2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/01091

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 0******* 191/ШШ2025/01091

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, Бага *******, *******, 0******* тоот хаягт байрлах ******* ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Иргэн Н. нь манай компанитай 2022 оны сарын 09-ний өдөр №МЭ- БЗГ/2022-3523 барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,399,910 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэйгээр, 2******* сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Н. нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple iphone 1******* Pro max 25*******GB deep purple MQ9X3Zp/A загварын гар утас Пи Си Молл *******-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Н. нь №МЭ-БЗГ/2022-3523 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 202******* оны 12-р сарын 1*******-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 9,*******89,2*******.02 төгрөг төлөх байснаас 1,3*******9,000 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 8,320,2*******.20 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 08 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, -р хороолол гудамж байр *******2 тоот хаягаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 18*******/Ш3202*******/23*******50 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Н.ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Н. нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Н.ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022..09-ний өдрийн МЕ-БЗГ/2022-3523 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202*******.10.29-ний өдрийн 18*******/ШЗ202*******/23*******50 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.01.13-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба ******* ******* ******* нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, Бага *******, *******, 0******* тоот хаягт байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. ******* ******* ******* болон овогт -н /Регистрийн дугаар *******/ нар 2022 оны дүгээр сарын 09-ний өдөр МЕ-БЗГ/2022-3523 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулж, Н. нь 5,399,910 төгөргийг сарын 2,98 хувийн хүүтэй, 2******* сарын хугацаатай зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

*******. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.ийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

5. ******* ******* ******* нь хариуцагч Н.ийн хаягийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, хороолол, гудамж, байр, *******2 тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт ,22,3**************.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба шүүхээс хариуцагчийг дуудан ирүүлэх ажиллагааг явуулахад дурдсан хаяг тус хороонд байдаггүй болох нь дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, тус шүүхийн шүүгчийн 202******* оны 10 сарын 29-ний өдрийн 18*******/ШЗ202*******/23*******50 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

*******. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч Н.ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, хороолол, гудамж, дугаар байр, *******2 тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

 

. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар хариуцагч Н.ийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсын хүргүүлэхэд тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

 

Иймд, Н.ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, *******, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, хороолол, гудамж, дугаар байр, *******2 тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт -н /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР