| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2025/00270/И |
| Дугаар | 191/ШШ2025/00913 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/00913
2025 01 1 191/ШШ2025/0091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* /Регистрийн дугаар *******/-ы хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Ү. нь хариуцагч Д.Цэнд-Аюушаас 8,6*******,925 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.г хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Ингээд шүүх. Э.г эрэн сурвалжилж албадан ирүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 0 сарын 15-ны одрийг хүртэл хугацаагаар түдгэлзуулж тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 16-ны єдрийн 181/Ш2024/01499 дугаар захирамжид заасан хугацаанд хариуцагчийг олоогуй учир Сухбаатар дуургийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 181/12024/11851 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгуй болгосон. Иймд Хариуцагч Э.г эрэн сурвалжилж оршин суух хаягийг тодорхойлж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.06.07-ны өдрийн 181/ШЗ2024/11851 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.01.1-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ү. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд Ү. нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.гийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас мөнгө шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
4. Ү. нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Д.Цэнд-Аюуш, Э. нарт холбогдуулан 8,6*******,925 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлд хариуцагч Э.гийн хаягийг Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 60 дугаар баыр, 0 тоот гэж тодорхойлсны дагуу шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулж, улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаар хариуцагч Э.г эрэн сурвалжлуулах ажиллагааг хийлгэсэн боловч шүүгчийн захирамжид заасан хгуацаанд хариуцагчийг олоогүй байгаа болох нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 05 сарын 1-ний өдрийн 0иа/856 тоот албан бичгээр тогтоогдсон үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2024/11851 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч Э.гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад аймаг, сум, дугаар баг, тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
6. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд дугаар багийн Засаг даргаас тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Улаанбаатар хотод амьдардаг гэсэн тодорхойлолтыг ирүүлжээ.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, Э.г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
8. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
9. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох аймаг, сум, дугаар баг, тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР