| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03905/И |
| Дугаар | 183/ШШ2024/03998 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2024/03998
2024 оны 10 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2024/03998 Улаанбаатар хот
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******,*******,*******
Нэхэмжлэгч: *******,*******,******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х.Рэгзэндулам, Б.Батбаяр бид гэр бүлийн холбоотой юм. Улмаар орон сууцтай болохоор судлаж байгаад 2019.10.01-нд 191001/01 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж Анд ноёд ХХК-иас Хан-Уул дүүргийн*******нд байрлалтай 128 айлын орон сууцанд 13 давхрын 1306 тоотод 53,37 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 52,836,300 төгрөгөөр 100% төлөлтөөр худалдаж авсан. Улмаар байр маань гэрээнд заасан хугацаанаасаа жилээр хойшлогдож ашиглалтанд орж янз бүрийн асуудал үл ойлголцож үүсч эхэлсэн. Үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээгээ өнөөг хүртэл гардаж аваагүй байна. Иймд Анд ноёд ХХК-иас худалдаж авсан дээрх хаягт байрлах 53,37 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Рэнзэндулам, Б.Батбаяр биднийг тогтоож, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж нэхэмжлэгч нарт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Рэгзэндулам, Б.Батбаяр нарын нэхэмжлэлтэй Анд ноёд ХХК-д холбогдох иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн учир хэргийн оролцогчид дараах нөхцлөөр эвлэрч байна.
1. Хан-Уул дүүргийн*******, Смарт таун хотхон 13 давхарт 1306 тоот хаягт байрлах 53,37 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоох,
2. Дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2024.11.30 нд Анд ноёд ХХК нь нэхэмжлэгчдэд гаргаж өгөхөөр тус тус тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Рэгзэндулам, Б.Батбаяр нар нь хариуцагч Анд ноёд ХХК-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох тухай гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Анд ноёд ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, *******, 7 дугаар хороо, Смарт таун хотхон 13 давхар, 1306 тоотод байрлах 53.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Рэгзэндулам, Б.Батбаяр нарыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг 2024.11.30-ны өдөр нэхэмжлэгч нарт гаргаж өгөхөөр эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Анд ноёд ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч *******, 7 дугаар хороо, Смарт таун хотхон 13 давхар, 1306 тоотод байрлах 53.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Рэгзэндулам, Б.Батбаяр нарыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг 2024.11.30-ны өдөр нэхэмжлэгч нарт гаргаж өгөхөөр гаргасан саналыг нэхэмжлэгчийн талаас хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Рэгзэндулам, Б.Батбаяр нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422,132 төгрөгөөс 211,066 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Анд ноёд ХХК-иас 211,066 төгрөг, төрийн сангийн орлогоос 211,066 төгрөг тус тус гаргуулж нийт 422,132 төгрөгийг нэхэмжлэгч Х.Рэгзэндулам, Б.Батбаяр нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Х.Рэгзэндулам, Б.Батбаяр нарын нэхэмжлэлтэй, Анд ноёд ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт,
Хариуцагч Анд ноёд ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, *******, 7 дугаар хороо, Смарт таун хотхон 13 давхар, 1306 тоотод байрлах 53.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Рэгзэндулам, Б.Батбаяр нарыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг 2024.11.30-ны өдөр нэхэмжлэгч нарт гаргаж өгөх гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Рэгзэндулам, Б.Батбаяр нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422,132 төгрөгөөс 211,066 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Анд ноёд ХХК-иас 211,066 төгрөг, төрийн сангийн орлогоос 211,066 төгрөг тус тус гаргуулж нийт 422,132 төгрөгийг нэхэмжлэгч Х.Рэгзэндулам, Б.Батбаяр нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Анд ноёд ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ