2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/01598

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 20 191/ШШ2025/01598

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* /Регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй,

 

дугаар бааз, , , -д жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

хүсэлт гаргагч Ж.,

гэрч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Ж. нь 1964 онд Жаргалтхаан суманд төрсөн. Миний бие 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал дугаар баазад жолооч, 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 сарын 22-ны өдрийг дуустал т жолооч, 1992 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын *******-нийг дуустал нд жолооч, 1992 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын *******-нийг өдрийг хүртэл хэрэглэгчдийн -д жолоочоор тус тус ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа маань баталгаажаагүй. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн улмаас шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал дугаар баазад жолооч, 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 сарын 22-ны өдрийг дуустал т жолооч, 1992 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын *******-нийг дуустал нд жолооч, 1992 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын *******-нийг өдрийг хүртэл хэрэглэгчдийн -д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийгмийн даатгалын газрын 2024.09.30-ны өдрийн зөвлөмжийн хуудас, Нийслэлийн архивын газрын 2024..07-ны өдрийн 768 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024..04-ний өдрийн 1540, 1539 дугаартай тодорхойлолт, Архивын тасгийн 2024.09.30-ны өдрийн 8/335 дугартай тодорхойлолт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024.09.25-ны өдрийн 08/1229 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гийн шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмл*******, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Л.Дугарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмл*******, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Архивын тасгийн 2024.09.30-ны өдрийн 8/190 дугаартай тодорхойлолт, Аймгийн газрын 1987.12.*******-ний өдрийн 44/76 дугаартай, 1989.07.20-ны өдрийн А/26 дугаартай тушаал, Хэрэглээний ны даргын 1991.01.04-ний өдрийн 01 дугаартай, 1991.12.*******-ны өдрийн 6 дугаартай, 1992.07.28-ны өдрийн 09 дугаартай тушаал, Ж.ын иргэний үнэмл*******ийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон лавлагаа,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Үндэсний төв архивын 2024.11.19-ний өдрийн 02/90 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024.11.20-ны өдрийн 01/1132 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.11.24-ний өдрийн 9/14693 дугаартай албан бичиг, Ж.ын ХААТР-1/А/ маягт, хаягийн хуудас №7 маягт, ХААТР 15/А/ маягт, ХААТР-21/А/ маягт, гэрч гийн мэдүүлэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ж. нь дугаар бааз, , , -д жолоочоор тус тус ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч Ж. нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суудаг болох нь иргэний үнэмл*******, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн, түүнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа г******* үндэслэлээр ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүл*******ээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

4. Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газрын тодорхойлолтод дугаар бааз, , , -ийн баримт шилжиж ирээгүй тул архивын лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. Мөн Архивын тасгийн тодорхойлолтод хоршооны баримт хадгалагдаагүй талаар дурджээ.

 

5. Ж.ын хүсэлтэд дурдсан хугацааны ажиллаж байсан байдалтай холбогдох дараах баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнд:

- газрын даргын 1987 оны 12 сарын *******-ний өдрийн 44/76 дугаартай Хариуцлагатай дежур томилох тухай тушаалын хавсралтаар батласан дежурээр ажиллах ажилчдын нэрсийн жагсаалтын 16 дугаарт Ж.ын нэр бичигдсэн,

- газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/26 дугаартай тушаалаар Ж.ыг өөрийнх нь хүсэлтээр газрын шуурхай албаны жолоочийн үүрэгт ажлаас 1989 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж Тээврийг удирдах т шилжүүлсэн,

- Хэрэглээний ны даргын 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Аппаратын зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тушаалын хавсралтын нэрсийн жагсаалтын 3 дугаарт Ж.ын нэр бичигдсэн,

- Хэрэглээний ны даргын 1991 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 6 дугаартай Шагналт цалин олгох тухай тушаалын хавсралтын нэрсийн жагсаалтын 20 дугаарт Ж.ын нэр бичигдсэн,

- Хэрэглээний ны даргын 1992 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хэрэглээний хоршооны татан буугдсантай холбогдуулан ны нэр бүхий ажилтнуудыг 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн, тушаалын хавсралтын нэрсийн жагсаалтын 18 дугаарт жолооч Ж.ын нэр бичигдсэн.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь Ж.ын ХААТР-1/А/ маягтад Ажилладаг байгууллага хэсэгт аймаг, баазад жолооч гэсэн бичилт хийгдсэн,

- Гэрлэлтийг бүртг******* ХААТР-15/А/ маягтад Нөхөр Ж.ын Ажилладаг байгууллага хэсэгт аймаг, Хэрэглээний хоршоологчдын , жолооч гэсэн бичилт хийгдсэн.

- Архивын тасгийн тодорхойлолтод Ж.ын хоршоонд ажиллаж байсан 1991 оны цалингийн тодорхойлолт.

 

6. Шүүхэд гэрчээр дуудагдсан гэрч мэдүүлэгтээ ...Лувсанцэндийн Сүрэн миний бие 1970 оноос 2005 он хүртэл Худалдаа бэлтгэлийн , хэрэглэгчдийн , компанид архив, бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ж. нь намайг ажиллаж байх хугацаанд жолоочоор ажиллаж байсан нь үнэн... гэж, гэрч Л.Дугар мэдүүлэгтээ ...Ламзав овогтой Дугар миний бие 1986 оны 7 дугаар сараас дугаар баазад засварчнаар орж 1994 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Ж. нь авто баазад жолоочоор ажиллаж байсан нь үнэн... гэж тус тус мэдүүлсэн.

 

Гэрч нь Худалдаа бэлтгэлийн , хэрэглэгчдийн , компанид архив, бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр, мөн гэрч Л.Дугар нь дугаар баазад засварчнаар ажиллаж байсан болох нь түүний 006563 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр тус тус нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

7. Дээр дурдсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн Ж.ыг дугаар баазад 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, т 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл жолоочоор, Хэрэглээний нд 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

8. Ж. нь -д 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын *******-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг гаргасан байх боловч тухайн хугацаанд ажиллаж байсан байдалтай нь холбогдох баримт хэрэгт авагдаагүй, тухайн хугацааны ажилласан байдлыг тогтоох боломжгүй байх тул хүсэлт гаргагч нь холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд хандахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэ******* нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* /Регистрийн дугаар *******/-ыг

- дугаар баазад 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор,

- т 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл жолоочоор,

- Хэрэглээний нд 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл******* тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР