Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 314/ШШ2025/00349

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав, 9/1, 8 давхарт байрлах “**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ********** овгийн **********ийн **********д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,494,133.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Э.**********тэй 2022 оны 06 сарын 10-ны өдөр БЗГ-22-1442 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгийн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 2,849,900 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Үндсэн зээл 2,849,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ...хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг этрүүлсэн тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно. гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож нийт 6,484,833.94 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс огт төлөгдөөгүй. Үлдэгдэл 6,484,833.94 үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300, нийт 6,494,133.94 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Э.********** шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие ********** газрын нэхэмжилсэн 6,494,133.94 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулна. Төлөлтийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж хийнэ. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 541,227.828 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч  “**********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд гаргасан тайлбартаа “...********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.**********д холбогдох хэрэгт хариуцагч Э.********** нь 6,494,133.94 төгрөгийг 1 жилийн хугацаанд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр тэнцүү төлөлт болох 541,227.828 төгрөгөөр төлөхөө илэрхийлж хариуцагч 2025 оны 05 дугаар сарын 30-нд тайлбар гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн төлөлт хийх графикийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч  “**********” ХХК нь хариуцагч Э.**********гээс зээлийн гэрээний үүрэгт 6,494,133.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.********** нь “**********” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 6,494,133.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрч, 1 жилийн хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 541,227.828 төгрөгөөр тэнцүү хувааж төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.**********гээс зээлийн гэрээний үүрэгт 6,494,133.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,856 төгрөгийн тавин хувь болох 59,428 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 59,428 төгрөг, хариуцагч Э.**********гээс 59,428 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “**********” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ