| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/09786/И |
| Дугаар | 191/ШШ2025/01094 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01094
******* 02 06 191/ШШ*******/01094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* ******* *******, ******* ******* байр, ******* тоот хаягт байрлах ******* /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
"Иргэн Баасанбат овогтой нь /РД: *******/*******2 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллагатай харилцан тохиролцсоны дагуу Да-2/17 дугаартай зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийн зээлийг сарын ,5 хувийн хүүтэйгээр, 0 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Б. төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийхгүй зээл авсан сараасаа удаа дарааллан зөрчсөн. Иймд зээлдэгчийн оршин суугаа гэрийн хаягаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахаар харьяалах шүүхэд хандсан боловч тэрээр хаягтаа оршин суудаггүй учир шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулах, мөн хуудьд заасан бусад ажиллагаа явуулах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буцаасан. Зээлдэгч Б.ын оршин суух хаяг тодорхой бус байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ТЗ101/50 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Б.ын иргэний үнэмлэхийн хуулбар, *******2.12.08-ны өдрийн ДА-2/17 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******.11.08-ны өдрийн 10/ШЗ*******/01911 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******.01.1-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба ******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* ******* *******, ******* ******* байр, ******* тоот хаягт байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
. ******* болон овогт /Регистрийн дугаар *******/ нар нь *******2 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ДА-2/17 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, Б. нь 8,000,000 төгөргийг сарын ,5 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатай зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.ын оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
5. ******* нь хариуцагч Б.ын хаягийг Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, дүгээр байр, тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 11,056, төгрөг гаргуулах нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба шүүхээс хариуцагчийг дуудан ирүүлэх ажиллагааг явуулахад дурдсан хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь дүүргийн дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, тус шүүхийн шүүгчийн ******* оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10/ШЗ*******/01911 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч Б.ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 28 дугаар байр, 2 тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар хариуцагч Б.ыг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсын хүргүүлэхэд тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, Б.ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 28 дугаар байр, 2 тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт /Регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР