| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03732/И |
| Дугаар | 183/ШШ2024/04000 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2024/04000
2024 оны 10 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2024/04000 Улаанбаатар хот
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******,*******, UB town 81в 12 тоотод байрлах Хотол түрүү /РД:6810888/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, Galaxy tower 2 давхар 2002 тоотод байрлах Хөх Үүр агро ХХК /РД:6601065/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 179,890,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хотол түрүү ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани Хөх үүр агро ХХК-тай 2023.12.21-ний өдөр Малын ногоон тэжээл нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр манай компани 1,937 боодол, нэг бүрийн 220,000 төгрөгийн үнэ бүхий нийт 426,140,000 төгрөгийн ногоон тэжээлийг Хөх-Үүр агро ХХК-д нийлүүлэхээр тохиролцож тус ногоон тэжээлийг нийлүүлсэн. Хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр гэрээний үнийн дүнгийн 50% буюу 213,070,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг 2024.03.01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч нь 2023.12.22-ны өдөр 200,000,000 төгрөгийг, 2024,03,12-ны өдөр 65,000,000 төгрөг, нийт 265,000,000 төгрөгийн гэрээнд заасан дансанд шилжүүлсэн боловч үлдэгдэл 161,140,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний 6.3.1-д худалдан авагч төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй, хашаа, байр, талбайг гэрээ дуусах хугацаанд чөлөөлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.05 хувийн алдангийг үндсэн үнийн дүнгээс төлнө гэж заасан бөгөөд гэрээнд зааснаар алданги тооцоход 18,750,160 төгрөгийн алданги тооцогдож байна. Иймд хариуцагч Хөх үүр агро ХХК-иас Малын ногоон тэжээл нийлүүлэх, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 161,140,000 төгрөгийг, алданги 18,750,160 төгрөгийн хамт нийт 179,890,160 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хотол түрүү ХХК-ийн нэхэмжлэлтэй Хөх үүр агро ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчид дараах нөхцөлөөр эвлэрэв.
1. Хариуцагч Хөх үүр агро ХХК нэхэмжлэлийн үнийн дүнгийн 176,140,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
2. Нэхэмжлэгч Хотол түрүү ХХК нэхэмжлэлийн үнийн дүнгийн 3,750,160 төгрөгөөс татгалзаж байна.
3. Төлбөр төлөх хуваарь 2024.10.04-ний өдөр 30,000,000 төгрөг, 2024.11.04-ний өдөр 40,000,000 төгрөг, 2024.12.04-ний өдөр 40,000,000 төгрөг, 2025.01.04-ний өдөр 40,000,000 төгрөг, 2025.02.04-ний өдөр 26,140,000 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хотол түрүү ХХК нь хариуцагч Хөх үүр агро ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 179,890,160 төгрөг гаргуулах тухай гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Хотол түрүү ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 179,890,160 төгрөгийн 3,750,160 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Хөх үүр агро ХХК үлдэх 176,140,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024.10.04-ний өдөр 30,000,000 төгрөг, 2024.11.04-ний өдөр 40,000,000 төгрөг, 2024.12.04-ний өдөр 40,000,000 төгрөг, 2025.01.04-ний өдөр 40,000,000 төгрөг, 2025.02.04-ний өдөр 26,140,000 төгрөгийг нэхэмжлэгч Хотол түрүү ХХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Хотол түрүү ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 3,750,160 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Хөх үүр агро ХХК үлдэх 176,140,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөрийг хуваан төлж барагдуулахаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн талаас хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Хотол түрүү ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,057,400 төгрөгөөс 528,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөх үүр агро ХХК-иас 528,700 төгрөг, төрийн сангийн орлогоос 528,700 төгрөг тус тус гаргуулж нийт 1,057,400 төгрөгийг нэхэмжлэгч Хотол түрүү ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Хотол түрүү ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөх үүр агро ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 179,890,160 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,
нэхэмжлэгч Хотол түрүү ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 179,890,160 төгрөгийн 3,750,160 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Хөх үүр агро ХХК үлдэх 176,140,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024.10.04-ний өдөр 30,000,000 төгрөг, 2024.11.04-ний өдөр 40,000,000 төгрөг, 2024.12.04-ний өдөр 40,000,000 төгрөг, 2025.01.04-ний өдөр 40,000,000 төгрөг, 2025.02.04-ний өдөр 26,140,000 төгрөгийг нэхэмжлэгч Хотол түрүү ХХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хотол түрүү ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,057,400 төгрөгөөс 528,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөх үүр агро ХХК-иас 528,700 төгрөг, төрийн сангийн орлогоос 528,700 төгрөг тус тус гаргуулж нийт 1,057,400 төгрөгийг нэхэмжлэгч Хотол түрүү ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Хөх үүр агро ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ