| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/00450/И |
| Дугаар | 191/ШШ2025/00312 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/00312
2025 01 20 11/ШШ2025/00312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* Одонтуяа /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
М.Одонтуяа би 2018 онд Д.тэй танилцаж, хамтран амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд 201 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүү Аригуныг төрүүлсэн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Мөн бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2018 ондоо салж тус тусын амьдралтай болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид өсөж торнисон. Одоо бид холбоогүй ч бидний дундаас төрсөн Аригун хүүд эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй. Түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн 2 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, М.Одонтуяагийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.07.*******-ны өдрийн 101/ШЗ2023/18088 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.07.0-ний өдрийн /224 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаарх албан бичиг, ХААН банк ХК-ийн 2025.01.14-ний өдрийн 2/322 дугаартай данс эзэмшигчийн талаарх албан бичиг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Одонтуяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба М.Одонтуяа нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.гийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас хүү Аригунд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
4. М.Одонтуяа нь хариуцагч Д.гийн хаягийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот гэж тодорхойлон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын *******-ны өдрийн 101/ШЗ2023/18088 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5. Д. нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудан ХК-ийн шууданчийн хаягт газар ийм хүн байхгүй гэсэн лавлагаагаар тус тус тогтоогдсон байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Д.гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, хд дугаар байр, тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн бөгөөд тус хаягт Д. бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь дээр дурдсанаар тогтоогдсон буюу Д.гийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэж үзэхээр байна.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, Д.г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
8. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот хаягт оршин сууж байсан ******* /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР