| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03759/И |
| Дугаар | 183/ШШ2024/03365 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/03365
2024 оны 08 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/03365 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би, Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******-д холбогдох,
179,925 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Дэмбэрмэд овогтой Цэрэнрагчаа нь Анлок Вишн Финанс ХХКомпанитай 2022-08-23/100005 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" хэмээн заасны дагуу Дэмбэрмэд овогтой Цэрэнрагчаа-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн "Хаан Банк"-ны 5520010476 тоот дансруу 2023 оны 10-р сарын 08-ны өдөр 118,000 төгрөг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2024 оны 01-р сарын 12-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 136 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэхүү зээлийг Манай Анлок Капитал ББСБ ХХК нь "Анлок Вишн Финанс" ХХК-д Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм. байна. 2024 оны 05-р сарын 27-ны байдлаар дараах үндсэн зээл, хүүг төлөх үлдэгдэлтэй Үндсэн зээл 117,968.48 төгрөг, үндсэн хүү 59,456.88 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 2,500 төгрөг. Иймд хариуцагч Дэмбэрмэд овогтой Цэрэнрагчаа-с нийт 179,925 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Анлок капитал ББСБ ХХК нь Д.Цэрэнрагчаад холбогдуулан 179,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Д.Цэрэнрагчаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 179,925 төгрөг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтийг ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Анлок капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Цэрэнрагчаад холбогдох 179,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,047.75 төгрөгийн 3,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэрэнрагчаагаас улсын тэмдэгтийн хураамжид 3,024 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн ******* тоот данснаас 2,023 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Анлок капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ