| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00401/И |
| Дугаар | 314/ШШ2025/00347 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 314/ШШ2025/00347
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ***р дүүрэг, ** дүгээр хороо, ****, МПМ цогцолборт байрлах “**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн ***** дугаар гудамжны **** тоотод оршин суух, ********** овгийн **********ийн **********д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 930,814 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...О.********** нь “**********”-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 140000608078 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. О.********** нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 540,000 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр О.Алтанбаганын зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 540,000 төгрөг, зээлийн хүү 328,592 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,222 төгрөг, нийт 930,814 төгрөг байна. О.********** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “**********” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 930,814 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.” гэжээ.
Хариуцагч О.********** нь шүүхэд гаргасан тайлбартаа “...”**********” ХХК-ийн нэхэмжилсэн 930,814 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Нэхэмжлэгч “**********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд гаргасан тайлбартаа “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 930,814 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 06 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**********” ХХК нь хариуцагч О.**********ас зээлийн гэрээний үүрэгт 930,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.********** нь “**********” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 930,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**********” ХХК нь хариуцагч О.**********ас зээлийн гэрээний үүрэгт 930,814 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,890 төгрөгийн тавин хувь болох 13,445 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 13,445 төгрөг, хариуцагч О.**********ас 13,445 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “**********” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ