| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00482/И |
| Дугаар | 314/ШШ2025/00535 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 314/ШШ2025/00535
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг, **** дугаар хороо, ****** ****давхрын ***** тоотод байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** дугаар багийн ******* гэндэн гудамжны ***** тоотод оршин суух, ***********д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 495,061 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Манай компанид хариуцагч ****** нь зээл авах хүсэлт гаргаж 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 136263 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөгийг 8,7%-ийн хүүтэй 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээ болон Гэрэл аппликейшн-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байгаа нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 болон 3.2.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үүргээ ноцтой зөрчиж байна. Иймээс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 495,061 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баяржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ ...********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй *********р овогтой ******** нь 2025 оны 08 дугаар сарын 05-нд манай нэхэмжилсэн дүнг бүхэлд нь төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК нь хариуцагч ***************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 495,061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч ***************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***********ас зээлийн гэрээний үүрэгт 495,061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************** хариуцагч ************ нь 495,061 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж, хүсэлтээ шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй юм.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар ************** ББСБ ХХК нь хариуцагч *************д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 495,061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,902 төгрөгийн тавин хувь болох 8,451 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 8,451 төгрөгийг, хариуцагч ************ас 8,451 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******************нс ББСБ ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ