| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03883/И |
| Дугаар | 183/ШШ2024/03912 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2024/03912
2024 оны 10 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/03912 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох
гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхжав, хариуцагч Ц.Баясгалан /цахимаар оролцов/, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Энхжав нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч Б.Энхжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхжав миний бие 2006 онд Ц.Баясгалантай танилцаж, 2007 оноос хамтран амьдарсан. Бид 2008 оны 11 сарын 19-ний өдөр Дархан Уул аймгийн, Дархан сумын Иргэний бүртгэлгийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 283 дугаартай гэрчилгээ авсан. Бид хамтран амьдрах хугацаандаа 2008 оны 10 сарын 23-ны өдөр хүү , 2011 оны 04 сарын 28-нд охин нар төрсөн. Бид 2015 оноос хойш Солонгос улсад хол амьдарч байгаад бид тус тус амьдрах болсон. Би дахин гэр бүл зохиосон болно. Би одоогийн амьдарч буй хүнтэйгээ хамтран амьдраад 8 жил болж байна. 2019 оны 09 сарын 03-нд хүүтэй болсон байгаа. Хүү, охин хоёрыг эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, би эцэг хүний хариуцлагаа хүлээн хүү, охин хоёртоо хэрэгцээтэй хувцас, хичээлийн хэрэгсэл гэх мэт зүйлсийг өгөн уулздаг болно. Бид дундын эд хөрөнгийн маргаангүй болно. Иймд бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө үү, хүү ийг миний асрамжинд, охин г эхийг асрамжинд үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 онд гэрлэлтээ батлуулсан. 10 жил хамт амьдарсан. 2018 оноос хойш хамт амьдраагүй. Нэхэмжлэгч нь өөр хүнтэй болсон. Бид хоёр хүү, охин хоёртой. Хүүхдүүд маань ээжтэйгээ хамт амьдардаг. Ямар нэгэн маргаан байхгүй. Хоёулаа 100 хувь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн, хүү ийг аавынх асрамжинд, охин г миний асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, , Э., Э. нарын эрүүл бойжиж байгаа эмнэлгийн тодорхойлолт, сургуульд сурч байгаа тодорхойлолт, Э., Э., нарын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгийн лавлагаа, 2023.05.12-ны өдрийн 00190 дугаар эвлэрлүүлэн зуучлах ажиллагаа дуусгавах болор тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч тал нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбарыг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхжавын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.Энхжав нь хариуцагч Ц.Баясгаланд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ц.Баясгалан нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Энхжав хариуцагч Ц.Баясгалан нар нь 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 10 сарын 23-ны өдөр хүү Э., 2011 оны 04 сарын 28-нд охин Э. нар төрж, эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.Энхжав хариуцагч Ц.Баясгалан нар нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14.3-т Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Б.Энхжав нь гэрлэлт цуцлуулж тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй талаараа тайлбарлаж байгаа, хариуцагч Ц.Баясгалан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, гэрлэгчид тусдаа амьдарч байгаа, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй, хэн хэнээс нь эвлэрэх оролдлого, санал санаачлага гаргаагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр. Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Энхжав, хариуцагч Ц.Баясгалан нарын гэрлэлтийг цуцалсантай холбоотой тэдний дундаас төрсөн хүү Б., охин Б. нарыг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх эсэхийг шүүх шийдвэрлэх учиртай.
Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж байгаа нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байна гэсэн ойлголт юм.
Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Б., охин Б. нар нь эрүүл саруул өсч бойжиж байгаа болох нь:
- Дархан-Уул аймгийн 9 сургуулийн эмч, Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн эмч нарын тодорхойлолт талуудын тайлбараар нотлогдож байна.
Талууд хүү Б.ийг эцэг Б.Энхжавын, охин Б.г эх Ц.Баясгалангийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байна.
Иймд хүү Б.ийг эцэг Б.Энхжавын, охин Б.г эх Ц.Баясгалангийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Энхжав, хариуцагч Ц.Баясгалан нар нь гэрлэлтээ цуцлуулсан эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг тайлбарлах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Б.Энхжав, Ц.Баясгалан нар хүү Б., охин Б. нартай уулзах болон эцэг, эх нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.Энхжав, Ц.Баясгалан нарт сануулах зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Энхжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баясгалангаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхжавд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Бөрт овогтой Баасанжавын Энхжав /РД:ЦБ80040776/, хариуцагч Ойдовынхон овогтой Цэндийн Баясгалан /РД:ТЕ81080409/ нарын 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар хүү Б.ийг эцэг Б.Энхжавын, охин Б.г эх Ц.Баясгалангийн асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эцэг Б.Энхжав, эх Ц.Баясгалан нарт мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү Б.ийг эх Ц.Баясгалантай, охин Б.г эцэг Б.Энхжавтай уулзах, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Б.Энхжав, хариуцагч Ц.Баясгалан нарт сануулсугай.
5. Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Энхжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баясгалангаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхжавд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Пүрэвсүрэн/-д даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ