Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/03999

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2024/03999 Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох,

Гэрээний үүрэгт 29,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.Амармэнд миний бие Мастервинд солюшн ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын дунд үед Сүхбаатар дүүргийн 7-р хороонд баригдах 12 давхар орон сууцны барилгын дотор засал сангийн холболт, гадна засал, дулаан болон цэвэр бохирын шугам татах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцож ажлын хөлсөнд 140,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байр авахаар амаар тохиролцсон. Уг барилгын ажил хийгдэж дуусаад байраа авья гэж ******* захиралд хэлтэл шалтаг хэлж өгөхгүй явсаар увуулж, цувуулж мөнгө өгч 140,000,000 төгрөгөөс 111,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 29,000,000 төгрөгийг маань өгөөгүй байгаа. Үлдэгдэл мөнгөө нэхээл өгөхгүй байсан тул *******ыг хайж олж уулзтал үлдэгдэл мөнгийг чинь 2024 оны 02 дугаар сарын 28-ны дотор өгч дуусгая гэж хэлээд 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 24-03/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг нөхөж хийсэн байдаг. Гэвч хариуцагч одоо болтол үлдэгдэл мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй байгаа тул хариуцагчаас үлдэгдэл мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Амармэндийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариу тайлбарт гаргасан эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Мастер солюшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Эрдэнэбаттай харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэлийн үнийн дүнг 3 хуваан төлөх бөгөөд эхний төлөлтийг 2024.10.10-ны өдрийн дотор 9,000,000 төгрөг, 2024.11.15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2024.12.25-ны өдрийн дотор төлж барагдуулна. 2024.10.10-ны өдөр өнгөрөхөд эхний төлөлт хийгдээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж ажиллагаа хийлгэхийг хоёр тал харилцан тохиролцов, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Амармэнд нь хариуцагч Мастер солюшн ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 29,000,000 төгрөг гаргуулах тухай гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Мастер солюшн ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024.10.10-ны өдрийн дотор 9,000,000 төгрөг, 2024.11.15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2024.12.25-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Амармэндэд төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Мастер солюшн ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг хуваан төлж барагдуулахаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн талаас хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.Амармэндын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөгөөс 151,475 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мастер солюшн ХХК-иас 151,475 төгрөг, төрийн сангийн орлогоос 151,475 төгрөг тус тус гаргуулж нийт 302,950 төгрөгийг нэхэмжлэгч Э.Амармэндэд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар Э.Амармэндийн нэхэмжлэлтэй, Мастер солюшн ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 29,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

Хариуцагч Мастер солюшн ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024.10.10-ны өдрийн дотор 9,000,000 төгрөг, 2024.11.15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2024.12.25-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Амармэндэд төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Амармэндын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөгөөс 151,475 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мастер солюшн ХХК-иас 151,475 төгрөг, төрийн сангийн орлогоос 151,475 төгрөг тус тус гаргуулж нийт 302,950 төгрөгийг нэхэмжлэгч Э.Амармэндэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Хөх үүр агро ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ  Э.ОЮУН-ЭРДЭНЭ