Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 135

 

 

                             

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Б.Энхболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан

шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мд холбогдох 1834001120111 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг Энхтайваны 1-1 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Л.М гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.М нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах нэгдсэн эмнэлгийн хүлээн авах өрөөнд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн Т.Анарын Huawei p9 загварын гар утсыг хулгайлж бусдад 483000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

1.Шүүгдэгч Л.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “Миний буруу. Их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            Хохирогч Т.Анар мөрдөн байцаалтын шатанд: “Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед хадам ээж Ичинхорлоогийн хамтран амьдрагч Бат-Эрдэнэ гэж хөгшин Төв аймгийн Зуунмод сумаас дээш “Овооны Энгэр” гэдэг газар нас бараад хотоос ирээд задлан шинжилгээнд орох болоод Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах өрөөнд эмч хүлээгээд сууж байхдаа Huawai p9  маркийн гар утсаа цэнэглээд өөрөө хараад сандал дээр 5 метрийн зайтай сандал дээр сууж байсан. Тэгсэн саарал малгай ороолттой эмэгтэй ирээд даралтын аппратаар даралтаа үзээд босоод явахдаа миний цэнэглэж байсан гар утсыг аваад явсаныг мэдээд араас нь хүлээн авахын өрөө чиглээд яваад олоогүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. Тэр эмэгтэй миний цэнэглэж утас нь дээр өөрийн өмсөж явсан бээлийг тавьсан байсан. Тэр үед би арай ч миний гар утсыг аваад явахгүй байх гэж бодоод хадам ээжийн эгч Дашжамцантай юм яриад эргэж утас руугаа хартал алга болсон байсан. Миний алдсан гар утас 96050123 дугаар ашиглаж байсан. Би 22322428 дугаарыг хадам ээжийн утаснаас 9 удаа 88119135 дугаарын хүргэн ах Молор-Эрдэнийн утаснаас 2 удаа эхнэр Алтанчимэгийн 99242942 дугаарын утаснаас 3 удаа нийт 14 удаа залгахад утас дуудаж байсан боловч хариу өгөөгүй. Нэг удаа дуудлага авсан боловч миний яриаг сонсож байгаад таслаад дахин авахгүй болохоор нь “Утас аваад ирвэл 100 000 төгрөг өгье, наад утас чинь ашиглах боломжгүй” гэж удаа дараа холбогдох гэсэн боловч хару өгөөгүй. Би жил гарангийн өмнө 2016 оны 11 сарын орчим Улаанбаатар хотод байрлах гар утас худалдааны ТЭДИ төвөөс 820000 төгрөгөөр авч байсан. Одоо гар утас худалдаж авсан бичиг байхгүй. Одоогийн байдлаар зах зээлд Huawai P9 маркийн гар утас зарагдаж байгаа үнэ нь 350000-550000 төгрөгийн үнэтэй байна лээ. Би өөрийн утсыг цагдаа нар олж өгсөн учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-06-07 тал/,

 

                 Гэрч Б.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр намайг цагдаагийн газрын хашаанд явж байсан чинь манай тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн хошууч Ж.Батмөнх нь надад Төв аймгийн нэгдсэн эмнэлэгээс гар утас хулгайд алдагдсан гэсэн дуудлаганд хамтарч ажиллах шаардлага гарлаа гэсэн. Ингээд бид хоёр хяналтын камераар илрүүлсэн сэжигтэй байж болох Л.М гэх эмэгтэйн гар утас руу нь залгаж хаана байгааг нь асуухад барилгын 60 айлын дэлгүүрт байна гэхээр нь гар утасны талаар асуусан чинь чи авсан буцаагаад өгөх гэж байсан юм гэж хариулсан болохоор нь дэлгүүрт яваад очсон чинь Л.М гэх саарал ороолттой эмэгтэй байж байсан ба Ж.Батмөнх нь уг Л.Мээс гар утсыг нь хураан авч хохирогчид нь хүлээлгэж өгсөн юм. Хохирогч нь миний утас мөн байна гэж таньж авч байсан. Л.М нь эмнэлэгт үзүүлэх гэж явж байхад гар утас цэнэглээстэй байхаар нь авсан. Буцаагаад өгөх байх гэж байсан юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-09 тал/,

            -гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

            -Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-03 тал/,

            -Хулгайд алдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-11-12 тал/, 

            -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-20 тал/,

            -Шүүгдэгч Л.Мийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-21-33 тал/,

            -Хохирогч Т.Анарын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /38-тал/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

            Шүүгдэгч Л.М нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах нэгдсэн эмнэлгийн хүлээн авах өрөөнд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн Т.Анарын Huawei p9 загварын гар утсыг хулгайлж 483000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Анарын мэдүүлсэн “Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед хадам ээж Ичинхорлоогийн хамтран амьдрагч Бат-Эрдэнэ гэж хөгшин Төв аймгийн Зуунмод сумаас дээш “Овооны Энгэр” гэдэг газар нас бараад хотоос ирээд задлан шинжилгээнд орох болоод Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах өрөөнд эмч хүлээгээд сууж байхдаа Huawai p9  маркийн гар утсаа цэнэглээд өөрөө хараад сандал дээр 5 метрийн зайтай сандал дээр сууж байсан. Тэгсэн саарал малгай ороолттой эмэгтэй ирээд даралтын аппратаар даралтаа үзээд босоод явахдаа миний цэнэглэж байсан гар утсыг аваад явсаныг мэдээд араас нь хүлээн авахын өрөө чиглээд яваад олоогүй учраас цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг / хх-06-07 тал/, гэрч Б.Отгонбаярын мэдүүлсэн: “...хяналтын камераар илрүүлсэн сэжигтэй байж болох Л.М гэх эмэгтэйн гар утас руу нь залгаж хаана байгааг нь асуухад барилгын 60 айлын дэлгүүрт байна гэхээр нь гар утасны талаар асуусан чинь чи авсан буцаагаад өгөх гэж байсан юм гэж хариулсан болохоор нь дэлгүүрт яваад очсон чинь Л.М гэх саарал ороолттой эмэгтэй байж байсан ба Ж.Батмөнх нь уг Л.Мээс гар утсыг нь хураан авч хохирогчид нь хүлээлгэж өгсөн юм. Хохирогч нь миний утас мөн байна гэж таньж авч байсан. Л.М нь эмнэлэгт үзүүлэх гэж явж байхад гар утас цэнэглээстэй байхаар нь авсан. Буцаагаад өгөх байх гэж байсан юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-09 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, Хулгайд алдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-11-12 тал/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  шүүгдэгч Л.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

                Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

             Шүүх шүүгдэгч Л.М-ийг “Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах нэгдсэн эмнэлгийн хүлээн авах өрөөнд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн Т.Анарын Huawei p9 загварын гар утсыг хулгайлж 483000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус, зүйл хэсэг тохирсон байна.

                Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч Л.Мд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах санал,

                Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан нь бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй гэдгийг харгалзан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал тус тус гаргасан байна.

                Шүүгдэгч Л.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Мийн хувийн байдал, бага насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болно.     

Шүүгдэгчид Л.М нь хохирогчид учирсан хохирлыг арилгасан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлснийг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Тав: Бусад зүйлийн талаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, Л.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Л.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт шүүгдэгч Л.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Л.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт хэрэгт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ц.ОТГОНЖАРГАЛ