2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/01595

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 20 191/ШШ2025/01595

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч /хүсэлт гаргагч/: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* өргөн чөлөө ******* хаягт байрлах Баянзүрх дүүргийн ******* /Регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох /Регистрийн дугаар *******/, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал овогт /Регистрийн дугаар *******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: /РД:*******/ нь 6 оны 01 дүгээр сараас 9 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд 24,000,001.83 төгрөгийн нийгмийн шимтгэлийг нийгмийн санд төлөөгүй өр үүсгэсэн. Байгууллагын мэдээлийн санд бүртгэлтэй тус компанийн захирал /РД:43901038/ Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, их дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг гэж тус т ******* шимтгэл төлөгчөөр анх бүртгүүлсэн хаягийг Улсын бүртгэлийн ерөнхийн газрын Үндэсний дата төвийн цахим мэдээллийн системээр /open data/ шалгахад дээрхи хаягт бүртгэлтэй байсан. Мен захирлын мэдээлэл дэх Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, кристал дугаар байр тоот хаягаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулахаар тус хаяг руу мэдэгдэх хуудас явуулсан боловч уг хаягт бүртгэлгүй нь Засаг даргын тодорхойлолтоор батлагдсан. Бид хууль журамд заасан эрхийн дагуу банкны харилцах дансыг хаах, албан шаардлага, мэдэгдэл хүргүүлэх, өр барагдуулах гэрээ байгуулах зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч хариуцагч компанитай холбогдож үүссэн шимтгэлийн өрийг төлүүлж чадахгүй байна. Бид тус компаний өрийг төлүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс ирүүлсэн 2024.06.03-ны 101/Ш32024/15546 тоот хариу захирамжийг товч дурдвал: Шүүхээс 000000 дугаарт холбогдоход нягтлан Н.Бүрэнчөдөр байна. Манайх Май март фүүдс гэдэг компани гэх брэнд нэрийг 9 онд худалдаж аваад үйл ажиллагаа явуулж байгаа түүнээс гэх компани. биш гэсэн ба бүртгэлтэй утас-8611000, 8606005 дугаарт залгаж, үүссэн өрөө төлөхийг мэдэгдсэн боловч хариуцагч компани биш, утасны дугаар холбогдох боломжгүй гэх хариу өгсөн. Иймд хариуцагчийн оршин байх хаягийг тодруулахаар нэхэмжлэгч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд шүүхэд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ. Иймд /РД:*******/-н итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд О. /РД:Ч3901038/-г сурвалжилж, хаяг байршлыг тодруулж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.06.03-ны өдрийн 101/ШЗ2024/15546 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж/, -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, нийгмийн шимтгэл төлөлтийн тайлан, шимтгэл ногдуулалтын баримт, О.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний мэдээлэл, улсын байцаагчийн 8.10.03-ны өдрийн 193 дугаартай Албан шаардлага, 8.11.0-ны өдрийн ******* шимтгэлийн авлагыг тогтоосон хгуацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, арилжааны банкуудад хүргүүлсэн албан бичиг, Баянзүрх дүүргийн ******* газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

 

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.01.*******-ны өдрийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Монгол шуудан ХК-ийн шуудангийн илгээмжийн магадлагаа.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал О.ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд Баянзүрх дүүргийн ******* нь шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагч -ийн хаяг тодорхойгүйн улмаас тус компанийн 6 оны 01 дүгээр сараас 9 оны 6 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн шимтгэлийн өрийг төлүүлэх боломжгүй байгаа, эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

4. Баянзүрх дүүргийн ******* нь хариуцагч -ийн хаягийг Баянзүрх дүүрэг, дугаар хороо, , дугаар байр, тоот гэж тодорхойлон нийгмийн шимтгэлийн өр төлбөрт ,000,002.4 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/15546 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас хариуцагч -ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээллийг шүүлгэхэд -ийн хаягийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг дугаар хороо, , дүгээр байр гэж, захирал О.ийн хаягийн мэдээллийг шүүлгэхэд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, , дугаар байр, тоот гэсэн хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

 

6. Дээр дурдсан -ийн захирал О.ийн хаяг нь нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн хаяг байх ба шүүхээс тус хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Баянзүрх дүүргийн дугаар хорооны Засаг даргаас уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь -ийн хаяг болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг дугаар хороо, , дүгээр байр хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй талаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн байх ба хариуцагчийн хаяг тодорхой бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 

. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа нь мэдэгдэхгүй байх явдал юм.

 

Иймд, , түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал О.ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

8. Баянзүрх дүүргийн ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг дугаар хороо, , дүгээр байр хаягт бүртгэлтэй /Регистрийн дугаар *******/ болон тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, , дугаар байр, тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт /Регистрийн дугаар *******/ нарыг эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал О.ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч /*******/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР