| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/1095/З |
| Дугаар | 128/ШШ2026/0169 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2026/0169
2026 02 12 128/ШШ2026/0169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* овогтой А /РД:/,
Хариуцагч: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд,
Хариуцагч: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн,
Маргааны төрөл: Театрын захирлын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон соёлын асуудал хариуцсан сайдын шийдвэртэй маргасан маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Н, Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн төлөөлөгч Ц.А нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Т.Түвшинбаяр хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “дотоод хяналт шалгалтын танилцуулга”-ыг хүчингүй болгуулах,
1.2. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дуурь бүжгийн эрдмийн театрын 4 уран бүтээлч, албан хаагч 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, зарим уран бүтээлчдээс 9 дүгээр сарын 10-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад тус театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Аийн үйл ажиллагааны талаар гомдол ирүүлж,
2.2. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хяналт шалгалтын удирдамж баталж, уг удирдамжаар байгуулсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалт хийж, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн танилцуулгаар “захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ат Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хийж, удирдлагыг томилох” санал гаргаж,
2.3. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар Д.Аийн Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.У 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр "Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилчдын гаргасан хүсэлтийн дагуу дотоод хяналт шалгалт хийх удирдамж" батлан, Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагын үйл ажиллагаа, захиргааны удирдлага зохион байгуулалт, төсөв санхүүгийн зарцуулалтыг тус тус хянаж, театрын ажилчдаас гаргасан гомдолд дурдсан асуудлаар дотоод хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгт бүхий хяналт шалгалтын бүрэлдэхүүнийг яамны Салбарын хяналтын газрын дарга Ч.Э, Хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.А, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч Ц.А, Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Д.А, мэргэжилтэн Э.Б, Монголын ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Ө, МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн, тэргүүлэгч гишүүн Д.Б нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Дээрх ажлын хэсгийг хяналт шалгалтын ажлыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс ажлын 5 хоногт багтаан хийж гүйцэтгэхийг үүрэг болгож, хяналт шалгалтын бүрэлдэхүүн хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр "Дуурь бүжгийн эрдмийн театрт тус байгууллагын ажилчдын гаргасан гомдлын дагуу дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга"-ыг гаргасан.
Хяналт шалгалтын бүрэлдэхүүн нь тус танилцуулгаар нийтдээ 7 агуулга бүхий дүгнэлтийг гарган, уг дүгнэлтээ үндэслэн 6 агуулга бүхий санал гаргасан. Дүгнэлтэд дараах зөрчлийг тогтоосон. Үүнд:
- Төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны орлогын зарцуулалтыг Төсвийн тухай хууль болон холбогдох журамд заасан зардлын эрэмбийг баримтлан зарцуулаагүй, санхүүгийн байдлын 2025 оны хагас жилийн тайлангаар 24.8 сая төгрөгийг өр төлбөр үүсгэсэн, урсгал засварын зардалд зураг төсөвгүй ажлыг тендер сонгон шалгаруулалтгүйгээр 4 иргэн, 1 аж ахуйн нэгжтэй 76.8 сая төгрөгийн шууд гэрээ байгуулан дотоод хяналтгүйгээр зарцуулсан, үйл ажиллагааны эрх нээлгүүлсэн орлогын 13 хувийг буюу 107.9 сая төгрөгийн цалин урамшуулал, тэтгэмжийн зардалд зарцуулсан.
- Өөрийн хамаарал бүхий У ХХК-тай гэрээ байгуулан, 18.6 сая төгрөгийг шилжүүлсэн,
- ХШҮДАГ-аас 2025 оны 04 дүгээр сард гүйцэтгэсэн дотоод хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн биелэлтийг 54.7 хувьтай, хангалтгүй
- Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн ихтэй, ялангуяа байгууллагын захиргааны ажилчид тогтвор суурьшилгүй, өмнөх бүтэц зохион байгуулалттай харьцуулахад захиргааны удирдлагын хэлтсийн даргын 3 орон тоог бий болгон удирдлагын шат дамжлагыг нэмэгдүүлсэн
- Ажилчдад ажлын байрны дарамт үзүүлдэг, ажлын үр дүнг зөв тооцдоггүй, ҮЭ- ийн хорооноос санал авдаггүй, хавсран ажилласан үеийн нэмэгдэл олгодоггүй, ялгаварлан гадуурхдаг, давсан нэмэлт орлогыг шударга бус хуваарилдаг, ялгаварлан гадуурхдаг, давсан нэмэлт орлогын шударга бус хуваарилдаг, ажилчдын хөдөлмөрийн нөхцөл аюултай байна.
Эдгээр дүгнэлтээ үндэслэн дараах саналыг гаргасан. Үүнд:
- Д.Ат Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцох, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хийж, удирдлагыг томилох
- Байгууллагын бүтэц зохион байгуулалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар албан бичгээр хүргүүлсэн чиглэлийн дагуу батлагдсан төсөвт багтаан байгууллагын орон тооны хязгаарыг бүтэц, дүрмийн дагуу шинэчлэн батлуулах
- дотоод хяналтыг сайжруулах, ажилтныг гаргасан санал санаачилга, үзэл бодлоос хамааруулан ялгаварлан гадуурхахгүй байхад анхаарч ажиллах
- Үйл ажиллагааны орлогыг үүссэн өр төлбөрийг барагдуулах, ажилчдын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэсэн эрэмбийг баримтлан зарцуулах
- байгууллагын ёс зүйн зөвлөлийг байгуулах
- Дотоод хяналт шалгалтын өгсөн зөвлөмжийн талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэн хариуг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дотор яамны ХШҮДАГ-т ирүүлэх гэж тус тус танилцуулгад тусгажээ.
Дээрх маргаан бүхий "Дуурь бүжгийн эрдмийн театрт тус байгууллагын ажилчдын гаргасан гомдлын дагуу дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга"-д дурдагдаж буй зөрчлийг нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1/ Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамж нь байгууллагын дотоод хяналт, шалгалт эсхүл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын аль нь болох нь тодорхойгүй. Хэрэв Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалт гэж үзсэн тохиолдолд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт "хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамны Салбарын хяналтын газрын улсын байцаагчид хэрэгжүүлэхээр хуульчилсан.
Гэтэл дээр дурдсан удирдамжид хяналт, шалгалтын бүрэлдэхүүнд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч Ц.А, Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Д.А, мэргэжилтэн Э.Б, Монголын ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Ө, МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн, тэргүүлэгч гишүүн Д. Б нарын улсын байцаагчийн эрхгүй этгээдүүд багтсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эдгээр этгээдүүд нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээ буюу төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт "... гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх" гэж заасныг ноцтой зөрчсөн.
Тиймээс хяналт шалгалт хийсэн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газраас загварыг нь баталсан... албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх ёстой. Гэтэл Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан хяналт шалгалтын бүрэлдэхүүнд улсын байцаагчийн эрхгүй этгээдүүд багтсан тул "Дуурь бүжгийн эрдмийн театрт тус байгууллагын ажилчдын гаргасан гомдлын дагуу дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга" нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй бөгөөд хяналт шалгалт хийсэн этгээдүүд гарын үсэг зураагүй.
2/ Маргаан бүхий "Дуурь бүжгийн эрдмийн театрт тус байгууллагын ажилчдын гаргасан гомдлын дагуу дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга"-д "Дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон бодит нөхцөл байдал" хэмээн нийтдээ 7 бие даасан асуудлаар хяналт шалгалт хийж бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж тусгажээ.
Гэтэл хяналт шалгалтын бүрэлдэхүүн нь энэхүү хяналт шалгалтыг явуулахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогүй бөгөөд гагцхүү нэхэмжлэгч болох Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Аийг эрхэлж буй албан тушаалаас чөлөөлүүлэх гэсэн зорилгод тааруулж, үндэслэлгүй, тогтоогдоогүй үйл баримтад тулгуурлан зөрчил тогтоосон бөгөөд энэ нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан аливаа сонирхол, зорилгоос илүүд байх зарчмыг зөрчсөн.
Учир нь маргаан бүхий танилцуулгад заасан зөрчлүүд нь удирдамжийн хүрээнээс хальсан төдийгүй, тодорхой үйл баримтаар нотлогдохгүй.
Тодруулбал:
А. Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн ихтэй, ялангуяа байгууллагын захиргааны ажилчид тогтвор суурьшилгүй, өмнөх бүтэц зохион байгуулалттай харьцуулахад захиргааны удирдлагын хэлтсийн даргын 3 орон тоог бий болгон удирдлагын шат дамжлагыг нэмэгдүүлсэн гэх боловч шат дамжлага хэрхэн нэмэгдсэн болохыг тодорхой факттай тогтоож, бодит үйл баримтаар нотлоогүй.
В. Ажилчдад ажлын байрны дарамт үзүүлдэг, ажлын үр дүнг зөв тооцдоггүй, ҮЭ-ийн хорооноос санал авдаггүй, хавсран ажилласан үеийн нэмэгдэл олгодоггүй, ялгаварлан гадуурхдаг, давсан нэмэлт орлогыг шударга бус хуваарилдаг, ажилчдын хөдөлмөрийн нөхцөл аюултай гэж дүгнэсэн. Гэвч тодорхой хэн гэх ажилтныг хэрхэн дарамталсан, хэрхэн ялгаварлан гадуурхсан болохыг үйл баримтаар нотлоогүй.
Ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтыг тогтоох эрх бүхий субъектийг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, шүүх байхаар тогтоосон байхад хяналт шалгалтын бүрэлдэхүүн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхах зөрчил үйлдсэн хэмээн үзсэн нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах" гэж заасныг ноцтой зөрчсөн.
В. Үйл ажиллагааны орлогыг үүссэн өр төлбөрийг барагдуулах, ажилчдын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэсэн эрэмбийг баримтлан зарцуулаагүй гэх боловч дээрх зөрчлийг нэхэмжлэгч нь өөрийн ямар үйл ажиллагаа болон шийдвэртээ гаргасан болохыг тогтоогоогүй.
3/ Аливаа зөрчил нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий байгууллага, албан тушаалтны тогтоосон захиргааны хэм хэмжээг тодорхой үйлдэл, эс үйлдэхүйгээр зөрчиж үйлддэг. Гэвч хяналт шалгалтын бүрэлдэхүүний тогтоосон зөрчилд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил тус бүртээ тогтоогоогүй.
4/ Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжид заасны дагуу хяналт, шалгалтыг Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан "Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам"-ын 2.3, Соёлын сайдын 2021 оны дугаар тушаалаар баталсан "Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам"-ын 2.4.1-ийг тус тус үндэслэн хэрэгжүүлэхээр заасан.
Гэтэл Дуурь бүжгийн эрдмийн театрт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2025 оны 04 дүгээр сард дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэсэн, сайд солигдсоноор дахин дотоод, хяналт шалгалтын ажил гүйцэтгэж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт заасны дагуу хяналт шалгалтыг давхардуулахгүй байх зарчмыг зөрчсөн. Энэхүү шалгалт нь зөвхөн нэхэмжлэгчийг эрхэлж буй албан тушаалаас чөлөөлөх зорилготойг удирдамждаа тодорхой заасан. Тодруулбал маргаан бүхий танилцуулгын санал хэсгийн 1-д "... Д.Ат Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцох, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хийж, удирдлагыг томилох" гэж зааснаас харахад хяналт шалгалтын бүрэлдэхүүн шинээр томилогдсон сайд Ч.Уыг нэхэмжлэгч Д.Аийг чөлөөлж, түүний оронд өөр этгээдийг томилох боломжийг олгох зорилго агуулж байгаа нь тодорхой байна.
Дээрх үндэслэлүүдээс харахад Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "Дуурь бүжгийн эрдмийн театрт тус байгууллагын ажилчдын гаргасан гомдлын дагуу дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга" нь бүхэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны үйл ажиллагаа хууль дээдлэх, мөн хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр нь үндэслэлтэй байх зарчимд нийцэх ёстой атал Хяналт шалгалтын бүрэлдэхүүн нь дээрх зарчмыг ноцтой зөрчин тогтоогдоогүй зөрчлийг танилцуулгадаа тусгасан тул түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 293 дугаар "Санал хүргүүлэх тухай" албан бичгээр хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад хандан тус хяналт шалгалт нь хууль зөрчсөн тул хүчингүй болгож, дахин хяналт шалгалт хийхийг хүссэн боловч тэрээр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд хариу өгөөгүй болно. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу хариу өгөх хугацаа болох 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 30 хоногт багтаан ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймээс Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "Дуурь бүжгийн эрдмийн театрт тус байгууллагын ажилчдын гаргасан гомдлын дагуу дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга"-ыг хүчингүй болгож өгнө үү.
Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
Хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд нь 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "Дуурь бүжгийн эрдмийн театрт тус байгууллагын ажилчдын гаргасан гомдлын дагуу дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга"-ыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар "Д.Аийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаалыг гаргасан. Тушаалд дээр дурдсан хяналт шалгалтын танилцуулгаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 78 дугаар зүйлийн 78.1.9-ийг үндэслэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" гэжээ. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын талаарх итгэлийг алдсан ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тодорхойгүй байна.
Тушаалын үндэслэл болсон 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "Дуурь бүжгийн эрдмийн театрт тус байгууллагын ажилчдын гаргасан гомдлын дагуу дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга"-ыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад гаргасан өргөдлийн хариуг ирүүлэлгүйгээр зөвхөн нэг талын байр суурийг үндэслэн тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн нэхэмжлэгчтэй 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ССАЖЗЯ-/05/-ХГ- дугаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг заасан. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил ологчийн санаачилгаар цуцлахаар гэрээнд заасан нэг ч заалтыг зөрчөөгүй болно.
"Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай" 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолын тайлбарлах нь 1-д "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1. "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" гэснийг захиргааны хэргийн шүүх хэрэглэхдээ" гээд 1.1-д "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтантай холбоотой хөдөлмөрийн маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүй" гэж заасан байна.
Нэхэмжлэгч Д.А нь Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд энэхүү албан тушаал нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал ба дээрх тайлбарын дагуу захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх юм.
Иймд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар "Д.Аийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Бүтэн жилээр гүйцэтгэлийн төлөвлөгөөг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар батлуулдаг. Түүний дагуу үйл ажиллагаа явагдаж төсөв, тайлан гаргадаг. Илүү хүн нэмэгдүүлсэн гэж мэргэжлийн бус дүн шинжилгээ гаргасан. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад гомдолтой байгаа талаараа 180 хуудас тайлбарыг хүргүүлсэн. Хяналт шалгалтын бүрэлдэхүүн маш хайнга 5-7 хоногт хянасан. Улсын хэмжээнд Дуурь бүжгийн эрдмийн театрын 285 албан хаагчийн орон тоотой байдаг. Тухайн бүтэц орон тоог сайд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 200 дугаар тушаалаар баталж, тэр хүрээнд ажилласан. Батлагдсан орон тоог хэтрүүлэх, нэмэх биш 10 гаруй орон тоо сул байсан. Уран бүтээлч ажилтны орон тоог нэмснийг ажлын байрны нэршилд үндэслэж захиргааны албан хаагчийн орон тоог нэмсэн гэдэг ойлголт авсан байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд миний явуулсан гомдол дээр гарсан дүгнэлт, санал өрөөсгөл байна. Үүнийг үзээд явсан бол өнөөдөр ийм хэмжээнд очихгүй байх байсан. 10 дугаар сарын 07-ны өдөр 180 хуудас баримт дээр тайлбар баримт явуулсан. Хариуцагч санхүүтэй холбоотой өртэй байсан гэж тайлбарлаад байна. Өргүй байсан. Яагаад гэвэл намайг ажил авч байхад хүрэхээргүй орлого байсан.
Балет гэхээрээ надтай холбож яриад байна. 2010 онд Монголын балетын хөгжил сан гэж үүсгэн байгуулсан. Балет дэлхийн хэмжээнд яаж явах вэ гээд түүнээс үүдэж 2014 онд Цөмөөхэй балетыг Монгол улсад уламжлал болгож тоглолт хийсэн. Балетын хөгжил сан, Дуурь бүжгийн эрдмийн театр, тухайн холбогдох спонсортой хамтарч хийдэг. Ажил авах үед Цөмөөхэй балетын бэлтгэл ажил хэзээний явагдсан байсан. Сонгон шалгаруулж бэлтгэл рүүгээ орсон байсан. Хувцас хэрэгслийг захиалсан байсан. У ХХК улсын хэмжээнд балетын мэргэжлийн хувцас, хэрэгсэл, нүүр будаг зэргийг зарж байгаа ганц газар нь. Тухайн үед ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн дарга нарт энэ талаар мэдэгдэж удаа дараа хэлж байсан. Ажил аваад удаагүй тул хууль, дүрмийн дагуу явах бичиг цаасны баримт бэлэн болсон. Өргүй байх ёстой гэдгийг 2024 оны 11, 12 дугаар сард мэдэж байсан тул Цөмөөхэй балетыг Театрт бэлэглэх нь зөв гэж үзсэн. Цөмөөхэй балет нь 2 тэрбум төгрөгийн өртөгтэй тоглолт. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуульд тодорхой байсан. Үүнийгээ Дуурь бүжгийн эрдмийн театрт удирдах зөвлөл дээр шийдүүлж бэлэглэсэн. Уг тоглолтоос Театрт орох орлого нь хэдэн зуун сая төгрөг орж байгаа. Тухайн 12 сард тэр их орлого орж ирэхэд театрын төсөв муу байсан. Уран бүтээлч нар бүжиглэж байгаа байрны асуудал нь стандарт бус байдаг. Мэргэжлийн уран бүтээлч байсан хүний хувьд харахад хамгийн түрүүнд дулааны хангамжийн асуудал руу орсон. Тайз, бэлтгэлийн заал халаалтгүй байсан. Дараа нь үйлчилгээний байгууллага Дуурь бүжгийн эрдмийн театрын ажилчдын орж ирэх хэсэг, 2 давхрын бүжигчдийн анги, найрал дуучдын анги байдаг. Анх ажил авахад “нойл нь өмхий үнэртэй сууж чадахгүй байна. Хэдэн жил ингэж явж байна” гэж хэлдэг. Жил болгон гүйцэтгэлийн төлөвлөгөө дээрээ нойл засах талаар хэлдэг. Урд өмнө 3 жилийн хугацааны төлөвлөгөөнд засвар хийх талаар орсон байдаг боловч засаагүй байдаг. Орлого орох эх үүсвэрийг бий болгож, тэр орлогоо захиран зарцуулах зүйл байгаа. Тухайн үед 2 сарын хугацаанд яаж амжуулах вэ гэдэг зүйл байсан. Гэх мэтчилэн үйлдлүүдийг харахад тэр хүмүүс намайг харж байсан. Би дээд албан тушаалтанд балетын хувцас хэрэгсэл У ХХК-иас авч байгааг мэдэгдсэн.
Хүн халсан гэж хэлээд байгаа боловч миний халсан хүн нь 3-4 хүн л байгаа. Тэрний нэг нь найрал дуучин бөгөөд байгууллага дээрээ архидан согтуурсан. Нөгөөх нь цалингийн нягтлан цалингаа тавьж чадахгүй, энэ олон хэрүүл тэмцлийг үүсгэж байсан хүн байсан. Хууль журмын дагуу ажлаас нь чөлөөлсөн. Нөгөөх нь аж ахуйн албаны дарга байсан. Өнөөдөр нягтлан бодох бүртгэл хангалтгүй гэдэг зүйл яриад байгаа. Аж ахуйн албаны дарга бүртгэлээ хийж байх ёстой.
Монголын балетын хөгжил сан, У ХХК-иас хандив авч явж байсан. Санхүүгийн бүртгэл тооцоо маш муу байсан. Шалгалт орж ирэхэд дөнгөж ажлаа авч байгаа хүн дээр энэ их ачаалал орж ирсэн. Төрийн байгууллага тул цалин бага, сайн уран бүтээлч, ажилтан тогтдоггүй. Тэр талаар дээд удирдлага маш сайн мэдэж байгаа. Үүн дээр дэмжих биш харин эргүүлж ийм зүйл болохгүй байна гэж хэлсэн тул тэр бүх алдааг би 100 хувь засаж явсан. Урд байсан алдааг би хийгээгүй. Урд байсан алдааг засаад явахад тэр нь над дээр алдаа болж яваад байсан.
Дуурь бүжгийн эрдмийн театрт уран бүтээлч гэдэгт зөвхөн дуучид байдаггүй. Балет, хөгжим, тайз, үйлчилгээ бүхэл бүтэн үйлдвэрлэл явж байдаг. Тэгэхэд зөвхөн дуучид гомдол гаргасан байдаг. Хэдэн дуучдын гомдлоор шууд шалгалт оруулж явсан. “Бид нар дарамттай байна” гэдэг гомдол. Шалгалт дүрэм журмын дагуу яваагүй. “Энэ хүмүүс жагсаал хийж байна” гэх үндэслэлээр орж ирж байгаа нь буруу байна. Хамтарч ажиллая гэж намайг энэ ажилд тавьсан байх. Үйлдвэрчний эвлэл нь хяналт муутай. Манай 285 ажилтан уран бүтээлчдийн хэд нь Үйлдвэрчний эвлэлийн гишүүн гэдэг баримт, тооцоолол, үнэмлэх байхгүй. Сар болгон хураамж авч байдаг, Үйлдвэрчний эвлэлийн дарга байсан н.Тамир нь архидан согтуурах үйлдэл гаргасан, энэ хүнийг ажлаас чөлөөлсөн. Бүтэц батлуулж байгаа, бүтцийн хүрээнд уран бүтээлч, алба хаагчдыг томилдог. Төсөв 9.6 тэрбум төгрөг байгаа. Намайг анх ажилд авахад үйл ажиллагааны орлого 1 тэрбум төгрөг хүрэхгүй байсан. Намайг ажил авсны дараа үйл ажиллагааны орлого 1.5 тэрбум төгрөг болж өссөн. Яагаад гэвэл 12 сард болдог тоглолт дунджаар 500 сая төгрөгийн орлого олдог учир тэгж тавьсан. Өмнө жил 4, 5 удаа тоглолт тоглогддог байсан бол 2025 онд 12 удаа тоглохоор төлөвлөсөн. Уран бүтээлч талаас мэргэжлийн бус ойлголт дүгнэлт гаргасан. 200 гаруй уран бүтээлч нар гомдол үндэслэлгүй байсан талаар сайдад саналаа аваачиж өгсөн. Гомдол гаргасан 50 гаруй хүмүүс нь дуучид байдаг. Бусад уран бүтээлчид нь гомдол гаргаагүй. Дуучид Дуурь бүжгийн эрдмийн театр ямар байгааг мэдсээр байж ийм зүйл хийж байгаа нь буруу. Хэрвээ сайн шалгаж үзвэл Үйлдвэрчний эвлэл, дуучид 7 сард хэвлэлийн бага хурал хийж төрийн концертод орохгүй талаараа хэлж байсан. Тэгээд л шинэ сайд асуудал гаргахгүйгээр захирлыг нь яаралтай чөлөөлөх ёстой гэдэг чиглэлтэй шалгалт оруулсан.
У ХХК-тай 2024 оны 12 дугаар сараас хойш ямар ч үйл ажиллагаа хийгээгүй. Гэтэл тэр асуудал одоо болтол яригддаг. Тухайн үед Авлигатай тэмцэх газар болон бүх байгууллагад тайлбар хэлсэн. Ганц буруу үйлдэл гэж байгаа нь дээд удирдлагад мэдэгдсэн.
Урсгал засварыг үйл ажиллагааны орлогоос хийсэн тул хуулийн дагуу гэж бодож байна. Гэтэл тендерээс зугтаасан гэдэг байдлаар дүгнэлт гаргасан. Тендер шалгаруулах үнэлгээний хороонд ажиллах Зөвлөмжийн дагуу А3 сертификаттай албан хаагч байх ёстой юм байна. Манайд А3 сертификаттай хүн байхгүй. 10 хүн бэлдсэн. 10 хүн шалгалт өгөөд тэнцээгүй. Дахин бэлдүүлж 3, 4 хүн сертификат авч, цаашдаа тендерийн дагуу яаж явах ёстой тэрүүгээр явж байгаа. Яаманд хэлэхэд та өөрөө зохион байгуул, өөрөө шийдвэрлэ, өөрөө хариуц гэдэг. Хяналт шалгалтын дүгнэлтэд гомдолтой байгаа талаараа 180 хуудас баримттай тайлбарыг 10 дугаар сарын 07-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд руу явуулахад түүний хариу ирээгүй. Хавсралтаар санхүүтэй холбоотой бүх баримт байгаа.
Байгууллагыг өртэй гарлаа гэж хэлсэн. Яаж 1 тэрбум хүрэхгүй үйл ажиллагааны орлоготой байхад нь 1.5 тэрбум төгрөг болгож өсгөсөн, урьд өмнө нь яаж явж байсан юм. Хэзээ ч өртэй байх боломжгүй. Санхүүгийн хүмүүс шилэн данс хөтөлж хариуцаж байгаа. Гэтэл ерөнхий нягтлан бодогч 3-4 удаа солигдсон гэдгийг шалгалт хийсэн шинжээч нар мэддэггүй юм уу. Ажлаа сайжруулах зөвлөмж өгөхийн оронд эсрэгээрээ энэ хүн ажлаа хийж чадахгүй байна гэдэг хэл амнаас яаж гарах уу гэсэн дүгнэлт гаргасан.
Намайг чөлөөлөхийг эсэргүүцэж албан хаагч нар 200 гаруй хүн гарын үсэг зурсан “хийсэн ажилтай уран бүтээлч гэдэг үүднээс битгий чөлөөл” гэсэн гомдол гаргасан гэж хэлсэн. Нэг талыг барьж байна гэдэг дээр хэлээд байгаа. 50 хүн ирэхэд гомдол гаргасан байна гээд шалгадаг, 200 гаруй хүн явж байхад тэр хүмүүсийн дуу хоолой хаана байгаа вэ? Тэр хүмүүс гарын үсэгтэй бичгийнхээ араас нь явахгүй байгаа болохоор тоохгүй байгаа юу? түүн дээр гомдолтой байгаа. Намайг мөнгө шамшигдууллаа гэдэг зүйл яриад байна. Үйл ажиллагаагаа сайжруулж, орлого нэмээд явж байхад 2025 оны ажлаа 2024, 2023 оны ажилтай нь харьцуулж үзсэн юм болов уу? мэдэхгүй байна.
Цөмөөхэй балетыг театрт бэлэглэснээр Цөмөөхэй балетын билетийн орлого театрын орлого болсон. Цөмөөхэй балетыг миний хамаарал бүхий сан тавьдаг, театрт тоглуулах нь ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн учир театрт бэлэглэсэн. Дуурь бүжгийн эрдмийн театрт байгаагүй уран бүтээлийг өөрийн зохион байгуулдаг байсан уран бүтээлээ театрын уран бүтээл болгож үйл ажиллагааны орлогод шууд оруулж байгаа. Цөмөөхэй балет нь 300-500 сая төгрөгийн билет борлуулалт хийж байгаа. Энэ 2025 онд 500 сая төгрөг давах ёстой. Гэвч 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаа өгсөн тул мэдэхгүй байна. 2024 оны 10 дугаар сард ажил авч 12 дугаар сард Цөмөөхэй балетаас театр 400 гаруй сая төгрөгийн орлого орсон. Тэр орлогоос уран бүтээлчдийн урамшууллыг өгсөн. Үйл ажиллагааны орлогоосоо уран бүтээлчдийн урамшуулал болон барилгын урсгал засварын зардал гарсан. Мөн мэргэжлийн хэрэгцээт шаардлагатай жижиг хэрэгсэл авдаг.
Урсгал засварын зардал 100 хувь үйл ажиллагааны орлогоос гарсан. Засварын ажил 2024 оны 11 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл ажил хийсэн. Манайх 1950 оноос хойш засвар жижиг жижиг орж байсан болохоос биш бүтэн засвар хийгээгүй байдаг. 2 давхрын үнэрийг арилгахын тулд сантехник солиход 1-3 дүгээр давхар гээд бүхэлд нь солихгүй бол болохгүй гэж мэргэжлийн инженер зөвлөөд барилгын 1-3 давхрын сантехникийн шугамыг бүгдийг нь сольсон. Тэгж байж үнэр арилж байгаа. Тэр солигдохоор суултуур буюу нойлын асуудал гарч ирж байгаа. Нойлын асуудлаа засаад, хажууд нь уран бүтээлчдийн усанд ордог хэсгийг бүх давхар давхраар ар араас нь зассан. Хамгийн чанартайг хамгийн хямдханаар гэдэг зарчмаар хийсэн. Засвар 2025 оны 01 дүгээр сар хүртэл үргэлжилсэн. Энэ зардлууд үйл ажиллагааны орлогоос 100 хувь зарцуулагдсан.
7 хоног болгон тоглолт болдог. 7 хоног болгон хөгжимчид хулс хэрэглэх болно. 7 хоног болгон бүжигчид чишк өмсдөг. Тоглолтод шинээр шаардлагатай хувцас, хөгжим, хэрэгсэл гээд жижиг урсгал зардал байнга гарч байдаг. Үүн дээр төсвөөс ямар нэгэн зардал санхүүжүүлэлт байхгүй. Шинэ уран бүтээлийн зардал төсвөөс өгдөг гэж хэлж байгаа ч тийм зүйл байхгүй. Хуучин байсан бүтээлийг сэргээн тавихад ямар нэгэн байдлаар хувцас таарахгүй байх боломжтой. Тэр хувцсыг шинээр хийдэг. Хувцас, хэрэгсэл, хөгжим гээд урсгал зардал гарна. Хувцас нь тоглолтын, бэлтгэлийн хувцас гэж тусдаа байгаа. Тоглолт бүр өөр зардал байдаг, заримдаа 3 сая төгрөг, заримдаа 30 сая төгрөгийн зардал гардаг. Хөгжимчдийн хус гэхэд Монгол улсад байдаггүй. Бүжиг, хөгжим, дуурь гээд тус тусдаа хувцас, эдлэл, хэрэгсэл байдаг. Энэ болгоныг төсөвт суулгах гэж жил болгон өгдөг. Төсөвт тавьж өгдөггүй, тоглолтын орлогоосоо зохицуул гэдэг. Хариуцагч талаас бартерын гэрээгээр тоглолт хийснийг ярьж байна. Зарим газрууд тоглолтод уран бүтээлч нарт бэлэн мөнгө өгөхгүй хэрэгцээтэй зүйл өгнө гэхэд нь өрөө тасалгааг засуулах зэргээр бартердах явдал гардаг. 75 жилийн хугацаанд театрын барилгын хөгжимчдийн өрөөнд нэг ч завсар ороогүй. Бартераар гэрээ хийгдэж засвар хийлгээд дөнгөж сая 1 сарын дундуур бүрэн гүйцэт дуусаж байгаа. Гэтэл тоглолтын орлогоор бартераар засвар хийлгэснийг зөрчилд тооцож буруу гэрээ хийсэн гэж хариуцагч үзсэн. ХХК-иас хөгжимчдийн бүрэн тоноглол бүхий 5 өрөөний засварыг хийсэн. Мөн У ХХК-тай уран бүтээл хийхэд гэрээ хийх боломжгүй, би ашиг сонирхлын зөрчилтэй тул хандив гаргаж өг гэдэг. Балет хэрэгцээтэй тул хандив авсан. 20 сая төгрөгийн хандив авч үйл ажиллагаа явуулсан. У ХХК-иас балетын хувцас, хэрэгслийг хандиваар авсан.
Тоглолтын орлого нэмэгдсэн, гэтэл энэ нь зөрчил болж дүгнэлт гарч, сүүлдээ тэр нь халах үндэслэл болсон. 20 гаруй инженерийг авчирч шугам сүлжээний асуудлаа үзүүлсэн. Үүнийг яаж шийдвэрлэх вэ гэхэд төмөр замын ерөнхий инженер ерөнхий чиглэл өгч, хаанаас материал авах талаар хэлж байсан. Дулааны асуудлыг засахгүй бол жилийн жилд хүйтэн байдаг. Балетад 300 гаруй хүүхэд оролцдог, мөн үзвэрийн танхимд үзэгчид гадуур хувцастайгаа суудаг. Үүнийг шийдэж дулааны шугамыг зассан. Бэлтгэлийн заал 5 градус байсан. 16-18 градус хүрч байж хүн дасгал хөдөлгөөн хийх боломжтой болно. Тэрийг 2024 оны 12 дугаар сарын эхээр дулааны төв рүү утасдаж зөвшөөрөл авч засвар хийлгэж халаалт хэвийн болсон, бэлтгэлийн заалны цонхны орчимд +20 градус болсон. Үзвэрийн танхим тайз, үзэгчдийн суудал мөн дулаахан болсон. 1-3 давхрын сантехникийн засвараас тусдаа дулааны шугамтай холбоотой засвар хийгдсэн. 75 жилийн хугацаанд хийгдээгүй ажлыг хийсэн. Дулаанаар хангах төхөөрөмж нь дулааныг бүхэлд нь оруулж чаддаггүй. Тэрийг бүхэлд нь шахаж чадахаар болгож насос шахдаг төхөөрөмжийг нь сольсон. Халууныг хүссэнээрээ халааж болдог болсон. Тэр болгон дээр инженер ирж улсын байцаагч акт тавьж явдаг. Үүнийгээ солиоч аюултай шүү гэж хэлдэг. Хаана юу байгааг олж тогтоохгүй байж байгаад дулаан алдалтын шалтгааныг олсон.
Мөн шалны плитаны асуудал байгаа. Нэг давхарт тэрэг түрж орж ирдэг. Тэрэг түрэхээр дугуй нь хагархай руу ордог. Яг одоо янзлахгүй бол хүн бэртвэл яах вэ? Над дээр тэрнээс том хариуцлагын асуудал орж ирэх болно. Тэр асуудлыг засахад намайг тендер зарлаагүй гэж хэлээд байгаа. Гэтэл тендер зарлах үнийн дүн хүрэхгүй засвар. Нэг давхарт үүдний урт коридорт шалыг нь сольсон, үйл ажиллагааны орлогоос хийсэн. Төсвөөс урсгал засварт нэг мөнгө ч байхгүй. Нойлын хана эвдэрсэн. 1950 онд барьсан барилга тул тоосго нь үйрдэг. Тэрийг бэхжүүлж янзалсан. Нойлын хэсгийг 1, 2, 3 давхраар нь адилхан засварласан. Тэрийг өөр гүйцэтгэгчээр хийлгэснийг мөн тендерээс зугтаахаар хувааж хийлгэсэн гэж буруутгадаг. Нойл гэж ойлгохдоо бүгдийг нь тэр рүү оруулж 1 этгээдээр хийлгэж болох байсан гэдэг, гэтэл хана шал, сантехник тусдаа хүмүүсээр хийлгэсэн. Барилгын зүүн жигүүрийн ханыг сольсон. Энэ болгон дээр хэдэн төгрөг гаргаж байгаа вэ гэдэг нь харагдаж байгаа. Өмнө нь орлогогүй байсан тул засвар хийхгүй байсан. Орлогыг нь бий болгож урсгал засвараа хийсэн. ХХК-иар 80 сая төгрөгийн ажил хийлгэж, бусад ялгаагүй компаниар хийлгээд явахад болохгүй болж байгаа. Үүнээс хойш баруун жигүүрийн хэсэг хоосон байгаа. Манай уран бүтээлчид юу гэж хэлдэг вэ гэхээр өмнөд, хойд Солонгос гэж ярьдаг. Цаашаагаа үргэлжилж ажил хийгдэх ёстой. Зүүн жигүүр засвар хийсэн, баруун жигүүр орхигдсон байгаа. Хэзээ засвар хийх нь мэдэгдэхгүй байгаа.
Уран бүтээлчдийн орон тоо ажлын байрыг нэмсэн, захиргааны албан хаагчийг нэмэхээс илүү уран бүтээлч нарыг нэмсэн. Хүний нөөцийн мэргэжилтэн 3 солигдсон. Энэ болгоныг тайлбар дээрээ бичээд явсан. Нягтлан бодогч, аж ахуй албаны дарга, найрал дуучныг сахилгын шийтгэлээр чөлөөлсөн. Бүтцээр ярих юм бол уран бүтээл дээр тэр хүн продюсер болж байгаа. Гэтэл тэрийг нь захиргааны албан тушаал гэж ойлгоод байна. Балетын продюсер гэвэл балетын уран бүтээлээ хийгээд, уран бүтээлдээ анхаарах болно. Дуурийн продюсер нь дууриа хариуцаад явах болно. Олон улсын жижиг ийм байна. Хөгжмийн хүрээлэнгийн продюсер хөгжмийн асуудлаа хариуцаад явах болно. Тулгамдаж байгаа хэдэн хулс хэрэглэдэг вэ? тэр тооцоо нь намайг ортол байгаагүй. Шууд нэг компани руу мөнгийг хийгээд 10 хувийг суутгаж аваад явж байсан. Үүнийг нь гэрээлээд явахаар буруудсан байна. Нэршлийг нь өөрчилсөн гэж байгаа. Хуучин хөгжим ангийн дарга, найрал дуучны ангийн дарга, дуулаачдын ангийн дарга, бүжиг ангийн дарга гэдэг байсныг дуулаачдын продюсер, найрал дууны продюсер гэж нэршил өөрчлөгдөж байгаа. Продюсер нь уран бүтээлийн асуудлаа хариуцдаг, гэтэл захиргааны албан тушаал гэж үзээд байна. Захиргааны албан тушаал нэмээгүй, уран бүтээлийн албан тушаал нэмсэн. Нөгөө талаасаа санхүү 2024, 2023 онд хязгаарлалттай дүгнэлттэй гарсан. Энэ жил ямар дүнтэй гарсан талаар мэдэхгүй. Гэтэл түүн дээр орон тоо дутуу байгаа. Тооцооны нягтлан байх ёстой. Хамгийн том байгууллага гэж байгаа. Бараа материал их, хэрэглэгдэхгүй материал их байдаг. Тэрийг хэн хийх вэ гэдэг дээр санхүү дээр хүн нэмээд явдаг. Тоглолтын нүүр будалтын материалын үнэ гэж У ХХК-тай гэрээ 2024 оны 3 сард хийгдсэн байсан гэрээний дагуу хийгдсэн зардал, би томилогдсоноос хойш нэг гэрээ байгуулсан. Өргүй гарахгүй тулд хийсэн. Төрийн нарийн бичгийн дарга нараас зөвшөөрөл авсан. 2025 онд нэг ч гэрээ хийгдээгүй. Сахилгын шийтгэл хүлээхдээ энэ талаар тайлбарласан. Би туршлагагүй хандсан байна. Эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авах ёстой байсан байдаг. зөвшөөрөл аваагүй учраас арга хэмжээ авагдсан. Арга хэмжээ авсан шийдвэртэй маргаагүй.
Сургуулилт авахтай холбоотой, менежмент сайжруулах үүднээс стандарт оруулах гэж тэр байгууллагатай гэрээ хийж урьдчилгаагаа өгч үлдэгдэл нь оны эхээр үр дүнг шийдвэрлэж байгаад үнэхээр сертификат авч чадах уу? чадахгүй юу гэдгийг шийдвэрлэж байгаад шийдвэрлэх болно. Нэг хүний 330 мянган төгрөг явж байгаа. Тухайн үед цалингийн нягтлан ажлаа муу хийсэн тул халсан. Дараагийн нягтлан орж ирээд процесс сайжирч байгаа зүйлийг 180 хуудас баримт дээр тайлбарлаад өгсөн.
Урьд нь жилд 50-60 тоглолт хийдэг байсан. Намайг ажил авснаас хойш 90 тоглох болсон. Үүнийг дагаад зардал гарч байгаа. Орлого нь жилийн эцсээр хуримтлагдаж байна. 100 гаруй сая төгрөг гаргаж өгсөн. Уран бүтээлчид 11-12 сард маш их урамшуулал авна гэсэн хүлээлттэй байдаг. Би өөрийн бодлогыг хэрэгжүүлээд 1 жил ч хүрээгүй явж байна. Өмнөх захирлын зүйлийг гүйцэтгээд явж байсан. Гэтэл уран бүтээлчид ойлгохгүй байна. Уран бүтээлчид гэж 285 хүн байгаа. Гэтэл 2, 3 дуучны гомдлыг ярьж байна. 285 уран бүтээлч бүгд нийлж байж нэг бүтээлийг 200 хүн тайзан дээр гаргаж байгаа. Дуучид орлого байхгүй байгаа. Судлахаар бол тэрийг бас харах хэрэгтэй. Дуурь дээр 30 билет зарагдахад, балет дээр 300 билет зарагддаг. Би ажлаа өгч байхад 500-600 сая төгрөг дансанд байсан. Би урамшууллыг жилийн эцэст 60 хувьд нь хүргэж өгөхөөр байсан. Эхлээд хэрэгцээтэй зүйлд нь зарцуулах шаардлагатай. Урамшуулал гэж өгөхөөр яаж урсгал засвар, хэрэгсэл, хувцас эд зүйлсээ авах вэ? Шал нь цөмөрсөн байранд хүүхэд бүдрэх болно тэрийг яаралтай засах шаардлагатай байсан. Мөн уран бүтээлчид гадагшаа явдаг. 20 гаруй жил яваагүй байсан. Хямд зардалтай гэж Улаан үүд рүү 100 гаруй хүүхдийг авч явсныг буруутгаад байна.
Шалгалт орж ирж байхад ерөнхий нягтлан солигдсон байсан. Материал дээр үндэслээд гэж хэлээд байсан нь тэр байгаа. Тогтоогдохгүй юмыг шууд утгаар дүгнэлт болгоод, тэр нь санал болгож санал нь сайдын тушаалаар ажлаас чөлөөлөх болоод байгаа тул дутуу, муу ажиллаж байгаа гэж хэлж байгаа. Итгэл алдсан гэж хэлээд байна. Үүнээс илүү ямар итгэл алдсан байх уу? Дуучид хэл амтай байна. Ажлаа хийх хэрэгтэй байна. 10 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц төсөвтэй байгаад байхад тэрбум төгрөг хүрэхгүй ингэж ажиллаж болохгүй. Гэтэл бид нар 10 тэрбум төгрөгийг өөрсдөө олох бүрэн боломжтой. Цорын ганц сонгодог урлагийн театр. Цорын ганц сонгодог урлагийн театр дээр хайнга хандаж болохгүй гэж үзэж байна. Би чөлөөлөгдөхдөө гол зүйл биш. Дарга нарт хэлдэг байсан. Уран бүтээлийн тоо нэмэгдсэн, орлого нэмэгдэж байгаа тул зарлага нэмэгдэх болно. Тэр нь нэмэгдэхээр хүмүүсийн хардлага нэмэгдэх болно. Хардлага төрүүлж байгаа нь дуурийн дуучид байна шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэд нарын хэл амтай, танилтай байлаа гэж төрийн алба явдаг байж болохгүй. Үүнийг харж сайд шийдвэр гаргаж байгаа нь бусад уран бүтээлчдийг дэлхийн жишигт хүргэх миний зорилго зорилтод уялдахгүй байгаа тул өнөөдрийг хүртэл хэлж байгаа. Ирээдүйн цаашдын шийдвэрийг шийдвэрээрээ дарж байгаа. Хэдэн тоглолт байсныг хэдэн тоглолт болгож нэмэгдсэн. Хэдэн төгрөгийн орлоготой болсон. Түүнээс зарж байгаа зарлагууд гэхэд зөвхөн хүмүүст зарлагдсан. Үлдэж байгаа мөнгөнөөс 17 хувийг өгсөн. Нийт уран бүтээлчдийг хагаралд хүргэлээ гэж хэлээд байгаа. Хагаралд хүргэж байгаа шалтгаан чинь дуучид байгаа. Дуучдыг хүн үзэхгүй байхад дуучидтайгаа ажиллаач гэж байгаа. Олон улсын шилдэг дуучид урьж тоглуулаад тэр хүнд мөнгийг нь өгөх юм бол уран сайхны удирдагчийн 3,600,000 төгрөгөөр цалинжуулсан байгаа. Үүнээс үүдэж хэл ам үүссэн. Би хэрэгцээтэй шаардлагатай нөхцөлд техникийн мэргэжилтэн 5 сая төгрөгөөр ажиллуулах болно гэж хурал дээрээ сайд нь яриад байдаг. Хүмүүс аваад ажиллуулах гэхээр хууль зөрчөөд байна гэдэг. Гэтэл уран бүтээлч нар 1,600,000 төгрөгөөс 2,500,000 төгрөг авч байна. Та яагаад 5 сая төгрөгийн техникийн мэргэжилтэн ажиллуулж байгаа. Үүн дээрээ зөв тайлбар хийгээд явж байгаа. Гэтэл хэл ам хийж гомдлын мөрөөр дурдагдаагүй зүйл хэлж байгаа.” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уран бүтээлчдийн урамшуулал олгох эсэх асуудал Хөдөлмөрийн тухай хуульд заасан хамтын маргаанд ордог. Өөрөөр хэлбэл яамны дотоод хяналт шалгалт гэхээс илүү тухайн урамшуулал надад олгох ёстой байсан урамшууллыг олгоогүй гэж Үйлдвэрчний эвлэл үзэж байгаа бол хамтын хэлэлцээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар эхлүүлэх боломжтой. Нөгөө талаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл, сонирхлын маргаан үүсгэх, дундын зуучлагч оролцуулах боломжтой. Үүнд зуучлагч оролцуулах, хяналт шалгалт хийхгүй. Өөрөөр хэлбэл, олгох ёстой байсан гэдэг тусгайлсан хуулиар нарийвчилж зохицуулсан харилцааг яам нэг талаас төсөв хэмнэх ёстой гэж шаардаад нөгөө талаасаа хуулиараа тогтоосон олгох ёстой урамшуулал өөр хэрэг. Гэтэл хуулиар тогтоогоогүй. Дүгнэлтийн өмнө судлуулахдаа Сангийн сайдын баталсан 2012 оны журам дээр 60 хүртэл хувь байна. 13 хувьтай байгаад үүнийг хэтрүүлээгүй байна. Эерэг дүгнэлт өгөөд байгаа. Дараа нь дүгнэлт дээрээ үүнийгээ эсрэг ашиглаад байгаа. Сая тайлбарлаж байгаа. Та нар 60 хүртэл хувь зарцуулахгүй байна гэж тайлбарлаж байгаа. Гэтэл хэм хэмжээний акт буюу Сангийн сайдын тушаал нь дээд хэмжээг тогтоож өгсөн. Хэрвээ ажилтнуудад хуулиар тогтоосон буюу өгөх ёстой урамшууллыг өгөөгүй бол энэ тусгайлсан маргаанаар явдаг. Энэ хүнд хариуцлага тооцох ёстой. Тийм өгөөгүй, өгөх ёстой урамшууллын асуудал байхгүй. Хамтын гэрээнд болон бусад байдлаар заагдаагүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 20 сая төгрөгөөс доош дүнтэй худалдан авалтыг тендер зарлах ёстой байсан гэж дүгнэлтийн 26 дугаар хуудас дээр “0” гэж дүгнэсэн тул 57 хувьтай болж байгаа. Бусад үзүүлэлт нь 80%, 88.9%, 50%-тай байгаа. Тендер зарлах шаардлагагүй худалдан авалтыг тендер зарлах шаардлагатай байсан гэж 0 гэж үнэлэхээр 54.7 хувь болоод байгаа.
Хэргийн материалын 26 дугаар талд бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэн ажил гэсэн байдаг. Гэтэл яг ямар худалдан авалт дээр хэрэгжүүлээгүй вэ гэдгийг тодорхой заагаагүй. Өөрөөр хэлбэл, 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 25 сая төгрөгийн худалдан авалт дээр хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэж болно. Гэтэл ийм ийм худалдан авалт дээр баримтлах ёстой байсан боловч баримтлаагүй гэж тодорхой бичээгүй. Хэргийн материалын 26 дугаар талд 4 дэх дүгнэлтийг дүгнэхдээ хүснэгтэлж хувилсан байгаа. Түүн дээр ерөнхий зөрчил тогтоож байгаа буюу зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг тогтоохдоо Д.Аийн гаргасан зөрчлийг нарийвчлан тогтоогоогүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан ийм ийм худалдан авалтад явуулаагүй байна гэж заагаагүй. Ерөнхий байдлаар дүгнэсэн. Бидний хэлж байгаагаар нэг иргэн, 4 аж ахуй нэгтэй хийсэн худалдан авалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шууд худалдан авалт хийж болохгүй 20 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй худалдан авалт байсан. Тэрийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Гэвч хариуцагч юу гэж хардаж байгаа вэ гэхээр 70 сая төгрөгийн ажлыг 4 хуваасан гэдэг зүйл хэлдэг. Гэтэл үүнийгээ захиргааны шийдвэрээр бодитой, үндэслэл бүхий байх ёстой. Судлаад үзэхэд 4 тусдаа үйл ажиллагаа байгаа гэдгийг нэхэмжлэгч тайлбарласан байгаа.
Дүгнэлтийн 4 дэх хэсэгт дотоод хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн биелэлтийг шалгаж байгаа. Гэтэл яамнаас гаргаж байгаа удирдамж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 буюу төлөвлөгөөт бус хяналт шалгалт. Хяналт шалгалтыг 4 ангилж байгаа. Төлөвлөгөөт хяналт шалгалт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт, гүйцэтгэлийн хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт гэж ангилдаг. Үүний 54 буюу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгээгүй. Өөрөөр хэлбэл удирдамж дээр 54 үндэслэж удирдамж гараагүй. Өөрөөр хэлбэл удирдамжид байхгүй ажилтнуудаас гаргасан гомдол дээр өмнөх зөвлөмжийг дүгнээгүй гэдэг гомдлыг үндэслэж төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ойлголт байхгүй. Яагаад гэвэл төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх, гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ гэдэг нь хууль тогтоомжоор тус бүрдээ журамтай, зохицуулалттай. Гүйцэтгэлийн хяналт шалгалтуудад зөвхөн өмнөх шалгалтаар ирсэн зөрчил түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд хийдэг. Гомдлын хүрээнд хийдэггүй. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт гомдлын хүрээнд хийдгээрээ ялгаатай. Иймд удирдамж төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар гарсан. Гэтэл гүйцэтгэлийн хяналт шалгалтын дүгнэлт гарч Хяналт шалгалтын тухай хуулийг зөрчиж байгаа. Гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд өмнө нь хяналт шалгалт хийсэн бүрэлдэхүүн орж ажилладаг. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь гомдолд дурдаж байгаа ажлын хэсгээ байгуулж хяналт шалгалт хийж байгаа. Гэтэл өмнө нь 4 сард хяналт шалгалт хийсэн бүрэлдэхүүн хяналт шалгалт хийгээд байна.
Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны хувьд нэхэмжлэгч төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах албан тушаалыг эрхэлж байсан. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах албан тушаалтан төрийн үйлчилгээний албан тушаалтан байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтын эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор зохицуулан. Өөрөөр хэлбэл, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх, түүнтэй холбогдон үүссэн эрх зүйн харилцаа, хөдөлмөрийн гэрээ түүнтэй холбоотой хугацаа бусад эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах болно. Нэхэмжлэгчийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д эд хөрөнгө, мөнгө төгрөг хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан эсвэл санхүүгийн зөрчил гаргасан гэдэг үндэслэлийг тусгадаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 80.1.4-д заасны гол ялгаа нь 80.1.4-д заасан нь сахилгын зөрчил байдаг бол 80.1.5-д заасан нь санхүүгийн зөрчил байдаг. Илрүүлж байгаа субъектээрээ ялгаатай байдаг. 80.1.4-д заасныг ажил олгогчийн төлөөлөгч илрүүлдэг. 80.1.5-д заасныг тусгай субъект илрүүлдэг. Тусгай субъект гэдэг нь санхүүгийн хяналт шалгалт хийх эрхтэй, санхүүгийн хяналт шалгалтын үүднээс 80.1.5-д зааснаар ажлаас халдаг. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогчийн төлөөлөгч буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар ажлын хэсэг гаргаж ажлын хэсгийн хяналт шалгалтаар ажлын хэсгийн тайлангаар ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д зааснаар Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасан хуучин Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний зүгээс хэд хэдэн асуултыг асуусан. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хяналтын тогтолцоо буюу санхүүгийн хяналт шалгалт гэдэг хэд хэдэн хяналт шалгалтын тогтолцоотой байдаг. Төрийн аудитын байгууллагын хяналт шалгалт энэ нь Төсвийн тухай хуулийн төсвийн гүйцэтгэл түүнтэй холбоотой асуудлыг Аудитын байгууллага, аж ахуйн төрийн оролцоот төрийн өмчийн аж ахуйн тооцоот болон төрийн байгууллагын хяналт шалгалтыг хийдэг. Ингэж хяналт шалгалт хийхдээ Төрийн аудитын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хийдэг. Нөгөөх нь төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт. Төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтыг 2 ангилдаг. Төрийн захиргаан байгууллагын хяналт шалгалт нь Сангийн яамнаас буюу санхүүгийн хяналт шалгалт байдаг. Санхүүгийн хяналт шалгалт нь Сангийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаар тушаалаар батлагдсан санхүүгийн хяналт шалгалтын стандартыг заасны дагуу хяналт шалгалт хийдэг. Санхүүгийн хяналт шалгалт, дотоод хяналт шалгалт тусдаа ялгаатай байдаг. Санхүүгийн хяналт шалгалт нь зөвхөн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт буюу санхүүгийн тайланг хянаж шалгадаг. Санхүүгийн тайлан улирал, хагас жил, жилийн эцсийн тайлан байдаг. Санхүүгийн хяналт шалгалтын онцлог нь санхүүгийн хагас жилд яагаад хийдэг вэ гэхээр санхүүгийн тайлан аккуруэл буюу өссөн дүнгээр явдаг. Урьдчилан төлсөн төлбөр хэдийгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар санхүүгийн тайланд орж явж байгаа боловч санхүүгийн эцсийн тайлангаар залруулга хийх боломжтой буюу хасагдах боломжтой байдаг. Жишээ нь, ажил гүйцэтгэх гэрээгээр тухайн үр дүнгээ гаргаагүй бол урьдчилж төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй байдаг тул санхүүгийн жилийн эцсийн тайлангаар энэ дүн хасагдах боломжтой байдаг. Иймд санхүүгийн өр төлбөр буюу өр төлбөрийн хэмжээг санхүүгийн хяналт шалгалтын тайлангаар хэзээ ч хагас жилээр дүгнэдэггүй. Санхүүгийн хяналт шалгалт нь аккуруэл суурьтай, эсвэл мөнгөн суурьтай аргачлалаар явдаг. Энэ аргачлалын хувьд санхүүгийн улсын байцаагч болон ахлах байцаагч хяналт шалгалт хийдэг. Хэдийгээр ажлын хэсгийн ахлах нь санхүүгийн улсын байцаагчийн эрхтэй боловч бусад этгээд нь санхүүгийн улсын байцаагчийн эрхгүй. Ажлын хэсэг томилоод ажлын хэсгийн хяналт шалгалт хийж байгаа бол хамтын удирдлагатай тогтолцоог хэрэгжүүлж дотоод хяналт шалгалт буюу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 буюу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт ийж байгаа санхүүгийн хяналт шалгалт гэж үзэх боломжгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан маргаанд хамааралгүй. Хууль зүйн үндэслэлд хамаарал байхгүй. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга тайлбар хэлсэн. Өмнө нь зөрчил гаргасан учир давтан зөрчил гаргасан гэж хэлээд байгаа. Давтан зөрчил гаргах гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасантай холбоотой зохицуулалтыг хэлдэг. Үүнтэй холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй. Ямар нэгэн нөхцөл байдал бий болоогүй. Хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн хяналт шалгалт хийсэн, зөрчил илрүүлсэн, акт тавигдсан үйл баримт байхгүй. Сангийн яамны 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хяналт шалгалтын стандартын 11 дээр хяналт шалгалтын стандарт дээр нэг бүрчлэн заасан. Жишээ нь санхүүгийн зөрчил гэж үзвэл аль зөрчил хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн гүйлгээ юм. Энэ гүйлгээ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн анхан шатны бүртгэлийн аль хэсгийг зөрчиж байгаа вэ гэдэг дээр хяналт шалгалт хийдэг. Үүн давхар заавал акт тавигддагаараа онцлогтой. Иймд ийм зүйл байгаагүй. Ажлын хэсгийн тайлан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52-д заасныг үндэслэл болгож байгаа боловч үүн дээр ямар нэгэн байдлаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар дүгнэлт нь өөрөө албан шаардлага эсвэл акт тавигдах зөрчил илрүүлж байгаа, үүний үр дагавар нь ийм байдаг. Гэтэл үр дагаваргүй дүгнэлт гаргасан. Дүгнэлт тус бүрийг тайлбарлаад хэлчихсэн. Энэ дүгнэлтүүд тус бүрд нь авч үзэхээр маргааны өөр өөр харьяалал дээр хамаарагдаж байгаа. Дүгнэлтийн 4 дээр гүйцэтгэлийн хяналт шалгалттай холбоотой. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 54-д заасантай холбоотой төрийн хяналт шалгалтын өөр стандарт, өөр зохион байгуулалт, дүрэм журмаар зохион байгуулагдаж байгаа. Төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуудал нь дотоод аудитын дүрэм буюу Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан дүрэм журмаар зохицуулагддаг. Засгийн газрын 2015 оны 483. Дотоод аудитын дүрмээр шалгагдаж байгаа хяналт шалгалт биш. Яагаад гэвэл ажлын хэсэг дээр авч үзэхэд энэ ажлын хэсгийн дүгнэлтийн хувьд Төрийн аудитын дүрмийн дагуу зохион байгуулагдаж яваагүй. Дотоод аудитор этгээд нь ганцхан хүн орсон. Бусад ажлын хэсгийн хүмүүс нь дотоод аудитор биш. Иймд Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолд заасан дотоод аудитын дүрмээр дотоод аудитын хяналт шалгалт хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Ганц үндэслэлийг удирдамж дээр заасан байгаа. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт. Дүгнэлтийн эхний 3 дээр дэлгэнгүй тайлбарласан тул давхар тайлбарлахгүй явъя. Дүгнэлтийн 4 дэх хэсэг гүйцэтгэлийн хяналт шалгалт буюу гүйцэтгэлийн аудитын тайлан гаргах ёстой. Гүйцэтгэлийн ямар нэгэн хяналт шалгалт ийгдээгүй байдлаар тайлбарласан. Энэ нь тусдаа эрх зүйн үр дагавартай. Дүгнэлтийн 5 дахь хэсэг “тус байгууллагад 2025 оны 9 дүгээр сарын байдлаар ажлаас чөлөөлсөн 32, шинээр ажилд авсан 45 тушаал гарсан. Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн ихтэй. Өнөөдөр ямар нэгэн байдлаар Дуурь бүжгийн эрдмийн театрт ажлаас гарах эрх зүйн шилжилт гэх стандартыг тогтоож өгсөн зүйл байхгүй. Д.А танайх 30-аас дээш хүн ажлаас гарах юм бол чамайг муу гэж дүгнэх болно гэсэн ямар нэгэн үүрэг ажлын байрны тодорхойлолт, сайдын тушаал шийдвэрээр хүлээх зүйл байхгүй. Гэтэл дүгнэлтийн 5 дахь хэсэг ажлаас гаралт ихтэй гэж бичсэн байдаг. Гэтэл нийтэд илэрхий үйл баримтаар юу байгаа вэ гэхээр Дуурь бүжгийн эрдмийн театр бусад салбараас хамгийн бага цалинтай. Хамгийн бага цалинтай гэх нөхцөл байдлаа илэрхийлсэн. Ажлаас гаралт ихтэй байх нь арга байхгүй. Өөрөөр хэлбэл, зөрчил гэдэг нь тухайн хэм хэмжээг зөрчиж байгаа үйлдлийг хэлэх болно. тэр хэм хэмжээ байхгүй. Ажлаас гарах хэрэгцээг 80 хувь дээр барих, 90 хувь дээр бариарай. Ажлын 10 хүн гарах юм бол чиний ажил муу гэж дүгнэх болно гэдэг хэм хэмжээг тогтоосон зүйл байхгүй. Хэм хэмжээ тогтоосон зүйл байхгүй учир түүнийг зөрчил гэж үзэхгүй. Мөн өмнөх бүтэц зохион байгуулалтыг харахад захиргааны албыг удирдах хэлтсийн даргын 3 орон тоог бий болгосон удирдлагын шат дамжлагыг нэмэгдүүлсэн гэж байгаа. Гэтэл дүгнэлтийг гаргахаас өмнө хавтаст хэргийн 13 дугаар тал дүгнэлт гаргах хяналт шалгалтын тайланг бичсэн. Гэтэл хяналт шалгалтын тайлан дээр Дуурь бүжгийн эрдмийн театрт батлагдсан нийт 285 орон тоо, үүнээс удирдах нь 9, гүйцэтгэх нь 257, туслах албан тушаал 19 байдаг. Өнөөдрийн байдлаар 275 ажилтан ажиллаж байна. 10 сул орон тоо байгаа. Үүний удирдах 7 орон тоо сул байгаа. Удирдах 2 орон тоо бага байгаа. Гүйцэтгэх 257 буюу 6 гүйцэтгэх орон тоо сул байгаа. Туслах 17 гэж байгаа. 2 орон тоо сул байгаа. Ингэж өөрөө хяналт шалгалт хийчхээд үнийг захиргааны албан тушаал 3-аар нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй. Хяналт шалгалтаар өөрийнх нь бичиж байгаа үг, өгүүлбэр дараа нь дүгнэлт болох ёстой. Дараагийн зүйл нь Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар баталсан. Бүтэц орон тоог сайд баталж байгаа. Үүн дээрээ үүрэг болгож орон тоо батлах чиг үүргийг, эрх хэмжээг нь нэхэмжлэгч Д.Ат өгч байгаа. Энэ хүн эрх хэмжээ өгөгдөөгүй зүйлийг батлаагүй зүй биш. Дураараа бүтэц батлаагүй. Гэтэл дүгнэлтийн 4.2 дээр Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дүгээр тушаалаар баталсан бүтэц орон тооны жагсаалт байгаа. Ажлын байрны нэр, ангилал, зэрэглэл орон тоог шинэчлэн батлах тухай тушаалыг боловсруулж батлах ёстой байсан. Албан тушаалын орон тоог 1 дүгээр хавсралтаар баталж , томьёолол буруу гэж байгаа. Томьёолол буруу гэсэж байж тушаалын 3-д нийт албан хаагчдад танилцуулж хэрэгжилтэд хяналт тавих уран сайхны чиг үүрэг биш, уран сайхны удирдаачид үүрэг болгосон байна. Энэ байгууллагын онцлог, хэв шинжийг анзаараагүй. Би энэ байгууллагын дуучин н.Уянгын нэхэмжлэлтэй маргаан дээр явж байсан. Энэ байгууллага нь ангийн зохион байгуулалттай. Балетын анги, найрал дууны анги гэх мэт ангийн зохион байгуулалттай. Ангийн зохион байгуулалтыг уран сайхны удирдаач хийдэг. Бүх тушаал шийдвэрийг ангийн дарга нар бусдадаа мэдэгддэг. 2008 оноос хойш ингэж явсан. Нэхэмжлэгчийн хувьд онцлогтой. 2008 оноос хойш энэ байгууллагын бүтцийг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлууд баталсаар ирсэн. Гэтэл анх удаа сайдаар батлуулсан. Анх удаа сайдаар батлуулсан гэдгийг ажлын хэсэг дүгнэж байгаа. Гэтэл сул орон тоо буюу удирдах 9 орон тоо батлуулсан. 7 орон тоо ажиллаад байна гэж дүгнэчхээд ямар утгаараа 3 хүнийг нэмэгдүүлсэн байна, энэ нь ямар хууль тогтоомж зөрчөөд байгаа вэ? хууль тогтоомж зөрчсөн байх ёстой. Түүнийг дүгнээд байгаа. Тийм дүгнэлт байхгүй. Иймд дүгнэлтийн 5 дахь хэсэгт заасныг ямар нэгэн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч 3 хүн ажлаас чөлөөлсөн талаар хэлсэн. 3 хүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн бол зөрчил болох болно. Гэтэл ямар нэгэн хөдөлмөрийн маргаан байхгүй. Ямар нэгэн нэхэмжлэгчид холбогдуулж хөдөлмөрийн маргаанаар ажилд нь эргүүлэн авах тушаал, шийдвэр, шүүхийн шийдвэр гараагүй. Үүнийг зөрчил гэж үзэхгүй. Зөрчил гэж дүгнээд байна. Хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг нотлох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3.1-д ажил олгогч өөрөө орон тоог батлах үүрэгтэй байдаг. Ажил олгогч гэж хэнийг хэлдэг вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ажил олгогч гэдэг нь тухайн хуулийн этгээдийг хэлнэ. Хуулийн этгээд нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.А байгаа. Мөн бүтцээ сайдаар батлуулж тушаалын 3 дахь хэсэг дээр орон тоо ажлын байрны тодорхойлолтыг батлахыг нэхэмжлэгч Д.Ат үүрэг болгосон байгаа. Иймд энэ дүгнэлт хуульд нийцэхгүй. Мөн байгууллагын ёс зүйн зөвлөлийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу нийт албан хаагч нарын олонхын саналаар байгуулж удирдлагаас ажлын байранд дарамт үзүүлсэн тухай асуудал баримтаар нотлогдохгүй. Удирдлагаас ажлын байрны дарамт үзүүлсэн тухай асуудал баримтаар нотлогдохгүй гэдэг хэсэг нь эерэг нөлөөлөл. Сөрөг нөлөөлөл нь байгууллагын ёс зүйн зөвлөлийг байгуулаагүй. Хариуцагч өөрөө хэлэхдээ би төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Зөвхөн гомдлын хүрээнд хяналт шалгалт хийнэ гэж хэлдэг. 9 дүгээр сарны 05-ны өдөр гомдол дээр байгууллагын ёс зүйн зөвлөлийг нийт албан хаагч нар байгуулаагүй гэдэг ямар ч үг, өгүүлбэр гомдол байхгүй. Хариуцагч нь гомдол заасан болон удирдамжид заагдаагүй дүгнэлт хийж байгаа. Гомдол гаргасан хүмүүсийг авч үзэхэд дүгнэлтийн 5 болон 4 дэх хэсэгт байгаа. Байгууллага урамшуулал олгоогүй гэдэг дээр н.Г******* гомдол гаргасан байгаа. Гэтэл н.Г*******т байрны урьдчилгаа 30 сая төгрөг өгсөн. Байгууллагын ёс зүйн зөвлөлийг байгуулаагүй гээд хариуцагч үзээд байгаа. Гэхдээ гомдолд тусгаагүй боловч гомдол гаргасан байгууллагын Ёс зүйн зөвлөлийн дарга гомдол гаргаж байгаа. 4 хүн бичгээр гомдол гаргасан. Мөн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санал авдаггүй. Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санал авах, авахгүй тухай асуудал байгууллагын дотоод хяналт шалгалттай холбоотой асуудал огт биш. Өөрөөр хэлбэл, үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль 1991 оны Бүгд найрамдах Монгол ард улсын өмнөх үеийн 9 хууль хүчин төгөлдөр байгаагийн нэг хууль нь Бүгд найрамдах Монгол ард улсын Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль. Үүнтэй холбоотой үүссэн харилцааг 2022 оны Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар үйлдвэрчний эвлэлийн эвлэлдэн нэгдэхтэй холбоотой харилцааг сонирхлын маргаан үүсгэж шийдвэрлэн гэж байгаа. Байгууллагын дотоод хяналт шалгалт шийдэхгүй. Сонирхлын маргаан үүсэх болно. Түүнээс байгууллагын буюу яамны дотоод хяналт шалгалтын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргаж байгаа. Хуулиар тогтоогоогүй асуудал. Хуулиар хариуцлага тогтоож өгсөн. Үүний дараа санал гаргасан. Саналын хамгийн сүүлийн хэсэг дээр хяналт шалгалтад өгсөн зөвлөмжийн талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэн хариуг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар ирүүлэх гэж даалгасан. Энэ зөвлөмжийг ирүүлэх хугацаа дуусаагүй байхад ажлаас нь халж байгаа. Гэтэл нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 180 хуудас бүхий Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д үнийг 30 хоногийн дотор заавал хяналт шалгалтыг дахин нягтлах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтын дүн эцэслэгдээгүй байгаа. Хяналт шалгалтын процесс юу байгаа вэ гэхээр хяналт шалгалтын дүгнэлтээ гаргалаа, энэ дүгнэлтэд заасны дагуу нэхэмжлэгчид танилцууллаа. Нэхэмжлэгч Хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан. Сайдад гомдол гаргасан. Яагаад гэвэл баталсан удирдамжийг хэн баталсан бэ гэхээр сайд баталсан. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхээрээ хангуулж хяналт шалгалтын шийдвэрийн дагуу гомдол гаргах эрх гэж шалгуулсан байгууллага аж ахуй нэгж байгууллагын эрх бүхий албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоор хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргах болно. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д улсын байцаагч улсын ахлах байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг дээд шатны улсын байцаагч хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх болно. Хэрэв гомдол гаргаж шийдвэрийг эс зөвшөөрөх юм бол шүүхэд гомдол гаргаж болно. Үүний дагуу өмнө нь ярьсан захиргааны акт мөн, биш. Үр дагавар үүсгэж байгаа тул шүүхэд нэхэмжлэлийн нэг шаардлага болгож гаргасан. Хамгийн гол асуудал дээр хариуцагч талаас асуулт асуусан. 10 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргаж байна. Энэ гомдлыг хянаж шалгасан уу гэхэд би гаргасан гомдолдоо хяналт шалгалт хийхгүй гэсэн. Энэ нь шууд эс үйлдэл гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүн гомдол гаргаад байхад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар улсын ахлах байцаагч шийдвэртэй холбоотой гомдлыг дээд шатны байцаагч хуульд заасан хугацаанд шийдвэрлэх гэж байгаа. Хавтаст хэрэгт нотлох баримтыг шинэчлэн судалж н.Э гэдэг хүн 9 дүгээр сарын 22-ны өдөр буюу гомдол гаргаснаас хойшоо ажилдаа ирсэн гэдэг нь нотлогдсон. Шинжлэн судлуулж байгаа 9 дүгээр сарын 22-ны өдөр болон 9 дүгээр сарын 25-ны өдөр гэдгийг судлуулсан. Яагаад гэвэл ерөнхий байцаагч буюу н.Э ажилдаа орсон. Орлож ажиллаж байгаа хүн дуусгавар болсон. н.Эгаас ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн гомдлыг хянаж шалгасан зүйл байхгүй. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Зохигчийн тайлбар нотлох баримт болох болно. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтаар эцэслэгдээгүй байгаа хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэж 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байгаа хууль тогтоомжтой нийцэхгүй.
Хууль зүйн хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан материаллаг эрх зүйн харилцааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Нэгдүгээрт, дүгнэлт нь өөрөө хууль тогтоомжид нийцээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасныг зөрчсөн. Мөн хяналт шалгалт нь үнэн бодитой байх зарчмыг хангаагүй учир дүгнэлт хуульд нийцээгүй байна. Нөгөө талаасаа дүгнэлт нь хууль тогтоомжид заасны дагуу эцэслэж хүчин төгөлдөр болоогүй, шийдвэрлэгдээгүй байгаа үед ажлаас чөлөөлж байгаа тушаал шийдвэрийг гаргаж байгаа. Нөгөө талаар санхүүгийн хяналт шалгалт биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт хамаарахаар зөрчил биш байтал хамаатуулж ажлаас чөлөөлж байгаа нь Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасантай нийцэхгүй байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан танилцуулгаар 7 төрлийн зөрчил гаргасан гэж үзсэн. Энэ зөрчлийн 2 болон 4 дэх хэсгийг нь үндэслэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргасан. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөж байгаа 2 болон 4 дэх зүйлд заасан зөрчлүүд нь нотлох баримт шинжлэн судалж, талуудын гаргасан тайлбар, асуулт тавьсан байдлаас тогтооход тогтоогдоогүй гэдэг нь гарч байна. аливаа зөрчил тодорхой цаг хугацаанд тодорхой үйлдэгдсэн байх ёстой. Тэр зөрчил нь тодорхой тогтоогдож байх ёстой. Гэтэл энэ дүгнэлтүүдэд заасан дүгнэлтүүд нь хэт ерөнхий агуулгаар дүгнэсэн үйл баримт харагдаж байна. Жишээ нь 24.8 сая төгрөгийн өр төлбөр үүсгэсэн гэж хэлж байгаа боловч ямар ямар өр төлбөр , ямар ач холбогдолтой, хэзээ хийсэн гэрээний өр төлбөр вэ гэдэг талаар огт дүгнэлт хийгээгүй.
2 дахь хэсэгт зааснаар Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг зөрчсөн гэж байгаа. Гэтэл Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг аваад үзвэл Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйл нь нэмэлт орлогыг зарцуулах журмыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байгаа. Үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно гэж нэхэмжлэгч Д.Ат эрх олгосон эрх зүйн зохицуулалт байгаа. Д.А сая өгсөн өөрийнхөө тайлбартаа үйл ажиллагааны үндсэн орлогыг уран бүтээлийн үйл ажиллагаа, Дуурийн театрт 1950 оноос хойш хийгдээгүй байсан сангийн болон дулааны засвар үйл ажиллагаанд зарцуулсан гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.1 дэх хэсэгт эх үүсвэр дутагдаж байгаа, эсвэл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг үндсэн үйл ажиллагааны нэмэгдэл болгохоор санхүүжүүлэх бүрэн боломжтой. Хуульд заасан төсвийн захирагчийн хувиар эрх үүргээ хэрэгжүүлж ажилласан нь түүнийг зөрчил үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, танилцуулгыг гаргасан ажлын хэсгийн бүрэлдэхүүний нарийн бичгийн даргаас сая шүүх хуралдаан дээр асуусан. Ажил олгогчийн мөнгөн хөрөнгө эсвэл эд хөрөнгийг дутаасан, тэрийг үр ашиггүй зарцуулсан ийм зүйл байгаа юм уу гэхээр тэр чиглэлийн шалгалт хийгээгүй гэж надад хариулсан. Тэр чиглэлийн шалгалт хийгээгүй байгаа тохиолдолд энэ танилцуулгыг үндэслээд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 81.5 дахь хэсэгт заасныг үндэслээд тушаал гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл дурдсан үйл баримт шүүх хуралдаанаар тогтоогдлоо гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн худалдан авалтыг хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлаагүй гэж хэлж байгаа боловч зөрчил үйлдсэн гэж байгаа худалдан авалтын үнийн дүн, худалдан авалт хийсэн бараа материал, тэр нь яг хийгдсэн эсэх дээр хяналт шалгалтыг бодитой хийгдсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэ худалдан авалтуудыг яагаад хийсэн шалтгаанаар үнийн дүн нь бага байсан учраас шууд худалдан авалт хийх шаардлагатай болсон. Цаг хугацааны хувьд яаралтай байсан тул урсгал зардлын шинжтэй үйл ажиллагааг урсгал зардлыг санхүүжүүлсэн гэж тайлбарласан. Тэгэхээр Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.1-д заасны дагуу үйл ажиллагааны нэмэлт орлогыг урсгал зардлыг санхүүжүүлэх эрх, өөрөө нэхэмжлэгчдэд олгогдсон бөгөөд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн нь зөрчил болохгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасны дагуу авч үзэхэд ажил олгогчийн мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгийг хариуцаж байгаа этгээд түүний мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгөтэй холбоотой итгэл алдсан ийм үйлдэл болгон эс үйлдэхүй гаргасан байх ёстой. Д.Аийн хувьд нотлох баримт шинжлэн судлаад талуудын асуулт хариултаас харахад ажил олгогчийн мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгийн итгэл алдсан ямар үйлдэл гаргасан гэдэг нь тогтоогдоогүй, харин ч өөрийн өмнө нь ажилладаг байсан хуулийн этгээдээс Цөмөөхэй балет буюу 2 тэрбум төгрөгийн өртөгтэй балетыг үнэгүй бэлэглүүлсэн. Үүнээс 500 гаруй сая төгрөгийн нэмэлт орлогыг бий болгосон. Энүүгээр байгууллага үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлээд явж байгаа үйл баримтууд тогтоогдсон байхад итгэл алдах ямар ч боломжгүй гэдэг нөхцөл байдал харагдаж байгаа. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаал хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Өмгөөлөгчийн зүгээс түүнийг ажилд анх томилсон тушаалын нэг дэх хэсгийг судлуулсан, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлыг томилогдох хүртэл томилсон байгаа учраас шүүхээс захиргааны маргаан бүхий сайдын тушаалыг хүчингүй болгосноор түүнийг буцааж ажилд нь эргүүлэн томилох бүрэн боломжтой. Шүүхийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид сэргээгдэх эрх байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөх хууль зүйн үндэслэлтэй байна. Хоёрдугаарт У ХХК-тай хийсэн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр18,6 сая төгрөгийн гүйлгээ дээр ач холбогдол өгөөд байна. Гэтэл үүнийг хийх болсон шалтгаанаа тайлбарласан. Гэтэл энэ зөрчилдөө 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Д.А 3 сар цалингийн 30 хувийг бууруулах арга хэмжээ авагдчихсан. Хянан шалгагч өмнө нь 30 хувийн цалингийн арга хэмжээ авчихсан. Одоо тэгвэл ажлаас хална даа гэж байгаа. Тэр зөрчлөөр дахиж үргэлжлүүлээд У руу дахиад мөнгө шилжүүлчихсэн үйл явдал байгаа юм уу гэхээр байхгүй. Ерөөсөө л тэр 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн гүйлгээн дээр л ярьж байгаа. Тэр шилжүүлэг дээрээ арга хэмжээ авагдсан. Хүний нэг үйлдсэн зөрчил 2 удаа ингэж арга хэмжээ тооцох хууль зүйн боломж байхгүй гэдгийг хэлмээр байна. Д.Аийн хэрэгжүүлж байгаа төсвийн зарцуулалт болоод хүний нөөцтэй холбоотой асуудлыг өөрөө дур мэдэж хийж байгаа асуудал биш бүгдийг нь жилийн төсвийн гүйцэтгэлээр, байгууллагын бүтэц орон тоог байнга Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар батлуулж тэр хязгаартай хийж байгаа гэдгийг анхаараасай гэж үзэж байна. Батлуулсан хязгаараасаа давсан юм уу? өөрөө дур мэдэж бүтэц орон байхгүй албан тушаал бий болгож явж байгаа бол арга хэмжээ тооцох үндэслэлтэй байхад хязгаарт нь багтааж авсан үйл баримтууд байгаа гэдгийг шүүхээс анхаарч үзнэ үү. Сая хяналт шалгалтын тайланг судлаад үзэхэд Д.Ат Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаас олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн, давуулан хориглосон хэм хэмжээг хийсэн ийм үйлдэл, эс үйлдэхүй огт тогтоогдоогүй.” гэв.
3.4. Хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Маргаан бүхий хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1.-т заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга ээлжийн амралтаа биеэр эдэлж байсан тул Салбарын хяналтын газрын дарга Улсын байцаагч Ч.Эгаар ахлуулан хийж гүйцэтгэсэн. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжид Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, зорилго, хугацааг тодорхой тусгасан байдаг. Уг хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн дагуу Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын зохион байгуулах Соёлын сайдын /хуучнаар/ 2021 оны дугаар "Журам батлах тухай" тушаалын хавсралтаар батлагдсан Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмыг удирдлага болгож ажилласан.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар "Д*******гийн Аийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-ийн дагуу Сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус мэдээлэхэд сонсох ажиллагаанд оролцоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан ажил олгогчийн итгэлийг алдсан нь маргаан бүхий шалгалтын дүгнэлт, цаашид авах арга хэмжээний саналаар тогтоогддог.
Иймд уг төлөвлөгөөт бус дотоод хяналтын тайлан, дүгнэлт, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай тушаал холбогдох хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3.5. Хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын драмын эрдмийн театрын захирал нь хууль тогтоомж, Засгийн газар, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан бодлого шийдвэр, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, түүнийг хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах ёстой. Мөн ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах, үндэсний болон гадаадын шилдэг бүтээлийг туурвих, тоглох, түгээн дэлгэрүүлэх нөхцөл боломжууд бүрдүүлэх ийм чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллах ёстой албан тушаалын тодорхойлолтоор тодорхойлогддог. Энэ үйл ажиллагаанууддаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, бодлого, үйл ажиллагааг мөрдөж ажиллаач гэж хэлж байгаа. Нэхэмжлэгчээс засвар хийсэн. Засварыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зохион байгуулалгүйгээр хуваах зорилгогүй гэж тайлбарладаг. Албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор засвар үйлчилгээг хийх үүрэгтэй. Маргаан бүхий хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ажлын хэсэг гарч энэхүү шалгалтыг хийсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан ажил олгогчийн итгэлийг алдсан нь маргаан бүхий шалгалтын дүгнэлтээр тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3.6. Хариуцагч хяналт шалгалтын бүрэлдэхүүн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан удирдамжаар 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хяналт шалгалтын бүрэлдэхүүнээс иргэн Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс " Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамж нь байгууллагын дотоод хяналт шалгалт эсхүл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын алин болох нь тодорхойгүй", хэрэв... төлөвлөгөөт бус хяналт шалгалт гэж үзсэн тохиолдолд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт ... заасны дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Салбарын хяналтын газрын улсын байцаагчид хэрэгжүүлэхээр хуульчилсан. Гэтэл дээр дурдсан удирдамжид хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч Ц.А, ... нарын улсын байцаагчийн эрхгүй этгээдүүд багтсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эдгээр этгээдүүд нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээ буюу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.6 дах хэсэгт гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх" гэж заасныг ноцтой зөрчсөн. Тиймээс хяналт шалгалт хийсэн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дах хэсэгт заасны дагуу Засгийн газраас загварыг нь баталсан... албан шаардлага, дүгнэлт, акт торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэх ёстой. Гэтэл удирдамжаар байгуулагдсан хяналт шалгалтын бүрэлдэхүүнд улсын байцаагчийн эрхгүй этгээдүүд багтсан тул "Дуурь бүжгийн эрдмийн театрт... дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга" нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй бөгөөд хяналт шалгалт хийсэн этгээдүүд гарын үсэг зураагүй" гэжээ.
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид албан хаагчдын төлөөллөөс 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Уд тус театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Аийн үйл ажиллагааны тухай гомдол ирүүлсэн тул Сайд эрх, үүргийн хэмжээнд 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр удирдамж баталсан.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу хяналт шалгалтыг Төрийн захиргааны төв байгууллага /Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам/... эрх бүхий байгууллага /цаашид хяналт шалгалтын байгууллага гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна гэж заасан.
Дуурь бүжгийн эрдмийн театрт хийсэн хяналт шалгалт тус байгууллагын ажилтан албан хаагчдаас гаргасан гомдлын дагуу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1 Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр... хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ гэсэн эрх зүйн зохицуулалтын дагуу удирдамж батлан гүйцэтгэсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт мөн болно. Мөн тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх хуульд заасан үндэслэл болох Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.1.3 дахь заалт, хуульд заасан журам буюу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан журам, энэ журмыг болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг үндэслэн Соёлын сайдын /хуучин нэрээр/ 2021 оны дугаар тушаалаар баталсан "Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, соёлын яамны харьяа байгууллагад мөрдөх дотоод хяналт шалгалтын журам"-ыг үндэслэн удирдамж батлан уг хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.
Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэлээр салбарын харьяа байгууллагын үйл ажиллагаанд иргэн, байгууллагын гомдлын дагуу удирдамж батлан гүйцэтгэсэн "Төлөвлөгөөт бус дотоод хяналт шалгалт"-ын ажил болохыг эрх зүйн үндэслэлээр тайлбарлав.
Соёлын сайдын /хуучин нэрээр/ 2021 оны дугаар тушаалаар баталсан "Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, соёлын яамны харьяа байгууллагад мөрдөх дотоод хяналт шалгалтын журам"-ын 4.1 дэх заалтын дагуу Хяналтын нэгж, ажилтан болон яамны бусад нэгжийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэнэ гэж заасны дагуу яамны Салбарын хяналтын газрын дарга Ч.Э ахалж, Хүний нөөцийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.А, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч Ц.А, Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Д.А нарыг хяналт шалгалтын бүрэлдэхүүнд оруулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 15.3-д Салбар хороо нь тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, ажилтны болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагын тэнцүү тооны төлөөллөөс бүрдэх бөгөөд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллуулж болно гэсэн заалтын дагуу салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг багтаасан "Салбарын хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо" сайдын дэргэд ажиллаж байна. Энэ салбар хорооны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-д заасан "... үйлдвэрчний эвлэл болон хөдөлмөрийн харилцааны асуудлаар мэргэшсэн төрийн бус байгууллага хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд эрх хэмжээнийхээ дагуу олон нийтийн хяналт тавина гэсэн заалтыг үндэслэн Дуурь бүжгийн эрдмийн театрын ажилчдын эрх ашгийг хамгаалах үүднээс, гомдол гаргасан уран бүтээлч ажилчдын шаардлагаар хяналт шалгалтын бүрэлдэхүүнд оруулсан.
Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан Салбарын хяналтын газрын дарга Ч.Эд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/100 дугаар тушаалаар Салбарын улсын ерөнхий байцаагчийн эрх олгогдсон, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч Ц.Ат Сангийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 252 дугаар тушаалаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн эрхийг 2 жилийн хугацаатай олгосон бөгөөд энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Хяналт шалгалтын байгууллагад улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана гэсэн заалттай нийцэж байгаа болно. Улсын ерөнхий болон ахлах байцаагчийн эрх олгосон эрх бүхий сайдын тушаалын 2 хуулбарыг, улсын байцаагчийн үнэмлэхийн хамт хавсаргав.
Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газраас загварыг нь баталсан .... албан шаардлага, дүгнэлт, акт торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглээгүй тухайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдан Төрийн захиргааны төв байгууллагуудад салбарын хяналтын газар шинээр байгуулагдаж өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Хяналт шалгалтын баримт бичгийн загвар"-ыг ашиглан ажиллаж байна. Энэхүү дотоод хяналт шалгалтын тайлангаар Дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдалд дүгнэлт гарган, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилготой ажиллаж, нөхөн төлбөрийн акт, албан шаардлага тавиагүй тул хэвлэмэл хуудсыг ашиглаагүй болно.
Дотоод хяналт шалгалтын тайланг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Салбарын хяналтын газрын даргын гарын үсэг бүхий албан бичгээр нэхэмжлэгч Д.Ат биечлэн гардуулж, тайлантай холбоотой тайлбар саналыг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс "... дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулгад бодит нөхцөл байдал хэмээн нийтдээ 7 бие даасан асуудлаар хяналт шалгалт хийж бодит байдлыг тогтоосон гэж тусгажээ. Гэтэл хяналт шалгалтын бүрэлдэхүүн нь энэхүү хяналт шалгалтыг явуулахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогүй бөгөөд гагцхүү нэхэмжлэгч болох Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Аийг эрхэлж буй албан тушаалаас чөлөөлүүлэх гэсэн зорилгод тааруулж, үндэслэлгүй, тогтоогдоогүй үйл баримтад тулгуурлан зөрчил тогтоосон бөгөөд энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан аливаа сонирхол, зорилгоос илүүд байх зарчмыг зөрчсөн. Учир нь маргаан бүхий танилцуулгад заасан зөрчлүүд нь удирдамжийн хүрээнээс хальсан төдийгүй, тодорхой баримтаар нотлогдохгүй" гээд А, В, С гэсэн гурван хэсэгт тодруулж бичсэн тайлбарт шалгалтын бүрэлдэхүүн дараах тайлбарыг гаргаж байна.
Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн ихтэй, ялангуяа байгууллагын захиргааны ажилчид тогтвор суурьшилгүй байгаа нь 2025 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт хүний нөөцтэй холбоотой 378 удаагийн Б тушаалыг захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.А гарын үсэг зурж баталсан, үүнээс шинээр ажилд томилсон 45, гэрээгээр ажиллуулах тухай 25, албан тушаалд шилжүүлэн томилсон 4, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай 4, ажлаас чөлөөлсөн 32 тушаал, нийт 110 тушаал шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гарсан нөхцөл байдлаар нотлогдож байгаа болно. Мөн тус байгууллагын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тушаалаар баталсан бүтэц орон тоог Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 0 дугаар тушаалаар баталсан шинэ бүтэц орон тоотой харьцуулахад Үйл ажиллагааны, Стратеги төлөвлөлтийн, Уран бүтээлийн гэсэн хэлтэс шинээр байгуулан, байгууллагын захирал, албадын дунд давхардсан хэлтэс нэмж удирдлагын шат дамжлагыг нэмэгдүүлсэн, захиргааны нэгжийн орон тоог 6 -аар нэмэгдүүлж баталсан байсан. Эдгээр тушаалын хуулбар, ажилд орсон гарсан ажилчдын судалгааг нотлох баримтаар хавсаргав.
Ажилчдад ажлын байрны дарамт үзүүлдэг, ажлын үр дүнг зөв тооцдоггүй, ҮЭ-ийн хорооноос санал авдаггүй, хавсран ажилласан үеийн нэмэгдэл олгодоггүй, ялгаварлан гадуурхдаг, давсан нэмэлт орлогыг шударга бус хуваарилдаг, ажилчдын хөдөлмөрийн нөхцөл аюултай байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хуулиудыг зөрчсөн гэж Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус ажлын хэсэгт орж ажилласан 2 төлөөллөөс дүгнэсэн болно.
Нэхэмжлэлд "Үйл ажиллагааны орлогыг үүссэн өр төлбөрийг барагдуулах, ажилчдын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэсэн эрэмбийг баримтлан зарцуулаагүй гэх боловч дээрх зөрчлийг нэхэмжлэгч нь /Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А/ өөрийн ямар үйл ажиллагаа болон шийдвэртээ гаргасан болохыг тогтоогоогүй" гэжээ. Дуурь бүжгийн эрдмийн театрын санхүүгийн баримтаар 2025 оны эхний 9 сарын байдлаар байгууллагын дансанд төвлөрсөн үндсэн үйл ажиллагааны орлогын зарцуулалтын эрх нээлгэж "Хөрөнгө зарцуулах тухай" гэсэн тэргүүтэй 6 удаагийн 752,838.2 мянган төгрөгийн зардал гаргах тушаалд захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гарын үсэг зурж баталгаажуулан, зарцуулсан баримт байна.
| Д/д | Тушаалын огноо, дугаар | Тушаалын утга | Мөнгөн дүн /мянган төгрөгөөр/ |
| 1 | 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн | Хөрөнгө зарцуулах тухай | 150,272.1 |
| 2 | 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн | Хөрөнгө зарцуулах тухай | 69,331.8 |
| 3 | 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн | Хөрөнгө зарцуулах тухай | 46,500.0 |
| 4 | 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн | Хөрөнгө зарцуулах тухай | 251,286.5 |
| 5 | 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн | Хөрөнгө зарцуулах тухай | 207,497.8 |
| 6 | 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн | Хөрөнгө зарцуулах тухай | 27,950.0 |
|
| Нийт дүн | 752,838.2 | |
Байгууллагын 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаар ажиллагсадтай холбоотой 311.0 мянган төгрөгийн, хувь хүн, байгууллагад төлөх 24,490.0 мянган төгрөгийн нийт 24,800.1 мянган төгрөгийн өр төлбөртэй гарсан. Төсвийн байгууллага нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3... байгууллага нь эхний хагас жилийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор ... харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ, мөн Төсвийн тухай хуулийн 8.9.1 төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид... хүргүүлэх гэсэн заалтыг хэрэгжүүлэн санхүүгийн тайланг гаргадаг болно. Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлага, нягтлан бодогч нар 2025 оны санхүүгийн тайланг хуулийн хугацаанд тайлагнасан ба төсвийн шууд захирагч захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Аийн гарын үсгээр баталгаажсан тайлангаар тус байгууллага 2025 оны хагас жилийн байдлаар 24,800.1 мянган төгрөгийн өртэй болох нь нотлогдсон. Үүнийг тус байгууллагын шилэн дансны цахим хуудасны https://shilendans.gov.mn/organization/33676?ry=2025 линкээр орж үзэх боломжтой байна.
Дуурь бүжгийн эрдмийн театрын 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаас дүгнэхэд Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлага нь Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйл, Сангийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар баталсан "Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам"-ын 5.1-д заасан төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараах эрэмбийг баримтлан зарцуулах тухай заалтын 5.1.1-д заасан "эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх" гэсэн заалтыг мөрдөж ажиллаагүй санхүүгийн тайлангаар өр төлбөр үүсгэсэн гэж дүгнэсэн болно. Энэ нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 Төсвийн захирагч тухайн жилийн батлагдсан төсвийг зохистой удирдаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн нь албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасныг захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.А өөрийн үйлдлээр бүрэн хангасан.
Сангийн сайдын 2022 оны ******* дугаар тушаалаар баталсан үндсэн үйл ажиллагааны орлогыг зарцуулах журмын 5.1.2-д заасан байгууллага хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах, 5.1.3-д заасан нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэсэн эрэмбийг баримтлан, журмын 5.2 дахь заалтын хүрээнд орлогын нийт дүнгийн 60 хувиас хэтрэхгүй байдлаар дээрх 2 зардалд зарцуулаагүй харин урлаг уран бүтээл туурвих чиглэлд 513.4 сая төгрөгийн зарцуулалтын эрх нээлгүүлэн 490.7 сая төгрөгийг зарцуулсан байсан.
Уран бүтээл хийх зориулалтаар зарцуулсан зардлын ангилал
| Д/д | Зардлын ангилал | Мөнгөн дүн /мянган төгрөг/ | Эзлэх хувь |
| 1 | Улан-Үдэ хотод ажилласан албан томилолтын зардал | 97,107.6 | 19.8 |
| 2 | ОХУ, БНСУ-ын уран бүтээлчдийн зочид буудлын төлбөр | 90,523.5 | 18.4 |
| 3 | Хэвлэл, зар сурталчилгаа | 54,859.2 | 11.2 |
| 4 | Номадик балет, прокурорын ойн тоглолтод оролцсон жүжигчдийн хөлс, урамшуулал | 49,000.0 | 10.0 |
| 5 | Гэрээний төлбөр | 34,379.0 | 7.0 |
| 6 | ОХУ, БНСУ-ын уран бүтээлчдийн хоол, Хунт нуур 50 жилийн ойн арга хэмжээний хүндэтгэлийн хүлээн авалтын зардал | 32,953.4 | 6.7 |
| 7 | Автобус унаа, тээврийн зардал | 30,300.0 | 6.2 |
| 8 | Балетын шүүгчид, Хунт нуурт тоглосон жүжигчний онгоцны тийз тасалбарын үнэ | 25,973.7 | 5.3 |
| 9 | Зөвлөх үйлчилгээ, сургалтын төлбөр | 17,563.0 | 3.6 |
| 10 | Тоглолтын уран бүтээлч, зочин шүүгчид өгсөн бэлэг дурсгал, цэцэг | 16,747.0 | 3.4 |
| 11 | Тоглолтын хувцас хэрэглэл, засвар үйлчилгээний зардал | 13,004.5 | 2.7 |
| 12 | Тоглолтын хөгжим, эд хэрэгслийн түрээсийн зардал | 10,885.0 | 2.2 |
| 13 | Тэмцээний шагнал урамшуулал, медаль, өргөмжлөл хийлгэх зардал | 8,886.0 | 1.8 |
| 14 | Уралдаан тэмцээн, хүндэт зочдын ундаа ус цай кофе авсан зардал | 8,697.0 | 1.8 |
|
| Нийт дүн | 490,698.8 |
|
Тайлант хугацаанд Дуурь бүжгийн эрдмийн театрын Уран сайхны зөвлөлөөс шинэ уран бүтээл, шинээр сэргээн тавьсан дуурь, балетын бүтээлийг хийгээгүй, ОХУ-ын Буриадын театр, БНСУ-ын уран бүтээлчдийг оролцуулсан "Хунт нуур" балетын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ОХУ-ын Улан-Үдэ хотод Аиди дуурь болон Гала тоглолт хийхтэй холбоотой арга хэмжээнд уран бүтээлийн зардлын дийлэнхийг зарцуулсан байсан.
Номадик балет, Прокурорын ойн тоглолтод оролцсон жүжигчдийн тоглолтын хөлс, урамшуулалд нийтдээ 19.0 сая төгрөгийг олгохдоо хувь хүний орлогын албан татварыг суутгаагүй зөрчил илэрсэн. Энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.1. 25.1.1 дэх заалтыг зөрчсөн байсан.
Мөн Балетын уралдаан тэмцээн, гадаадын уран бүтээлчид, шүүгчдэд зориулан 16,747.0 мянган төгрөгийн бэлэг дурсгал, цэцэг худалдан авах зардал гаргасан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.1.5. төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглосон заалтыг зөрчсөн байсан.
Эд хогшил, урсгал засварын зардлын бүлэгт 130.3 сая төгрөгийн зарцуулалтын эрх нээлгүүлэн 126.8 сая төгрөгийг зарцуулсан. Үүнийг тодруулбал багаж техник хэрэгсэл худалдан авахад 26.8 сая төгрөг, урсгал засварын зардалд 100.0 сая төгрөг зарцуулсан байсан. Урсгал засварын ажил гүйцэтгэх тухай 86.9 сая төгрөгийн 8 гэрээг 6 иргэн, 2 компанитай, засварын ажилд шаардлагатай бараа материал худалдан авахад 7 удаагийн 13.2 сая төгрөгийн гүйлгээг нэр бүхий 7 компанитай хийж материал бэлтгэсэн.
Ажилчдын халуун усны өрөө, цэвэр бохир усны сангийн засвар, коридорын хана бүрэх, шалны плита солих зэрэг урсгал засварын ажлын төсвийг 5 хувааж тендер шалгаруулалтын босго үнээс доош дүнгээр гэрээ байгуулан 4 иргэн, 1 компанитай 76.8 сая төгрөгийн гэрээ байгуулан ажил үүрэг гүйцэтгүүлснийг шалгахад засварын ажлын зураг, төсөв байхгүй, засварт шаардлагатай бараа материалыг нэг этгээдээс худалдан авах, засварын ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлэх байдлаар тендер шалгаруулалтын босго үнээс доош дүнгээр шууд гэрээ байгуулсан, гэрээг байгууллагын өмч хамгаалах комиссоор оруулж гэрээг дүгнүүлээгүй, дотоод хяналтгүйгээр гэрээ дүгнэсэн нэг хуудас акт үйлдсэн зөрчил илэрсэн.
Мөн урсгал засварын ажил гүйцэтгэхэд шаардлагатай 20.3 сая төгрөгийн бараа материалыг нягтлан бодох бүртгэлийн дансанд орлогоор бүртгээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.4 нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ, 14.4.2. бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт гэснийг зөрчсөн байна.
Худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 10.3.Захиалагч шууд худалдан авах, харьцуулалтын аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно гэсэн заалт, Төсвийн тухай хуулийн "Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчим"-ын 6 дугаар зүйлийн 6.4.41- т заасан зарчмыг мөрдөөгүй, мөн тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.42-т заасныг хэрэгжүүлж ажиллаагүй алдаа гаргаж өмнөх 2025 оны 04 дүгээр сард гүйцэтгэсэн дотоод хяналт шалгалтын тайлангаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, зөрчлийг давтан үйлдсэн зөрчил гаргасан.
Гомдол гаргасан Дуурь бүжгийн эрдмийн театрын ажилчдын төлөөлөлтэй уулзахад удирдлагын өөрийн хамаарал бүхий этгээдэд мөнгө шилжүүлсэн баримтыг ажлын хэсэгт өгсөн. Энэхүү баримтад үндэслэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас лавлахад У ХХК /РД:6231039/-ны хувьцаа эзэмшигчээр иргэн Д******* овогтой Алтанхундага бүртгэлтэй ба компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажилладаг, эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байсан. Дуурь бүжгийн эрдмийн театрын 2024 оны төсвийн зарцуулалтын ерөнхий журналд У ХХК-тай харилцсан 2 удаагийн ажил гүйлгээ хийгдсэн ба эхний гүйлгээг театрын өмнөх захирал Б.Сарантуяа хийсэн, 2 дахь гүйлгээ нь Д.А захирлын ажил хүлээн авснаас хойших хугацаанд хийгдсэн.
Ийнхүү захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А өөрийн хамаарал бүхий этгээдтэй 18,618.5 мянган төгрөгийн гэрээ байгуулж, төлбөрийг шилжүүлсэн үйлдэл гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.13 д заасныг зөрчсөн тул Авлигатай тэмцэх газрын 2025 оны 03/7789 дүгээр албан бичгээр түүнд сахилгын арга хэмжээ тооцуулах шийдвэр ирүүлж Сайдын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ тооцсон болно.
| № | Гүйцэтгэгч | Гэрээний дугаар огноо | Мөнгөн дүн | Гүйлгээний утга | Төлбөр төлсөн | |
| Мөнгөн дүн /мянган төгрөг/ | Огноо | |||||
| 1 | У ХХК | Гэрээгүй | 1,381.5 | Тоглолтын нүүр будгийн материалын үнэ | 1,381.5 | 24.03.13-ны өдөр |
| 2 | У ХХК | 24.12.09 №0 | 18,618.5 | Нүүр будгийн бараа материал нийлүүлэх | 18,618.5 | 24.12.27-ны өдөр |
|
| Дүн |
|
|
| 20,000.0 |
|
Авлигатай тэмцэх газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 05/5480 дугаар албан бичгийн дагуу Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагатай холбоотой асуудлаар яамны ажлын хэсэг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс тус байгууллагад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан удирдамжийн хүрээнд ажиллаж, дотоод хяналт шалгалтын тайлангаар 4 зөвлөмжийг хүргүүлснийг энэхүү шалгалтын явцад хянаж үнэлсэн. Тус байгууллагаас зөвлөмжийн биелэлтийн тайланг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр яамны ХШҮДАГ-т ирүүлсэн байсан.
| № | Өгсөн зөвлөмж | Хэрэгжилтэд хийсэн үнэлгээ | Хувь |
| 1 | Бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа ТБОНӨХБАҮХАТ хуулийг хэрэгжүүлж ажиллах | Тайланд хугацаанд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр тендер зарлаж худалдан авалт хийгээгүй байна. | 0% |
| 2 | Шилэн дансны тухай хуулийн дагуу захирлын баталсан тушаалыг бүрэн мэдээлэх, 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын гүйлгээг тухай бүр буюу гүйлгээ хийснээс хойш 7 хоногийн дотор мэдээлж байх | Яамны ХШҮДАГ-аас гүйцэтгэсэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн дотоод аудитын тайлангаар хангалтгүй үнэлгээ авсан. | 80.0 |
| 3 | Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар баталсан журмыг хатуу мөрдөн анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэхгүй, санхүүгийн тайланд туслахгүй байхад анхаарч ажиллах | Урсгал засварын ажил гүйцэтгэхэд шаардлагатай 38.0 сая төгрөгийн бараа материалыг 1 иргэн, 8 ААН-ээс худалдан авч НББ-д бүртгэсэн эсэхийг хянахад 1 иргэнээс авсан 19,3 сая төгрөгийн бараа материалыг дансанд орлогоор бүртгээгүй байна. | 88.9% |
| 4 | Түрээсийн бартерын орлогыг холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн бүртгэж, санхүүгийн тайланд тухай бүр бүрэн тусгаж, тайлагнах | Тайлант хугацаанд цайны газрын түрээсийн гэрээний дагуу 9.0 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн. группийн ойн баяр наадмын тоглолтод уран бүтээлчдийг оролцуулан 80.0 сая төгрөгийн бартерын гэрээ байгуулсан боловч санхүү, нягтлан бодох бүртгэлд бүртгээгүй байна. |
|
|
| Нэгдсэн үнэлгээ | 54.7% | |
Зөвлөмжийн биелэлтийн тайлан, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг газар дээр шалгаад өмнөх шалгалтын зөвлөмжийн биелэлтийг 54.7 хувьтай, хангалтгүй гэж дүгнэсэн. Энэ нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан "Дотоод аудитын дүрэм"-ийн 10.2 Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагчийн акт, албан шаардлага, гаргасан үнэлэлт, дүгнэлт, зөвлөмжийг шалгалтад хамрагдсан байгууллагын удирдлага, албан хаагчид хэрэгжүүлэх үүрэгтэй гэснийг зөрчсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс "Аливаа зөрчил нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий байгууллага, албан тушаалтны тогтоосон захиргааны хэм хэмжээг тодорхой үйлдэл, эс үйлдэхүйгээр зөрчин үйлддэг. Гэвч хяналт шалгалтын бүрэлдэхүүн тогтоосон зөрчилд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил тус бүрээр тогтоогоогүй" гэжээ.
Дотоод хяналт шалгалт хийх удирдамжийн хяналт шалгалтын зорилго хэсэгт "Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагын үйл ажиллагаа, захиргааны удирдлага зохион байгуулалт, төсөв санхүүгийн зарцуулалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу театрын ажилчдаас гаргасан гомдолд дурдсан асуудлаар хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах чиг үүрэгтэй" гэж баталсан. Дотоод хяналт шалгалтын зорилго нь тус театрын удирдлагын үйл ажиллагааг шалгаж илэрсэн зөрчил, дутагдлыг тайланд шалгасан чиглэл бүрээр дэлгэрэнгүй бичиж, улмаар дүгнэлт хэсэгт зөрчигдсөн хууль тогтоомжийн заалт бүрээр тодорхой бичсэн байхад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил тус бүрээр тогтоогоогүй гэдгийг хүлээн авах боломжгүй байна.
Дуурь бүжгийн эрдмийн театрын төрийн сангийн харилцах үндсэн дансны 100******* тоот данс, нэмэлт санхүүжилтийн 100 тоот дансны мөнгөн хөрөнгийг зарцуулах эрхийн 1 дүгээр гарын үсгийг захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд зурж, хөрөнгө мөнгийг зарцуулахдаа тодорхой хууль тогтоомжийг зөрчсөн, зардлыг эрэмбийг баримтлан зарцуулаагүй зэрэг зөрчил гаргасан болохыг дотоод хяналт шалгалтын тайланд тодорхой дүгнэж бичсэн. Нэхэмжлэгч Д.Аийн төрийн сангаар гүйлгээ хийх эрхийн гарын үсгийн баталгааны хуулбарыг энэхүү тайлбарт хавсаргав.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна гэсэн заалтын дагуу Дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагааг удирдах, төсөв санхүүгийн зарцуулалтын эцсийн үр дүнг хариуцах албан тушаалд ажиллаж байсан Д.А дотоод хяналт шалгалтын тайлангаар илэрсэн зөрчлүүдийг өөрийнхөн хийсэн үйлдэл болон эс үйлдлээр гаргасан болохыг дотоод хяналт шалгалтын бүрэлдэхүүн тогтоосон.
Нэхэмжлэгчийн зүгээс "Дуурь бүжгийн эрдмийн театрт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ХШҮДАГ-аас 2025 оны 04 дүгээр сард дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэсэн. Гэтэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд солигдсоноор дахин дотоод, хяналт шалгалтын ажил гүйцэтгэж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт заасны дагуу хяналт шалгалтыг давхардуулахгүй байх зарчмыг зөрчсөн. Энэхүү шалгалт нь зөвхөн нэхэмжлэгчийг эрхэлж буй албан тушаалаас чөлөөлөх зорилготой болох нь тодорхой юм" гэжээ.
Авлигатай тэмцэх газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 05/5480 дугаар "Хяналт шалгалт хийлгэх тухай" албан бичгээр Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагад холбогдуулан ирүүлсэн иргэний гомдол, мэдээллийг хүлээн авч авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудалд хяналт шалгалтыг явуулж байна. Гомдол мэдээлэлд салбарын хяналт шалгалтад хамрагдвал зохих дараах асуудалд санхүүгийн хяналт шалгалтын ажлыг шуурхай зохион байгуулж, шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар тус газарт 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор хариуг ирүүлэх үүрэг өгөгдсөн.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр баталсан удирдамжийн хүрээнд ажлын хэсэг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэсэн. Ажлын хэсэгт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Т, тус газрын ахлах шинжээч Ц.А, дотоод аудитор Г.Ш, гэрээт ажилтан О.П нар ажилласан. Дотоод хяналт шалгалтын тайлангаар илэрсэн зөрчил дутагдлын талаар дүгнэлт гаргаж, тайланг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газар болон Дуурь бүжгийн эрдмийн театрт хүргүүлж, байгууллагын удирдлагад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний 3 үүрэг, 4 зөвлөмжийг хүргүүлсэн болно. Тус дотоод хяналт шалгалтын тайланг Дуурь бүжгийн эрдмийн театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ тайланг бүрэн эхээр хуулбарлан хавсралтаар хүргүүлж байна.
Авлигатай тэмцэх газраас манай гүйцэтгэсэн дотоод хяналт шалгалтын тайлан дүгнэлтэд үндэслэн тус яамны төрийн нарийн бичгийн даргад 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06/21160 дугаар албан бичгээр нэхэмжлэгч тал буюу Д.Атай холбоотой 56,615.0 мянган төгрөгийн зөрчилд хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх тухай үүрэг ирсэн болно. Энэ нь манай яамнаас хийсэн дотоод хяналт шалгалтын тайлангаар тус театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулсан дүгнэлт нь Авлигатай тэмцэх газрын албан бичгээр баталгаажсан болохыг харуулж байна.
Нэхэмжлэгчийн Дуурь бүжгийн эрдмийн театрт 2025 оны 4, 9 дүгээр сард 2 удаа хяналт шалгалт хийж хяналт шалгалтыг давхардуулсан гэдэг шаардлагад дээрх баримт, мэдээллийг хүргүүлж эхний шалгалт нь Авлигатай тэмцэх газрын өгсөн үүргийн дагуу салбарын хяналтын гүйцэтгэсэн шалгалт, дараагийн шалгалт нь тус байгууллагын ажилчдын гаргасан өргөдлийн дагуу гүйцэтгэсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт болохыг тайлбарлаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт заасны дагуу хяналт шалгалтыг давхардуулахгүй байх зарчмыг зөрчөөгүй болохыг тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчээс "Тодруулбал маргаан бүхий танилцуулгын санал хэсгийн 1-д *...Д.Ат Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцох, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хийж, удирдлагыг томилох" гэж зааснаас харахад хяналт шалгалтын бүрэлдэхүүн шинээр томилогдсон сайд Ч.Уын нэхэмжлэгч Д.Аийг чөлөөлж, түүний оронд өөр этгээдийг томилох боломжийг олгох зорилго агуулж байгаа нь тодорхой байна" гэжээ.
Дотоод хяналт шалгалтын тайлангаар илэрсэн зөрчилтэй холбогдуулан эхлээд тус театрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ат Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, дараагийн шатанд тус театрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хийж, удирдлагыг томилох гэсэн дүгнэлт гаргасан.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт
батлах тухай" шийдвэрийн 4 дүгээр хавсралтад Үндэсний театр, эрдмийн театрын захирлын албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилалд адилтган авч үзэхээр заасан байдаг. Үүний дагуу Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2 дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх гэсэн заалтыг зөрчин Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын сул орон тоо гарахад хувийн хэвшилд ажиллаж байсан иргэн Д.Аийг захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Ч.Номин сайдын 2024 оны дугаар тушаал хүчин төгөлдөр бус болохыг сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт танилцуулсан.
Мөн нэхэмжлэгч Д.А нь Дуурь бүжгийн эрдмийн театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын дугаар тушаалаар 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс ажилд түр томилогдсоноос хойш 11 сарын хугацаа өнгөрч, хамт олны зүгээс удирдлагын үйл ажиллагаанд эсэргүүцэлтэй хандан, салбарын сайдад удаа дараа гомдол гаргасан, үүссэн асуудлыг бодитой шийдвэрлэхгүй бол ажил хаях хэмжээнд хүрэх шаардлага тавьсан, түүнчлэн Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлага нь үүрэг гүйцэтгэгч тул түүний гаргасан шийдвэрийн эрх зүйн үр дагавар, хэрэгжилт хангалтгүйгээс байгууллагын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн учраас Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын дагуу тус театрын захирлын сонгон шалгаруулалтыг хийж удирдлагыг жинхлэн томилох нь үүсэн нөхцөл байдлыг сайжруулах эхний шатны шаардлагатай арга хэмжээ мөн гэж үзэж зохих дүгнэлтийг гаргасан болно.” гэв.
3.7. Хариуцагч хяналт шалгалтын бүрэлдэхүүний гишүүн Ц.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “3 орон тоо нэмсэн. Стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга гэж байгаа. Үүн дотроо маркетингийн ажлын алба, мэдээлэл сургалтын алба гэж байгаа. Албаны дарга захиралтай харилцахгүй. Дараа нь уран бүтээлийн хэлтэс гэж байгаа. Захиргаа хэрэгжилтийн дарга, үйл ажиллагааны хэлтсийн дарга гэж нэмсэн. Эхлээд хэлтсийн даргад мэдээлэл өгч хэлтсийн дарга нь захиралтай харилцдаг шат дамжлагатай болсон. Эхнээсээ очиж уулзахад хүний нөөцийн дарга нь өдөр болгон тушаал гаргаад сууж байдаг. Яагаад гэхээр нэг өдөр чөлөө авсан ч тушаал гаргадаг. Тэгэхээр хүний нөөц нь өдөржин тушаал бичдэг. Ажилчид даргаас чөлөөний тушаал зуруулахын тулд Д.А дарга дээр ордог. Д.А дарга ямар байдлаар хандаж байсан бэ гэхээр өргөдлийг нь цохож өгдөггүй. Өргөдлөөр гомдол мэдээлж байгаа Ёс зүйн дарга надад энэ талаар нь хэлж байсан. Тэр талаар нь нотлох ёстой гэхээр байдаггүй. Иймд бид нотлогдохгүй байна гэж хааж байсан. Орон тоогоо нэмсэн. Орон тоо нэмээд хүн аваагүй гэж хэлээд байна. 3 орон тоо дээр аль аль дээр нь хүн ажиллаж байсан. Захиргааны хэрэгжилтийн дарга дээр Соёл урлагийн их сургуулиас ирсэн хүнийг 3,500,000 төгрөгөөр цалинжуулж байсан. Энэ цалин нь маш өндөр цалин. Энэ хэмжээгээр төсвийг үр ашиггүй зарцуулж байгаа. Тэр хүн хэдий сайн байж болно. Тэтгэвэртээ гарсан хүн ажил хийхийг зөвшөөрөгддөг. Гэхдээ төсвийг үр ашигтай зарцуулахад тэр хүн төрөөс тэтгэврээс цалингаа авч байгаа тул тариф цалингаа авах ёстой. Би тэр талаас нь болохгүй гэж хэлсэн. Тэр хүн нь ажил хийхээрээ илүү цаг хараад байдаг. Илүү цагийг зөвхөн уран бүтээлчдэд олгох хуулийн зохицуулалттай. Гэтэл удирдах албан тушаалтанд зөвшөөрөхгүй зүйл. Орон тоогоо батлахдаа сайд баталсан гэж хэлээд байна. Сайд зүгээр сууж байгаад баталдаггүй. Үүнийг Д.А захирал өөрөө барьж очиж батлуулдаг. Тэгэхдээ энэ 3 хүний орон тоо хэрэгтэй гэж хэлээд батлуулж байгаа. Түүнийг нь сайд зөвшөөрч баталсан байгаа.
2025 оны 4 дүгээр сард 2024 оныг дүгнэсэн. Д.А 2024 оны 11 сард томилогдож 1 сар гаруй ажиллаж байсан. 250 сая төгрөгийн орлого олж түүнийгээ урамшуулал болгож олгосон. 8 хүнд 30 сая төгрөг өгсөн. Он гараад хагас жилээр урамшуулал өгөхгүй болоход ажилчид нь эсэргүүцэж явсан. Өргөдөл гомдол гаргаж байгаа н.Г*******т 30 сая төгрөг өгсөн.
Хагас жилийн тайлангаар 8 сая төгрөгийн өр үүсгэсэн. Сонгон шалгаруулалгүй тендергүй хувааж ажил хийлгэсэн нь хууль тогтоомж зөрчсөн. Мөнгө зарцуулахдаа эрэмбэ зөв баримтлаагүй. Ажилчдын урамшууллыг хойшлуулсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар улс, орон нутгийн төсвийн болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэсэн заалт байгаа. захиалагчийн хөрөнгөөр гэдэг нь энэ байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого байгаа. захиалагч гэдэг нь төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд гэсэн заалт байгаа. Дуурь бүжгийн эрдмийн театр нь төрийн өмчит хуулийн этгээд мөн болно. Энэ хууль бидний нэмэлт үйл ажиллагааны орлогыг зарцуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг хэрэглэж зарцуулах ёстой.
Урсгал үйл ажиллагаанд зарцуулсан ажлаа тус тусад нь 20 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй байсан. Жишээ нь Д.М гэдэг хүнтэй нойлын өрөөний засвар дээр 17,6 сая төгрөг, н.А гэдэг иргэнтэй цэвэр бохир усны сангийн засварын ажил 4,2 сая төгрөг энэ 2 ажил нь нийлүүлээд душийн засвар хийгдэж байхад цэвэр, бохир усыг нийлүүлээд засчих боломжтой. Энэ хоёр ажил нийлэхээрээ 32 сая төгрөг болж байгаа. 20 сая төгрөгөөс дээш байх тул тендер зарлах ёстой байсан. 1, 2, 3 дугаар давхарт 19,5 сая төгрөгтэй хана шинэчилсэн. Н.М******* гэдэг иргэнээс 19,3 сая төгрөгөөр гоёлын хавтанг авч, өөр компанитай гэрээ хийгээд засварын үйлчилгээ хийлгэсэн. Ингээд тендерийг зарлахгүйгээр бултуулсан. Дулааны шугам сүлжээг н.Б******* гэдэг иргэнтэй тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хийсэн 18,9 сая төгрөг, өөр нэг компанитай шугам сүлжээний засварын материал нийлүүлсэн 19.7 сая, нэг компанитай нь дулааны шугам сүлжээний засвар 18 сая төгрөгөөр дулааны шугам сүлжээний засвар 3 хувааж хийлгэсэн. Нийт өртөг нь 57,3 сая төгрөг, нэг иж бүрдлээрээ дулааны шугам сүлжээг засах тендер зарлах ёстой байсан. Ариун цэврийн өрөөний засварт Х******* Т******* ХХК-тай 19,9 сая төгрөгөөр, н.Оюун гэдэг хүнтэй ариун цэврийн өрөөний шугам засвар 17,6 сая төгрөг, н.Б*******тай ариун цэврийн өрөөний материал нийлүүлэх 15,8 сая төгрөг гэрээ байгуулсан. Энэ бүгдийг нэмээд үзэхэд тендер зарлахаар байгаа. А3 гэдэг мэргэшсэн мэргэжилтэн тендерийг зарлах ёстой. Тухайн байгууллагад байхгүй бол яаманд ажиллаж байгаа хүмүүсийг оролцуулах боломжтой. Шалгалт хийхэд Цөмөөхэй хөгжимт жүжгийг эзэмшдэг төрийн бус байгууллага Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 106 барааны тэмдэгтэй байсан. Дуурь бүжгийн эрдмийн театрын санхүү хөрөнгөд бүртгэгдээгүй. 254 сая төгрөгийн орлого олсон байна.
80 сая төгрөгийн бартерын гэрээ байгуулсан гэж хэлж байгаа. Нэг компанийн ойгоор хүмүүсээ аваачиж дуурь тоглуулсан. Учиртай 3 толгой гэх мэргэжлийн дуурь бөгөөд оркестрт оруулж тайз дээр тоглуулдаг зүйлийг компанийн найран дээр аваачиж тоглуулсан. Түүнээс болж хамт олны уур амьсгал муудсан. Согтуу хүмүүсийн өмнө бид нарыг тоглуулсанд нь гомдолтой байна гэж хэлж байсан. Хандив биш. 80 сая төгрөгөөр бартераар засвар хийлгэсэн гэж хэлээд байгаа. Ажилчид нь очоод дуулсан. Мөнгөө авах ёстой. 2024 онд Шивээ хиагт дуурийг талбай дээр тоглоход 250 сая төгрөгийн санхүүжилт өгсөн. Наадмын нээлтэд орвол төсвөөс өгдөг. Нийт орсон орлогоосоо 60 хувийг өгсөн байхад хууль зөрчихгүй. Уран бүтээлчид, ажилчдын сэтгэл ханамж сайн байх ёстой. 26.8 сая төгрөгийг ахмадуудад бэлэг өгсөн, н.Сэргэлэнбаатарт 30 сая, н.Г******* гэх дуучинд 30 сая төгрөг өгсөн. 285 хүнээс 2 хүнд өндөр дүнгээр өгсөн. Нийт өгсөн мөнгийг үзэхэд 96 сая төгрөг болж байгаа. Прокурорын арга хэмжээд очиж дуулсан байдаг. Тэрийг нь цалин хэлбэрээр 19 сая төгрөгийг 6 хүнд хувааж өгсөн. Гэтэл цаана нь хүлээгдэж байгаа нь 780 сая төгрөгөөс бодоход 400 гаруй сая төгрөг урамшуулал олгоогүй дутуу байгаа. Засвар хийж болно. Эрэмбээрээ 4 дэх шат дээр засвар хийх ёстой. Эхлээд өрөө дарах, цалин урамшуулал өгөх, нийгмийн асуудал шийдвэрлэх, хөрөнгө оруулалт хийх гэсэн эрэмбэ байгаа. Энэ дарааллыг барьж зарцуулах ёстой байсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар цуглуулсан, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлээс “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар “Д.Аийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах” тухай шаардлагыг хангаж, “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Дуурь бүжгийн эрдмийн театрт тус байгууллагын ажилчдын гаргасан гомдлын дагуу дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга”-ыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хяналт шалгалтын бүрэлдэхүүнд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “дотоод хяналт шалгалтын танилцуулга”-ыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлч, албан хаагчдаас гаргасан театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үйл ажиллагааны талаарх гомдлоор хяналт шалгалт явуулах удирдамжийн дагуу уг удирдамжаар байгуулсан ажлын хэсэг дотоод хяналт шалгалт хийсэн, театрын удирдлагын зарим үйл ажиллагааг хуульд нийцсэнийг, зарим үйл ажиллагаа хуульд нийцээгүйг дүгнэж, театрын орон тоо бүтэц, төсөв, санхүүгийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон театрын захирлын үүрэг гүйцэтгэгчид хариуцлага тооцох, сонгон шалгаруулалтаар томилох санал бүхий танилцуулга нь нэхэмжлэгчид шууд чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй буюу гадагш чиглээгүй, захирамжилсан шинжгүй, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж зааснаар захиргааны актын дээрх шинжийг агуулаагүй байх тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан захиргааны үйл ажиллагааны хэлбэрт хамаарахгүй танилцуулгыг хүчингүй болгуулах нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан захиргааны актад холбогдох маргааныг харьяалан шийдвэрлэх тул нэхэмжлэлийн энэ шаардлагаар тодорхойлогдож буй хяналт шалгалтын танилцуулга нь захиргааны актын шинжийг агуулаагүйгээрээ захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх эрх зүйн маргаан биш байна.
Иймд энэ үндэслэлээр буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний дотоод хяналт шалгалтын танилцуулгыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хяналт шалгалтын бүрэлдэхүүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Харин дотоод хяналт шалгалтын танилцуулгаарх дүгнэлт үндэслэлтэй эсэх нь түүнийг үндэслэн гарсан маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэгдэнэ.
Хоёр. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.
1. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн хүрээнд Дуурь бүжгийн эрдмийн театрт дотоод хяналт шалгалт хийсэн тайлангийн дүгнэлтийг тус тус үндэслэжээ.
Үүнээс Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт нь шийдвэр гаргах эрх олгосон заалт бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг тодорхойлохгүй тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” үндэслэл үүссэн эсэх, энэ нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон эсэхэд шүүх дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэхээр байна.
Театрын захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар эрх зүйн байдлыг нь уг хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар тогтооно. Түүнчлэн мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тодорхойлсноор төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгох тул албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж буй этгээдийн ийнхүү төрийн алба хашиж буйтай холбоотой хөдөлмөрлөх субьектив эрх хуулийн дагуу ижил хамгаалагдана.
2. Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь “ажил олгогчийн мөнгө, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, захиран зарцуулахдаа ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” дотоод хяналт шалгалтын “дүгнэлт”-ээр тогтоогдоогүй болохыг шүүх дараах байдлаар дүгнэлээ.
2.1. Юуны өмнө Дуурь бүжгийн эрдмийн театр нь хөгжмийн болон тайзны урлагийн бүтээл туурвих, толилуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн, сонгодог урлагийн төрийн өмчит байгууллага[1] бөгөөд үйл ажиллагаа нь Соёлын тухай хуулиар, төсөв санхүүжилттэй холбоотой харилцаа нь Төсвийн тухай хуулиар зохицуулагддаг, хэдий төсөвт байгууллагад хамаарах ч соёлын үйл ажиллагааны орлогоороо санхүүждэг, Соёлын тухай хуулиар ч, Төсвийн тухай хуулиар ч үйл ажиллагаагаа бие даан явуулдаг, бодлогоор болон төсвөөр дэмжлэг үзүүлэх үүргийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагад хүлээлгэсэн онцлогтой салбар юм. Ялангуяа сонгодог урлаг нь төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх салбарт багтахаар хуульд тусгагдсан байна.
Гэвч цалингаас бусад зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэггүй, мэргэжлийн сонгодог урлагийн бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээний орлогоор /хяналт шалгалтын танилцуулгад дурдсанаар 2025 онд үндсэн үйл ажиллагааны орлого 957,9 сая төгрөгийн 95.3 хувь нь уран бүтээлээр орсон/ театрын барилгын өдөр тутмын ашиглалтын зардал, урсгал засвар, уран бүтээлчдийн нэмэгдэл олговор, урамшуулал, тайзны урлагийн бүтээл тавих зардал, уран бүтээлчдийн тоглолтын болон бэлтгэлийн хувцас, хөгжим, тоноглол, эд хэрэгсэл, тайз, гэрэлтүүлэг гээд бүхий л үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлдэг байна.
2.2. Удирдамжаас үзвэл дотоод хяналт шалгалт хийх үндэслэл нь театрын уран бүтээлч, албан хаагчид /гоцлол дуучин, ёс зүйн дэд хорооны дарга, Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн, найрал дууны ангийн дарга/-ын “театрын захирлын үүргийг гүйцэтгэгч Д.А албан тушаалаа урвуулан ашигласан, цаашид хамтран ажиллахгүй” гэх гомдол бөгөөд удирдамжид заасан хяналт шалгалтын зорилго, хүрээ нь театрын удирдлагын үйл ажиллагаа, ашиг сонирхлын зөрчил, зохион байгуулалтын бүтцийг батлуулсан эсэх, төсөв санхүүгийн зарцуулалт, үйл ажиллагааны нэмэлт орлогын зарцуулалт, яамны дотоод хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ажлын байрны дарамт үүсгэдэг эсэх гомдолд дурдсан хүрээнд байх ба,
2.3. Дотоод хяналт шалгалтын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн танилцуулгын “дүгнэлт”-д зөрчил гэх 7 асуудлыг тусгасан, үүнээс 1-д шилэн дансны хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирсан, 3-т хамаарал бүхий этгээдийн эзэмшлийн У ХХК-тай байгуулсан гэрээгээр худалдан авалт хийсэн зөрчилд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар театрын захиралд сахилгын шийтгэл хүлээлгэсэн, 6-д байгууллагын ёс зүйн зөвлөлийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13.2-т заасны дагуу байгуулаагүй, удирдлагаас ажлын байрны дарамт үзүүлсэн гэх асуудал нотлогдоогүй хэмээн дүгнэсэн, өөрөөр хэлбэл зөрчил гэж үзээгүй болон шийдвэрлэгдсэн асуудлуудын талаарх дүгнэлт байна.
Дүгнэлтийн 3-т заасныг тодруулбал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар “ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” зөрчилд буюу “хамаарал бүхий этгээдийн эзэмшлийн У ХХК-тай театрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоны дараа 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тоглолтын нүүр будгийн бараа, материалын худалдан авалтын санхүүжилтэд 18,618.5 төгрөгийн эрх нээлгэсэн үйлдлийг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” асуудалд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. “Хяналт шалгалт хийх болсон гомдолд дурдагдсан байсан тул танилцуулгын дүгнэлт хэсэгт тусгасан, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хамааруулаагүй” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарласан бөгөөд, ийнхүү хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлд хамааруулах нь нэг зөрчилд хариуцлагыг давхардуулахгүй байх зарчимд нийцэхгүйг тэмдэглэж, дүгнэлтийн энэ хэсэгт шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Мөн дүгнэлт хэсгийн 7-д ““ажилчдад ажлын байрны дарамт үзүүлдэг, ажлын үр дүнг зөв тооцдоггүй, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санал авдаггүй, хавсран ажилласан үеийн нэмэгдэл олгодоггүй, ялгаварлан гадуурхдаг, давсан нэмэлт орлогыг шударга бус хуваарилдаг, ажилчдын хөдөлмөрийн нөхцөл аюултай байгаа нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг зөрчсөн” гэж Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл дүгнэсэн” талаар дурдсан, өөрөөр хэлбэл дүгнэлтийн 7 дахь асуудлыг хяналт шалгалтын бүрэлдэхүүн хяналт шалгалтаар тогтоогоогүй буюу зөрчил гэж үзээгүй, дотоод хяналт шалгалтын дүгнэлт, саналд хамаарахгүйг хариуцагч хяналт шалгалтын бүрэлдэхүүний төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарладаг.
Ийнхүү хяналт шалгалтын танилцуулгын дүгнэлт хэсгийн 1, 3, 6, 7 дахь асуудлууд ямарваа зөрчилтэй гэж үзсэн асуудал биш болохыг хариуцагч хяналт шалгалтын бүрэлдэхүүний төлөөлөгч, хариуцагч сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд мөн тайлбарласан тул үндэслэлд нь шүүх дүгнэлт хийх шаардлагагүй.
Тиймээс дүгнэлт хэсгийн 2, 4, 5 дахь хэсэгт ажил олгогчийн мөнгө, эд хөрөнгийг захиран зарцуулахдаа дүгнэлтэд заасан хууль зөрчсөн, итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхэд, хяналт шалгалтаар ийм зөрчил тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийхээр байна.
2.4. Дүгнэлт хэсгийн 2-т “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны орлогын зарцуулалтыг Төсвийн тухай хууль болон холбогдох журамд заасан зардлын эрэмбийг баримтлан зарцуулаагүй, санхүүгийн байдлын 2025 оны хагас жилийн тайлангаар 24.8 сая төгрөгийн өр төлбөр үүсгэсэн, урсгал засварын зардалд зураг төсөвгүй ажлыг тендер сонгон шалгаруулалтгүйгээр 4 иргэн, 1 аж ахуйн нэгжтэй 76.8 сая төгрөгийн шууд гэрээ байгуулан, дотоод хяналтгүйгээр зарцуулсан, үйл ажиллагааны эрх нээлгүүлсэн орлогын 13 хувийг буюу 107.9 сая төгрөгийг цалин урамшуулал, тэтгэмжийн зардалд зарцуулсан нь холбогдох хууль тогтоомжид заасан урамшуулал, буцалтгүй тусламжид зарцуулах дээд хувь хэмжээний шаардлагыг бүрэн хангахгүй байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 24 дүгээр зүйлийн 24.4, 46 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.3, Сангийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар баталсан Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмын 5.1-д заасан заалтыг тус тус зөрчсөн” гэж үзжээ.
Дүгнэлтийн энэ хэсэгт зөрчил үзсэн асуудал нь хоорондын харилцан хамаарлын хувьд
- үйл ажиллагааны орлогын 13 хувийг буюу 107.9 сая төгрөгийг уран бүтээлчдийн цалин урамшуулал, тэтгэмжид зарцуулсан нь Төсвийн тухай хууль болон холбогдох журамд заасан зардлын эрэмбийг баримтлаагүй буюу урамшуулал, тэтгэмжид зарцуулах дээд хувь хэмжээнд хүрээгүй гэж,
- театрын барилгын урсгал засварын төсвийг 5 хувааж тендер шалгаруулалтын босго үнээс доош дүнгээр 4 иргэн, 1 компанитай 76.8 сая төгрөгийн гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн гэж буруутгасан байх ба санхүүгийн байдлын 2025 оны хагас жилийн тайлангаар үүссэн 24.8 сая төгрөгийн өр төлбөр нь хийгдсэн ажил гүйлгээний төлөгдөөгүй үлдэгдэл байна.
2.4.1. Нэмэлт дансанд төвлөрсөн үндсэн үйл ажиллагааны орлогоос Театрын захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/430 дугаар тушаалаар 240,000,000 төгрөгийг анги нэгж тус бүрээс шалгарсан гэх 8 ажилтанд тус бүр 30,000,000 төгрөг байрны урьдчилгаа хэлбэрээр тэтгэмж, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/434 дүгээр тушаалаар 83,544,000 төгрөгийг анги нэгжээс 8 ажилтанд тус бүр 10,000,000 төгрөгийн, 1 ажилтанд 1,921,000 төгрөг, 1 ажилтанд 1,623,000 төгрөгийн тэтгэмж, 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дугаар тушаалаар 17,500,000 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж, 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар тушаалаар 2,500,000 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар 1,000,000 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тушаалаар 55,000,000 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж, урамшуулалд зарцуулсан байна.
2.4.2. Театрын барилгын зайлшгүй шаардлагатай /шал цөмөрсөн, шугам хоолой шаардлага хангахгүй болсон, халаалтгүй болсон/ урсгал засвар /уран бүтээлчдийн халуун усны өрөө, цэвэр бохир усны сан, шугам сүлжээ, барилгын коридорын засвар/-ын зардлыг үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлж гүйцэтгүүлсэн, гүйцэтгүүлсэн ажлууд нь тус бүрдээ тендер зарлах үнийн дүнд хүрээгүй, тухайлбал душны өрөөний засвар 17,600.0 төгрөгөөр, цэвэр бохир усны сангийн засвар 14,250.0 төгрөгөөр, 1, 2, 3 дугаар давхрын коридорын 251 м.кв хана бүрж шинэчлэх 19,502.7 төгрөгөөр, гоёлын хавтан залгаа сликон цавуу 19,300.0 төгрөгөөр, хаалганы автомат нугас солих засвар үйлчилгээ 3,150.0 төгрөгөөр гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн[2] байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “... шууд худалдан авах, ... аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.” гэснийг зөрчсөн гэхээс илүүтэй 5 дугаар зүйлийн 5.1-д заасан худалдан авах ажиллагааны “үр ашигтай, хэмнэлттэй байх” зарчимд илүү нийцсэн гэж үзэхээр байна.
Учир нь театрын тоглолтын үйл ажиллагааны орлого нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан татварын орлогоос хуваарилагдсан төсөв биш, урсгал засварын зарцуулалт нь төсвийн хөрөнгөөр хийгдэх батлагдсан төсөвт ажилд хамаарахгүй тул тоглолтын орлогоос театрын барилгын зайлшгүй шаардлагатай урсгал засварын тендер шалгаруулалтын босго дүнд хүрэхгүй хэмжээний ажлыг иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хийлгэснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь ... шууд худалдан авах, ... аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглосон заалтыг, цаашлаад Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4 дэх “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх “төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэх дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна.
2.4.3. Ийнхүү үйл ажиллагааны орлогоос театрын барилгын зайлшгүй шаардлагатай урсгал засвар, уран бүтээлчдийн тэтгэмж, орон сууцны урьдчилгаанд зарцуулсан нь Сангийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар баталсан "Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам"-ын 5.1.1-д "эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх", 5.1.2-т ажилтны ажлын үр дүнг харгалзан урамшуулах, 5.1.3-т ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэсэн үйл ажиллагааны орлогоос зарцуулах эрэмбийг зөрчөөгүй байна.
2.4.4. Үйл ажиллагааны орлогоороо санхүүждэг мэргэжлийн сонгодог урлагийн байгууллагыг балетын уралдаан зохион байгуулахдаа гадаадын уран бүтээлчид, шүүгчдэд бэлэг дурсгал, цэцэг худалдан авалтад зардал гаргасныг хяналт шалгалтаар “төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглосон заалт зөрчсөн” гэж Төрийн хэмнэлтийн хуулийн үйлчлэлд хамааруулсан нь үндэслэлгүйн дээр мэргэжлийн сонгодог уран бүтээл толилуулах үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг онцлогийг нь харгалзаагүй дүгнэлт гэж шүүх үзлээ.
2.4.5. Театрын үндсэн үйл ажиллагааны орлого нь улсын төсвийн санхүүжилт биш ч Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасан төсвийн орлогын бүрдэлд хамаарах бөгөөд ийнхүү эх үүсвэр дутагдаж байгаа үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлсэн нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасан төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, 16.5.5-д заасан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах театрын захирал буюу төсвийн шууд захирагчийн эрх хэмжээний хүрээнд, зориулалтын дагуу байна.
2.4.6. Тэрээр театрын захирлын үүргийг гүйцэтгэх хугацаанд уран бүтээлийн тоглолтын давтамж, тоо нэмэгдсэн, дагаад тоглолтын орлого өссөн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг орлогын 60 хувийг уран бүтээлчдийн урамшуулалд зарцуулсангүй, урсгал зардлыг санхүүжүүлсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй, учир нь төсвийн шууд захирагч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.4. “төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх” үүрэгтэй, 46 дугаар зүйлийн 46.1. “төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно.”, 46.3. “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараахь арга хэмжээнд зарцуулж болно, “46.3.1. эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх, 46.3.2. байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах, 46.3.3. нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, 46.3.4. тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх””, 47 дугаар зүйлийн 47.1.5. “төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлогыг холбогдох төсөл, арга хэмжээнд зарцуулж болно” гэж заасан хүрээнд үйл ажиллагааны орлогоос урсгал зардал санхүүжүүлэх боломжтой байх ба, 46.5-д заасан хориглосон үйл ажиллагаанд зарцуулаагүй байна.
2.4.7. Санхүүгийн байдлын 2025 оны хагас жилийн тайлангаар үүссэн 24.8 сая төгрөгийн өр төлбөр нь хийгдсэн ажил гүйлгээний төлөгдөөгүй үлдэгдэл буюу төсөв татварын тайлагнал, суутгал, өр авлагын харьцааны хэрэгжилтийг дүгнэх хугацаа болоогүй байхад зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
2.4.8. Нэхэмжлэгч Д.А нь театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд уран бүтээлчдийг бэлтгэлийн болон тоглолтын орчин нөхцөлөөр хангах зорилгоор театрын барилгад зайлшгүй шаардлагатай урсгал засварыг тус театрын үйл ажиллагааны буюу тоглолтоос орсон орлого /төсвийн хөрөнгө/-оос тендер шалгаруулах төсөвт өртгөөс доогуур үнээр шууд гэрээ байгуулах замаар гүйцэтгүүлсэн үйлдэлд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, шаардлага хангаагүй материал, ажлын гүйцэтгэлээр чанаргүй засвар үйлчилгээ хийлгэсэн гэх, өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан, өөрт болон бусдад хууль бус давуу байдал үүсгэсэн гэх үйл баримт тухайн хяналт шалгалтаар тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл “ажил олгогчийн итгэлийг алдаж мөнгө болон эд хөрөнгийн хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар захиран зарцуулсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэх үндэслэл тогтоогдоогүй.
2.5. Дүгнэлт хэсгийн 4-т “Яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2025 оны 04 дүгээр сард гүйцэтгэсэн дотоод хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн биелэлтийг “54.7 хувь хангалтгүй” байгаа нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ын 10.2 дахь заалтыг зөрчсөн” гэжээ.
Энэ Яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас дотоод хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн биелэлтийг үнэлгээнээс үзэхэд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг 80 хувь, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт 88.9 хувь, түрээсийн болон бартерын орлогын бүртгэл 50 хувь үнэлэгдэж, тайлант хугацаанд тендер шалгаруулалт зарлаж худалдан авалт хийгээгүй буюу дээр зөрчил биш хэмээн дүгнэгдсэн урсгал засварын ажлыг гэрээ байгуулан тендер шалгаруулалтгүй хийлгэсэн асуудлыг нэгэнт зөрчил гэж үзсэн зөвлөмжийн биелэлтийг 0 хувиар үнэлснээр зөвлөмжийн биелэлт нийтдээ “54.7 хувь хангалтгүй” үнэлэгджээ. Гэтэл урсгал засварын энэ ажил 2025 оны 2- 5 дугаар сард хийгдсэн, өөрөөр тайлант хугацаанд тендер шалгаруулалт зарлаагүй худалдан авалт, ажил, үйлчилгээ байхгүй тул “тайлант хугацаанд тендер шалгаруулалт зарлаж худалдан авалт хийгээгүй” хэмээн зөвлөмжийн хэрэгжилтийг 0 хувиар үнэлсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Өөрөөр хэлбэл өмнөх дотоод хяналт шалгалтаар нэгэнт дүгнэгдсэн асуудлыг зөвлөмжийн биелэлтэд дахин огт гүйцэтгэлгүй гэж үнэлж байгаа нь үндэслэлгүй.
2.6. Дүгнэлтийн 5-д “Тус байгууллагад 2025 оны эхний 9 сарын байдлаар ажлаас чөлөөлсөн 32, ажилд шинээр авсан 45 тушаал гарснаас дүгнэхэд хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн ихтэй, ялангуяа байгууллагын захиргааны ажилчид тогтвор суурьшилгүй, өмнөх бүтэц зохион байгуулалттай харьцуулахад захиргааны албадыг удирдах хэлтсийн даргын 3 орон тоог бий болгон удирдлагын шат дамжлагыг нэмэгдүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 16.5.9 дэх заалтын ... чиг үүргийн давхардлыг арилгах... гэсэн эрхийг хангаж ажиллаагүй байна” гэжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 0 дугаар тушаал тус театрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг /2008 оны 121 дүгээр тушаалаар тогтоосныг шинэчлэн/ тогтоосон, батлагдсан бүтэц, орон тоонд багтаан театрын захирлын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар бүтэц, орон тоо, ажлын байрыг баталж, уран бүтээлч, албан хаагчдыг томилж ажиллуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.9-д заасан дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох эрх хэмжээний хүрээнд байна.
2.6.1. Дүгнэлтэд “ажлаас чөлөөлсөн 32, ажилд шинээр авсан 45 тушаал гарснаас дүгнэхэд хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн ихтэй” гэсэн байх ч эдгээрээс 6 ажилтныг захиргааны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, эдгээр шийдвэрээс “ажилтныг хууль бусаар захиргааны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон”-ыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй энэ нөхцөлд “хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн их, тогтвор суурьшилгүй” гэсэн дүгнэлт тухайн байгууллагын удирдлагын хүний нөөцийн талаарх шийдвэр үйл ажиллагааг ажил олгогчийн итгэлийг алдсан, хууль бус гэж үнэлсэн нь үндэслэлгүй болжээ.
2.7. Шалгалтын удирдамж, танилцуулга, хариуцагчийн тайлбараас үзэхэд театрын зарим уран бүтээлч, албан хаагчдын гомдлоор театрын удирдлагын үйл ажиллагаа, ашиг сонирхлын зөрчил, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны нэмэлт орлогын зарцуулалт, яамны дотоод хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, ажлын байрны дарамт үүсгэдэг эсэхийг шалгасан уг хяналт шалгалтыг хариуцагч “гомдлоор хийгдсэн, төлөвлөгөөт бус, санхүү, үйл ажиллагаанд хийгдсэн дотоод хяналт шалгалт” гэх бөгөөд хяналт шалгалт хийсэн эрх зүйн үндэслэлийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1 дэх хэсэг, өөрөөр хэлбэл тухайн хяналт шалгалтыг мөн хуулийн 52.1 дэх хэсэгт заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалт гэсэн нь үндэслэлгүй байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн захиргааны хяналт шалгалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон хуульд заасан эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ.”, 3.2-т “Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн хяналт шалгалт, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын хяналт болон Төрийн аудитын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тус тусын хууль тогтоомжоор зохицуулна.”, 3.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалт хийхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна.”, 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.”, 6 дугаар зүйлийн 6.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно.”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ.” гээд 9, 10 дугаар зүйлээр хяналт шалгалтын байгууллага, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх улсын байцаагчийн эрх, үүрэг, хяналт шалгалт хэрэгжүүлэх журмыг зохицуулснаас дүгнэхэд байгууллагын дотоод хяналт шалгалт нь Засгийн газраас тогтоосон журмаар зохицуулагдах бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан этгээдээс явуулах 52.1-д заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтаас хяналт шалгалт хийх субъект, хяналт шалгалт хийх журмын хувьд ялгаатай зохицуулагджээ.
2.8. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам, Соёлын сайдын 2021 оны дугаар тушаалаар баталсан Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмаар энэ маргаанд хамаарах дотоод хяналт шалгалт зохицуулагдах тул хяналт шалгалтын бүрэлдэхүүнд улсын байцаагчийн эрхгүй этгээдүүд орсон, хяналт шалгалтаар гарсан эрх зүйн акт хэлбэрийн шаардлага хангаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
2.9. Сайдын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар баталсан яамны зохион байгуулалтын нэгжийн дарга нарын эзгүй үед түр орлон ажиллах хуваариар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргыг Салбарын хяналтын газрын дарга түр орлон ажиллахаар тогтоосон, дотоод хяналт шалгалт хийгдсэн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс ажлын 5 хоногийн хугацаанд буюу 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2 долоо хоногийн хугацаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Т гадаад томилолтоор түр эзгүй байсан тул дотоод хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Салбарын хяналтын газрын дарга томилогдон ажилласныг, улсын байцаагчийн эрхгүй этгээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хяналт шалгалт хийсэн гэж буруутгах үндэслэлгүй.
2.10. Удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн асуудлаар сонсох ажиллагаа явуулсан, түүний дагуу тайлбар авсан байх тул шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзлээ.
2.11. Нэхэмжлэгч сонсох ажиллагааны явцад хяналт шалгалтын танилцуулга, түүнд дүгнэгдсэн асуудлыг эс зөвшөөрч тайлбар[3], түүнд хамаарах 180 хуудас баримтыг хариуцагч сайдад хаяглан хүргүүлсэн байх ч уг тайлбар, баримтыг шийдвэр гаргахдаа харгалзаагүй, авч үзээгүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн, ийнхүү сонсох ажиллагаанд ирүүлсэн тайлбар баримтыг шийдвэр гаргахдаа харгалзаагүй, авч үзээгүйгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр үндэслэл бүхий болоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаал үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Гурав. Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаалыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэснээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтооно.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар театрын захирал томилогдох хүртэл хугацаанд Д.Аийг түр томилсон, талуудын хооронд 2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн ССАЖЗЯ/05/-ХГ-2025/185 дугаартай гэрээгээр гэрээний хугацааг “захирлын албан тушаалын сул орон тоо холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөгдөх хүртэл” тогтоосон, сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар захиалга яамнаас яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 01/240 тоотоор, салбар зөвлөлөөс мөн өдрийн 05 тоотоор Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байх тул театрын захирлын албан тушаал сонгон шалгаруулалтаар нөхөгдөх хүртэл захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэлээ.
Дөрөв. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаалыг шүүх хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул түүний урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан цалин олговрыг ажил олгогч нөхөн олгоно.
Тодруулбал 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинг ажлаар хангах хүртэл /театрын захирлын албан тушаал сонгон шалгаруулалтаар нөхөгдөх хугацааны дотор/ хугацаанд ТҮСБ-7-1 ангилал, зэрэглэл, шатлалаар үндсэн цалин 1,805,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 198,550 төгрөг, сарын хөдөлмөрийн хөлс 2,003,550 төгрөгөөр тооцож олгуулахаар шийдвэрлэв.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д “ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах эрхтэй”, 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй”-г хуульчилснаар хөдөлмөрийн харилцаа тэдгээрийн хооронд үргэлжлэх ажилгүй байсан энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх нь ажил олгогчийн үүрэг тул энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 80 дугаар зүйлийн 80.1.5, 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Аийг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаал сонгон шалгаруулалтаар нөхөгдөх хүртэл захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ажлаар хангах хүртэл хугацааны цалинг олгож, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан хяналт шалгалтын бүрэлдэхүүний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Дуурь бүжгийн эрдмийн театрт дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулга”-ыг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хяналт шалгалтын бүрэлдэхүүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлого хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА