Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/54

 

                                     *******т  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Г.Тунгалаг /цахим/

Яллагдагч ******* /цахим/

Яллагдагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/70 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ****** индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны ***дугаар сарын ****-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ********* хамт Улаанбаатар хотын ********* дүүргийн ***** дүгээр хороо *********** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,  /РД: ******************/, урьд

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүй хүмүүсийн Хөдөлмөр хүмүүжлийн колонд эдлүүлэхээр шийдвэрлэснийг биечлэн элүүлэхгүйгээр мөн хугацаагаар нь хойшлуулсан,

-Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2 жил хорих ял болгон өөрчилсөн,

- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,           

-Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 07 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 214 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж 3 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 305 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан хорих ялын хүрээнд дүйцүүлэн 01 жил 4 сар 22 хоногийн хорих ялыг биечлэн эдлэхээр шийдвэрлэснийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай магадлалаар сулласан.

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/шцт/18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил 05 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн.

Яллагдагч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө *******ийн эзэмшлийн улаан алаг хязаалан эр үхэр, шар халзан хязаалан эр үхэр, хуу ягаан хязаалан эр үхэр, сувай ягаан гунж, улаан халзан сувай гунж нийт 5 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлсан, мөн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ар шижрийн бөөрийн ам” гэх газар иргэн Я.*******ын өмчлөлийн улаан зүсмийн 7 настай үхэр, иргэн *******ын өмчлөлийн улаан зүсмийн эр соёолон үхрийг буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаан ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* тоот хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар өнгийн гадаргуутай хар өнгийн шилэн нүүртэй саарал өнгийн тагттай андройд 1 ширхэг гар утсыг Прокурорт хүргүүлж, шийдвэрийг эс зөвшөөрвөл ажлын 5 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалаг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №03 дугаартай эсэргүүцэлдээ:

...Анхан шатны шүүхийн захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай хийгдээгүй гэх үндэслэлийг дурдсан боловч шүүгчийн захирамжид яг ямар ажиллагааг хийлгэх талаар тодорхой тусгаж өгөөгүй, мөн дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа ямар үйл баримтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар шүүх тодорхойлж дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалт, хэрхэн зөрчигдсөнийг, мөн уг ажиллагааг ямар баримтаар үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй буюу хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулийн зорилтыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад дээрх заалтыг зөрчин хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Мөн шүүгч захирамжиндаа яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан мөрдөгчийн тогтоолууд нь /хх-ийн 1-151-1444-172/, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан огноо зөрөөтэй, дугаар байхгүй /хх-ийн 1-144-173/ талд авагдсан, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хугацаа сунгасан тогтоол нь үндэслэлгүй нөхөн хийгдсэн гэх эргэлзээ төрүүлж байгаа үүнийг нягтлан шалгуулах хүсэлтэй яллагдагч ******* нь тухайн цаг хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдан цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээлэл нь авагдсан байхад эрэн сурвалжилсан. Энэ нь хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр удаашруулж, яллагдагчийн эрх зүйн байдлыг зөрчсөн гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих” буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмуудыг тусгаж өгсөн.

Мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг тодорхойлохдоо “Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ....хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” гэж тодорхойлсон байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоолуудад нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд бөгөөд нөхөн гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж яллах дүгнэлт үйлдэх хуулийн зохицуулалтай бөгөөд яллах талаас мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах баримтуудаар яллагдагч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд яллагдагч *******т холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд дээрх хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан мөрдөгчийн тогтоолууд нь ямар нэгэн байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж зааснаар яллагдагч *******т холбогдох хэрэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөгч хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол үйлдэж, хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө прокурорт хүргүүлнэ” гэх заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хугацааг сунгуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг.

Мөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дээрх хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байсан гэх хяналтын прокурорын зүгээс хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоолуудад гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарагдсан, нөхөн хийж, гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.

Хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар яллагдагч ******* нь үйлдсэн болохыг нотолсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхад хэргийг тал бүрээс нь яллах болон цагаатгах талын баримтыг бүрэн шинжлэн судалж хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан арга хэмжээг авалгүйгээр дүгнэлт хийсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/70 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс яллагдагчийн өмгөөлөгчөөс гарсан хэргийг мөрдөн байцаах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан мөрдөгчийн тогтоолуудыг бичиж хавтаст хэргийн бүртгэлийн хэрэг нээсэн хугацаа сунгасан тогтоолд үндэслэн нөхөн хийгдсэн эргэлзээ төрүүлж байгаа нь үүнийг нягтлан шалгуулах хүсэлтэй яллагдагч ******* тухайн цаг хугацаа хоёр эрүүгийн хэрэгт шалгагдаж, цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээлэл авагдсан байхад эрэн сурвалжилсан байна. Энэ хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр шууд яллагдагчийн эрх зүйн байдлыг зөрчсөн хүсэлт гомдлыг хүлээн авч өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан ажиллагааг хийх, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан нотолбол зохих асуудлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хангалттай хийгдээгүй байна гэсэн байгаа.

... Анхан шатны шүүгчийн захирамжид дурдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасны дагуу нотолбол зохих асуудлыг нотлоогүй, мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6,7-д заасны дагуу хуульд заасан журмыг зөрчсөн учраас  уг хэргийг буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээж авсан. Шүүх миний хүсэлтийг хүлээж авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Яллагдагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Байхгүй. Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд  дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Хэргийн материалыг судлахад:

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэн Я.*******ын 7 настай эр үхэр, иргэн *******ын  эр соёолон үхэр хулгайд алдагдсан тухай гомдлоор иргэдийн  мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүгийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, иргэн *******ийн 5 тооны үхэр хулгайд алдагдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн  хэлтсээс 2022 оны 11 сарын 07-ны өдөр  хэрэг бүртгэлтийн хэргийг тус тус нээж, хэрэг бүртгэлтийн хугацааг хуульд зааснаар сунгасан байх ба Сонгинохайрхан дүүгийн Цагдаагийн хэлтэс нь хэрэг бүртгэлтийн хугацааг удаа дараа сунгасан гэсэн тэмдэглэл үйлдэж ирүүлсэн боловч эрх бүхий этгээдийн гарын үсэггүй, эрх бүхий этгээдийн нэр алдаатай бичигдсэн зэрэг зөрчлүүд удаа дараа гаргасан байна.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2023 оны 04 сарын 21-ний өдрийн ********** дугаартай  тогтоолоор *******ыг  2020 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө иргэн *******ийн 5 тооны  үхэр буюу  бусдын олон тооны  малыг машин механизм  ашиглан хулгайлах  гэмт  хэргийг үйлдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  зааснаар  эрүүгийн хэрг үүсгэж, яллагдагчаар татсан, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас  2023 оны 05 сарын 23-ны өдрийн ************** дугаартай тогтоолоор  2020 оны 10 сарын 10-ны өдөр иргэн Я.*******ын 7 настай эр үхэр, иргэн *******ын  эр соёолон үхрийг  хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны  малыг машин механизм  ашиглан хулгайлах  гэмт  хэргийг үйлдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх ба Сэлэнгэ аймгийн Мандал сумын прокурорын 2023 оны 07 сарын 17-ны  өдрийн 08 дугаартай тогтоолоор дээрх хоёр  хэргийг нэгтгэжээ.

Ийнхүү хэргүүдийг нэгтгэснээр тухайн хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газар хэрэгт хяналт тавьж, 2023 оны 08 сарын 14-ний өдрийн 19 дугаартай  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах  тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор яллагдагч ******* нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсөн боловч 2023 оны 08 сарын 14-ний өдөр  60/а дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар бусдын  олон тооны малыг  машин механизм  ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлж өөр хоорондоо агуулгын хувьд илт зөрүүтэй эрх зүйн акт гаргаж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл болно.

3.Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд  шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн яллагдагч ******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгүүлэх шаардлагатай байгаа гэсэн үндэслэлээр түүнд авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг давж заалдах шатны шүүхэд гаргасныг хүлээн авах боломжгүй бөгөөд яллагдагч болон түүний өмгөөлөгч нар нь энэхүү хүсэлтээ прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/70 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                      ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ