| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0128/э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ю.Батсүх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагч Ю.Батсүх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,
шүүгдэгч Г.М, Б.Д, Б.С, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М, Б.Д, Б.С, Б.А нарт холбогдох 1834000750066 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 эцгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Жамсран Уул 4-2130 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Д овогт Г.М гэв.
Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо сургуулийн 22-371 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Б овогт Б.С гэв.
Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо Дамбадаржаа ноосны үйлдвэрийн нэгдэл 1-14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй О овогт Б.Д гэв.
Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, Мон Спеед ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо Дунд наран 2-234 тоотод оршин суух, улсаас авсан гаъяа шагнал, ял шийтгэлгүй Б овогт Б.А гэв.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:
Шүүгдэгч Г.М, Б.Д, Б.С, Б.А нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мангут” ХХК-ийн “Мойлтын тохой” амралт, сувилалын газрын складын цонхоор хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн ЛСД зурагт, хөгжимийн төхөөрөмж, өсгөгч, станц, Делл брендийн иж бүрэн компьютер, комьютерийн процессор, караокены төхөөрөмж, стакан, Сантис гар ариутгагч зэрэг эд зүйлийг агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдэж “Мангут” ХХК-нд нийт 3915900 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгө хулгайлсан,
шүүгдэгч Г.М, Б.Д, Б.С нар нь бүлэглэн 2018 оны 02 сарын 02-ны 20 цагийн орчим Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Зүүн дэнжийн 6-07 тоотод оршин суух иргэн Б.Болормаагийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт 1 ширхэг, аккумлятор 1 ширхэг мөн хашаан дотор байсан Приус-10 маркийн тээврийн хэрэгслийн гуперийн кант зэрэг эд зүйлийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдэж иргэн Б.Болормаад 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн Прокурорын газраас Г.М, Б.Д, Б.С, Б.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М нь: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С нь: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:
мөрдөн байцаалтад хохирогч З.Цэлмэгийн: “Би “Мангут” ХХК-ийн ерөнхий менежер ажилтай бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед манай нярав болох Ариунзаяа над руу залгаад скаданд хулгай орчихсон яг юу алдагдсан талаар нь сайн мэдэхгүй байна, эргээд хэлье гэж хэлээд тасалсан ойролцоогоор 30 гаруй минутын дараа залгаад хар өнгийн 40 инчийн телевизор, караоке машин, компъютер зэрэг эд зүйл алдагдсан байна цагдаа дуудчихсан байгаа ирэхээр нь уулзчихаад эргээд яръя гэж хэлсэн. Тэгээд орой нь Ариунзаяа над руу залгаагүй бөгөөд би өөрөө залгатал нь утсаа авахгүй болохоор нь ерөнхий захирал руу утсаар залгаж мэдэгдээд маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мойлтын тохой амралт сувилалын газарт очоод алдагдсан эд зүйлүүдээ нэг бүрчлэн тулгаж үзэхэд 40 инчийн телевизор, караоке машин 1 ширхэг, чадал буюу караокены өсгөгч 2 ширхэг, 1 ширхэг иж бүрэн компьютер, 1 ширхэг процессор, караокены микрофоны төхөөрөмж, санитал буюу гар ариутгагч 1 ширхэг, виноны хундага 30 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тэгээд би складны цонх руу харсан камерыг үзэх гэхэд 2018 оны 02 дугаар сарын 03-04-ний өдрийн хоорондох бичлэг хийгдээгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөөр очоод урьдны 02 сарын 03-ны өдрийн дотор бичлэгүүдийг шүүж үзэхэд манай туслах ажилтай Б.Аын 3 найз нь ирээд явсан байсан. Тэгээд эдгээр залуучуудыг авсан байх гэж сэжиглэсэн юм. Дээрх алдсан гэх ихэнх эд зүйлүүдээ 2016 онд худалдан авч байсан. Хар өнгийн 40 инчийн зурагт нь 1500000 төгрөг, микрофон хүлээн авагч 450000 төгрөг, чадалын өсгөгч 1 ширхэг 300000 төгрөг, иж бүрэн Dell маркийн компьютер нь 1300000 төгрөг, процессор нь 500000 төгрөг, караоке машин нь 1300000 төгрөг, санитас 9000 төгрөг, вино хундаг 1 ширхэг нь 5500 төгрөг 30 ширхэг нь 165000 төгрөг бөгөөд бүгд нийтдээ 5824000 төгрөг болж байна. Хар өнгийн 40 инчийн Hisense маркийн зурагт, иж бүрэн компьютер нь Dell, процессор нь Dell маркийнх бөгөөд бусдыг нь сайн мэдэхгүй байна. 2015 оны 03 дугаар сараас 09 сар хүртэл, 2017 оны 08 сарын сүүлээр ороод ажиллаж байгаа юм. Би өөрийн эд зүйлүүдээ бүрэн бүтнээр нь хүлээж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ч.Янжинхорлоогийн: “Би Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо Хайрханы 11-1 тоотод “Болзох газар” ХХК-ийн Океу гэх нэртэй дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед дэлгүүртэй сууж байтал гаднаас Санжаа, Дэрмээ хоёр нэг танихгүй залуугийн хамтаар орж ирээд тэд нарын нэг нь манай найз караоке ажиллуулж байгаад больчихсон юм аа та сонирхох уу гэхээр нь юу байгаа юм гэж асуухад нэг зурагт, караокены ком байгаа гэж хэлэхээр нь үзье гэтэл зурагтаа аваад ороод ирэхээр нь дээшээ гараад залгуурт залгаж шалгаж үзэж асаж байхаар нь тохиролцоод нийтдээ 550000 төгрөгөөр авахаар болсон юм. Тэгээд тэд нар хар өнгийн зурагт /марк инчийг нь мэдэхгүй/, караокены төхөөрөмж 3 ширхэг, микрофоны алсын удирдлага 2 ширхэг залгууруудын хамтаар оруулж ирэхээр нь 1 давхарт арын складны өрөөнд оруулсан бөгөөд тэд нарт би 550000 төгрөгөөр тоолж өгөөд явуулсан. Б.С, Г.М нар нь манай гражид микроо тавьдаг байсан учраас ерөнхийдөө танина. Харин Б.Дийг зүс таних бөгөөд Б.А гэх залууг нь танихгүй. Тэрийг надад хэлээгүй манай найз караоке ажиллуулж байгаад больчихсон тэгээд эд нарыг зарах гэж явна л гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл надад хэлээгүй. Өөр ямар нэгэн эд зүйл хараагүй” гэх мэдүүлэг /хх-21 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Ц.Ариунзаяагийн: “Миний бие нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мойлтын тохой амралт сувилалын газарт зохион байгуулагч, няраваар ажилладаг. 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед амралтын газрын складнаас тогоочид бээлий гаргаж өгөх гээд хаалгыг нь түлхүүрдэж онгойлгоод ороход цонх нь онгорхой шалаар эд зүйлүүд хөглөрсөн байдалтай байсан. Тэгэхээр нь хулгайч орсон байж магадгүй гээд эд зүйлүүдээ бүртгэхэд баруун хананы урд талаар зассан хамгийн дээд талын тавиур дээр байсан 40 инчийн хар өнгийн TCL маркийн зурагт 1 ширхэг, караокены машин 1 ширхэг, караокены машины удирдлага 1 ширхэг, караокены дэлгэц 1 ширхэг, компьютерийн процессор 2 ширхэг, компьютерийн гар 1 ширхэг, мауз 1 ширхэг, дууны өсгөгч 1 ширхэг, хөгжимийн төхөөрөмж 1 ширхэг, мик хүлээн авагч 1 ширхэг, компьютерийн дэлгэц 1 ширхэг, караокены ном 1 ширхэг, ундааны шилэн аяга 5 хайрцаг, санитас гар ариутгагч 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Хоолны заалны хойд талд хоол бэлтгэх өрөөний өөдөөс харсан хаалганд буюу дотор талд байрладаг. Цонх ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байрлалтай. Манай байгууллагад туслах ажилтанаар ажиллаж байгаад миний өрөөнөөс 1 сая төгрөг хулгайлж аваад явсан Бат-Эрдэнэ гэх залууг дахин ирж хулгай хийсэн байх гэж бодож байна. Өөр сэжиглэж байгаа хүн байхгүй. Содон шинж тэмдэгийг нь мэдэхгүй байна. Мөн зах зээлийн ханшаар хэдэн төгрөгөөр үнэлэх бэ гэдгйиг одоо хэлж мэдэхгүй байна. Саяхан манай байгууллага бүх хөрөнгөө фото зургаар бэхжүүлээд хөрөнгөө тоолсон болохоор архиваас тухайн алдагдсан эд зүйлсийн зургийг гаргаад дараа нь өгөх боломжтой байна. Мөн алдагдсан эд зүйлсийн үнэлгээг дараа нь гаргаж өгөх болно. 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед тухайн эд зүйлс алдагдсан агуулахад ороод юм аваад гарахад бүх зүйлс хэвийн байсан. Тэгэхээр зэрэг 2018 оны 02 дугаар сарын 03-наас хойш алдагдсан гэж үзэж байна. Миний бодлоор 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш алдагдсан байх гэж үзэж байна. Учир нь хажуу талынх нь хүнсний агуулах руу 04-ний орой ороход тухайн өрөөний хаалганы завсараар ямар нэгэн салхи сийгэж байгаа нь мэдэгдээгүй юм. Алдагдсан эд зүйлсээ олж авах хүсэлтэй байна. Мөн буруутай этгээдийг тогтоож хуулийн хариуцлага оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-29 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Ц.Ариунзаяагийн: “..Тэгээд өглөө 06 цагт сэрээд Б.А луу залгасан чинь 2 давхарт найзуудтайгаа унтаж байнаа гэсэн. Тэгээд орж ирээд уулзсан чинь хот явна, ээжийн бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн, өдөр аппаратанд орох ёстой үдээс хойш 12 цаг гэхэд ирнэ гэж хэлээд 8 цаг өнгөрөөгөөд хот руу найзуудтайгаа явсан. Тэгээд би араас нь утсаар ярихад тэнд байна, энд байна гэж ярьсаар байгаад 19 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд маргааш өдөр нь буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны 18 цагийн үед агуулахаас хүнсний эд зүйлээ өгөх гээд агуулах руу орсон чинь өөдөөс хүйтэн салхи салхилаад, цонх онгорхой, шалан дээр өнгийн алчуур зэрэг эд зүйл тараад уначихсан байхаар нь гайхаад хартал тэгсэн чинь агуулахад байсан караокены төхөөрөмж, зурагт, компьютер, процессор зэрэг эд зүйлс байхгүй болохоор нь хулгайч орсон байна гэж бодоод Б.Аыг дуудуулсан. Тэгээд Б.А ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр анх ажилд ороход Б.А манай байгууллагад туслах ажилтан байсан. Тэрнээс хойш танилцаад одоогийн байдлаар арай дотно байдаг. Би тэрийг сайн мэдэхгүй байна. 208 дугаарын өрөөний түлхүүрийг туслах ажилтан Шинэбаяр Б.Аыг ирэхээр нь өгчихөөрөө гэж хэлээд өрөөндөө орж амарсан. Би тогооч нартаа хүнсээ өгчихөөд оруулж тавьчихаад буцаад гарч ирсэн. Намайг ороход ямар ч хулгай орсон шинж байгаагүй, агуулахын цонх дотор талаасаа онгойлгодог бариул байдаггүй байсан. Би орохдоо цонх онгойлгосон зүйл байхгүй. Ганц итгэж байсан хүн маань ийм үйлдэл гаргасанд харамсаж байна. Манай ажлынхан болон захирлууд итгэдэг байсан” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Шинэбаярын: “..Миний бие нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мойлтын тохой амралт сувилалын газарт галч, манаачаар гарч ажилласан. Тэгтэл өнөөдөр манай байгууллагын складнаас эд зүйл алдагдсан байна гэсэн. Би шөнө галаа манаад хонодог болохоор байгууллагын обьектыг тэр болгон эргээд байж чаддаггүй. Тэгэхээр хулгайч хэдийд ирээд эд зүйл хулгайлаад явсаныг мэдэхгүй байна. Би 89440154 дугаартай гар утастай өөр дугаар байхгүй. Анхбаяр бид хоёр ээлжилдэг ба тэр 90344849 дугаарыг гар утастай, өөр дугаартай эсэхийг нь би мэдэхгүй байна. Уг нь гурвуулаа ээлжилдэг байсан ба Бат-Эрдэнэ гэдэг залуу манай байгууллагаас мөнгө хулгайлж авснаас хойш ирээгүй юм. Тэгээд Анхбаяр бид хоёр ээлжилээд ажиллаж байгаа. Мөнгө хулгайлаад явлаа гэснээс хойш уулзалдаагүй. Утсаар ч яриагүй. Хэдийд эд зүйл алдагдсан талаар нь мэдэх зүйл байхгүй байна. Өнөөдөр л манай зохион байгуулагч, нярав эд зүйл алдагдлаа гэж надад хэлсэн. Би энэ байгууллагад ажилтнаар ороод 1 сар л болж байна” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Бат-Эрдэнийн: “Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой гэртээ унтаж байгаад орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо Овоотын 9-334б тоотод гэрээсээ гараад Баянхошуу хөтөлд найз Гүррагчаа дээр очоод түүний ах Буяатай хамт орны хүргэлтэнд шархад руу явсан бөгөөд замдаа Буяа ахын Дэнжийн 1000 хүчит шонхор захын урд бууж үлдээд түүний найз Мэндээ ах цааш машиныг нь бариад хүргэлтийг нь аваачиж өгсөн. Тэгээд буцаад дэнжийн 1000-д Буяа ахын байгаа айлд нь очсон /яг айлынхан тоотыг мэдэхгүй байна/ бөгөөд тэндээ өглөөний 07 цаг хүртэл хөзөр тоглоод Буяа ах, Гүррагчаа бид гурав гараад буцаж Баянхошууны хөтөл ороод би Буяа ахын гэрийн гадна буугаад гэр лүүгээ очоод унтаад орой 18 цаг өнгөрч байх үед Налайхын цагдаагаас Баярсайхан ахмад над руу залгаад маргааш өглөө буюу 2018 оны 02 сарын 06-ны өглөө ирээрэй гэж хэлэхээр нь би за гэж хэлээд таслаад гэртээ байж байгаад 21 цагийн үед гараад Дота хаус гэх нэртэй PC тоглоомын газар очиход найз Дашням байсан бөгөөд Дашнямтай хамт уг тоглоомын газар хонож тоглоод өглөө 07 цаг 30 минутын гараад гэртээ харьж хоол идчихээд ээжээс унааны мөнгө 7400 төгрөг аваад Налайх дүүрэгт ирсэн. Би хамгийн сүүлд 2017 оны 01 сарын 19-ний билүү 20-ны өдөр ирсэн бөгөөд тэрнээс хойш Налайх дүүрэгт ирээгүй байж байгаад өнөөдөр өглөө буюу 2018 оны 02 сарын 06-ны өдөр ирсэн” гэх мэдүүлэг /хх-35-36 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Н.Даваадоржийн: “Би Б.С, Б.А, Г.М нарыг бол танихгүй, харин Б.Д нь манай дунд охин Халиунаагийн нөхөр нь байгаа юм тэр хоёр дундаасаа нэг охинтой бид нар хамт нэг гэрт амьдарцгаадаг юм. 94-10 УБД улсын дугаартай Хонда Фит маркийн автомашин нь миний автомашин байгаа юм би хааяадаа өөрийн хүргэн Б.Дд унуулдаг юм. Би уг автомашиныг нь 2017 оны 04 сард өөрийн найз Л.Лхагвагаас 1600000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Бид хоёр их ойрын найзууд бие биенээ сайн мэдэх учир ямар нэгэн гэрээ юм хийгээгүй, харин нэрээ л шилжүүлж амжаагүй байгаа юм, би мөнгөө бол бүрэн төлчихсөн бид хоёрын хооронд автомашинаа нэр дээрээ шилжүүлж авахад ямар нэгэн асуудал байхгүй байгаа. Манай хүргэн Б.Д нь манайд хүргэн ороод 2 жил болж байна. Архи тамхи хэрэглэдэггүй, спортод сонирхолтой биеийн тамирын дээд сургууль төгссөн багш, дасгалжуулагч талдаа сайн төлөв даруу зантай хүний аясаар ийм л хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-234 тал/,
мөрдөн байцаалтанд хохирогч Б.Болормаагийн: “Би 2018 оны 02 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед гэрээс гарч ахындаа бууз хийх гэж очсон юм. Очоод буузаа хийгээд дуусгаад гэртээ 22 цаг өнгөрч байхад гэртэй ирэхэд манай гэрийн цонхийг цохиод цонхоор хулгайч ороод хоёр ширхэг авдарын цоожийг эвдээд дотор нь байсан эд зүйлүүдийг эмх замбараагүй байдалд оруулаад зурагтыг маань аваад явцан байсан. Би тухайн үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдэж өмнө өгсөн мэдүүлэгтээ зурагтнаас өөр зүйл алга болоогүй байна гэж мэдүүлэг өгсөн. Сүүлд нь байшингийн урд байсан Приүс 10 маркийн машины маань урд гуперын доор байдаг хар өнгийн кант болон аккумлиотор хоёрын маань аваад явцан байсныг нь сүүлд мэдсэн юм. Надад тухайн үед сэжиглэж байсан хүмүүс байгаагүйээ. Би приүс 10-ын хар өнгийн кантаа 80000 төгрөгөөр үнэлж байна. Харин аккумлиотороо 120000 төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хх-16-17 тал/,
мөрдөн байцаалтанд гэрч Д.Даваадалайгийн: “ 22 цаг өнгөрч байхад манай эгч Болормаа нь над руу утасдаж “манай гэрт хулгай орсон байна, зурагт болон 2 авдарыг онгойлгоод яваад өгсөн байна гэж хэлэхээр би эгчийндээ ирсэн. Хойд талынхан онгойлгосон болон доторх эд зүйлүүдийг эмх замбараагүй байдалд орцон байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хх-23 тал/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Даваадоржийн: “Энэ машиныг би 2017 оны 04 дүгээр сард өөрийн найз Лхагваа гэх хүнээс 1600 000 /нэг сая зургаан зуун мянган төгрөгөөр худалдан аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй унаж байгаа юм. Манай найз Лхагваа нь Өмнөговь аймаг Цогтцэций суманд нүүрсний том тэрэгний жолооч ажилтай одоо энэ зун ирэхээр нь би нэрээ шилжүүлж авах гээд хүлээгээд байж байгаа юм. Таксинд явж хүүхдийн живх авах гэсэн юм гэхээр нь би тухайн үед нуруу өвдөөд байхаар нь тэг гэж хэлээд өгөөд явуулчихсан юм. Түүнээс би өөрөө энэ машинаараа цэцэрлэг сургуулийнхаа хүүхдүүдийг зөөж хажуугаар таксинд явж гэр бүлээ хэдэн хүүхдүүдийг зөөж хажуугаараа таксинд явж гэр бүлээ хэдэн хүүхдүүдээ тэжээдэг машин байгаа юм. Б.Д нь 2015 онд манай хүргэн болсон хүргэн болсон цагаасаа томоотой, дуу цөөнтэй, даруухан, архи, тамхи хэрэглэхгүй, элдэв муу зуршилгүй биеийн тамирын дээд сургууль төгссөн дээд боловсролтой, хөл бөмбөгт их хорхойтой залуу байгаа юм. Одоохондоо тусдаа гарч чадаагүй манай гэрийн дээд давхарын өрөөнд амьдардаг юм. Эцэг нь өөд болсон эх нь махны наймаа хийдэг юм. Өөр олон ах дүү гэх хүн байхгүй” гэм мэдүүлэг /2 дугаар хавтас хх-30 тал/,
-хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-04 тал/,
-хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-05-06 тал/,
-эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-09-10 тал/,
-хураан авсан ажиллагааны тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12 тал/,
-түр хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13 тал/,
-“Мангут” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн албан бичиг /хх-14 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Ч.Янжинхорлоогийн “Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-23 тал/,
-“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-82-83 тал/,
-“Мойлтын тохой” сувилалаас хулгайд алдагдсан эд зүйлийн жагсаалт /хх-89 тал/,
-2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 9 дугаартай“Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /хх-247-248 тал/,
-гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтас хх-06 тал/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас хх-07 тал/,
-2018 оны 02 дугаар 02-ны өдөр Төв аймаг Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр баг Зүүн дэнж 6-7 тоотод иргэн Б.Болормаагийн гэрт хулгай орж Самсунг маркийн 32 инчийн зурагт алдагдсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас хх-08-09 тал/,
-Төв аймгийн Алтанбулаг сумын сумт 1 дүгээр баг 6-7 тоотод хулгай орж зурагт алдагдсан гэх газрын ул мөр, эд мөрийн баримтын байршилын схем /2 дугаар хавтас хх-10 тал/,
-Эд зүйлс хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтас хх-11 тал/,
-Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас хх-13 тал/,
-Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас хх-32, 38 тал/,
-“Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтас хх-74-77 тал/,
-Шүүгдэгч Г.М, Б.Д, Б.С, Б.А нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтанд шатанд өгсөн мэдүүлгүүд болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус судласан болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Гурав: Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Г.М, Б.Д, Б.С, Б.А нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мангут” ХХК-ийн “Мойлтын тохой” амралт, сувилалын газрын складын цонхоор хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн ЛСД зурагт, хөгжимийн төхөөрөмж, өсгөгч, станц, Делл брендийн иж бүрэн компьютер, комьютерийн процессор, караокены төхөөрөмж, стакан, Сантис гар ариутгагч зэрэг эд зүйлийг агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдэж “Мангут” ХХК-нд нийт 3915900 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгө хулгайлсан,
шүүгдэгч Г.М, Б.Д, Б.С нар нь бүлэглэн 2018 оны 02 сарын 02-ны 20 цагийн орчим Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Зүүн дэнжийн 6-07 тоотод оршин суух иргэн Б.Болормаагийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт 1 ширхэг, аккумлятор 1 ширхэг мөн хашаан дотор байсан Приус-10 маркийн тээврийн хэрэгслийн гуперийн кант зэрэг эд зүйлийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдэж иргэн Б.Болормаад 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч З.Цэлмэгийн: “Мойлтын тохой амралт сувилалын газарт очоод алдагдсан эд зүйлүүдээ нэг бүрчлэн тулгаж үзэхэд 40 инчийн телевизор, караоке машин 1 ширхэг, чадал буюу караокены өсгөгч 2 ширхэг, 1 ширхэг иж бүрэн компьютер, 1 ширхэг процессор, караокены микрофоны төхөөрөмж, санитал буюу гар ариутгагч 1 ширхэг, виноны хундага 30 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. ....2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр очоод урьдны 02 сарын 03-ны өдрийн дотор бичлэгүүдийг шүүж үзэхэд манай туслах ажилтай Б.Аын 3 найз нь ирээд явсан байсан” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Янжинхорлоогийн: “2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед дэлгүүртэй сууж байтал гаднаас Санжаа, Дэрмээ хоёр нэг танихгүй залуугийн хамтаар орж ирээд тэд нарын нэг нь манай найз караоке ажиллуулж байгаад больчихсон юм аа та сонирхох уу гэхээр нь юу байгаа юм гэж асуухад нэг зурагт, караокены ком байгаа гэж хэлэхээр нь үзье гэтэл зурагтаа аваад ороод ирэхээр нь дээшээ гараад залгуурт залгаж шалгаж үзэж асаж байхаар нь тохиролцоод нийтдээ 550000 төгрөгөөр авахаар болсон юм. Тэгээд тэд нар хар өнгийн зурагт /марк инчийг нь мэдэхгүй/, караокены төхөөрөмж 3 ширхэг, микрофоны алсын удирдлага 2 ширхэг залгууруудын хамтаар оруулж ирэхээр нь 1 давхарт арын складны өрөөнд оруулсан бөгөөд тэд нарт би 550000 төгрөгөөр тоолж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-21 тал/, гэрч Ц.Ариунзаяагийн: “..2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед амралтын газрын складнаас тогоочид бээлий гаргаж өгөх гээд хаалгыг нь түлхүүрдэж онгойлгоод ороход цонх нь онгорхой шалаар эд зүйлүүд хөглөрсөн байдалтай байсан. Тэгэхээр нь хулгайч орсон байж магадгүй гээд эд зүйлүүдээ бүртгэхэд баруун хананы урд талаар зассан хамгийн дээд талын тавиур дээр байсан 40 инчийн хар өнгийн TCL маркийн зурагт 1 ширхэг, караокены машин 1 ширхэг, караокены машины удирдлага 1 ширхэг, караокены дэлгэц 1 ширхэг, компьютерийн процессор 2 ширхэг, компьютерийн гар 1 ширхэг, мауз 1 ширхэг, дууны өсгөгч 1 ширхэг, хөгжимийн төхөөрөмж 1 ширхэг, мик хүлээн авагч 1 ширхэг, компьютерийн дэлгэц 1 ширхэг, караокены ном 1 ширхэг, ундааны шилэн аяга 5 хайрцаг, санитас гар ариутгагч 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-29 тал/, хохирогч Б.Болормаагийн: “...буузаа хийгээд дуусгаад гэртээ 22 цаг өнгөрч байхад гэртэй ирэхэд манай гэрийн цонхийг цохиод цонхоор хулгайч ороод хоёр ширхэг авдарын цоожийг эвдээд дотор нь байсан эд зүйлүүдийг эмх замбараагүй байдалд оруулаад зурагтыг маань аваад явцан байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хх-16-17 тал/, гэрч Д.Даваадалайгийн: “ 22 цаг өнгөрч байхад манай эгч Болормаа нь над руу утасдаж “манай гэрт хулгай орсон байна, зурагт болон 2 авдарыг онгойлгоод яваад өгсөн байна гэж хэлэхээр би эгчийндээ ирсэн. Хойд талынхан онгойлгосон болон доторх эд зүйлүүдийг эмх замбараагүй байдалд орцон байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хх-23 тал/, гэрч Н.Даваадоржийн: “Энэ машиныг би 2017 оны 04 дүгээр сард өөрийн найз Лхагваа гэх хүнээс 1600 000 /нэг сая зургаан зуун мянган төгрөгөөр худалдан аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй унаж байгаа юм. Манай найз Лхагваа нь Өмнөговь аймаг Цогтцэций суманд нүүрсний том тэрэгний жолооч ажилтай одоо энэ зун ирэхээр нь би нэрээ шилжүүлж авах гээд хүлээгээд байж байгаа юм. Таксинд явж хүүхдийн живх авах гэсэн юм гэхээр нь би тухайн үед нуруу өвдөөд байхаар нь тэг гэж хэлээд өгөөд явуулчихсан юм” гэм мэдүүлэг /2 дугаар хавтас хх-30 тал/ хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-04 тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-05-06 тал/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-09-10 тал/, хураан авсан ажиллагааны тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12 тал/, түр хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13 тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-82-83 тал/, “Мойлтын тохой” сувилалаас хулгайд алдагдсан эд зүйлийн жагсаалт /хх-89 тал/, 2018 оны 02 дугаар 02-ны өдөр Төв аймаг Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр баг Зүүн дэнж 6-7 тоотод иргэн Б.Болормаагийн гэрт хулгай орж Самсунг маркийн 32 инчийн зурагт алдагдсан гэх хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас хх-08-09 тал/, Төв аймгийн Алтанбулаг сумын сумт 1 дүгээр баг 6-7 тоотод хулгай орж зурагт алдагдсан гэх газрын ул мөр, эд мөрийн баримтын байршилын схем /2 дугаар хавтас хх-10 тал/, Эд зүйлс хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтас хх-11 тал/, Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас хх-13 тал/, Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас хх-32, 38 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтас хх-74-77 тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.М, Б.Д, Б.С, Б.А нарыг бүлэглэн машини механизм ашиглан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон байна.
Энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.М, Б.Д, Б.С, Б.А нараас гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч нь шүүгдэгч Г.М, Б.Д, Б.С, Б.А нарт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх, санал гаргасан байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулах санал гаргасныг улсын яллагч хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгч Г.М, Б.Д, Б.С, Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн2 дах хэсэг 2.1, 2.4 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Г.М, Б.Д, Б.С, Б.А нар нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 2 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд тус тус оруулан тооцвол зохино.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1820000 үнэлгээ бүхий /2 дугаар хавтас хх-74-77 тал/ 94-10 УБП улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын эзэмшлийн бус тус тээврийн хэр эгслийн эзэмшигч нь Н.Даваадорж болох нь тогтоогдсон, хохирогч нар учирсан хохирол бүрэн төлөгдсөн байх тул 94-10 УБП улсын дугаартай Хонда Фит марк маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт Г.М, Б овогт Б.С, О овогт Б.Д, Б овогт Б.А нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Б.С, Б.Д, Б.А нарыг 1 /нэг/ жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Б.С, Б.Д, Б.А нарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Б.С, Б.Д, Б.А нарын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тус тус тооцсугай.
5.Хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.М, Б.С, Б.Д, Б.А нарт авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ