| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/08884/И |
| Дугаар | 191/ШШ2025/00226 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/00226
2025 01 16 191/ШШ2025/00226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй,
******* аймгийн сумын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
хүсэлт гаргагч Б.*******,
гэрч,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.******* миний бие ******* аймгийн сумын Сангийн аж ахуйд трактор комбайны жолоочоор ажиллаж байгаад, байгууллага зохион байгуулалтын өөрчлөлтөд орж компани болоход 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тракторын жолоочоор ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан талаарх бичилт хийгдсэн боловч, ажилд авсан, ажлаас гарсан тушаал, холбогдох баримт олдохгүй байна. Архивын газруудаас баримт шүүлгэсэн боловч баримт хадгалагдаагүй гэсэн хариу өгсөн. Надтай хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асууж намайг ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024.10.29-ний өдрийн баримт, Үндэсний төв архивын 2024.10.16-ны өдрийн 1596 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024.10.16-ны өдрийн *******98 дугаартай тодорхойлолт, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын 2024.10.29-ний өдрийн 1692 дугаартай тодорхойлолт, Б.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар,ын 2*******8014 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт, гийн 2*******9080 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт, ******* аймгийн Архивын тасгийн 2024.08.12-ны өдрийн 434 дугаартай архивын тодорхойлолт, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024.08.09-ний өдрийн 22******* дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Үндэсний төв архивын 2024.*******.19-ний өдрийн 02/1089 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024.*******.20-ны өдрийн 01/*******31 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.*******.21-ний өдрийн 9/14*******43 дугаартай албан бичиг, Б.*******ын ХААТР-21/А/ маягт, гэрч Г.Бат-Очир, нарын мэдүүлэг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь ******* аймгийн сумын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч Б.******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа гэх үндэслэлээр ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
4. Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газрын тодорхойлолтод ******* аймгийн сумын компанийн баримт шилжиж ирээгүй тул архивын лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.
5. ******* аймгийн Баянчандмань дахь Техник мэргэжлийн сургуулиас Б.*******т 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэрт хүсэлтэд дурдсан хугацаанд хамаарах дараах бичилт хийгджээ. Үүнд:
- компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тушаалаар зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тракторчноор ажиллуулсан,
- сумын Нийгмийн даатгалын газрын байцаагч 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийг хааж нийгмийн даатгалын дэвтэр олгосон гэсэн бичилт хийгдсэн.
6. ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 22******* бүртгэлийн дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод ******* аймгийн суманд үйл ажиллагаа явуулж байсан ХК нь 1992-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд шимтгэл төлөлтийн тайлангаа НД-16 маягтаар тус газарт ирүүлж байсан болохыг тодорхойлов гэжээ.
*******. Шүүхэд гэрчээр дуудагдсан гэрч Г.Бат-Очир мэдүүлэгтээ ...миний бие ын сангийн аж ахуйд ажиллаж байгаад, сангийн аж ахуй компани болоход 1992 оны 1 дүгээр сараас тус компанийн тоо бүртгэгчээр ажилласан. Б.******* нь сангийн аж ахуйд тракторчноор ажиллаж байгаад үргэлжлүүлэн таракторчноор ажиллаж байсан нь үнэн..., гэрч мэдүүлэгтээ ...би ын сангийн аж ахуйд трактор комбайны жолоочоор ажиллаж байсан, бүтэц зохион байгууллалтын өөрчлөлтөөр компани болоход үргэлжлүүлэн ажилласан. Б.******* сангийн аж ахуй, трактор комбайны жолоочоор хамт ажиллаж байсан нь үнэн... гэж тус тус мэдүүлсэн.
Гэрч нар нь ******* аймгийн ын сангийн аж ахуй, ажилласан болох ньын 2*******8014 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилт, гийн 2*******9080 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
8. Дээр дурдсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн Б.*******ыг ******* аймгийн сумын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.2, *******6, *******8, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ыг ******* аймгийн сумын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР