Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 314/ШШ2025/00527

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, *********л дүүргийн, **** дугаар хороо, ************* гудамж, ******** байр, ************ товер оффис, ******* давхарт байрлах, *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** дүгээр багийн Өлзийт **********дүгээр гудамжны ********* оршин суух, ********************д хол*******ох 

Зээлийн гэрээний үүрэгт 3,318,473.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ******* ******* ******* ББСБ ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...******* ******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэг ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч ******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 482232 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-83421 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,786,241.47 төгрөг, зээлийн хүүний төлбөр 477,261.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 26,471.16 төгрөг, нотариатын зардалд 28,500 төгрөг, бүгд 3,318,473.92 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү. гэжээ. 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...******* овогтой ******* миний бие удаа араа өдсөний улмаас зээлийг барагдуулаагүй нь үнэн болно. Иймд одоо үлдэгдэл 3,318,473.92 төгрөгийг 6 сарын хугацаатай сард 553,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлттэй байгаа мэдэгдэж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...******* ******* ******* ББСБ-н Өвөрхангай салбарын менежер ******* миний бие нь хариуцагч *******ын зээл төлүүлэх шүүхийн асуудалд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Тус хариуцагч нь сар бүр тэнцүү 6 хувааж төлөх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д хол*******уулан зээлийн үүрэгт 3,318,473.92 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн зээлийн үүрэгт 3,318,473.92 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д хол*******ох зээлийн үүрэгт 3,318,473.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,046 төгрөгийн тавин хувь болох 34,023 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 34,023 төгрөгийг, хариуцагч *******аас 34,023 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ