| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0088/Э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Батсайхан
Хохирогчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг
Шүүгдэгч: Л.Ж, Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Эын Б, Д овогт Лын Ж нарт холбогдох 201703000220 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, ,, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн ,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Лын Ж /РД: .../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн ,,гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Н овогт Эын Б /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Ж, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутагт байх Х.Бийн хашаанд иргэн Ж.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 201703000220 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Ж.Бын дахин мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийн хүргэн Бийн хашааны үүдэнд Ж, Б нартай тааралдсан. Би Жд хандан юу байна гэтэл Ж юу байдгийн гээд надтай хэрэлдээд бид хоёр барьцалдаж авсан. Ж намайг 2-3 удаа цохисон бөгөөд яг аль гараараа цохисон гэдгийг санахгүй байна. Би Жд хандан болъё гээд цааш салах гэтэл Б намайг барьж байгаад толгой руу 2-3 удаа цохисон. Би Бын дээлнээс барьж автал Бын дээл оёдлоороо урагдсан. Б намайг бариад зогсож байхад Ж миний хажуу талаас гараа атгаж байгаад нүд рүү нэг удаа цохисон. Би Б, Ж нараас салаад Бийн байшин дотор байхад Ж араас орж ирээд байшин дотор миний баруун хөмсөг рүү өшиглөсөн. Миний баруун хөмсөг задарсан. Тухайн үед Ж, Б нар хоёулаа намайг зодсон. Б намайг барьж байгаад гараараа цохих үед Ж миний хажуугаас гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/
Гэрч Н.Ан мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би эхнэр Бын хамт сумын төв рүү орсон бөгөөд орж ирээд байж байтал манай эхнэрийн төрлийн дүү болох А гэж дууддаг Ж над руу залгаад Б надтай зодолдоод байна, намайг Баас салгаадахаач гэж хэлсэн. Би эхнэрийн хамт Агийн байгаа хашаанд очиход Б А хоёр хашаан дотор барьцалдчихсан зогсож байсан. Хажууд нь Б байсан. Би эхнэрээ хашаан дотор үлдээгээд хашааны гадаа байгаа хүүхэд рүүгээ очсон. Гэтэл эхнэр надад хандан цагдаад дуудлага өгөөд хүрээд ир гэж хэлсэн. Би мотоцикльтой Өлзийт сумын цагдаагийн байранд иртэл цагдаа нар нь байхгүй байсан бөгөөд эргээд иртэл зодоон дуусчихсан байсан. Тэгээд би эхнэрээ аваад, Аг аваад гэр рүүгээ гарсан. Би А, Б нарыг Бтай ямар учир шалтгааны улмаас зодолдсон гэдгийг мэдэхгүй. А, Б нарыг хоорондоо таарамжгүй харилцаатай талаар ч мэдэхгүй. А, Б, Б нараас архи үнэртэж байсан. Уг зодоонд Б, Б, А нар хоорондоо зодолдсон, өөр зодоонд оролцсон хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/
Гэрч Д.Бын мэдүүлсэн: ...Би 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр банк руу орох ажилтай нөхөр хүүхдийн хамт сумын төв рүү орж ирсэн бөгөөд орж ирээд байж байтал манай нөхөр рүү манай төрлийн дүү Ж утсаар залгаад намайг Б явуулахгүй өдөөд байна, та хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр Жгийн байгаа хашаанд очиход Ж Б нар барьцалдсан байдалтай байсан. Би нөхрийгөө цагдаа дуудаад ир гэж явуулсан. Удалгүй манай нөхөр эргэж хүрч ирээд цагдаа нар байхгүй байна гэж хэлсэн. Би Жг Баас салгаад гэр рүүгээ аваад явсан. Ж, Б нар Б ахтай яагаад зодолдсоныг сайн мэдэхгүй, өмнө нь хоорондоо муудалцсан зүйл байдаг талаар ч сайн мэдэхгүй. Ж, Б нараас архи үнэртэж байсан. Би Б ахыг нэг ч удаа цохиж зодоогүй. Бын нүд нь хөхөрсөн байсан. Жгийн дээл нь урагдаад, дух нь товойж хавдсан байсан. Б зүгээр байсан санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/
Гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр намайг ажил дээрээ байхад Ж.Б гэгч нь хүнд зодуулсан гэх дуудлага ирсэн. Би дуудлага авсан даруйдаа гэрт нь очиж Бын биед үзлэг хийхэд өвчтөний биеийн байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай, амин үзүүлэлт хэвийн, зүүн нүдний дээд зовхи хэгзэрсэн шархтай байсан учир би эмнэлэг рүү Ж.Быг аваачиж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Би Бын зүүн зовхины шархан дээр өвчин намдаагч тарьж байгаад гурван оёо тавьсан. Шарх нь буруу харсан Т хэлбэртэй шарх байсан. Би өөр тусламж үзүүлээгүй. Би одоо сайн санахгүй байна. Аль нэг гарынх нь тохой өвдөөд байна гэж Б хэлж байсан. Би үзлэг хийхэд хоёр гарынх нь тохой зүгээр байсан. Тухайн үед толгой өвдөөд байна гэж өвчтөн Ж.Б надад хэлж байсан. Би Ж.Бт зохих эмчилгээг бичиж өгсөн. Ж.Баас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/
Гэрч Х.Бийн мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би хүргэн ах Б, хүү Б нарын хамт Өлзийт сумын төвд хашаан дотроо сүүдэрт суугаад Б ах бид хоёр нэг шил архи уусан. Тэр үед хашааны гадаа А гэж дууддаг Ж, Б нар ирсэн. Б ах тэр хоёртой уулзах гээд хашааны гадаа гарсан бөгөөд гараад Б ах Б А нартай хэрэлдээд байсан. Удалгүй А Б ахыг заамдаж хашаан дотор ороод ирсэн. Энэ үед Б Агийн мөрөн дээгүүр гараараа Б ахын нүүр рүү цохисон. Б ах Быг барих гэхээр А нь Б ахыг цохиод Б, А нар Б ахыг хамжиж зодсон. Би Б ахыг тэр хоёр залуугаас салгаж авах гэтэл А надад хандан чи муу надад зодуулмааргүй байвал зайл гээд гараараа нэг удаа нүүр рүү цохиж авсан. Тухайн үед Б А нараас архи үнэртэж байсан бөгөөд А, Б нар архи ууцгаасан байсан. Би хашаанаас гарч гүйгээд хүүхдийнхээ хамт цагдаа дуудах гэтэл сумын цагдаа нар байгаагүй. Би эргээд хашаанд иртэл А, Б нар манай хашаанаас явсан байсан. Б нь Б, Ж нартай өмнө нь хэрэлдэж муудалцаж байсан талаар би сайн мэдэхгүй, нэг нутгийн хүмүүс өмнө нь бие биетэйгээ муудалцсан асуудал байж магадгүй. Би Жд цохиулаад миний биед гэмтэл учраагүй. Надад санал, гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/
Гэрч Д.Дгийн мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би гадуур явж байгаад гэр рүүгээ орох гээд явж байтал манай хажуу хашааны хүүхэд Б над дээр ирээд энд зодоон болоод байна, та ороодохооч гэж надад хэлсэн. Би зодоон болоод байгаа гэх хашаа руу ортол хүн байхгүй байсан. Би байшин руу ортол Б диван сандал дээр сууж байсан. А гэх залуу шар иштэй хутга барьчихсан, түүний хойно Б зогсож байсан. Би тэд нарт хандан юу болоод байгаа юм бэ гэхэд А хутгаа хаясан. Тэр үед бол Б Быг цохиогүй. Тэр үед хөх дээлтэй хүүхэн Бын хажууд зогсоод хэрэлдээд байсан. Ж л Быг гараараа шааж, цохисон. Харин намайг орж ирэхээс өмнө хашаан дотор Быг Ж, Б нар хамжиж зодсон гэж сүүлд нь хүмүүс ярьж байсан. Би тэр үед байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/
Насанд хүрээгүй гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аав Б болон Б нарын хамт хашаан дотор сүүдэрт сууж байсан. Хашааны гадаа 2-3 хүн байх шиг байсан. Б ах хашаанаас гартал А гэх ах Б ахыг түлхээд хашаан дотор оруулаад ирсэн. А ах Б ахыг заамдаж барьж аваад гараараа цохиод байсан. Энэ үед Б гэх ах Б ахын нүүр рүү гараа атгаж байгаад цохисон. А ах, Б ах хоёр хамжиж Б ахыг зодсон. Б ах зодуулж байхдаа намайг цагдаа дуудаад ир гэж хэлсэн. Тэр үед Б нь Б ахын хоолойг нь багалзуурдаад шахаад байсан. Би цагдаа дуудах гэтэл цагдаа нар хэсэг дээрээ байхгүй байсан. Би эргээд иртэл Б ахын нүд нь хөхөрсөн, амнаас нь цус гарсан байсан. Бас хацар нь хагарсан байсан. Тэр үед А ах эхнэртэйгээ хашааны гадаа ирсэн. Тэгээд А ахын эхнэр нь Б ахтай хашаан дотор хэрэлдээд байсан. Б ах байшин руу ороод орон дээр хэвтэж байтал А ах араас нь орж ирээд тогооны шүүгээн дээр байсан хутгыг бариад Б ахыг ална гээд дайраад байсан. Энэ үед Д эгч орж ирээд А ахын гарт байсан хутгыг авсан. Тэр үед А ах Б ах руу очоод нүүр рүү нь гараараа шаасан. Б ахыг Б ах, А ах нар хамжиж зодсон. Хашаан дотор Б ахыг А барьж аваад гараараа шааж байхад Б А ахын ард нь зогсож байгаад Б ахыг шаагаад байсан. Б ах, А ах нар хоёулаа архи үнэртүүлсэн, согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
Яллагдагч Л.Жгийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сумын төвд Бын хамт пиво ууж байгаад хөдөө гарах гээд явж байхад миний мотоцикль асахаа байгаад мотоциклио түрээд явж байтал Б ах Б бид хоёрыг Бийн хашааны үүдэн дээр дуудсан. Би Б ахад хандан та яасан юм бэ гэж асуухад Б ах чулуу атгаж байгаад миний дух руу нэг удаа цохисон. Би яаж байгаа юм бэ гэж хэлээд зөрүүлээд гараараа хөмсөг рүү нь нэг удаа цохиод бид хоёр Бийн хашаа руу орсон. Гэтэл араас Б орж ирээд Б бид хоёрыг салгах гэтэл Б Бын дээлнээс татаад урсан бөгөөд Б ах Быг гараараа нэг удаа цохисон. Тэгээд Б ах Б бид хоёр руу дайраад байхаар нь би эгч Б руу залгаж эгчийгээ утсаар дуудсан. Удалгүй Б эгч нөхөртэйгээ ирсэн. Энэ үед Б ах байшин руугаа орчихсон намайг дуудаад байсан. Би Бын араас байшин руу яваад ортол Б орон дээрээ хутга бариад сууж байсан. Уг хутгаараа намайг ална гэж сүрдүүлсэн. Би Бын хутгыг булааж авсан. Энэ үед гаднаас Б эгч Д эгч хоёр орж ирсэн. Байшин дотор ямар нэгэн зодоон болоогүй. Тухайн үед Бын хөмсөгнөөс цус гоожиж байсан. Би тухайн үед уурласан, мөн Бтай барьцалдаж байсан болохоор Б Б ахыг цохисон эсэхийг анзаараагүй. Б ах намайг цохисоноос миний толгой өвдөж байсан. Гэхдээ би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн халамцуу байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Б бид хоёр Бт 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр биед нь хөнгөн гэмтэл учруулсан хохирол болох 2.000.000 төгрөгийг эхнэрийнх нь данс руу хийсэн. Тэр үед Б ах Б бид хоёрт ямар ч гомдол санал байхгүй гэж хэлж байсан. Б бид хоёр хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Б ахад өөр хохирол байвал Б бид хоёр төлөхөд бэлэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 хуу/
Яллагдагч Э.Бын мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр найз Жтай хамт сумын төвд мотоциклио асаах гээд түрээд гудамж уруудаад явж байтал Б ах Бийн хашааны үүдэн дээрээс Жг дуудаад хашаа руугаа аваад орсон. Би түрж байгаа мотоциклио данхраадаад араас нь ороход Б, Ж нар барьцалдчихсан Бын хөмсөгнөөс цус гарсан, тэр хоёр бие биенийгээ цохиж авсан байж байсан. Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ортол Б миний дээлнээс заамдаж барьж аваад дээл урсан. Би тэр хоёрыг салгахад Б ах байшин руугаа орсон бөгөөд тэр байшин руугаа орохдоо Жг дуудсан. Ж Бын араас байшин руу орсон. Би гадаа байж байгаад Б эгчтэй араас нь Бын байшин руу ороход Б ах орон дээрээ суучихсан гартаа хутга барьчихсан байсан. Ж Бын хутгыг булааж авсан. Тэгэхээр нь би Жгийн хутгыг булааж аваад далд хийчихсэн байж байх үед Д эгч гаднаас орж ирсэн. Б ахтай хамт Б, түүний хүү Б нар байсан. Зодоон болох үед Б цагдаа дуудах гээд явсан байсан. Б ах шал согтуу хашааны гаднаас орж ирсэн. Сүүлд нь Б эгч нөхөртэйгээ ирсэн. Байшин дотор орсон байхад Д эгч гаднаас орж ирсэн. Тухайн үед Б ах, Б бүгд согтуу байсан. Би Быг нэг ч удаа цохиогүй. Тухайн зодооны үед хажууд байгаагүй Бийн Б нь цагдаа дуудахаар явсан байж намайг Быг цохисон гэж ярьж байсан. Б Жтай барьцалдсан байхад би очоод Бтай барьцалдаж аваад дээлээ уруулсан. Б ах намайг цохиогүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.. Ж бид хоёр Б ахад эмчилгээний мөнгө 2.000.000 төгрөг өгсөн. Б ахад өөр хохирол байвал Ж бид хоёр төлөхөд бэлэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 85-87 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 214 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ж.Бын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт няцарсан шарх, 17-р шүд унасан, 22-р шүдний паалан эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтмол алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 57 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58 хуу/
Өвчтөний түүх /хх-ийн 59-69 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91-94 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57-58, 59-60 хуу/
Шүүгдэгч нарын хүсэлтүүд /хх-ийн 69-70 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон Л.Ж, А.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутагт байх Х.Бийн хашаанд иргэн Ж.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Л.Ж, А.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутагт байх Х.Бийн хашаанд иргэн Ж.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “Ж намайг 2-3 удаа цохисон бөгөөд яг аль гараараа цохисон гэдгийг санахгүй байна. Би Жд хандан болъё гээд цааш салах гэтэл Б намайг барьж байгаад толгой руу 2-3 удаа цохисон. Б намайг бариад зогсож байхад Ж миний хажуу талаас гараа атгаж байгаад нүд рүү нэг удаа цохисон. Би Б, Ж нараас салаад Бийн байшин дотор байхад Ж араас орж ирээд байшин дотор миний баруун хөмсөг рүү өшиглөсөн. Миний баруун хөмсөг задарсан. Тухайн үед Ж, Б нар хоёулаа намайг зодсон. Б намайг барьж байгаад гараараа цохих үед Ж миний хажуугаас гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/, гэрч Н.Ан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би эхнэр Бын хамт сумын төв рүү орсон бөгөөд орж ирээд байж байтал манай эхнэрийн төрлийн дүү болох А гэж дууддаг Ж над руу залгаад Б надтай зодолдоод байна, намайг Баас салгаадахаач гэж хэлсэн. Би эхнэрийн хамт Агийн байгаа хашаанд очиход Б А хоёр хашаан дотор барьцалдчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “нөхөр бид хоёр Жгийн байгаа хашаанд очиход Ж Б нар барьцалдсан байдалтай байсан. Бын нүд нь хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/, гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр намайг ажил дээрээ байхад Ж.Б гэгч нь хүнд зодуулсан гэх дуудлага ирсэн. Би дуудлага авсан даруйдаа гэрт нь очиж Бын биед үзлэг хийхэд өвчтөний биеийн байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай, амин үзүүлэлт хэвийн, зүүн нүдний дээд зовхи хэгзэрсэн шархтай байсан учир би эмнэлэг рүү Ж.Быг аваачиж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Би Бын зүүн зовхины шархан дээр өвчин намдаагч тарьж байгаад гурван оёо тавьсан. Шарх нь буруу харсан Т хэлбэртэй шарх байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/, гэрч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “А Б ахыг заамдаж хашаан дотор ороод ирсэн. Энэ үед Б Агийн мөрөн дээгүүр гараараа Б ахын нүүр рүү цохисон. Б ах Быг барих гэхээр А нь Б ахыг цохиод Б, А нар Б ахыг хамжиж зодсон. Би Б ахыг тэр хоёр залуугаас салгаж авах гэтэл А надад хандан чи муу надад зодуулмааргүй байвал зайл гээд гараараа нэг удаа нүүр рүү цохиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/, гэрч Д.Дгийн мэдүүлсэн “2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би гадуур явж байгаад гэр рүүгээ орох гээд явж байтал манай хажуу хашааны хүүхэд Б над дээр ирээд энд зодоон болоод байна, та ороодохооч гэж надад хэлсэн. Би байшин руу ортол Б диван сандал дээр сууж байсан. А гэх залуу шар иштэй хутга барьчихсан, түүний хойно Б зогсож байсан. Би тэд нарт хандан юу болоод байгаа юм бэ гэхэд А хутгаа хаясан. Ж л Быг гараараа шааж, цохисон. Харин намайг орж ирэхээс өмнө хашаан дотор Быг Ж, Б нар хамжиж зодсон гэж сүүлд нь хүмүүс ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/, насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “А ах Б ахыг заамдаж барьж аваад гараараа цохиод байсан. Энэ үед Б гэх ах Б ахын нүүр рүү гараа атгаж байгаад цохисон. А ах, Б ах хоёр хамжиж Б ахыг зодсон. Б нь Б ахын хоолойг нь багалзуурдаад шахаад байсан. Би цагдаа дуудах гэтэл цагдаа нар хэсэг дээрээ байхгүй байсан. Би эргээд иртэл Б ахын нүд нь хөхөрсөн, амнаас нь цус гарсан байсан. Бас хацар нь хагарсан байсан. Б ах байшин руу ороод орон дээр хэвтэж байтал А ах араас нь орж ирээд тогооны шүүгээн дээр байсан хутгыг бариад Б ахыг ална гээд дайраад байсан. Энэ үед Д эгч орж ирээд А ахын гарт байсан хутгыг авсан. Тэр үед А ах Б ах руу очоод нүүр рүү нь гараараа шаасан. Б ахыг Б ах, А ах нар хамжиж зодсон. Хашаан дотор Б ахыг А барьж аваад гараараа шааж байхад Б А ахын ард нь зогсож байгаад Б ахыг шаагаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/, Л.Жгийн яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би Б ахад хандан та яасан юм бэ гэж асуухад Б ах чулуу атгаж байгаад миний дух руу нэг удаа цохисон. Би яаж байгаа юм бэ гэж хэлээд зөрүүлээд гараараа хөмсөг рүү нь нэг удаа цохиод, бид хоёр Бийн хашаа руу орсон. Гэтэл араас Б орж ирээд Б бид хоёрыг салгах гэтэл Б Бын дээлнээс татаад урсан бөгөөд Б ах Быг гараараа нэг удаа цохисон. Б ах байшин руугаа орчихсон намайг дуудаад байсан. Би Бын араас байшин руу яваад ортол Б орон дээрээ хутга бариад сууж байсан. Уг хутгаараа намайг ална гэж сүрдүүлсэн. Би Бын хутгыг булааж авсан. Бын хөмсөгнөөс цус гоожиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82/, Э.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би түрж байгаа мотоциклио данхраадаад араас нь ороход Б, Ж нар барьцалдчихсан Бын хөмсөгнөөс цус гарсан, тэр хоёр бие биенийгээ цохиж авсан байж байсан. Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ортол Б миний дээлнээс заамдаж барьж аваад дээл урсан. Би гадаа байж байгаад Б эгчтэй араас нь Бын байшин руу ороход Б ах орон дээрээ суучихсан гартаа хутга барьчихсан байсан. Ж Бын хутгыг булааж авсан. Ж бид хоёр Б ахад эмчилгээний мөнгө 2.000.000 төгрөг өгсөн. Б ахад өөр хохирол байвал Ж бид хоёр төлөхөд бэлэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 85-87/, хохирогч Ж.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 214 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д овогт Лын Ж, Н овогт Эын Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Ж, Э.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Ж, Э.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Лын Ж, Н овогт Эын Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Жг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Л.Жд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөс доошгүй төгрөгөөр тооцож 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж, Э.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Ж, Э.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ж, Э.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ