| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/09043/И |
| Дугаар | 191/ШШ2025/00216 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/00216
*******25 01 16 191/ШШ*******25/00216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хэсгийн ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй,
******* ******* оноос онд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
хүсэлт гаргагч О.*******,
гэрч , ,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
О.******* миний бие 1968 оны 03 сарын 23-ны өдөр ******* ******* суманд төрсөн. 1968 оноос он хүртэл эцэг, эхийн гар дээр өсөж, улмаар дунд сургуульд суралцаж байсан. Миний бие - он хүртэл ******* ******* туслах ажилтнаар ажиллаж байсан боловч манай архив шатсан тул сум, ******* архиваас ямар ч баримт олдохгүй байгаагаас миний бие тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Өнгөрсөн жилүүдэд холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр ******* ******* суманд 3 удаа зардал чирэгдэл болгон очсон боловч архив шатаж устсан, ямар ч баримт материал байхгүй гэснээр мухардсан. Тухайн үед миний ажиллаж байсан үйлдвэр бригад нь орон тооны боловсон хүчи гэх хүн байхгүй, нэгдлээс юу хий гэснийг хийдэг, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр гэсэн ойлголтгүй явснаас болоод ийм байдалд хүрсэн. Намайг тус туслах ажилтнаар ажиллаж байсныг нотлуулахаар надтай хамт ажиллаж байсан цалин хөлсний нягтлан , ажилчин , , нарын тодорхойлолтыг ирүүлсэн. Надад өөр гаргаж өгөх нотлох баримт байхгүй, архивын газруудаас баримт шүүлгэсэн боловч баримт ирээгүй гэсэн хариуг өгсөн. Иймд намайг оноос онд ******* ******* туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын *******24.10.10-ны өдрийн 3055 дугаартай тодорхойлолт, О.*******ын төрсний бүртгэлийн гэрчилгээ, паспорт, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, ******* ******* Засаг даргын тодорхойлолт, 1993-1995 оны малын хөлийн татвар төлсөн баримт, , , , нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Үндэсний төв архивын *******21.08.04-ний өдрийн 932 дугаартай тодорхойлолт, садан төрлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн *******24.11.04-ний өдрийн баримт,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн архивын газрын *******24.12.05-ны өдрийн 01/1188 дугаартай албан бичиг, Үндэсний төв архивын *******24.12.05-ны өдрийн 02/1159 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******24.12.09-ний өдрийн 9/15494 дугаартай албан бичиг, О.*******ын ХААТР-1/А/ маягт, хаягийн хуудас №7 маягт, ХААТР-13/А/ маягт, төрөгсдийг бүртгэх анкет, гэрлэлтийг бүртгэх анкет, ХААТР-21/А/ маягт, охин Г. төрөгсдийг бүртгэх анкет, охин Г.Гантунгалагийн ХААТР-11/А/ маягт, охин Г.Гантуяагийн ХААТР-11/А/ маягт, хүү Г. ХААТР-11/А/ маягт, гэрч нарын мэдүүлэг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч О.******* нь ******* ******* оноос онд туслах ажилтнаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч О.******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хэсгийн ******* тоот хаягт оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүний ажиллаж байсан байдалтай холбогдох ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа гэх үндэслэлээр ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
4. Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газрын тодорхойлолтод ******* ******* бригадын баримт шилжиж ирээгүй тул архивын лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. Мөн ******* ******* Засаг даргын Тамгын газрын Архивын тасаг болон ******* ******* Засаг даргын тодорхойлолтод баримт хадгалагдаагүй талаар дурджээ.
5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь О.*******ын хүсэлтэд дурдсан хугацааны ажиллаж байсан байдалтай холбогдох бичилт хийгдсэн дараах баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнд:
- ХААТР-1/А/ маягтад 1988 оны 6 дугаар сарын *******-ны өдөр бичилт хийх цаг хугацаанд Ажилладаг байгууллага: ******* аймаг, сум, нэгдэл, ,
- Хаягийн хуудас №7 маягтад 1986 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бичилт хийх цаг хугацаанд Хаана ямар ажилтай хэсэгт: ******* аймаг, ажилчин,
- 1987 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Гэрлэлтийг бүртгэх анкетад эхнэр О.*******, Ажиллаж байгаа газар: ******* аймаг, бригад, гэж,
- 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин төрөгсдийг бүртгэх анкетад Эх О.*******, ажилладаг байгууллага: ******* аймаг, бригад, ,
- 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Гантунгалагийн ХААТР-11/А/ маягтад Эх О.*******, ажилладаг байгууллага: ******* аймаг, нэгдэлд ,
- 1991 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Гантуяагийн ХААТР-11/А/ маягтад Эх О.*******, ажилладаг байгууллага: ******* аймаг, ажилчин,
- 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү ХААТР-11/А/ маягтад Эх О.*******, ажилладаг байгууллага: ******* аймаг, сум, малчин гэсэн бичилт тус тус хийгджээ.
6. Шүүхэд гэрчээр дуудагдсан гэрч мэдүүлэгтээ ...Би оноос ******* ******* мужаанаар ажиллаж байсан. О.******* нь барилгын туслах ажилтан хийж байсан. Би оны 7 сард цэрэгт татагдаж 1987 оны 10 сард цэргээс халагдаж ажилдаа ороход О.******* ажлаа хийж байсан. Бид нэгдлээс хий гэсэн ажлуудыг хийдэг байсан. Бид нэгдэлийн үйлдвэр оны 10 сарыг хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед барилгын засварын ажлыг хийж дуусгаж байсан..., гэрч мэдүүлэгтээ ...миний бие ******* ******* 1985 оноос онд барилгын мужаан, туслах ажилтнаар ажиллаж байсан. О.******* нь мөн адил барилгын туслах ажилтан байсан, бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэж тус тус мэдүүлсэн.
Мөн , нараас нотариатаар батлуулсан тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байх ба нь Дашбалбар овогтой Баттөмөр миний бие ******* ******* цалин хөлсний ня-бо хийж байсан. Орилоохүү овогтой ******* нь туслах ажилтнаар - он хүртэл ажиллаж байсан нь үнэн болно гэж, Аюуш овогтой Билэгт миний бие - онд ******* ******* барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан. Орилоохүү овогтой ******* нь барилгын туслах ажилтнаар 5 жил хамт ажиллаж байсан нь үнэн болно гэжээ.
7. Хэрэгт нотлох баримтаар авагдсан дээр дурдсан баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий баримтууд болохыг дурдах нь зүйтэй.
8. Дээр дурдсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн О.*******ыг ******* ******* оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ыг ******* ******* оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан, хүсэлт гаргагч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР