| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00704/И |
| Дугаар | 320/ШШ2025/00719 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2025/00719
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С**** дүүрэг, ****-р хороо, С****ын талбай-02, *****, **** давхарт байрлах, *** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ***** гэх газар оршин суух, Б.Э**** (Р*****)-д холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 327,000 төгрөг, зээлийн хүү 133,739.****4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,663.69 төгрөг, шимтгэл 1,200 төгрөг, нийт 475,603.53 (дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун гурав) төгрөг 53 (тавин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 320/2025/00704/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б**** овогтой Э***** нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2130097 тоот *** кредит үйлчилгээний гэрээ байгуулж 330,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2130097 тоот *** кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 327,000 төгрөг, үндсэн хүүнд 133,739.****4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,663.69 төгрөг, шимтгэлд 1,200 төгрөг, нотариатын төлбөрт 0 төгрөг, нийт 475,603.53 төгрөгийг хариуцагч Б****ын Э*****аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Э***** нь *** ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус ХХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 475,603.53 төгрөгийг төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Э*****д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 327,000 төгрөг, зээлийн хүү 133,739.****4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,663.69 төгрөг, шимтгэл 1,200 төгрөг, нийт 475,603.53 (дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун гурав) төгрөг 53 (тавин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э***** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 475,603.53 (дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун гурав) төгрөг 53 (тавин гурав) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,91**** (арван дөрвөн мянга есөн зуун арван найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э*****аас 7,459 (долоон мянга дөрвөн зуун тавин ес) төгрөгийг, улсын орлогоос 7,459 (долоон мянга дөрвөн зуун тавин ес) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э*****д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 327,000 төгрөг, зээлийн хүү 133,739.****4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,663.69 төгрөг, шимтгэл 1,200 төгрөг, нийт 475,603.53 (дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун гурав) төгрөг 53 (тавин гурав) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн болох 475,603.53 (дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун гурав) төгрөг 53 (тавин гурав) мөнгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,91**** (арван дөрвөн мянга есөн зуун арван найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э*****аас 7,459 (долоон мянга дөрвөн зуун тавин ес) төгрөгийг, улсын орлогоос 7,459 (долоон мянга дөрвөн зуун тавин ес) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
|
|