| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/00431/И |
| Дугаар | 191/ШШ2025/01596 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/01596
2025 02 20 *******9*******/ШШ2025/0*******596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч /хүсэлт гаргагч/: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, *******2 дугаар хороолол, ******* , дугаар байр, *******23 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.******* би Мандал -д холбогдуулан 202******* оны 08 сарын 25-ны өдрийн Төгөл-2/*******0,************** дугаартай захиалгын гэрээг цуцалсанд тооцож, түүний үр дагаварт 28*******,33,906 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны *******0 сарын -ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба 202 оны 09 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Улмаар шүүхээс хариуцагчийг дуудах хуудсаар ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Континентал зочид буудал, 3************** тоот хаягаар хүргүүлсэн боловч тус хаяг дээрээ бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон нөхцөл байдал үүссэн. Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 202 оны *******2 сарын 02-ны өдөр *******8*******/Ш3202/23867 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч Мандал -ийн оршин суух хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.*******. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 202*******.08.25-ны өдрийн Төгөл-2/*******0,************** дугаартай Захиалгын гэрээ, дансны хуулгийн жагсаалт, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202.*******2.02-ны өдрийн *******8*******/ШЗ202/23867 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.0*******.-ны өдрийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Нэхэмжлэгч Г.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох -ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд Г.******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, *******2 дугаар хороолол, ******* , дугаар байр, *******23 тоот хаягт оршин суудаг болох нь иргэний үнэмлэх, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч -ийн хаяг тодорхойгүйн улмаас захиалгын гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, тус компанийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
. болон Г.******* нар 202******* оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төгөл-2/*******0,************** дугаартай Захиалгын гэрээг байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч компани нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой Дархитын аманд байрлах 69 м.кв хэмжээтэй **************, *******2 дугаартай 2 ширхэг хувийн сууцны барилгыг барих, захиалагч нь гэрээний төлбөрт 260,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, Г.******* нь гэрээний төлбөрт нийт 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
5. Г.******* нь хариуцагч -ийн хаягийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, Континентал зочид буудал, 3************** тоот гэж тодорхойлон 28*******,33,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 202 оны *******2 сарын 02-ны өдрийн *******8*******/ШЗ202/23867 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч -ийн хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******3 дугаар хороо, дүүрэг , *******88Г тоот гэсэн хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар -ийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн, Монгол шуудан ХК-ийн шуудангийн хүргэлтээр уг хаягт байхгүй гэсэн шалтгаанаар шуудангийн илгээмжийг гардуулаагүй талаарх магадалгааг ирүүлжээ.
8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, -ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар, хаяг нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагч компани, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг тус хуулийн этгээдийн бүртгэлтэй хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын ******* дүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
*******0. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.*******-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******3 дугаар хороо, дүүрэг , *******88Г тоот хаягт бүртгэлтэй /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох -ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын ******* дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч /*******/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР