхан уулыг дотроо 3 хуваагаад хил заагийг нь тогтоосон байдаг.  Тухайн үед 2022, 2023 онд яамнаас энэ газар бол дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа гэсэн бичгүүд шүүхэд ирүүлж байсан. Гэвч сүүлдээ шүүх шийдвэрлэсний дараа гэнэтхэн ажлын хэсэг хуралдаад нийслэлийнх гэсэн.

Манай газрыг цуцлахдаа энэ үндэслэлээр шийдсэн. 1995 оны Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолоор Айдас уулаас 1 дүгээр шон, Нисэхийн тойрог хүртэл. Газрын зургаас хэмжээд үзсэн ч манай газар хаа байсан уул руугаа ороод явж байгаа. Гэтэл Улсын Их Хурлаас өөр ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй байхад газрын нэг хэсгийг Нийслэлийн Засаг дарга, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчны яамны хэдэн нөхөдүүд хуралдаж байгаад газрын хил заагийг наана, цаана болгоод шийдчихсэн нь үндэслэлгүй юм. Үүн дээр ямар нэгэн захиргааны акт, шийдвэр огт гараагүй. Хэрвээ гарсан бол бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд явах байсан. Яагаад гэвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг Улсын Их Хурал тогтооно гэж байгаа. Маргаан бүхий газрын үзлэг хийхэд ч яг уулын ташуу хэсэг байгаа, яг хажуу талд нь уулын ам, цаана нь Чингисийн өргөө жуулчны бааз байгаа. Яг манай газрын наана гэхэд л аялал жуулчлалын амралтын газар, бүс хүртэл байдаг шүү дээ. Иймд энд бол зөвхөн түр буудаллах, аялал жуулчлалын зориулалттай газар олгох байтал гуравдагч этгээдүүд зөвхөн ашгийн төлөө орон сууц, хотхон барих гээд байгаа юм. Улсын дээд шүүхээс хүчингүй болгосон нэг үндэслэл нь Байгаль орчны байнгын хорооны 2 тогтоолыг үндэслэдэг. Гэтэл Байгаль орчны байнгын хорооны тогтоолоор энэ асуудлын талаар юу ч шийдээгүй байдаг. Өөрөөр хэлбэл энэ газрын сөөм газрыг ч наана цаана болгох тохиолдолд Улсын Их Хурал нэмэлт тогтоол гаргаж шийдэх байсан. Жишээлбэл 2022 онд Баянзүрх дүүрэгт холбогдох хэсгийн Туул голтой холбогдох хэсгийг хилийн заагийг өөрчлөхөд Улсын Их Хурлын тогтоол гарсан байдаг. Гэтэл Хан-Уул дүүрэг, нисэхийн тойргийн орчимд хилийн зааг өөрчилсөн Улсын Их Хурлаас тогтоол гаргаагүй байдаг. Байнгын хорооноос хил заагийн маргаантай асуудлыг эрчимжүүл л гэсэн. Түүнээс бидний эзэмшиж байгаа газрыг Нийслэлийнх гээд Байнгын хорооноос төсөл орж ирээд Улсын Их Хурлаас тогтоол огт гаргаагүй.  Тэгэхээр энэ газар бол өнөөдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байгаа. Яам үүн дээр маш хариуцлагагүй хандсан. Тухайн үед төслөө бичээд нэхэмжлэгч компанид олгож болно гэж олгочхоод шүүхэд зөндөө олон удаа энэ газар бол хязгаарлалтын бүс гэдэг албан бичгийг өгчхөөд хэдхэн сарын дараа гэнэтхэн байр сууриа өөрчилж нийслэлийнх гэдэг хариуцлагагүй шийдвэр гаргасан.  Иймд “Ө” ХХК-д холбогдох хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарахгүй, Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ эрх хэмжээг зөрчиж бусдын газартай газар давхцуулан олгосон учраас “Ө” ХХК-д холбогдох 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/694 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийхэд манай давхцуулан олгосон хэсэг дээр 2 хаус барьсан байсан. Бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тухайн 2 иргэнд олгосон үл хөдлөхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бусдын газартай давхцуулж хууль бусаар газар аваад дээр нь хаус, үл хөдлөх хөрөнгө барьсан учраас нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа гэдэг үндэслэлээр бид нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх 2022 оны 4 сард очиход манай газартай давхцуулаад хашаа татсан байсан. Хашааны эзнийг олоод бид шүүхэд хандсан. Шүүхээс үзлэг хийхэд зөвхөн хашаа татсан байсан. Дараа нь шүүхээс үзлэг хийхэд ухаад эхэлсэн байсан. Тэгээд ямар учиртай юм бэ гээд egazar.gov.mn-ээр харахад 15 иргэнд давхцуулан олгосон байсан. Мэдсэн даруйдаа буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгатай үндэслэлийн хувьд адилхан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд дархан цаазат газрын хил заагийг Улсын Их Хурлаас тогтооно. Энэ чиг үүргийнхээ дагуу Монгол Улсын Их Хурал 1995 оны тогтоолыг гаргасан байдаг. Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолд юу гэж заасан бэ гэхээр Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан замын уулзварын баруун урд талын нэг тоот шон нутгийн засмал замыг гатлан засмал замын урд захаар Яармагийн гүүрний зүүн урд, зүүн, түүнээс зүүн тийш Туул хотын урд эргээр Баянзүрхийн авто замын баруун гүүрний 21 тоот шон зэргээр заачихсан байгаа юм. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 сарын 28-ны өдрийн тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийг шинэчлэн батлах тухай тушаал мөн яамны 2022 оны 243 дугаар дотоод бүсийг шинэчлэн батлах тухай тушаал гараад уулын өндөрлөгөөр баримжаалан тогтоосон хилийн заагийг хязгаарлалтын бүс, онгон бүс гэх зэргээр ангилан тогтоосон байгаа.

Уулзалтын дагуу харилцан алдаатай болохыг нь зөвшөөрөөд Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 2054 нийслэлийн Засаг даргын 2023 оны 5353 дугаар албан бичгүүд дээр ирүүлсэн саналын дагуу Богд хан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташаа аманд хилийн цэс залруулга оруулсан гэх баримтуудаар хэсэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгэхдээ энэхүү хилийн цэсийн өөрчлөлтийг өнөөдөр Улсын Их Хурлаар оруулаад хэлэлцүүлэн батлуулаагүй. Улсын Их Хурлаас ямар нэгэн тогтоол шийдвэр гараагүй байгаа. Байнгын хороо Улсын Их Хурлыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Тэгэхээр энэ байгууллагууд өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг дарга, засгийн газрын холбогдох яамд өнөөдөр Улсын Их Хурлын бүрэн эрх, эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгчид бол 1995 оны тогтоолын дагуу 2020 онд газрыг олгосон. Хилийн цэс зааг 2023 он хүртэл энэ газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүс гэдэг үндэслэлээр газрыг олгож байснаа залруулга хийхээсээ өмнө нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийг олгочхоод тэгээд энийгээ өөрөө цуцалж байгаа нь болбол үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Ингэснээрээ “Б” ХХК-ийн хуульд итгэх, хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа.

“Б” ХХК- нь бодитойгоор яаж хохирч байна гэхээр газрыг 5 жилийн хугацаатайгаар авсан гэрчилгээгээ авсан. Кадастрын зураг гарсан. Манай компани тухайн үедээ аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслөө мэргэжлийн байгууллагаар хариу гаргаж хийлгээд, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хүртэл хийлгээд тайлан хийлгээд концепт төсөл, загвар зургаа хүртэл зохих зардлаар гаргаад хийлгэж явсан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн процессоор ашиглаж чадахгүй хохирсоор байгаа. Эцэст нь хэлэхэд хариуцагч нар Богд хан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам, Ташгайн аманд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тэр эрх олгогдсон 59 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тушаалдаа Улсын Их Хурлын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 3 дугаар тогтоолыг үндэслэсэн байгаа юм. Тэгэхдээ энэ тогтоолуудаар юу гэж юуг шийдсэн бэ гэхээр Богд хан уулын хилийн заагийн мэдээллийн холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгээд газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж тэмдэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг л өгсөн байгаа. Богд хан уулын дархан цаазат газрын хил заагийг хязгаарыг шинэчлэн тогтоосон зүйл ерөөсөө огт байхгүй. Гэтэл хариуцагч нар гуравдагч нар дээр яадаг вэ гэхээр энийг чинь ажлын хэсэг гараад байнгын хороо хилийн заагийг шинэчлэн тогтоочихсон гэж яриад байгаа юм. Гэтэл яг тэр тогтоолыг нь харахаар 1995 оны цэгийг нь л баталгаажуулна шүү л гэж байгаа юм. Түүнээс шинэчлэн тогтоосон зүйл огт байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү.” гэв.

3.2. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбарыг хэлье ээ. Маргаан бүхий акт болох дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 буюу Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоол, 2023 оны 3 дугаар тогтоолыг тус тус үндэслэж гарсан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 01/406 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдэд тус тус үндэслэн гарсан.

Шүүхэд нэлээд хэдэн аж ахуйн нэгжээс маргаан бүхий акт болох -ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай маргаанууд байгаа. Өнөөдрийн байдлаар эцэслэсэн шийдвэр байхгүй. Улсын Их хурал 1995 оны тогтоолоороо шийдвэрлэсэн нь зүйтэй байсан. Хилийн цэсийг өөрчлөх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал. Ийм учраас 1995 оны Улсын Их Хурлын тогтоол хүчинтэй гэж шийдвэрлэсэн. Үүнийг эцсийн байдлаар 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр байхгүй учраас манайх өмнөх хариу тайлбараа дэмжиж оролцож байна.  Нэхэмжлэгч 2025 онд газрын хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоод сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нь анхдагч нэхэмжлэлийн шаардлага буюу -тэй шууд холбогдоно. дүгээр маргаан бүхий тушаалаар газар бол Нийслэлийн Засаг даргын харьяаны газар болсон учраас үүнийг сунгах эрх мэдэл Байгаль орчин, уул уур амьсгалын өөрчлөлтийн яаманд байхгүй гэсэн үг. Иймд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлнэ үү гэдэг албан бичгийг удаа дараа нэхэмжлэгч аж ахуйн нэгжид өгсөн байгаа.

Гуравдагч этгээдүүдийн гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлага нь 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн тушаалыг хүчингүй болгох шаардлага.  Маргаан бүхий акт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж гарсан. Нэхэмжлэгчид газар олгосон тушаалыг хүчингүй болгосноор гуравдагч этгээдүүдийн эрх ашиг хэрхэн яаж сэргэх нь одоогийн байдлаар тодорхойгүй. Яагаад гэвэл дүгээр тушаалаар нэгэнт дуусгавар болгоод цуцалсан байгаа. Иймд анх олгосон тушаалыг хүчингүй болгосноор гуравдагч этгээдийн эрх, ашиг хэрхэн яаж сэргэх нь тодорхойгүй байгаа тул гуравдагч этгээдүүдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.3.1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоол одоо хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж ажиллаж байна. Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөг орчмын 33.5 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хил заагт нэг удаа л өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2019 оны 65 дугаар тушаалаар Богдхан уулын тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хил заагийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу нарийвчлан тогтоох, эргэлтийн цэгүүдийн солбилцлыг дүгнэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хүрээнд ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэгдээд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 8, 2023 оны 3 дугаар тогтоолууд гарсан.

Байнгын хорооны 3, 8 дугаар тогтоолын 4-т Байгаль орчны яам болон Нийслэлийн Засаг дарга нараас давхцуулан олгогдсон газрын газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой асуудлыг хэн аль нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд, иргэн, хуулийн этгээдүүдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмаар бол хэн алиныг нь хохиролгүй болж шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг дарга Баянзүрх дүүргийн Баянзүрхийн товчооны орчмын Байгаль орчны яамны газартай давхцуулан олгосон газар эзэмших эрхтэй айлуудын хохирлыг бүрэн арилгасан. Харин Хан-Уул дүүрэгт байрлах тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгосон асуудлыг Байгаль орчны яам шийдэх байсан боловч энэ асуудлаа шийдээгүй өдий хүрч шүүхийн маргаантай явж байна.  Нэхэмжлэгчийн дурдаад байгаа Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасан шүүхийн маргаантай байхад газар давхцуулан олгосон гэдэг үндэслэл энэ төрлийн хэрэг маргааны тухайд яригдах боломжгүй. Яагаад гэвэл Нийслэлийн Засаг дарга Улсын Их Хурлын 1995 оны тогтоолоор баталсан хил заагт хамаарахгүй өөрийн хил заагт хамаарах газар нутагт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслэж газар эзэмших эрх иргэн, хуулийн этгээдэд олгож шийдвэрлэж байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар шүүхийн маргаантай явж байхад нэхэмжлэгчийн газартай давхцуулан олгосон гэх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгчид өөр этгээдээс буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тухайн газар дээр газар олгосон. Харин эсрэгээрээ Байгаль орчны яам Нийслэлийн Засаг даргын газар олгох эрхэд хамаарах газар нутагт нэхэмжлэгч компанид газар олгосноор буруу гэж хариуцагч нарын зүгээс үзэж байгаа. Мөн гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрх нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх үүсэхээс өмнө үүссэн. 2018, 2019 онуудад “Ө” ХХК болон нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгож байгаа.  “Өвгөдийн Түшиг” ХХК-д 2022 оны 691 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон. Гэхдээ 2018 оны 955 дугаар захирамжаар газар эзэмших эрх нь үүссэн байсан нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авч 2022 онд баталгаажуулсан. н.М, н.Б, З.Б нарт 2018 оны 617, 2019 оны дугаар захирамжуудаар газар эзэмших эрх үүссэн. Үүнээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээс өмнө Нийслэлийн Засаг дарга иргэдэд газар эзэмших эрхийг олгож шийдвэрлэсэн нь харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.3.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Улсын тусгай хамгаалалттай Богд хан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан 1995 оны 26 дугаар тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна Харин Байнгын хорооны 2023 оны 8 дугаар тогтоолоор тус Богд хан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам, Бугын ам, Ташгайн ам нь хилийн цэгийг бодит газар дээр эргэлтийн цэгийг бэхжүүлж тэмдэгжүүлж зөвтгөх ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүнтэй холбогдуулан дээр дурдсан тогтоолыг зөрчиж газар эзэмших, ашиглах эрхийг олгож шийдвэрлэснээ хүлээн зөвшөөрч байгаа талаараа Барилга хот байгуулалтын сайд 2023 оны 1/2054 54 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг дарга 2023 оны 5353 дугаар албан бичгүүд дээр тус тус хүргүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нотлох баримтын шатанд бас шинжлэн судлагдсан баримт. Үүнээс үзэхэд маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газрын хил заагт хамаарахгүй, харин Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа гэж үзэхээр байна. Энэ тал дээр талууд маргадаггүй, нийслэлийн Засаг даргад хамаарах асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хурлын шатад илэрхийлдэг. Монгол Улсын Их Хурлын байнга байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 3 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтад тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах талаар дурдаж шийдвэрлэсэн. Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 2054 дүгээр албан бичигт байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж шийдвэрлэх үүргийг аль алинд нь даалгаж шийдвэрлэсэн. Үүнийхээ хүрээнд нийслэлийн Засаг даргын зүгээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Баянзүрхийн товчоо хавийн нийслэл Байгаль орчны яамны газарт давхцуулан олгосон газрынхаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон иргэдийн хохирол болон бусад төлбөрийг барагдуулж шийдвэрлэсэн. Харин Байгаль орчны яам нийслэлийн нутаг дэвсгэрт олгосон газруудынхаа газар эзэмших эрх олгосон этгээдүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг ямар нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл шийдээгүй байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 634 дүгээр тушаалаар хүчингүй болгохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нар Богд хан уулын дархан цаазат газар хил заагийг алдаатай болгохыг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Хүчингүй болгосон хэдий боловч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг өөрөөс хамаарахгүй шалтгаанаар хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргаас хамаарах биш харин нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хамаарах асуудал. Тус хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын яамны нэхэмжлэгчийн яам нэхэмжлэгчийн газар, газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох, нөхөн олговор олгох журмаар бүрэн шийдвэрлэх боломжтой гэж Нийслэлийн Засаг даргын төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын төлөөлөгч асуулт хариултын шатад хохирлоо шийдвэрлүүлээд явуулах бүрэн боломжтой талаараа тайлбарладаг. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг төрийн байгууллага, байгууллагаас хилийн заагийг зөвтгөн тогтоосон үйл ажиллагааны улмаас хүчингүй болгосон тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын нэгэн төрөл үүснэ. Энэ зарчмын дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон үр дагаврыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-т заасан буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулагч гэж зааснаар хариуцна гэж Нийслэлийн Засаг даргын зүгээс үзэж байгаа. Мөн нэхэмжлэгчид газар ашиглуулах шийдвэр гаргахаас өмнө гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгогдсон нь хэрэгт авагдсан нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн гуравдагч этгээд нарын хувийн хэргээс бүрэн гүйцэд тогтоогдож байгаа. Үүнээс үзэхэд Газрын тухай хуулийн 44.5-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа шүүхийн маргаантай байхад газар давхцуулан олгосон асуудал биш, харин эсрэгээрээ Газрын тухай хуулийн 33.1-д заасан буюу гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхтэй нэгэнт үүссэн газар дээр Байгаль орчин, уур амьсгалын яамны сайд 2020 онд газар давхцуулан олгосон үйл баримт тогтоогдож байна. Тус алдаагаа Байгаль орчны яамнаас засаж нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн гаргаад байгаа гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нэхэмжлэлийн шаардлагатай тохиолдолд яагаад ч хангагдах боломжгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Учир нь өөрөө хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд байж гуравдагч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хэдий боловч гуравдагч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо гэж бодоход нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх ашиг нь сэргэх талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч хангалттай сайн тайлбар өгч чадаагүй. Ийм учраас Нийслэлийн Засаг даргад хамаарах нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.4. Хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...Манайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаар тушаалаар газар эзэмших эрхийг иргэн н.Хт шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулах байгаа.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т хүсэлт гаргасан газрын байршил, төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэсэн 2 заалтыг зөрчихгүйгээр үндэслэж иргэн н.Содбаатар, н.Наранцэцэг нарт хамгийн анх дүүргийн Засаг даргын 2023 оны 740, 744 дүгээр захирамжуудаар эрх олгосон байдаг.  н.Хт 2024 оны 11 дүгээр сард н.Содбаатар, н.Наранцэцэг нараас газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг тус албанд гаргаж, манай алба 2024 оны 11 дүгээр сарын 33 дугаар тушаалаар иргэн н.Хт газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Гуравдагч этгээд болон Нийслэлийн Засаг даргын хариуцагч нар хэлсэнчлэн тухайн газар нь Байгаль орчны яаманд харьяалагдахгүй Нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах газар учир дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдээд Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий газар болон Геодези зурагзүйн ерөнхий газарт уламжлагдаад тухайн газрыг олголт хийж болох боломжтой газар гэж үзсэний үндсэн дээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан  2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар анхны олголт нь хийгдсэн байдаг.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.5. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “...Манай байгууллага “Ө” ХХК болон “Б” ХХК-ийн давхацсан гэх газар дээр баригдсан 2 амины орон сууцанд үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан. Үүнийг хуулийн дагуу буюу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 10.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.1, 5.2, 5.3, 5.6, 6.3-д заасныг баримтлан хийсэн. Манай байгууллагын хувьд энэ 2 компанийн газрыг давхацсан гэдгийг мэдэх боломжгүй. “Ө” ХХК-ийн 2022 оны хүчинтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан.  Иймд манай байгууллагын зүгээс ямар нэгэн хууль дүрэм, журам зөрчиж бүртгэл хийгээгүй учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.6.1. Гуравдагч этгээд “Ө” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлага, нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: “ "Ө" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01122-1283/2020 тоот гэрчилгээгээр Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт орших 7000 м.кв талбайг амины орон сууцын зориулалтаар нь 15 жилийн хугацаагаар эзэмших, ашиглах эрхтэй болж, мөн үүний дараагаар 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тоот "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хаяг, зориулалт өөрчлөх тухай" захирамжаар манай эзэмших бүхий газрын хэмжээг 12441 м.кв болгон нэмэгдүүлж нэгж талбарын 1781113755 дугаар бүхий газрыг олгосон бөгөөд, бид зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байна.

Манай компанийн хувьд хуульд заасан шаардлагыг хангаж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, зохих төлбөр, хураамжаа төлж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар зориулалтын дагуу газрынхаа гэрчилгээ, кадастрыг авсан бөгөөд зориулалтын дагуу газраа эзэмших гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь бидний газартай давхцуулан "Б" ХХК- д олгосны улмаас бидний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэж байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай тушаал нь хууль бус байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасан байна. Манай "Ө" ХХК-ийн эзэмших эрх бүхий газартай давхцуулан өөр этгээдэд газар олгосон байх аваас тус шийдвэр нь Газрын тухай хуулийн 31.3 дахь заалтыг зөрчиж гэж үзэх үндэслэлтэй юм.

Бид "Б" ХХК-д олгосон газрыг хүчингүй болгуулахаар, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яаманд өргөдөл, гомдол гаргасан боловч, тус газраас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5778 дугаартай албан бичгээр "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны дугаар тушаалаар “Б” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд тухайн шийдвэртэй холбоотой гомдлоо шүүх, хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй" гэсэн хариуг ирүүлсний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоож төгөлдөр мөрдөгдөж байгаа ч хил заагийг нарийвчлан зураглаж эргэлтийн цэг, шонгуудын солбилцлыг шалгаж тогтоогоогүйн улмаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь 2 өөр хил зааг, эргэлтийн цэгүүдийг зураглаж, уйл ажиллагаандаа ашиглаж ирснээс иргэдийн дунд газрын харилцаа холбоотой зөрчил маргаан үүссэн байх тул уг асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд тус газар нь Геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тодруулж зурагласан хил заагийг танилцуулж, УИХ-ын Байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолуудаар тодруулж зурагласан хил заагийг мөрдөж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргад тус тус даалгасан байна.

Манай компанийн зүгээс эзэмших эрхтэй газраа улсын нэгдмэл сан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт нэгж талбарын дугаараар бүртгэлжүүлсэн бөгөөд egazar.gov.mn цахим хуудаст "Б" ХХК-ийн ашиглаж буй газрын зураглал байхгүй.

Иймд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар "Ө" ХХК-ийн газартай давхцуулан "Б" ХХК-д орон байрны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.6.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд "Ө" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “Ө” ХХК-д 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт  нэр бүхий 10 иргэнээс газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан байгаа. Шилжүүлж аваад үйл ажиллагаа явуулж байх явцдаа тодорхой хэмжээний газрыг нэмэгдүүлж аваад А/1283 захирамжаар нийтдээ 12441м2 газрыг эзэмших эрх авсан.

Гуравдагч этгээдийн хувьд тухайн үед хуульд заасан шаардлагыг хангаад, холбогдох бичиг баримтуудыг эрх бүхий байгууллагуудад шалгуулаад, бүрдүүлээд зохих төлбөр, хураамжаа төлөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар зориулалтын дагуу газрынхаа гэрчилгээ болон кадастрын зургийг авч, газраа эзэмших явцад Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн газартай 1072 м2 талбайг “Б” ХХК-д  давхцуулан олгосон байдаг. Энэ компанийн хувьд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээ авсан гэж байгаа боловч манай шилжүүлж авсан 10 иргэний газрын эрх  аль хэдийн 2018 онд Нийслэлийн Засаг даргаас олгосон гэрчилгээгээр үүссэн байгаа. Иймд ерөнхийдөө хил заагийн маргаанаас үл шалтгаалан цаг хугацааны хувьд үзвэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд хууль зөрчиж “Б” ХХК-д давхцуулан газар олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.6.3. Гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: “Нэхэмжлэл нь хуулийн хүрээнд Захиргааны ерөнхий хууль болоод Захиргааны процессын хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу үүсэж, түүгээр хамгаалагдаж, тэгээд зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбоотой процессын ажиллагаа явагддаг. Бидний өнөөдрийн бүтэн өдрийн турш ярилцсан хууль зүйн үндэслэлийг хэлэлцсэн нотлох баримтыг шинжлэн судалсан маргааны хувьд авч үзвэл нэг нь яамнаас олгосон газартай, нөгөөдөх нь нийслэлийн Засаг даргын олгосон газартай л 2 харилцаа байхгүй юу. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч өмнө үүссэн эрхийн хүрээнд тайлбарлаж ойлгоод байна. Гэвч бодит байдал дээр хуулийн дагуу үүссэн эрхийг хуулийн хүрээнд л хамгаалах нөхцөл байдал, боломж бүрдэнэ. Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч нар болоод хариуцагч ч яамны хувьд ч, хариу тайлбар, нотлох баримтын баримтуудыг харахад Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхт, шийдвэрлэхтэй холбоотой харилцаанд хамаарч байгаа газар гэж үзэж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63, Газрын тухай хуулийн 33, Газрын кадастрын тухай хуулийн 36 зэрэг заалтуудаар эрхийг нь хязгаарлаж болохгүй. Хэнийх нь эрх хуулийн дагуу үүсээд байгаа юм бэ, нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой газар байсан байна. Түүнийг нь Засаг даргын захирамжаар эзэмшиж байгаа хүмүүсийн эрх хууль ёсны бөгөөд хамгаалагдах ёстой эрх. Байгаль орчны яамны сайдын олгосон газрын хувьд өөрийнхөө хамаарч шийдэх газартай холбоогүй асуудлыг шийдсэн учраас эзэмшигчийн ашиглах эрх хууль ёсны дагуу үүсээгүй, хамгаалагдах хууль зүйн  боломжгүй. Хамгаалагдах боломжгүй эрхийг хамгаалахтай холбоотой харилцаа хуульд байхгүй. Газрын давхцалтай холбоотой маргаанаас илүү үл хөдлөх хөрөнгө буюу бусдын өмчлөлтэй холбоотой асуудал энэ маргаан дотор давхар явж байгаа. Бусдын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарчихсан, өмчлөх эрх хуулийн дагуу үүссэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэж бодоход эрх нь сэргээгдэх боломжгүй. Сэргэхгүй эрхийг ямар хуулиар хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах юм. Байгаль орчны яамны гаргасан гэрчилгээ хүчингүй болчихсон, нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэхэд сэргэх эрх байхгүй. Үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, өмчилж байгаа иргэдтэй давхцалтай газрын хувьд бусдын эрхийг зөрчих боломжгүй. Үл хөдлөхийн эрх нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх. Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн газар, газрын алба эдгээр байгууллагууд өөрсдийн ашигладаг программ дээр хайлт хийгээд давхцал байхгүй гээд хүсэлтийг нь хүлээж авч шалгаад албан үүргээ биелүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.7.1 Гуравдагч этгээд Н., Л.Б, С.М, З.Б, Х.Ф Х.Т нар шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Л.Б, Н., С.М, 3 Б нар нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд байрлах 1781112812, 1781112811, 1781112813, 1781112814 нэгж талбарын дугаартай амины орон сууцны зориулалттай 699 м.кв газрыг тус тус эзэмших эрхийг олж авсан байдаг.

Гэтэл дээр дурдсан эзэмших эрх бүхий газартай давхцуулан Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар 2 га газрыг ашиглах эрхийг “Б” ХХК-д олгосон байна. Энэхүү бусдын эзэмшиж буй газартай давхцуулан газар ашиглах эрх олгосон сайдын тушаал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн заалтыг шууд зөрчсөн байна.

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиар байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах зорилгоор тодорхой газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, түүнийг хамгаалах үүргийг Байгаль орчин хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хариуцуулсан байна. Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа төрийн захиргааны төв байгууллага нь "Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно", "Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана" гэж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 36 дугаар зүйлд тус тус заасан байна. Тодруулбал, Байгаль орчин аялал жуулчлалын яам нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгож болохоор зохицуулсан байна.

Тиймээс дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарахгүй газарт газар олголт хийх эрх хэмжээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хуулиар олгогдоогүй гэж үзнэ.

Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон байдаг. Монгол улсад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон улсын тусгай хэрэгцээний газрын хил заагийг тогтоохдоо уулын орой, өндөрлөг, голын нэр, зам гүүрийн нэр, шонгийн дугаараар буюу тодорхой цэг байршлаас өөр цэг байршилд хүрэх шууд явалт /бичиглэлийн арга/-ын уламжлалт аргаар тогтоож ирсэн бөгөөд энэхүү 26 дүгээр тогтоолын хавсралт ч мөн нэгэн адил энэ арга зүйн дагуу хийгдсэн байна.

Үүнээс хойш Улсын Их Хурлаас 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль батлагдсан. Уг хуулиар "газрын кадастр" гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг ойлгоно гэж тодорхойлсон. Энэхүү хуулийн дагуу Монгол Улс аливаа хилийн цэс, хилийн заагийг тодорхойлох солбицолын нэгдсэн тогтолцоонд үе шаттайгаар шилжиж уламжлалт явалтын аргаар хийгдсэн хилийн цэсийг солбицолоор тодорхойлох ажлыг хийж байгаа болно. Энэ ажлын хүрээнд хийгдсэн мэргэжлийн төрийн захиргааны байгууллага болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Богд уулын Дархан цаазат газрын хилийн зааг, түүний эргэлтийн цэгүүдийн солбицолоор тодруулах ажлыг 2023 онд хийсэн. Энэхүү ажлын үр дүнд бидний эзэмших эрхтэй болон Б ХХК-ны ашиглах эрхтэйгээр давхацсан газар нь Богд хан уулын хилийн цэс заагт хамаарахгүй болох нь нотлогдсон гэж бид ойлгосон. Өөрөөр хэлбэл, Уг газарт Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн дагуу газар олголт хийх эрхтэй болно.

Гуравдагч этгээд Л.Б, Н., С.М, 3.Б нар нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны -р захирамжаар 699 м.кв газар эзэмшдэг, уг газруудтай давхцуулан хожим буюу 2020 онд Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын дугаар тушаалаар Б ХХК-д газар ашиглах эрх олгосон үйл баримт илэрхий байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан шүүхийн шийдвэрт маргаан бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын газар олголт хийх чиг үүрэгт хамаарч байгаа, улсын тусгай хамгаалалтай газарт хамаарахгүй асуудал дурдагдсан төдийгүй "Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т "Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг"-ийг тогтоосон хилийн цэсийг зөвтгөж 2023 онд залруулсан гэсэн үндэслэлээр 2020 онд буюу хилийн цэст залруулга хийхээс өмнө ашиглах эрх авсан аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах үндэслэл байхгүй болно" гэсэн дүгнэлт хийсэн байдаг.

Тэгвэл өнөөдрийн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг харьцуулан дүгнэвэл 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олж авсан гуравдагч этгээд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндэслэл гарч ирж байна.

Гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хүлээн авч, газар олголт хийсэн эрх бүхий этгээдийг оролцуулан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1, 34.1, 34.2-т заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг шүүх цуглуулж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэн, хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангана.

Нөгөө талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шүүхийн зорилт биелнэ гэж ойлгож байна. Шүүх гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэн тэднийг “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүхийн ажиллагаанд оролцуулсан бол тэдний шүүхэд мэдүүлэх эрхийг хангаж, тэдний зөрчигдөж байгаа эрхийг хамгаалах боломж олгох нь зүй ёсны бөгөөд шударга ажиллагаа гэж үзэж байна. Бие даасан шаардлагыг хүлээн авснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан "Шүүхийн өмнө эрх тэгш байх" зарчмыг хангахаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3-т "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэдэг зарчим хангагдана гэж үзэж байна.

Иймд бидний шүүхэд гаргаж буй "Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Б” ХХК-д газар ашиглах эрх олгосон дугаар тушаалыг хүчингүй болгуулах" бие даасан нэхэмжлэлийн шаардлагын хангаж, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.7.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н., Л.Б, С.М, З.Б, Х.Ф Х.Т нарын өмгөөлөгч Г.Б тайлбартаа: “...“Б” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг тухайн газар дээр авсан юм байна аа гэдгийг шүүхээс нэхэмжлэлийн шаардлага гардуулснаар мэдсэн даруйд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан.

Бие даасан шаардлагыг 6 иргэний өмнөөс 1 удаа өгөхөд анхан шатны шүүх хүлээж аваагүй. Давж заалдах шатын шүүхээр хянагдаад 2 дахь удаагаа 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгөхөд шүүх хүлээж авсан. 

Бие даасан шаардлага бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Б” ХХК-д газар ашиглах эрх олгосон дугаар тушаалыг хүчингүй болгуулах байгаа. Чиг үүргийн хувьд хэний эрх хэмжээнд хамаарч байгаа вэ гэвэл хэргийн материалаас харахад Нийслэлийн Засаг даргын газар олгох чиг үүргийн хүрээнд хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл Богдхан уулын дархан цаазтай газрын хил хязгаарт ороогүй газар. Хамгийн сүүлийн байдлаар 2025 оны 08 дугаар сард Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас лавлагаа баримтууд ирэхэд дархан цаазат газрын хил хязгаарт хамаарахгүй гэсэн.

Нэхэмжлэгч 2025 онд мэдсэн юм уу гээд хэргээс шүүгээд үзэхэд Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас 2023 онд дархан цаазат газрын хил хязгаарт хамаарахгүй гэдэг бичиг өгсөн байна. Эдгээр баримтууд хавтаст хэрэг шинжлэн судлахад тодорхой болох байх.  Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хил хязгаарыг тогтоосон. Энэ тогтоолоор уламжлалт аргаар буюу газрын байршлыг нэрлэн заах аргаар хил заагийг тогтоосон. Үүнээс хойш Монгол Улсын эрх зүйн орчинд өөрчлөлт орсон. Газрын геодези, зураг зүйн тухай хууль 1997 онд батлагддаг. Кадастр, кадастрын зураглалын тухай хууль 1999 онд батлагддаг.  Геодези, зураг зүйн тухай хуулийн дагуу Геодези, зураг зүйн газар байгуулагдсан. Энэ хуульд  Улсын Их Хурлын чиг үүрэг, Засгийн газрын чиг үүрэг, Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргүүдийг бүгдийг нь тусгасан.  Хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.2-т геодези, зураг зүйн мэдээллийн санг Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хийнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгжид олгодог кадастрын зураг, газар зүйн солбилцлын цэгээр хийдэг ажил энэ 1997 оноос хойш хийгдэж эхэлсэн. 1995 онд Улсын Их Хурал уламжлалт аргаар буюу газар зүйн байршлыг нэрлэн заах аргаар тогтоосон хил зааг нь газрын мэдээллийн нэгдсэн сан үүссэнтэй нийцэхгүй, маргаан зөрчил үүссэн. 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Хил заагийг өөрчлөх эрх зөвхөн Улсын Их Хуралд байдаг гэж байна. Энэ ажлын хэсэг хил заагийг өөрчлөөгүй, хил заагийг тодруулж зурагласан. Чиг үүргийнхээ хүрээнд хийгдэж байгаа төрийн захиргааны байгууллагуудын ажил байсан.  Байгаль орчны яам ч гэсэн өөрсдөө бид энэ ажлын хэсэгт оролцож ажиллая гэдэг санал тавьсан баримт байгаа. Ажлын хэсэгт орсон бүрэлдэхүүнийг харахад Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Байгаль орчны яам, Нийслэлийн Газрын алба, Засаг дарга, бүх дүүргийн газрын албадууд орж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ажлын хэсэгт Газрын тухай хуулиар газар олголт хийх чиг үүрэг, эрх бүхий бүх этгээдүүд оролцжээ. Ажлын хэсэг ажиллаад 2019 оны 7 сард нь дүгнэлт гарсан байдаг. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг тодруулж зурагласан мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад төрийн байгууллагуудад бүгдэд нь хүргэе гэдэг дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг 2020 онд Газрын шинэтгэлийн үндэсний хороо хэлэлцсэн. Газрын шинэтгэлийн үндэсний хороо бол Засгийн газрын дэргэдэх хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нэгж болон ажилласан. Яамдын төлөөлөл, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын бүрэлдэхүүнтэй хэлэлцээд тодруулж зурагласан дархан цаазат газрын хил заагийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлье, улсын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж баталгаажуулж оруулъя гэдэг шийдвэрийг гаргасан.  Үүнээс хойш Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар тогтоол “тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай зарим арга хэмжээний тухай” тогтоол гарсан.  Үүний 10 дахь заалтад Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын тодруулж зурагласан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг хянан баталгаажуулж мөрдүүлэхээр заасан байгаа.  Дараа нь Байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 03 дугаар тогтоол “тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор “Улсын Их Хурлын Байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн ханга, хилийн цэсийн баталгаажуулалтыг бүрэн хэрэгжүүл, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд бүртгүүлж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж, хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт нь бэхлүүлж ажиллая, тэмдэглэжүүлье. Улсын тусгай хамгаалалттай газруудын хилийн заагийг тоон мэдээллээр улсын мэдээллийн санд оруулж, хилийн заагийн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлж тэмдэгжүүлэн, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд 2023 оны эхний хагаст багтааж хүлээлгэж өгөх. Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгосон болон нийслэлийн тус нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ, гэрээ олгох асуудлыг цэгцлэх ажлыг зохион байгуулах” асуудлаар Байнгын хорооны тогтоол гарсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас албан бичиг Нийслэлийн Засаг даргад, Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлдэг, Барилга, хот байгуулалтын яамнаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлдэг. Эдгээр албан бичгүүдэд батлагдсан Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол, хуулийг хэрэгжүүлж байгаа Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын мэдээллийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана, мэдээллээ солилцъё, хамтарч ажиллая гэдэг төрийн захиргааны байгууллагуудын хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог тодотгосон албан бичгүүд байгаа. 

Иймд нэхэмжлэгч компанид олгосон газар бол Богдхан уулын дархан цаазат газрын хил хязгаарт хамаарахгүй байна. Хамаарахгүй гэдэг нь албан ёсоор улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллийн сангийн мэдээллээр Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын лавлагаагаар нотлогдож байгаа. Тухайн газрыг олгох чиг үүрэг нь Нийслэлийн Засаг даргад байна.  Байгаль орчны яам өөрийн чиг үүргийн хүрээнд газар олголт хийх эрхгүй газарт газар олголт хийсэн байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны газар ашиглах эрх олгосон тушаал хүчингүй болох ёстой тул бие даасан шаардлага гаргасан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаараа нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байсан. Хоёр захиргааны байгууллагын  алиных нь чиг үүрэгт хамаарах вэ гэдгийг хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Нийслэлийн Засаг даргын чиг үүрэгт хамаарч байна.  Иймд бие даасан шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Газрын давхцалын асуудал яригдахад мэдээж он цаг хугацааны дараалал хэрэгтэй. “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний өмгөөлж байгаа 14 иргэний газар эрхийг хожим хойно 2024 онд газрын үзлэг хийж байхад мэдлээ гэж байна. “Э” ХХК-ийн маргаан эхэлснээс хойш ирсэн газрын хувийн хэрэг, мэдээллийн сангуудаар аль хэдийн нэхэмжлэгч компани мэдэж байсан. Гуравдагч этгээд иргэд бүгд 2018 оны дугаар захирамжаар газар эзэмших эрх нь үүссэн. Цаг хугацааны хувьд 2018 онд иргэд амины орон сууцын зориулалтаар газар эзэмших эрх авчхаад байхад Байгаль орчны яам 2020 онд буюу 2 жилийн дараа газар ашиглах эрх яагаад олгодог юм бэ. Газар олголт хийх тухай бүрдээ мэдээллийн санг шалгаж, давхцалтай эсэхийг нь шалгах үүрэг газар олголт хийж байгаа яам ч гэлтгүй бүх төрийн захиргааны байгууллага, дүүрэг, нийслэлийн Засаг даргын чиг үүрэгт байдаг. Давхцалын асуудал яривал эсрэгээрээ 2020 онд газар ашиглах эрх олгож байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэсэн үндэслэлээр бие даасан шаардлагаа гаргасан байгаа. Энэхүү шаардлагаа дэмжиж байна” гэв.

3.8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “2018 онд бид ах дүү нараараа нийлж газар эзэмших эрх авсан. 2021 онд бид газрын эрхээ “Э” ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч компанийн газрын эрх 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Бид 3 удаа хөрөнгө оруулалт авах гэж үзсэн ч энэ асуудал шүүхийн маргаантай байна гэдэг утгаар буцсан. Энэ олон хүний эрх ашгийг хамгаалж өгнө үү. Нэхэмжлэгчийн газрын эрх нь дууссан байхад шүүхэд ингээд маргаж байх эрх зүйн үндэс байдаг юм уу. Сайн нягталж үзэхийг хүсэж байна” гэв.

3.9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ө ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК, Т.Б, Ө.Х нарын өмгөөлөгч Г. тайлбартаа: “УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоол нь улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоож гарсан. Энэхүү тогтоолын 3-т Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг 13 цэгээр тогтоосон. Өөрөөр хэлбэл Айц уул 1735.2 1 дүгээр цэг, түүнээс хойш орших 1624.0 цэгийн уртраг өргөргийн солбилцол нь хаана байгааг Улсын Их Хурал тогтоогоогүй. Ийм ч боломж байгаагүй. Үүнийг тусгай мэргэжлийн эрх бүхий байгууллага буюу Газрын харилцаа, геодези, зураг зүйн ерөнхий газар тогтооно. Улсын Их Хурлын Байнгын хороо хуралдахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг ханга гэсэн, түүнээс хилийн заагийг нь өөрчлөөгүй. Хуулийн хэрэгжилтийг яаж хангах вэ гэхээр Байгаль орчны яам, Нийслэлийн Засаг дарга, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар гэх бүх субъектүүд ажлын хэсгийг бүрдүүлж Богдхан уулын хилийн зааг тогтоосон Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолын цэгүүд буюу Айц уул 1735.2 цэг, түүнээс хойш орших 1624.0 цэг уртраг, өргөргөөрөө солбилцлын эргэлтийн цэг нь хаана байгааг зурагжуулсан. Иймд Улсын Их Хурлын Байнгын хороо хилийн заагийг өөрчлөөгүй, зөвхөн кадастрын цэг, эргэлтийн цэгүүд нь энд оршиж байна шүү гээд зурагжуулж, хилийн цэсийн маргааныг л тасалсан.

Нэхэмжлэлийн “нэр бүхий 16 иргэнээс “Эрчис протерти” ХХК-д газар шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд.  дүгээр захирамж бол эрх олгосон захирамж биш. Хамгийн анхны олголт 2018 оны дугаар захирамжаар иргэдэд олгосон. Нэхэмжлэгч 2020 онд газар ашиглах эрх авсан.  Гуравдагч этгээд дүгээр захирамжаар 2018 онд иргэдэд олгосон газрыг шилжүүлж авсан.

Мэдээллийн санд ч, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар буюу эрх бүхий байгууллага Геодези, зураг зүйн газрын лавлагаагаар “Э” ХХК болон Ө.Х, “Ө” ХХК-ийн газар нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа. Иймд Байгаль орчны яам Нийслэлийн Засаг даргын эхэлж газар олгосон байсан газар дээр давхцуулж газар олгосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам эргэлтийн цэг, солбицлыг тогтоодог эрх бүхий байгууллага биш. Эрх бүхий байгууллага энэхүү газар нь Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолоор баталсан дархан цаазат газрын гадна байсан юм байна гэдгийг тогтоосон.  Нэхэмжлэгч анх иргэдэд газар олгосон захирамжтай өнөөдрийг хүртэл маргаагүй. Гуравдагч этгээдүүдийн хувьд газраа 2018 онд аваад 2019 онд хашаа татсан.  “Ө” ХХК-ийн хувьд бүхэл бүтэн 2 байшин ашиглалтад оруулаад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь гаргуулсан байна. Байшинг нэг өдөр барихгүй шүү дээ. Энэ үед нэхэмжлэлээ гаргаагүй. Мэдээллийн сан дээрээс харсан чинь гэнэт олгосон гэж яриад байгаа юм. Тэгэхээр мэдээллийн санд 2018 онд ч хашаа байж л байсан. Иймд эзэмшил газраа үүсгээд хашаа татсан байхад Байгаль орчны яам газар олгож байгаа нь харин газар давхцуулан олголт  байна гэж шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийнэ гэж бодож байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 захирамж буюу “Ө” ХХК-ийн шилжүүлэн авсан газрыг анх иргэдэд олгосон захирамжтай нэхэмжлэгч мөн маргаагүй байгаа. Шилжүүлсэн захирамж гэдэг нь 2 тал хүсэлт гаргаад л эрх бүхий хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээтэй бол шилжүүлж байгаа. Үүнийг шүүх харгалзаж үзнэ үү. Ө.Хын хувьд бас адилхан. Дүүрэг, Нийслэл 2 шинэчилсэн газрын хуулиар хоорондоо их холбоотой буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь дүүргээсээ ирээд нийслэл дээр хэлэлцэгдээд хилийн заагийг нь тогтоогоод явдаг учраас дүүргийнхээ гаргасан захирамжийг Нийслэлийн Засаг дарга зөвшөөрч байгаа гэж үзэж байгаа. Талууд шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, бүх шийдвэрийг  хүчингүй болгоод бүгдээрээ энд одоо анхан шатны журмаар ердийн журмаар шүүх шийдэх гэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ, ажлын хэсэгт хариуцагч буюу Байгаль орчны яамыг оролцуулахгүй хийсэн бол өөр хэрэг.  Бүгд хамтарч оролцоод эргэлтийн цэг нь хаана байгааг тогтоосон. Мөн хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээтэй байж гуравдагч этгээдийн газруудыг хүчингүй болгох шаардлага гаргах эрх нь үүснэ. Өнөөдрийн гол маргаан бол Улсын Их Хурлын 26 дугаар тогтоол  дээр эргэлтийн цэг нь уртраг, өргөргөөр байхгүйд байгаа юм. Эргэлтийн цэгийн уртраг өртгийг нь мэргэжлийн байгууллага гаргаад өгсөн. Үүнийг эрх бүхий байгууллагууд нь бүгдээрээ оролцож байгаад тогтоосон бөгөөд маргаан бүхий газар нь дархан цаазат газрын хилийн гадна байсан юм байна. Энэ нь баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.М, З.Б, Х.Ф нарын өмгөөлөгч В.Э тайлбартаа: “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 8-д байна. Энэ зарчим хэрэглэгдэх ёстой. Үндсэн хуулийн 2.1 төрийн үйл ажиллагаа хуульд нийцсэн байна, хуульд дээдлэх зарчим, энэ 2 зарчмыг хооронд нь харьцуулж, хэрэг маргааныг шийдэхгүй бол “Б” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах ёстой гээд хэдэн жил маргалаа. “Б” ХХК-ийн газар ашиглах эрх 2020 онд, миний үйлчлүүлэгч болон бусад 6 иргэнд 2018 онд эзэмших эрх нь үүссэн. Тэгэхээр шүүх хэний хууль ёсны итгэлийг хамгаалах юм. Цаг хугацаа заавал ярих ёстой.

Газар эзэмшүүлэх захирамж гаргах эрхтэй нийслэлийн Засаг дарга, газар ашиглах эрх олгох эрхтэй Байгаль орчны сайд нар эрх зүйн актуудаа гаргахын өмнө Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолыг нэг мөр хэрэгжүүлэх ёстой байсан. Улсын Их Хурлын тогтоол 1995 онд батлагдсан. Геодези, зураг зүйн тухай хууль 1997 онд, Газрын кадастрын тухай хууль 1999 онд батлагдсан. Эдгээр 2 хуулийн хүрээнд уламжлалт газар зүйн байршлын аргаар тогтоосон хил заагийг координацжуулах, зурагжуулах ажил үе шаттай хийгдсэн. Геодези зүйн газраас зурагжуулж тодруулах чиг үүргийнхээ хүрээнд хийчихсэн ажил дээр маргаад байгааг гайхаад байдаг.

С.М, З.Б, Х.Ф нарын 6 иргэний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх, хамгаалагдах ёстой, цаг хугацааны хүчин зүйлийг нь гаргаж өгөөч. Давхцалтай гээд байгаа нь Газрын тухай хуулийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын нэр эзэмшиж ашиглаж буй газартай давхцалгүй байна гэсэн материаллаг хуулийн зарчим. С.М, З.Б, Х.Ф нарын давхцалыг Байгаль орчны яам “Б” ХХК-д бий болгосон. 3 шатны 6 шийдвэр хүчингүй болсон. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал мэдээллээ илтэд гуйвуулж байна. Эднийх газар авахад талбай хоосон байсан гэж байгаа нь худлаа. Манайх 2018 онд гэрчилгээгээ аваад 2019 онд нийт 6 айлын хашааны талбайн периметрээр хашааны суурь цутгасан юм. Бетоноор газар луу 50см ухаад цутгаад хэн ч тэрэн дээр очоод харахад талбай дээр ажил явагдсан байна гэж харагдахаар байгаа. Мөн цахимаас 2019 оноос хойш манай хашаа харагдаад явж байгаа. 2024 онд манай талбай дээр байшин баригдчихсан байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 очиход юу ч байхгүй байсан гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр манай барилгын ажил 2023 онд явагдаад дуусчихсан байсан 2024 онд барилгын ажил огт явагдаагүй 2023 онд манай талбай дээр суурийн цутгалт, суурийн нэг давхрын бүтэн цутгалт, гүний худаг 80 метрийн гүнээс гаргасан эколосс бохирын систем суулгасан. Эдгээр ажлууд 2023 онд явагдчихсан байсан. Тэгэхээр нэхэмжлэгч тал 2023 онд очихдоо тэрийг харсан л байх ёстой. 2022 онд egazar.gov.mn дээрээс кадастрын зураг шүүхэд “Э” ХХК-ийн газар байсан, бусад нь хоосон байсан гэж байсан, 2022 онд манай 6 газар бүгд системд орчихсон. Анхнаасаа газар авахдаа давхцалтай гэдгийг мэдсээр байгаад авсан, тэр мэдээллийг гуйвуулж нэхэмжлэлээ гаргасан. Бидэнд санхүүгийн дарамт их байна. Бид иргэн хүнийхээ хувьд их хэмжээний мөнгө гаргачихсан байгаа. Барилгаа үргэлжлүүлэх гэхээр болдоггүй, зээл авах гэхээр газрын маргаантай гээд зээл бүтэхгүй. Иймээс энэ нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

3.12. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б. миний бие Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалантын ам /1791/ тоотод, улсын бүртгэлийн Ү-22 дугаар гэрчилгээтэй амины орон сууцыг хууль ёсны дагуу худалдаж авсан. Гэтэл нэхэмжлэгч "Б" ХХК нэхэмжлэлд газар давхцуулан олгосон тухай дурдаж хууль ёсны дагуу олж авсан гэрчилгээг маань хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ. Миний бие энэхүү хэрэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд мөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.2-т заасны дагуу "Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана" гэх үндэслэлээр энэхүү хүсэлтийг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох шаардлагагүй гэдгээ илэрхийлж хүсэлт гаргаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ашиглах эрх олгосон, гуравдагч этгээдүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгосон, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаалаар эзэмших эрхийг шилжүүлсэн, өмчлөх эрх нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө бүхий энэ маргаанд хамаарах нэгж талбарууд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нь хэрэгт авагдсан зургуудаар тогтоогдсон[1], талууд давхцалын байршил хэмжээний талаар маргаагүй.    

2. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй үйл баримтуудаас маргаанд хамаарах байршилд нэхэмжлэгчид ашиглах, гуравдагч этгээдүүдэд эзэмших эрх олгосон, шилжүүлсэн, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн, хүчингүй болгосон шийдвэрүүдийг, тэдгээрийн давхцалын хамт он цагийн дарааллаар дурьдвал,

2.1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.ад нэгж талбарын 1781112812, Л.Бд нэгж талбарын 1781112811, С.Мд нэгж талбарын 1781112813, З.Бт нэгж талбарын 1781112814 дугаартай, мөн иргэн Х.Бд нэгж талбарын 1781100879, Л.Номин-Эрдэнэд нэгж талбарын 1781100881 дугаартай тус бүр 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн[2],

2.2. Улмаар дээрх газраас иргэн Х.Б, Л.Номин-Эрдэнэ нарын тус бүр 700 м.кв дээрх газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар гуравдагч этгээд Х.Тд нэгж талбарын 11781110543, Х.Фд нэгж талбарын 1781110542 дугаараар шилжүүлэн эзэмшүүлсэн[3].

2.3. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай захирамжаар 17 иргэнд олгосон тус бүр 700 м.кв газар эзэмших эрхийг[4] 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Э” ХХК-д шилжүүлж нэгж талбарын 1781112022 дугаартайгаар 11900 м.кв хэмжээгээр эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газартай бүхэлдээ давхцалтай[5].

2.4. Нийслэлийн Засаг даргын 2018 оны дугаар захирамжаар Ч.Батчимэг нарын 10 иргэнд тус бүр 700 м.кв газар эзэмшүүлсэн[6], үүний Ч.Батчимэгт эзэмшүүлсэн нэгж талбарын 18634299275817 дугаартай 700 м.кв газар[7] нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газартай давхцалтай буюу энэ маргаанд хамаарна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1283 дугаар захирамжаар дээрх 10 иргэнээс дундаа зайтай тус бүр 700 м.кв буюу нийт 7000 м.кв газрыг нэгж талбарын 1781111707 дугаараар гуравдагч этгээд Ө ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж[8], Ө ХХК дээрх нэгж талбарын дундах зайг оруулан 5441 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэх хүсэлт гаргаснаар дуудлага худалдааны үнэ 61,227,573 төгрөг төлүүлж[9], 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн нэгж талбарын 1781113755 дугаартай 12441 м.кв газрыг эзэмшүүлсэн,

Үүний 1072 м.кв газар нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан газартай давхцалтайн 700 м.кв нь Ч.Батчимэгээс шилжүүлэн авсан, 372 м.кв нь нэмэгдүүлсэн хэсэгт байх[10] ба үүн дээр гуравдагч этгээд Т.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай, гуравдагч этгээд Б.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд[11] баригдсан байна.

2.5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Б ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Жаргалантын аманд маргаанд хамаарах байршилд 2 га газар “аялагч зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох” буюу аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгож, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тоот гэрчилгээ олгосон[12], энэ газар болон гуравдагч этгээдүүдийн газар давхцалтай[13].

2.6. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Бт нэгж талбарын 1781114470, Ч.Ад нэгж талбарын 1781114464, Ц.Бид нэгж талбарын 1781114469, Ө.Цд нэгж талбарын 1781114465, О.д нэгж талбарын 1781114466, Л.Ид нэгж талбарын  1781114467 дугаартай тус бүр 700 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн[14]. Үүнээс нэхэмжлэгчийн маргаан бүхий газартай Ц.Бийн нэгж талбарын 1781114469, Ө.Цын нэгж талбарын 1781114465 дугаартай газар бүхэлдээ, Д.Бийн нэгж талбарын 1781114470, Ч.Аын нэгж талбарын 1781114464, О.д нэгж талбарын 1781114466, Л.Ид нэгж талбарын  1781114467 дугаартай газрууд хэсэгчлэн давхцалтай.

2.7. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны ******* захирамжаар М.Содбаатарт эзэмшүүлсэн нэгж талбарын 1781116936 дугаартай, 2023 оны ******* дүгээр захирамжаар Т.Наранцэцэгт эзэмшүүлсэн нэгж талбарын 1781116979 дугаартай тус бүр 700 м.кв газрыг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар гуравдагч этгээд Ө.Хт шилжүүлж эзэмшүүлсэн[15]. Эдгээр газар нь нэхэмжлэгчийн маргаан бүхий газартай хэсэгчлэн давхцалтай.

2.8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн маргаанд хамаарах 2 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон[16].

2.9. Ө ХХК-ийн нэгж талбарын 1781113755 дугаартай газрын нэхэмжлэгчийн маргаан бүхий газартай давхцалтай Ч.Батчимэгээс шилжүүлэн авсан газарт болон нэмэгдүүлэн эзэмшсэн газарт баригдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын ам, тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Т.Бы өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Б.гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тус тус бүртгэсэн.

3. Нэхэмжлэгч “Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа:

3.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжийн “Э” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгээс “Б” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар,

3.2.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар,

3.3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр захирамжийн Ө ХХК-д эзэмших эрх шилжүүлсэн хэсгээс “Б” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар,

3.4. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжийн Н.ад нэгж талбарын 1781112812, Л.Бд нэгж талбарын 1781112811, С.Мд нэгж талбарын 1781112813, З.Бт нэгж талбарын 1781112814 дугаартай тус бүр 699 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар,

3.5. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжийн Х.Тд нэгж талбарын 11781110543, Х.Фд нэгж талбарын 1781110542 дугаартай тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар,

3.6. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн Д.Бт нэгж талбарын 1781114470, Ч.Ад нэгж талбарын 1781114464, Ц.Бид нэгж талбарын 1781114469, Ө.Цд нэгж талбарын 1781114465, О.д нэгж талбарын 1781114466, Л.Ид нэгж талбарын  1781114467 дугаартай тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар,

3.7. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалын Ө.Хт газар эзэмших эрх шилжүүлсэн 2 нэгж талбарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар,

3.8. Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд Б ХХК-ийн 2 га газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулахаар,

3.9. Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд Б ХХК-ийн 2 га газарт тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулаагүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах гэрээ байгуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулахаар,

3.10. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын ам, тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Бы өмчлөлд бүртгэсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22, тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.гийн өмчлөлд бүртгэсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар тодорхойлж,

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ө” ХХК, Н., Л.Б, С.М, З.Б, Х.Ф, Х.Т нар бие даасан шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар “Б ХХК-д газар ашиглах эрх олгосон” тушаалыг хүчингүй болгуулахаар тодорхойлсон.

5. Шүүх дараах үндэслэлээр  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас  дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргах үүргийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хүлээлгэж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.1. Нэхэмжлэгч маргах эрхтэй. Учир нь нэгэнт эрх бүхий этгээдээс хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр олгогдсон газар ашиглах эрхтэй байсан нэхэмжлэгч нь ашиглах эрхтэй газарт нь давхцуулан эрх бүхий этгээдээс бусдад газар эзэмших эрх олгосноор газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн үндэслэлээр төрийн захиргааны байгууллагуудын шийдвэртэй болон газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэртэй шүүхэд нэхэмжлэл гаргах, маргах эрхтэй.

5.2. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй. Нэхэмжлэгч Б ХХК удаа дараа газрын давхцалын талаар хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж, улмаар анх шүүхэд хандсан,  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн, үүссэн нөхцөл байдал, захиргааны үйл ажиллагаатай холбогдуулан шаардлагаа нэмэгдүүлсэн байх тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэн.

5.3.  Нэхэмжлэгч Б ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ашиглах эрх олгосон, гуравдагч этгээдүүдэд Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгосон, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаалаар эзэмших эрхийг шилжүүлсэн, өмчлөх эрх нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө бүхий нэгж талбарууд давхцалтай нь хэрэгт авагдсан газрын кадастрын мэдээллийн сангийн зургуудаар тогтоогдсон талаар энэ хэсгийн 1-д дүгнэсэн.

5.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалаар 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг “дархан цаазат газрын хилийн цэст хамаарахгүй болсон” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Б ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай 19998.1 м.кв газар ашиглах эрх багтсан.

5.5. Энэ үндэслэлийг няцааж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/387 дугаар тушаалаар нэхэмжлэгчид ашиглах эрх олгосон 2 га газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд багтаж буй, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. 

5.5.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сангаас ирүүлсэн мэдээллээр[17] маргаанд хамаарах байршил нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт хамааралгүй, хилийн гадна байршиж буй нь тогтоогдож байна.

5.5.2. Нэхэмжлэгчийн энэ үндэслэлдээ эш татсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 626 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 634 дүгээр магадлалыг мөн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 570 дугаар тогтоолоор, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 966 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 192 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолыг мөн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаар тогтоолоор тус тус шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж хүчингүй болгосон[18], өөрөөр хэлбэл ийнхүү дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй.

5.6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д “газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох”, 2-т “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” эрхтэй гэж Улсын Их Хурлын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан ба уг тогтоол хүчин төгөлдөр, Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөг орчмын 33.5 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлсөн тогтоолоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт маргаанд хамаарах Жаргалантын амны орчимд дархан цаазат газрын хилийн заагт аливаа өөрчлөлт ороогүй, түүнчлэн энэ хугацаанд  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт маргаанд хамаарах Жаргалантын амны орчимд дархан цаазат газрын хилийн заагт аливаа өөрчлөлт ороогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар дараах байдлаар тогтоогдож байна.

5.6.1. Энэ маргаанд хамаарах байршил нь Богдхан уулын Жаргалантын аманд бөгөөд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийн Айц уул /1735.2/, түүнээс хойш орших 1624.0, *******.0 тоотууд, *******.0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон гэсэн 4 эргэлтийн цэгээр дархан цаазат газрын энэ хэсгийн хилийн зааг тодорхойлогдоно.

5.6.2. Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын[19] 1 дүгээр хавсралтын 3-т Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийн эргэлтийн цэгийг тогтоохдоо ийнхүү “Айц уул /1735.2/, түүнээс хойш орших 1624.0, *******.0 тоотууд, *******.0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон” хэмээн газар нутгийн байршил, геодезийн цэг тэмдэгтээр илэрхийлсэн. Түүнээс ч өмнө БНМАУ-ын АИХТ-ийн 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар зарлигаар дархан цаазтай Богд уулын хилийн цэсийг батлахад эдгээр эргэлтийн цэгийг мөн л “Айц уул /1735.2/, түүнээс хойш орших 1624.0, *******.0 тоот өндөрлөг, Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон” хэмээн газар нутгийн байршил, геодезийн цэг тэмдэгтээр илэрхийлсэн байжээ[20].

5.6.3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг геодезийн өндөр нарийвчлал бүхий багаж тоног төхөөрөмжөөр эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг тус газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн газрын албаны төлөөллийг оролцуулан байгуулсан.

5.6.4. Ажлын хэсгийн 2019 оны 4 дүгээр сарын 10, 6 дугаар сарын 04, 7 дугаар сарын 03, 8 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар[21] Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т заасан цэгүүдийг газар дээр нь хэмжилт хийж зурагласныг хэлэлцэж, улмаар Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлт, танилцуулгыг хэлэлцэн[22] тодруулж зурагласан хил заагийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж баталгаажуулахыг дэмжсэн.  

5.6.5. Ажлын хэсгийн дүгнэлт[23], түүний танилцуулга[24] дахь зураглал, эргэлтийн цэгүүдийн уртраг, өргөргийн тоон утгын илэрхийллээс[25] үзвэл маргаанд хамаарах байршлын хувьд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийн эхний 4 эргэлтийн цэгийн газар нутгийн байршил, геодезийн цэг тэмдэгтийн нэр, илэрхийлэлд огт өөрчлөлт ороогүй, харин газар дээрх хэмжилтээр тэдгээр эргэлтийн цэгүүдийн солбилцолыг уртраг, өргөргийн тоон утгаар илэрхийлж, зурагжуулсан байна.

5.6.6. Ажлын хэсгийн тодруулж, хэмжилт хийсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцолд[26] Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийн Айц уул /1735.2/, түүнээс хойш орших 1624.0, *******.0 тоотууд, *******.0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон гэсэн[27] эргэлтийн цэгүүд, тодруулбал Айц уул /1735,2/ эргэлтийн цэгийн солбилцол уртрагийн 106048’17.412”Е, өргөргийн 47047’26.052”N, түүнээс хойш орших 1624,0 эргэлтийн цэгийн солбилцол уртрагийн 106048’10.674”Е,  өргөрөгийн 47048’12.804”N, *******,0 тоот эргэлтийн цэгийн солбилцол уртрагийн 106048’36.430”Е, өргөргийн 47050’53.620”N, *******,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шонгийн эргэлтийн цэгийн солбилцол уртрагийн 106049’23.699”Е, өргөргийн 47052’7.302”N хэмээн тусгажээ.

5.6.7. Ийнхүү тодруулж зураглахад “Айц уул /1735.2/, түүнээс хойш орших 1624.0, *******.0 тоот” эргэлтийн цэгийг геодезийн цэг тэмдэгтийн тоон утгаар илэрхийлсэн ба “*******,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон” гэсэн эргэлтийн цэгийг байршлаар нь “Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын 1 тоот шон” хэмээн тодорхой илэрхийлсэн, нөгөөтэйгүүр уг 4 эргэлтийн цэг болон 1 тоот шонгийн байршлын талаар ажлын хэсгийн хуралдаануудаар маргаантай, эргэлзээтэй гэх асуудал яригдаагүй байдаг.

5.7. Газар зохион байгуулалтын геодези, зураг зүйн газраас хийсэн мэдээллийн сан дахь нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хэрэглэж байгаа зураг болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэглэж байсан зургууд эргэлтийн цэгийн солбилцолыг өөр өөрөөр тодорхойлсноос[28] шалтгаалж энэ маргаан үүссэн.

5.7.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэглэж байсан зургийн хувьд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/406 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн 1:100 000-ны масштабтай солбицол бүхий зураг бөгөөд, 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсгээр тогтоосон эргэлтийн 4 дэх “*******,0 тоотоос зүүн хойш Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан засмал замын уулзварын баруун урд талын  шон” гэсэн цэгийг солбилцолоор илэрхийлээгүй, үүнийгээ албан бичигтээ “уг зураг дээр шон тэмдэглэгдээгүй байдаг тул солбилцолыг тодорхойлох боломжгүй” гэсэн байдаг.

5.7.2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2011 онд хөрвүүлсэн  хилийн цэсийн эргэлтийн цэгийн солбилцол нь дээрх 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулсан хамтарсан ажлын хэсгийн хөрвүүлсэн солбилцолын тоон утгаас зөрүүтэй, тодруулбал Айц уул /1735,2/ эргэлтийн цэгийн солбилцол уртрагийн 106048’*******, өргөргийн 47047’*******, Айц уулаас хойш орших 1624,0 эргэлтийн цэгийн солбилцол уртрагийн 106046’*******,  өргөргийн 47049’1*******, *******,0 тоот эргэлтийн цэгийн солбилцол уртрагийн 106047’*******, өргөргийн 47050’40.926 байгаа нь ажлын хэсгийн илэрхийлсэн тоон утгаас зөрүүтэй байна[29].

5.7.3. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэглэж байсан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрсөн байдаг.

5.8. Тус ажлын хэсэг эргэлтийн цэгүүдийн солбилцлыг тодорхойлсныг[30] Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, тус Байнгын хорооны 2022 оны 8 дугаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай зарим арга хэмжээний тухай”, 2023 оны 3 дугаар “тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолууд /тэдгээрийн тэмдэглэл[31]/-аар “энэхүү хил заагийг мэдээллийн санд бүртгэж, мөрдөж ажиллахыг, нийслэлийн газар нутагт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ашиглах эрх, тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх авсан иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн гэрчилгээ олгож гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж шийдвэрлэх” үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргад хүлээлгэсэн.

5.9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хамтарсан уулзалтаар Байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, Богдхан уулын дархан цаазат газрын солбицолжуулсан хил заагийг газрын мэдээллийн санд бүртгэснээр нэг мөр мөрдөж ажиллахаар шийдвэрлэж,

5.10. Барилга, хот байгуулалтын сайд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054, 1/2055 тоот албан бичгээр  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад болон холбогдох байгууллагуудад дархан цаазат газрын хил заагийн Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын эргэлтийн цэгийн уртраг, өргөргийн солбицол, зургийг хүргүүлж[32], мөрдөж ажиллахыг хүссэнээр мэдээллийн санд зургийг зөвтгөсөн[33], одоо газрын мэдээллийн нэгдсэн сан дахь зөвтгөсөн зургийг газрын албад болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэг мөр хэрэглэж байгааг талууд тайлбарласан.

5.11. Шүүх Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах энэ шийдвэрт өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэгдэж байгаа эсэх, өөрчлөлт оруулж баталсан шийдвэр гарсан эсэх, ажлын хэсгийн тодорхойлж зурагласан хил заагийг хүчинтэй гэж үзэх эсэх талаар тодруулгыг  авсан.  

6. Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийг уртраг, өргөргийн солбицлын утгаар мэдээллийн санд оруулснаар байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын шийдвэрээр ашиглах эрх олгосон нэгж талбар дархан цаазат газрын хилийн бүсэд хамаарахгүй болсон байх ч нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар үүссэн энэ нөхцөл байдалд нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр шийдвэрлэх үүргийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хүлээлгэх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5, 4.2.8-д заасан төрийн захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны  итгэлийг хамгаалах зарчим, “төрийн захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх” захиргааны хэргийн шүүхийн зорилго болон Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдлээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасанд нийцнэ.

6.1. Маргаанд хамаарах байршилд дархан цаазат газрын хилийн цэс газрын кадастрын мэдээллийн сангийн зургаас зөрүүтэй байгааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдэж байсан төдийгүй, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт яамны кадастрын нэгжийн төлөөлөл оролцсон, ажлын хэсгийн хуралдаануудаар 2019 онд хилийн цэсийг солбилцолжуулсан зургийг хэлэлцэн тогтож, дүгнэлт гаргаж, танилцуулагдсан, үүнээс хойш өөрчлөлт ороогүй байхад алдаатай гэх зургаар 2020 онд газар зүйн шүүлт хийж, дархан цаазат газарт хамаарахгүй байршилд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж газар ашиглах эрх олгосныг зөвтгөх боломжгүй.

Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарахгүй, нийслэлийн нутаг дэвсгэрт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж газар ашиглах эрх олгосноос нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий субьектив эрх хуульд нийцээгүй болж үгүйсгэгдэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн байх тул тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг Улсын Их Хурлаас тогтоосны дагуу солбилцолжуулж, нэг мөр зөв хэрэгжүүлэх талаарх Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоолын дагуух “нийслэлийн газар нутагт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд нийцүүлэн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж шийдвэрлэх” үүргийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хүлээлгэх нь зүйтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах үүргээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд чөлөөлөгдөхгүй.

Эзэмших, ашиглах эрх давхцаж олгогдсон эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьд хэн алиных нь эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлэх үүргийг хариуцагч нар хэн аль нь хүлээсэн атал Байгаль орчин, аялал жуулчлалын яам одоогийн нэршлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Нийслэлийн Засаг даргад шилжүүлэх байдлаар өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуулийн этгээдэд “нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлт гаргах замаар шийдвэрлүүлэхийг зөвлөх” замаар газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэснээр дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй.

6.2. Нэхэмжлэгч Б ХХК тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх хүсэхдээ тухайн газарт хэрэгжүүлэх төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж, төслийн зураг төсөл боловсруулуулж[34], тодорхой эдийн засгийн үр дагавар үүсгэсэн, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээ бүхий төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаанд зохих журмын дагуу хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн агуулгаараа хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтын тайлбар хэсэгт заасан хууль ёсны итгэл хамгаалагдахгүй байх нөхцөл, үндэслэл үүсээгүйг энд дурьдах нь зүйтэй.

6.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ, шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны актыг хууль ёсны болгож болохуйц, хуульд нийцүүлж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг сахиулах, 27 дугаар зүйлийн 1-д заасан тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 33 дугаар зүйлийн 1-д заасан дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, 36 дугаар зүйлийн 1-д заасан дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх бөгөөд шүүхийн дүгнэж шийдвэрлэх цар хүрээнд хамаарахгүй.  

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б ХХК-д тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаа тогтоож түдгэлзүүлж, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр газар ашиглах эрх авсан Б ХХК-д тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд нийцүүлэн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг баталгаажуулах шийдвэр гаргах үүргийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хүлээлгэж шийдвэрлэлээ.

6.4. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нийслэлийн нутаг дэвсгэрт буюу тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарахгүй бүсэд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн үндэслэлээр “ашиглах эрхийг хүчингүй болгосон” шийдвэрээ тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд нийцүүлэн ашиглах эрх олгосон газрын байршлыг өөрчлөх замаар зөвтгөж, дахин шинэ акт гаргах үүргийг хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйг, шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий “ашиглах эрхийг хүчингүй болгосон” тушаал хүчингүй болох, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сэргэх үр дагавартайг тайлбарлах нь зүйтэй.  

7. Б ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоох, газар ашиглах гэрээ байгуулахыг болон газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах шаардлагуудыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.1. Нэхэмжлэгчид ашиглах эрх олгосон тухайн нэгж талбар дархан цаазат тусгай хамгаалалттай бүсийн гадна байршиж буй нь нэгэнт тогтоогдсон энэ тохиолдолд тухайн солбилцол, эргэлтийн цэг бүхий нэгж талбарт олгосон ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, гэрээ байгуулах харилцаа үргэлжлэх боломжгүй, байршлыг өөрчлөх замаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр дахин шинэ акт гаргаснаар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, гэрээ байгуулах харилцаа тэр үед үргэлжлэх боломжтой.

7.2. Нэхэмжлэгч Б ХХК газар ашиглах гурвалсан гэрээ байгуулахаар хамгаалалтын захиргаанд, дүүргийн Засаг даргад, яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандаж байсан[35] хэдий ч “нийслэлийн хилд орсон” үндэслэлээр яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 08/4625 тоот албан бичгээр хамгаалалтын захиргаанд хариу хүргүүлсэн[36], Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тоотоор хариу өгсөн[37] байх тул газар ашиглах гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй гэж үзэхгүйн дээр татгалзсан хариуг мөн хууль бус гэж үзэх боломжгүй.

7.3. Нөгөөтэйгүүр энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт холбогдох “Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд “Б” ХХК-д аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар олгосон 2 га газрыг ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгуулах”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын  Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай Б ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 626 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 634 дүгээр магадлалыг мөн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 570 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж хүчингүй болгосон.

8. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх шилжүүлсэн шийдвэрүүдийг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж, уг нэгж талбаруудад анх эзэмших эрх үүсгэсэн шийдвэрүүдтэй маргаагүй, тухайлбал, маргаан бүхий актаар тодорхойлсон Нийслэлийн Засаг даргын 2021 оны дүгээр захирамж нь гуравдагч этгээд “Э” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн бөгөөд уг нэгж талбар нь 2018 оны дугаар захирамжаар нэр бүхий 17 иргэнд тус бүр 700 м.кв хэмжээгээр эзэмших эрх анх үүссэн нэгж талбарууд, мөн 2022 оны дүгээр захирамж нь гуравдагч этгээд Ө ХХК-д эзэмших эрх шилжүүлсэн бөгөөд уг нэгж талбараас нэхэмжлэгчийн ашиглах эрх авсан газартай давхцалтай нь 2018 оны ******* дугаар захирамжаар иргэн Ч.Батчимэгт эзэмших эрх анх үүссэн нэгж талбар, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны дугаар тушаал нь гуравдагч этгээд Ө.Хт газар эзэмших эрх шилжүүлсэн бөгөөд уг нэгж талбар нь тус дүүргийн Засаг даргын 2023 оны *******, ******* дүгээр захирамжаар М.Содбаатар, Т.Наранцэцэг нарт эзэмших эрх анх үүссэн нэгж талбарууд байна.

8.1. Гуравдагч этгээдүүдэд эзэмших эрх олгосон, шилжүүлсэн газрын хувьд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн 700 м.кв-аас илүүгүй тул дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлсэн нь 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан журамд нийцсэн.

Гуравдагч этгээд Ө ХХК иргэдээс шилжүүлэн авсан авсан газрын хэмжээг 5441 м.кв-аар нэмэгдүүлэхдээ дуудлага худалдааны үнэ 61,227,573 төгрөг төлсөн байх тул мөн зүйлийн 33.1.2-т заасан журамд нийцсэн.

8.2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд ийнхүү газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж, тушаал нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасан газар эзэмших эрх шилжүүлэхэд тавигдах нөхцөл шаардлага, бүрдүүлбэрийг хангаагүй зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, нэхэмжлэгч тухайлан энэ зохицуулалтыг хангасан эсэхэд үндэслэл зааж маргаагүй, нийслэл, дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албыг мэдэж шийдвэрлэх нутаг дэвсгэртээ хамаарахгүй байршилд газар эзэмших эрх олгосон, бусдын ашиглах эрхтэй газарт давхцуулсан гэх үндэслэл барьж маргасан тул энэ үндэслэлд дүгнэлт хийнэ.

8.3. Гуравдагч этгээд Н., Л.Б, С.М, З.Б нарт газар эзэмших эрх Нийслэлийн Засаг даргын 2018 оны дугаар захирамжаар, Х.Т, Х.Ф нарт газар эзэмших эрх 2019 оны дүгээр захирамжаар үүссэн нь, мөн гуравдагч этгээд Ө ХХК, Э ХХК-ийн шилжүүлж авсан газрын эзэмших эрх 2018 оны , дугаар захирамжаар анх үүссэн нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүсэхээс өмнө байх тул “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь “хүсэлт гаргасан газар нь бусдын ашиглах, эзэмших эрхтэй газартай давхцаагүй байх” шаардлагыг зөрчөөгүй.

8.4. Нөгөөтэйгүүр гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон нийслэл, дүүргийн ашиглаж буй газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангаас нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ашиглаж байсан кадастрын мэдээллийн сан тусдаа, зөрүүтэй мэдээлэл агуулсан байх тул тэдгээрт газар ашиглах, эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь “хүсэлт гаргасан газар нь бусдын ашиглах, эзэмших эрхтэй газартай давхцаагүй байх” шаардлагыг хангуулаагүй, зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

8.5. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.5.3 дахь заалтыг уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх зохицуулалтаар нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрт инженерийн шугам сүлжээнд холбогдсон болон холбогдохоор төлөвлөгдсөн байршилд газар эзэмшүүлэх асуудлыг нийслэлийн Засаг дарга, бусад байршилд дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр шийдвэр гаргах эрх хэмжээг  заагласан зохицуулалттай байсан ч, нийслэл, дүүргийн мэдэж шийдвэрлэх эрх хэмжээнд хамаарах нутаг дэвсгэрт хамаарах эсэхэд маргасан энэ хэрэгт дүүргийн Засаг даргын шийдвэрлэх бүсэд нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргасан эсэх  нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагын үндэслэлд хамаарахгүй асуудалд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн, шилжүүлсэн, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэрүүдэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг, тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2021 оны дугаар захирамжийн “Э” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгээс “Б” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг, 2022 оны дүгээр захирамжийн Ө ХХК-д эзэмших эрх шилжүүлсэн хэсгээс “Б” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг, 2018 оны дугаар захирамжийн Н., Л.Б, С.М, З.Б нарт холбогдох хэсгийг, 2019 оны дүгээр захирамжийн Х.Т, Х.Ф нарт холбогдох хэсгийг, 2022 оны дугаар захирамжийн Д.Б, Ч.А, Ц.Б, Ө.Ц, О., Л.И нарт холбогдох хэсгийг болон Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны дугаар тушаалын Ө.Хт холбогдох хэсгийг, мөн , тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Б, Б.гийн өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22, Ү-22 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлагуудыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

9. Нэхэмжлэгч Б ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.1. Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн эргэлтийн цэгийг газар нутгийн нэр, геодезийн цэг тэмдэгтээр тогтоосныг уртраг, өргөргийн солбилцолын тоон утгаар хөрвүүлж мэдээллийн санд оруулах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ашиглаж байсан мэдээллийн сангийн зураглалаар дархан цаазат газрын хилийн бүсэд аялал жуулчлалын зориулалтаар сайдын тушаал, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр Б ХХК-д олгогдсон ашиглах эрхийг хууль бус шийдвэрээр олгогдсон гэж үзэх боломжгүй.  

9.2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2011 оны 1/406 дугаартай албан бичгээр ирүүлсэн кадастрын мэдээллийг Байгаль орчин аялал жуулчлалын яам ашиглаж байсан, уг мэдээллээр Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан хүрээнд байна.

9.3. Нөгөөтэйгүүр гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон нийслэл, дүүргийн ашиглаж буй газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангаас нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ашиглаж байсан кадастрын мэдээллийн сан тусдаа, зөрүүтэй мэдээлэл агуулсан байх тул тэдгээрт газар ашиглах, эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь “хүсэлт гаргасан газар нь бусдын ашиглах, эзэмших эрхтэй газартай давхцаагүй байх” шаардлагыг хангуулаагүй, зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

9.4. Анх нэхэмжлэгч Б ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэр нэхэмжлэгчийн хувьд хууль ёсоор олгогдсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүссэнээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1063 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “хүсэлт гаргасан солбилцол бүхий байршил нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй”-г тодорхойлж солбицол, байршлын зургийг хүргүүлсэн, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст дээрх солбицол бүхий газарт байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж хамгаалалтын тайланг ирүүлснийг дурьдаад байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхээр уламжилсан[38], улмаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ хийгдсэнийг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1354 тоот албан бичгээр яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст уламжилж[39] Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаал, 5 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр гэрчилгээгээр тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгожээ.

9.5. Иймд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр ашиглах эрх олж авсан газар ашиглагчийн хууль ёсны итгэл хамгаалагдах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтын тайлбар хэсэгт заасан хууль ёсны итгэл хамгаалагдахгүй байх нөхцөл, үндэслэл үүсээгүй.

9.6. Б ХХК-д ашиглах эрх олгосон шийдвэр нь тус компанид эерэг үйлчлэл үзүүлсэн акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдоогүйн дээр 5 жил өнгөрсөн тул бусад этгээдийн шаардлагаар хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 25 дугаар зүйлийн 25.2, 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Б ХХК-д тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг баталгаажуулах шийдвэр гаргах үүргийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хүлээлгэж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр захирамжийн Э ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгээс Б ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр захирамжийн Ө ХХК-д эзэмших эрх шилжүүлсэн хэсгээс Б ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжийн Н., Л.Б, С.М, З.Б нарт холбогдох хэсгийг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжийн Х.Т, Х.Ф нарт холбогдох хэсгийг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн Д.Б, Ч.А, Ц.Б, Ө.Ц, О., Л.И нарт холбогдох хэсгийг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалын Ө.Хт холбогдох хэсгийг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын ам, тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Бы өмчлөлд бүртгэсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22, тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.гийн өмчлөлд бүртгэсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, Б ХХК-ийн 2 га газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах, Б ХХК-ийн 2 га газарт тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулаагүй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах гэрээ байгуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах” шаардлагыг болон гуравдагч этгээд Ө ХХК, Н., Л.Б, С.М, З.Б, Х.Ф, Х.Т нарын  “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар “Б ХХК-д газар ашиглах эрх олгосон” тушаалыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор нэхэмжлэгч Б ХХК-д тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг баталгаажуулах шийдвэр гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын Б ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болох үр дагавартайг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 351,000 төгрөг, гуравдагч этгээд Ө ХХК-иас төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд Х.Т нараас төлсөн 70,200 төгрөг, С.М нараас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 93-95, 206-207,  5 дугаар хавтсын 17-18, 7 дугаар хавтсын 145-148, 10 дугаар хавтсын 198-199, 11 дүгээр хавтсын 121-122 дугаар хуудас

[2] Хэргийн 4 дүгээр хавтсын 68-119, 7 дугаар хавтсын 169-170 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 146-173, 4 дүгээр хавтсын 135-166 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 218-251, 2 дугаар хавтсын 210-250, 3 дугаар хавтсын 1-250, 4 дүгээр хавтсын 1-67 дугаар хуудас

[5] Хэргийн 9 дүгээр хавтсын 142-146, 159-249, 10 дугаар хавтсын 1-123, 11 дүгээр хавтсын 121-122 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 213-216 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 89-90, 5 дугаар хавтсын 18 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 72, 78-79, 88-90, 210-212 дүгээр хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 60, 62 дугаар хуудас

[10] Хэргийн 5 дугаар хавтсын 18 дугаар хуудас

[11] Хэргийн 16 дугаар хавтсын 222, 232 дугаар хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 13-15, 7 дугаар хавтсын 46 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 93-95, 11 дүгээр хавтсын 121-122 дугаар хуудас

[14] Хэргийн 2 дугаар хавтсын 80-121 дүгээр хуудас

[15] Хэргийн 5 дугаар хавтсын 239-250, 6 дугаар хавтсын 1-26, 16 дугаар хавтсын 70-73, 76-114 дүгээр хуудас

[16] Хэргийн 4 дүгээр хавтсын 211-214 дүгээр хуудас

[17] Хэргийн 7 дугаар хавтсын 231-232 дугаар хуудас

[18] Хэргийн 5 дугаар хавтсын 105-110, 7 дугаар хавтсын 202-203 дугаар хуудас

[19] Хэргийн 8 дугаар хавтсын 76-81 дүгээр хуудас

[20] Хэргийн 8 дугаар хавтсын 67 дугаар хуудас

[21] Хэргийн 8 дугаар хавтсын 34-49, 13 дугаар хавтсын 109-109-119 дүгээр хуудас

[22] Хэргийн 8 дугаар хавтсын 50 дугаар хуудас

[23] Хэргийн 8 дугаар хавтсын 89-90 дүгээр хуудас

[24] Хэргийн 7 дугаар хавтсын 234-248, 8 дугаар хавтсын 91-94 дүгээр хуудас

[25] Хэргийн 7 дугаар хавтсын 247 дугаарт хуудас

[26] Хэргийн 7 дугаар хавтсын 247 дугаар хуудас

[27] Хэргийн 7 дугаар хавтсын 236-240 дүгээр хуудас

[28] Хэргийн 7 дугаар хавтсын 246 дугаар хуудас

[29] Хэргийн 9 дүгээр хавтсын 75-76 дугаар хуудас

[30] Хэргийн 11 дүгээр хавтсын 121-122 дугаар хуудас

[31] Хэргийн 1 дүгээр хавтсын 97-130 дугаар хуудас

[32] Хэргийн 12 дугаар хавтсын 75-76, 16 дугаар хавтсын 146-150 дугаар хуудас

[33] Хэргийн 11 дүгээр хавтсын 121-122, 14 дүгээр хавтсын 68-69 дүгээр хуудас

[34] Хэргийн 13 дугаар хавтсын 61-90 дүгээр хуудас

[35] Хэргийн 1 дүгээр хавтсын 185-186, 188-193, 12 дугаар хавтсын 223-225 дугаар хуудас

[36] Хэргийн 1 дүгээр хавтсын 194-195, 13 дугаар хавтсын 53-54 дүгээр хуудас

[37] Хэргийн 12 дугаар хавтсын 226 дугаар хуудас

[38] Хэргийн 1 дүгээр хавтсын 177-178 дугаар хуудас

[39] Хэргийн 1 дүгээр хавтсын 180-181 дүгээр хуудас