| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/00074/И |
| Дугаар | 191/ШШ2025/01254 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01254
2025 02 11 191/ШШ2025/01254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* *******, ******* тоот хаягт байрлах ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар *******, Иргэний бүртгэлийн дугаар 1116365023*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Иргэн А. нь 2024 оны 04 сарын 04-ний өдөр ******* ******* -ийн Улаанбаатар Баруун салбараас 1035200110003011 тоот зээлийн гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 18 сарын хугацаатай, сарын 3,75 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлөхгүй байгаа. Зээлдэгч А. нь үндсэн зээл 1,104,082.06 төгрөг, нотариатын төлбөр *******,000 төгрөг, нийт 1,117,082.06 төгрөгийн төлбөртэй байна. Хариуцагч А. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 28 гудамж 35 тоот хаягт бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Шар хад 64, 1037 тоот хаягт оршин суудаг байсан. Газрын гэрчилгээний хуулбараар баталгаажуулсан. Зээлдэгчийн оршин суугаа хаягаар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч энэ хаяг дээр бүртгэлгүй, оршин суудаггүй нь тогтоогдож шүүгчийн захирамж гарсан. Иймд хариуцагч А.ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.01-ний өдрийн 101/ШЗ2024/27421 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, нотариатын төлбөр төлсөн баримт, 2024.12.23-ны өдрийн итгэмжлэл, ******* ******* -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 1035200110003011 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, А.ын иргэний үнэмлэх, хаягийн мэдээлэл, 0000264414 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.01.14-ний өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба ******* ******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* *******, ******* тоот хаягт байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. ******* ******* нь овогт /Регистрийн дугаар *******, Иргэний бүртгэлийн дугаар 1116365023*******/-тай 2024 оны 04 сарын 04-ний өдөр 1035200110003011 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгийг сарын 3,75 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч А.ын оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
5. ******* ******* нь хариуцагч А.ын хаягийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 34 дүгээр хороо, Шархад 64, 1037 тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 1,459,082.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 101/ШЗ2024/27421 дугаар захирамжааар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэсэгсэхгүй болгожээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч А.ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 28 гудамж, 35 тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар А.ыг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргаас ирүүлжээ.
8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, А.ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 28 гудамж, 35 тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт /Регистрийн дугаар *******, Иргэний бүртгэлийн дугаар 1116365023*******/-ыг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР