2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02935

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 08 1*******1/ШШ2025/02*******35

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******-н ******* /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,

 

******* ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

хүсэлт гаргагч Ч.*******,

гэрч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* овогтой ******* миний бие сургууль төгсөөд, ******* томилогдон очиж 1*******86 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************1 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан талаар бичигдсэн боловч ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байна. Холбогдох архивын газруудаас баримт шүүлгэхэд тушаал шийдвэр байхгүй гэсэн. Иймд намайг ******* томилогдон 1*******86 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************1 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.11.25-ны өдрийн 1775 дугаартай тодорхойлолт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын ажилласан жилийн архивын лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын лавлагаа, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, -н шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн архивын газрын 2025.03.*******-ны 01/176 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2025.03.14-ний өдрийн 02/267 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.03.*******-ны өдрийн *******/3620 дугаартай албан бичиг, Ч.*******-н ХААТР-1/А/ маягт, хаягийн хуудас №7 маягт, ХААТР-21/А/ маягт, ХААТР-11/А/ маягт.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ч.******* нь ******* 1*******86 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1**************1 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч Ч.******* нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суудаг болох нь иргэний үнэмлэх болон хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа гэх үндэслэлээр ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

4. Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газрын тодорхойлолтод ******* үйлдвэр байгууллагын баримт шилжиж ирээгүй тул архивын лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.

 

5. сургуулиас *******ын *******-т олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт хүсэлтэд дурдсан хугацаанд хамаарах дараах бичилт хийгджээ. Үүнд:

- сургуулийн Захирлын 1*******84 оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн 83 тоот тушаалаар 1*******84 оны ******* дүгээр сарын 01-ний өдрөөс талхчин мэргэжлээр элсүүлсэн.

- сургуулийн Захирлын 1*******86 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 72 тоот тушаалаар 1*******86 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс талхчин мэргэжлээр төгссөн.

- ******* даргын 1*******86 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 42 тоот тушаалаар 1*******86 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс талх, нарийн боовчноор ажилд авч ажиллуулсан.

- ******* даргын 1**************1 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 26 тоот тушаалаар өөрийнх нь хүсэлтээр 1**************1 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн.

 

6. Ч.*******-н хүсэлтэд дурдсан хугацааны ажиллаж байсан байдалтай холбогдох бичилт хийгдсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь дараах баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнд:

- *******ын *******-н ХААТР-1/А/ маягтад 1*******8*******.0*******.1*******-ний өдөр бүртгэл хийх үеийн байдлаар Ажилладаг байгууллага хэсэгт Талх чихрийн нормчин, ажилд орсон хугацаа 1*******86 он гэсэн бичилт хийгдсэн,

- *******ын *******-н хүү 1*******8******* оны 05 сарын 31-ний өдөр төрсөн *******-н Монголбөх-н ХААТР-11/А/ маягтад эх *******ын ******* боовчин гэсэн бичилт хийгдсэн.

 

7. Шүүхэд гэрчээр дуудагдсан гэрч мэдүүлэгтээ ...Би 1*******84-1*******86 онд сурч, 1*******86 оны 7 дугаар сард ажилчнаар томилогдож очиж ажиллаж байгаад 1*******88 оны 7 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ч.******* бид нар сургуулийг төгсөөд хамт томилогдож очиж ажиллаж байсан. Намайг ажлаас чөлөөлөгдөх үед ажлаа хийж байсан нь үнэн гэж мэдүүлсэн.

 

Гэрч нь сургуулийг 1*******86 онд төгсөөд 1*******86 оны 07 сарын 08-ны өдрөөс ******* нормчноор ажиллаж байсан нь түүний 172851 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн *******ын *******-г ******* 1*******86 оны 07 сарын 01-ний өдрөөс 1**************1 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл талх, нарийн боовчин-оор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

*******. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, *******3 дугаар зүйлийн *******3.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******-н ******* /Регистрийн дугаар *******/-г ******* 1*******86 оны 07 сарын 01-ний өдрөөс 1**************1 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл талх, нарийн боовчин-оор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР