| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/09090/И |
| Дугаар | 191/ШШ2025/00915 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/00915
2025 01 31 191/ШШ2025/00915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хотхон ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт -н /Регистрийн дугаар /-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Чойнор овогтой ******* миний бие иргэн аас 5,400,000 төгрөгийн асуудлаар тухайн дүүргийн шүүхэд хандсан боловч хариуцагч олдохгүй миний гаргасан нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон. Иймд ын хаягийг тодорхой болгож дараа дараагийн шийдэх ёсны дагуу цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Эрэн сурвалжлах явцад зураг хөрөгтэй нь олон нийтэд зарлах үйл явцтай эрэн сурвалжлуулна. Иймд Боржигин овогт -н /Регистрийн дугаар /-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.10.17-ны өдрийн 101/ШЗ2024/25957 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шүүхэд гаргасан нэхэмжлэл, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Д.ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.11.-ны өдрийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба Ч.******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хотхон ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.ын оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас түүнд зээлсэн мөнгийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
4. Ч.******* нь хариуцагч Д.ын хаягийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, - тоот гэж тодорхойлон 5,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба шүүхээс хариуцагчийг дуудан ирүүлэх ажиллагааг явуулахад дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2024/25957 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Д.ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
6. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй бодловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг Баянзүрх дүүргийн дугаар хорооны Засаг даргаас ирүүлсэн байх ба тус хаягт Д. бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь дээр дурдсанаар тогтоогдсон буюу оршин суугаа хаяг тодорхойгүй гэж үзэхээр байна.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, Д.ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
8. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
9. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт оршин суух бүртгэлтэй Боржигин овогт -н /Регистрийн дугаар /-г эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР